"Илүү их бясалгах хэрэгтэй." Их Багш хариулж байна.
Шавь: Бид энд тантай хамт байж, тантай хамт ажиллах боломжтой байгаа нь бидний хувьд маш их аз завшаан билээ, Багш аа. Энэ боломжийг, ийм эрхэм хүндэтгэлийг бидэнд өгсөн Бурханд хэдэн тэрбум талархъя.
Их Багш Чин Хай: Зүгээр л чин сэтгэлээсээ бясалгацгаа, тэгээд л болоо. Ядарч мөн унтах элдэв зуршлуудад бүү автацгаа, учир нь тэр бүгд нь бас л нэг төрлийн зуршил юм. Эс бөгөөс жишээ нь анаашийг хар, тэд та нар шиг буурцгийн сүү уудаггүй, тэдэнд дүпү гэж байхгүй, эсвэл янз бүрийн элдэв зүйл байдаггүй, тэдэнд витамин ч гэж байхгүй, тэд зөвхөн модны навч идэж, өдөрт хэдхэн цаг унтдаг. Тиймээс энэ бүхэн зүгээр зуршил. Гэхдээ мэдээж тэд илүү дээр орчинд байдаг байх. За, сайхан шалтаг, сайхан шалтгаас цаашгүй. Үргэлжлүүлэн унтаад, бясалгахгүй бай, тэгээд сүнслэг буянаа алдаад бай. Юу чадахаа хий, за?
Шавь: Багш аа, миний дараачийн асуулт бол, та Шведэд хийсэн лекцэндээ хэлэхдээ болж байгаа бүхэн одоо цагт болж байгаа гэж хэлсэн. Энэ дэлхийн цаг хугацаа орон зайны хуурамч үзэгдэлд автсан болхоороо бид нэгэн зэрэг болж байгаа олон зүйлийг харахгүй байгаа. Багш аа, энэ нь квантум физикт “зэрэгцэн орших амьдрал” гэж нэрлэдэг тэр зүйлтэй ижил зүйл үү? (Тийм, төстэй.) Хэрэв тийм бол энэ тохиолдолд сүнсний үүрэг юу вэ?
Их Багш Чин Хай: Сүнс нь... жишээ нь энэ дэлхийд туслах гэж ирсэн. (За, Багш аа.) Та нар энэ муу орчинд үлдэх үү эсвэл илүү сайхан орчинд байж, илүү сайхан Диваажинг бүтээх үү гэдгээ та нар сонгодог. Гэвч заримдаа үйлийн үрээс болж, эсвэл өнгөрсөн амьдралдаа хийсэн муу үйлээс болж бид ийшээ дахин ирж алдаагаа засдаг, зөв үү? (Тийм, Багш аа.) Тэгэхээр сүнс нь энд дэлхийд туслахын тулд эсвэл өнгөрсөн алдаагаа засах гэж олон биенд төрөл олдог. (Ойлголоо Багш аа.)
Шавь: Ойлголоо. Тэгэхээр сүнс нь олон өөр өөр биетэй нэгэн зэрэг холбоотой оршдог юм уу? Их Багш Чин Хай: Мэдээж, мэдээж. Мэдээж хонгор минь. Гэхдээ ойлгож байна уу, хэрэв сүнс нь хэт их доод түвшний энергэнд автах юм бол бусад биетэйгээ холбогдох эрхгүй байдаг. Ойлгов уу? (Тийм, Багш аа) Бясалгал нь өөрийн жинхэнэ дотоод Би-тэйгээ холбогдох арга юм. Тийм учраас та нар бясалгах ёстой, за юу? Яагаад гэвэл дээд Би Анхдагч Агуу Хүч, жинхэнэ Би, Хайр, Бурхантай холбоотой байдаг юм. Хэрэв бид өөрсдийн Би-тэй холбогдож чадахгүй бол Бурханы холбоосоо мөн алддаг; эсвэл холбоос нь тийм сайн байдаггүй. Иймээс бид илүү дээр аль болох хамгийн дээд Би-тэйгээ холбогдох ёстой байдаг. Дээшлэх тусам Тэнгэрлэгтэй, Билэг Оюунтай, Хайртай холбогдох холбоос илүү хүчтэй болдог. За, ойлгоо?
Шавь: Өөр нэг асуулт, онооны тухай эргээд асуухад: Та энд үргэлж оноо алдаж байдаг, яаж Багш сүнслэг оноо олдог юм бэ?
Их Багш Чин Хай: Би та нар шиг бясалгах хэрэгтэй байдаг. Би яг л бусдын адил оноо олох хэрэгтэй. Би Хайрыг бүхэлд нь ийш доош авчирч болох ч, хүмүүс хэт олон байна- намайг ойлгож байна уу?- мөн муу үйлийн үр хэтэрхий хүнд байна, ойлгоо? (Тийм, Багш аа.) Энэ нэг асуудал. Нөгөө асуудал нь физик ертөнцөд би бууж ирэхдээ яг бусадтай ижил байдаг - надад хүч байх ч, зөвхөн дотоодод. Гадаад орчинд түүнийг би хөдөлмөрлөж олно. За? (За, Багш аа.) Тэгэхээр өнгөрсөн амьдралаас минь юу үлдсэн байна мөн Диваажингаас авчирч болох хэмжээ юу байна би авчирч дэлхийд зарцуулдаг. Хэрэв надад юу ч үлдэхгүй бол би үргэлжлүүлэн хичээн бясалгах хэрэгтэй; гэхдээ би энгийн Куан Иний бясалгагчаас илүү хурдан олдог. Ойлгож байна уу? (Тийм Багш аа.) Би илүү хурдан олж авдаг, гэхдээ бас хурдан зардаг. Тийм, та нар зөвхөн өөрсдөндөө, гэр бүл, таван үеийнхнийхээ төлөө олдог, магадгүй зарим найз нөхөд, муур нохойныхоо төлөө. Би бүх дэлхийн төлөө олох хэрэгтэй, ойлгоо?- ядаж энэ дэлхийн төлөө. (Хөөх.) Тиймээс би маш хурдан бүр маш хурдан зардаг. . Тэгээд хэрэв би хангалттай хурдан олж чадахгүй бол өвддөг. Хүндээр эсвэл хөнгөн, хэр зарахаас шалтгаална. Гэвч би түргэн эргүүлэн олдог. Гагцхүү одоо би урьд нь байснаасаа илүү тэнцвэрт байдалд анхаарах хэрэгтэй байгаа. Урьд нь би өөрийгөө галзууруулж байсан ба энэ нь заримдаа тэнцвэргүй байдалд хүргэдэг байсан - хэтэрхий их зарсан гэсэн үг бие маань үүнийг тэвчиж чаддаггүй, ойлгоо? (Тийм, Багш аа.) Хэт их өгөх үед бие махбодь тэсвэрлэж чаддаггүй, учир нь энэ нь мөн би маш их хүч олох хэрэгтэй гэсэн үг юм. (Тийм, Багш аа.) Гэтэл бие махбодь тийм их хэмжээний хүч агуулах боломжтой байдаггүй, эсвэл тийм ихийг өгч, агуулах чадваргүй байдаг, ойлгоо?
Шавь: Баярлалаа Багш аа.
Шавь: Сайн уу Багш аа! (Сайн уу.) Таны адислалд маш их баярлалаа Багш аа. Надад мөн амьтны талаар асуулт байна. Амьтдын талаар улам ихийг мэдэх тусам, сэтгэл илүү их хөдөлж, даруулгатай болж, тэдний хайранд талархаж байна. Бид дэлхийг тэдэнтэй хуваалцаж байгаа ч, тэднийг үнэндээ олж харахгүй байна. Тэд хэн болохыг бид мэддэггүй, тэдний Хайрлах Чанарт талархахгүй байна. (Зөв.) Бид хэрхэн тэднийг илүү мэдэрч мөн өөрсдийн Хайрлах Чанараа илүү хөгжүүлэх вэ, Багш аа?
Их Багш Чин Хай: Бид илүү их бясалгах хэрэгтэй, ойлгож байна уу? Тэнгэрлэг Чанартайгаа илүү нэгд, тэгэх юм бол илүү их Хайрлах Чанарыг хүртэнэ. Учир нь бидний Тэнгэрлэг чанар бол хайр юм, ойлгоо? (Тийм, Багш аа.) Тэгээд мэдээж цагаан хоолтон байх нь мөн тустай энэ нь хэрцгий занг багасгаж, сохор байдлыг арилгадаг, эдгээр доогуур чанараа багасга. Тэгвэл тэр Хайрлах Чанар ирэх болно. Бид хэр их Тэнгэрлэг байдалтай нэгдэж чадна, хэр удаан цагаан хоолтон байна, тэр хэмжээгээр илүү мэдрэмтгий болж, энэ дэлхийн бүх оршихуйнуудтай тэр хэмжээгээр холбогдох болно, зөвхөн амьтад биш. Моднууд хүртэл. Би өмнө нь та нарт ярьж байсан даа, моднууд надад мэдээ дамжуулж, надтай аюул учирч болзошгүйг хэлсэн гэх мэт. Санаж байна уу? (Тийм, Багш аа.) За, үүнтэй ижил. Ургамлууд мөн ижил - тэд мөн хичээж байдаг. Тэд үргэлж та нарт ямар нэг зүйл хэлэх гэж оролдож байдаг, гэвч сонсдоггүй нь та нар. Учир нь бид хэтэрхий болхи, маш олон зүйлд дарагдсан байдаг. (Тийм, Багш аа.) Хэрэв бид ухамсраа илүү хөнгөн байлгавал амьтадтай тун хялбар холбогдож, зөн билэг, эсвэл телепатиар ярилцах боломжтой. Тэгвэл бүр мод ургамлууд хүртэл шаардлагатай үед та нартай ярих болно. Тэр үед, та нар хайрлуулж байгаагаа мэдэрч тэдний гоо сайханд улам бүр талархах болно, яг л өмнө нь харж байгаагүй мэт. Гэнэт та нар моднууд гайхалтай үзэсгэлэнтэй болохыг, эсвэл амьтад маш хайр хүрэм болохыг олж харна. Өмнө нь та нар харж байгаагүй, анх удаа мэт хардаг, мэдээж. Гэхдээ ихэнх хүмүүс бусад зүйлээс болж завгүй байдаг. Байгаль амьтадтай байтугай өөрсөдтэйгөө нэгдмэл байхаа хүртэл мартсан байдаг. Ойлгож байна уу? Энэ их харамсалтай.
Шавь: Тийм Багш аа.
Их Багш Чин Хай: Энэ бидний гарз. Энэ бидний гарз. Тийм ч учраас би хүмүүст “Бясалга, ургамлан хоолтон бол” гэх мэт зүйлсийг хэлэх хэрэгтэй байдаг. Эдгээр нь биднийг сансар огторгуйтай холбоотой болохыг сануулах зорилготой бөгөөд улмаар сансар нь бидний нэг хэсэг юм.
Их Багш Чин Хай: Дэлхийн төлөө ажиллаж байгаа хэн ч бай өдөрт 4 цаг дор хаяж бясалгах хэрэгтэй.
Шавь: Бид шөнөжин бясалгахыг хичээх хэрэгтэй юу?
Их Багш Чин Хай: Чадахаа л хий. Тийм, хэрэв чадвал, мэдээж тэг. (За.) Мэдээж. Эсвэл боломжтой үедээ л бясалгаад байж болно. Тэгээд зөвхөн ажиллаад, бясалгаад байх, өөр зүйлгүй. Тэр бүхэнд маш их цаг хэмнэнэ, ярьж, эсвэл өөр зүйл хийхийнхээ оронд - зөвхөн ажиллаад тэгээд ажилгүй бол – бясалга за? . Ажилгүй үедээ, зүгээр л бясалга – хоёр минут, таван минут ч бай, - тэгээд шөнө болхоор бясалга, нэг иймэрхүү, мэдэв үү? Сэрүүн газар оч. Орон дээр суух хэрэггүй, тэгвэл хэтэрхий тавлаг санагдаж улмаар тэр даруй унтах болно. Хэвтэх хэрэггүй. Орныхоо хөлөнд сууж, чадахгүй болтлоо бясалга дараа нь дахиад бясалга. Бага зэрэг унтаад тэгээд бясалга, сэрээд дахиал бясалга. За юу? Ингэж бай. Заримдаа та нар унтдаг... унтаад тэгээд сэрдэг, тэр үедээ эргээд бясалга, тэгээд дахиад унтаад дахиад сэрэхээрээ үргэлжлүүлээд бясалга. Нүүрээ угаа мөн жоохон ойр орчимдоо яв, тэгээд эргээд бясалгалаа үргэлжлүүл. За юу?
Шавь: За Багшаа.
