Thursday, May 5, 2011

"Амьтад биднийг нөхцөл болзолгүйгээр ивээж байдаг "


“Ойрхи Дорнодын Цагаан Хоолны Анхдугаар Чуулган"-д Их Багш хариулж байна.

Леена Аббас: Сайн байна уу, Төгс Гэгээрсэн Их Багш аа, \Сайн уу?\ Танаас асуулт асуух завшаан тохиолдож байгаа нь нэр төрийн хэрэг. Амьтад энэ дэлхий дээр амьдрах учир шалтгааныг бидэнд тайлбарлаж өгнө үү. Зөнч Мухамед, амгалан түүнтэй хамт байг, биднийг амьтадтай энэрэнгүй байхыг сургасан. Амьтад байх нь бидний бие, сэтгэл, оюуны санаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Баярлалаа!

Их Багш Чин Хай: Сайхан асуулт байна. Сайхан асуулт байна. Өчигдөр Канкунд болсон COP16-ийн хүндэт төлөөлөгч нарт өөрийн бясалгалын тэмдэглэлээсээ хуваалцсан, өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж байгаа шиг. Амьтад энд биднийг адислахын тулд байдаг. Амьтан бүр хүмүүст оюун санааны оноо өгч, оюун санааны хүчийг нэмэгдүүлж байдаг. Хэрэв чи энэ сэдвийг сонирхож байгаа бол өчигдрийн зүйл удахгүй гарах байх, өчигдөр шууд дамжуулж байсан учир удахгүй олон хэлний хадмал орчуулгатайгаар дахин нэвтрүүлэх байх. Чи давталтыг нь үзээрэй, гэхдээ би товчхон хэлье. Жишээ нь хүн өдөрт оюун санааны 100 оноо цуглууллаа гэж бодъё, харин дельфин, халим нь танд илүү 40 оноо эсвэл бүр 50 оноо ч илүү өгнө. Харин гэртээ нохой тэжээдэг бол олсон оноон дээр чинь 8 оноо нэмж өгдөг. Тэгээд оноо хураах тусам улам их үрждэг. Мөн эргэн тойронд байгаа шувууд хүртэл оуюн санааны оноо өгнө. Тэр бяцхан шувуу хүртэл, дивэн нисээд л танд 4 оноо өгдөг. Ялаа хүртэл оуюн санааны оноо өгдөг. Дэлхий дээрх бидний харж байгаа мөн харахгүй байгаа бүхэн биднийг өдрийн туршид адислаж байдаг. Амьтад биднийг нөхцөл болзолгүйгээр ивээж байдаг юм, за юу. Тэд зөвхөн өгөөд л, өгөөд л, өгч л байдаг юм. Бид тэднийг халамжилж байгаа эсэхээс үл хамааран адислаж байдаг. Үнэндээ бол амьтад биднийг адислаж байгаагүйсэн бол бид бүр аль эрт үгүй болцгоох байсан, эсвэл Дэлхий тэр аяараа сөнөчихсөн байх байсан. Амьтад амьдралд байх нь ийм л хүчирхэг байгаа юм. За юу? Баярлалаа, хайр аа!

Леена Аббас: Баярлалаа, Их Багш аа.

илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.suprememaster.mn сайтаас үзэж сонирхоно уу.

Thursday, April 28, 2011

"Эрин Зууны Хайр"

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Эрин Зууны Хайр" яруу найргийн цоморлиг монгол хэл дээр орчуулагдан гарч гэгээлэг уншигч таны оюуны мэлмийд очиж байна.
Уг номны нээлтийн ажиллагаа 4-р сарын 22-ны өдөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Монгол дахь Олон улсын нийгэмлэгийн төвийн Ловин Хат-д зохион байгуулагдсан бөгөөд номын зохиогч болох Их Багш маань шууд теле хурлаар оролцон гайхамшигт адислалыг монгол түмэнд маань түгээсэн нь үгээр хэлэхийн аргагүй байлаа.
Хязгааргүй Их хайрын далайн дусал бүрийг хүн төрлөхтөнд түгээн адислал буянаа хайрласан Хайрт Багшдаа талархъя.
Таны шүлэг бүхэн хаврын цэцэгсийн анхилам үнэр адил ялдам урсгалаар хамаг амьтны ухамсарт нэвтэрч, сүнс бүрийн нигүүлсэнгүй чанарыг сэрээн, мөнхийн хайрын эрэлд бүхнийг дагуулах бөлгөө.
Бүхий л төрөлтөн бээр Таны хязгааргүй нигүүлслээр адислагдан
Гэгээрлийн Эрэг рүү нэн даруй эргэн хүрэх болтугай.
Яруу найргийн энэхүү гайхамшигтай номыг оюунлаг уншигч та бүхэн Улаанбаатар хотын номын дэлгүүрүүд болон мөн ТГИБЧин Хайн Монгол дахь төвөөс ирж худалдан авч болно.

Wednesday, April 20, 2011

"Гарагаа аллагын үйлийн үрээс аварцгаая"

video

Thursday, April 7, 2011

"Дэлхийн галаваас аврагдах арга зам"

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 1994 оны 9-р сарын 8. Япон, Нарита нисэх онгоцны буудал.

Энэ удаад би Японд ирээд сэтгэл амарлаа. /Алга ташив/ Та бүхэн авшиг аваад нэлээд удчихлаа. Та бүхэн бас хичээнгүйлэн бясалгаж, дадлагажин, биеэ ариусгалаа. Энэ нь Япон орны уур амьсгалд нэн тустай. Ийм замаар бид дэлхийдээ туслаж байна. Тиймээс би та бүхнийг энэ дэлхийн аврагчид хэмээмээр байна. Энэ дэлхийн ах дүүсийн маань олонхи нь өөрийн үндсэн үүрэг, төрөлх Будда чанар, мөн Бурханлаг чанараа умартжээ. Оронд нь тэд дэлхий болон ертөнцөд олон хор уршигтай зүйлс хийжээ. Хэрвээ бүх хүн ийм зүйлс хийсэн бол, тэгээд үүнийг тэнцүүлэх ямар ч эсрэг арга хэмжээ авагдаагүйсэн бол, дэлхий маань асар их аюул гамшигт өртөх байв. Үй олон гамшигууд хэдийнэ тохиогоод байгаа боловч илүү их хор хөнөөлтэй нь хэзээ мөдгүй тохиолдох гээд байна. Өнөөг хүртэл эдгээр гамшгууд нь ихэнх тохиолдолд нэг улсыг буюу аль нэг улсын хэсэгхэн газрыг хамарч байв. Хүн бүр оюун санааны дадлыг урьдын адил үл ойшоосон хэвээр байж, оронд нь муу муухай зүйлс хийж, бусдын амьдрал ба зүрх сэтгэлийг уландаа гишгэн, хүмүүний эрхэнд тоомжиргүй хандвал, бүхэл бүтэн дэлхий даяныг хамрах илүү их гай зовлон ч тохиолдох болно. Бид ид шидийн хүчийг ашиглахгүйгээр, ирээдүйг харах боломжтой. Энэ нь учир шалтгаанлаг, шалтгаан ба үр дүн учраас бид үүнийг ид шидийн хүч ашиглахгүйгээр мэдэж болно.

Олон зурхайч ба ирээдүйг зөгнөгчид нь дэлхий дээр их хэмжээний ноцтой сүйрэл нэгэн зэрэг болж болохыг урьдчилан тааварласан байдаг. Янз бүрийн улс орнуудад ялгаатай цаг үеүдэд янз бүрийн хүмүүс үүнтэй ижил төсөөлөлтэй байсан. Тэдгээр хүмүүс үнэхээр ирээдүйг харж чаддаг тул тэд санаандгүй хэлээгүй. Бүх цаг үеүдэд тийм хүмүүс олон улс үндэстэнүүдэд олноороо байсан. Тэд ховор байгаагүй.

Тийм боловч, бид сайтар бясалгаж байж мэднэ. Манай бясалгагчид олон улс үндэстнүүдэд байж, томоохон бүлэг бүхий бясалгалын төвүүдийг буй болгодог. Бидний хамтдаа нэгдсэн хүч чадал туйлын хүчирхэг. Тиймээс энэ дэлхий юутай ч аврагдах боломжтой хэмээн би боддог. Хэрэв бид хамтдаа ямар нэг юмны төлөө чин сэтгэлээсээ залбирах буюу бясалгавал бид асар далайцтай эв найрамдлын уур амьсгалыг буй болгох бөгөөд энэ нь туйлын их үр дүнтэй байх болно. Энэ нь зөвхөн тухайн газраар ч хязгаарлагдахгүй. Жишээ нь, танай нутаг ганц ч гол усгүй байвч бусад газар нутгууд гол мөрнүүдтэй байв. Гол мөрөн болоод далайн ус ширгэж, уур манан болоод дараа нь бороо ордог. Хожим энэ нь танай нутагт ч бас нөлөөлнө. Өөр нэгэн жишээ: та зам дээр ч юмуу тодорхой нэгэн газар ямар нэгэн асуудалд орж, машины осолд орлоо гэе. Тэгтэл, маш энэрэнгүй сэтгэлтэй хоёр хүн тааралдаж, танд их анхаарал халамж тавьж, туслаад, та хайрын, аюулгүй бөгөөд нэн тааламжтай сэтгэгдэлтэй үлдэв. Таны бүх юм зүгээр болоход тэндээс холдосныхоо дараа буюу эмнэлэгт долоо хоносныхоо дараа ч, тэрхүү хайрын мэдрэмж тантай хамт байсаар байв. Түүнээс хойш та хэнийг ч харсан, эсвэл олон хүнтэй хуралд байлцахдаа ч, тэдэнд тун их хайрын сэтгэлээр, хүлээцтэй хандаж мөн дараа нь таны энэрэл нигүүсэлийн сэтгэлээр тэдгээр хүмүүс тэр хайрыг үргэлжлүүлэн гадагш тарааж, бусдад мөн хайраар хандах байсан. Тэгээд тэдний хайраар хандсан хүмүүс нь энэ хайрыг дахиад олон хүмүүст дэлгэрүүлэх байсан. Эл дамжуулалт нь үргэлжилсээр, яг тосон дусал дуссан газраа тархаж томорсоор байдагтай ижил байх болно.

Үүний нэгэн адилаар, хэрвээ ямарваа хүнд бясалгах цаг хүрэлцээтэй байвал,түүний дотоод сэтгэл амарлингуй байх байсан бөгөөд үүнээс улбаалаад, түүний тайван амирлангуй хандлага болоод уур амьсгал нь цаашлаад түүний уулзаж учирсан, хөршүүд болоод түүнийг хүрээлсэн хүмүүст нөлөөлөх байсан. Түүнийг харсны дараа, хүмүүс түүний гэрлэн бүрхүүлийн нөлөөнд автаж, амгалан тайван болох байсан. Тэд “Өө. Зүйтэй. Бид амгалан тайван, хайрын сэтгэлтэй байх нь зүйтэй.” Хэмээн бодох байсан. Энэ нөлөөлөл нь тархах тусам ахиухан хүмүүс уг нөлөөнд нь автах байсан. Тийм болохоор, манай оюун санааны дадал бясалгал нь үнэхээр ач тустай юм. Энэ нь ердөө л учир шалтгаанлаг зүйл, ер бусын буюу ойлгоцын хэрээс хэтэрсэн зүйл огт биш ээ. Хүмүүс баяр баясгалангүй бөгөөд хайрлах сэтгэл дутмаг учраас энэ дэлхийд олон тааламжгүй зүйлс үүсдэг. Жишээ нь, бид сэтгэл зүйн ном буюу сонинууд дээрх тэмдэглэлүүдийг олонтаа уншдаг. Илүү үймээн дэгдээдэг ба хэрцгий догшин авиртай хүмүүсийн олонхи нь хүүхэд ахуйдаа хатуу ширүүн харилцааг амсаж үзээд, шоовдорлогдож байсан байдаг. Огт хайр амсаагүй тул тэд сэтгэл санаа нь тавгүй өсөж, хатуу зан авиртай болдог. Тэдний олонхи нь ийм л учир шалтгаантай байдаг.

Өнөө үед манай бясалгалын төвүүд нь хүмүүсийг амарч, тайвшрах нөхцөл бололцоогоор хангаж байна. Амар амгалан байдлыг мэдрэн, тэд уг газрыг аюулгүй гэж мэдэх болно. Хэн ч тэднийг уурлуулахгүй, тэдэнд зүй бусаар хандахгүй болохоор тэд зүрх сэтгэлдээ илүү амар амгалан бөгөөд тайван дөлгөөн болдог. Хожим нь тэдэнд айж түгших, бухимдаж цухалдах эсвэл аюул заналтай тулгарсан мэт мэдрэмж төрөхөө болино. Нөгөөтэйгүүр бид бас тэдэнд дотоодын Бүхнийг Чадагч Хүчтэйгээ харилцахад нь сургадаг. Аяндаа, тэд өөрийгөө үнэхээр сүр хүчтэй болохыг ухамсарлаж мөн сайжирна. Эргэлзээгүйгээр тэд улам бүр амарлингуй бөгөөд тайван болох юм. Та бүгдийн хувьд яг ийм байсан биз. /Алга ташив/ Тэгэхээр, та бүхэн ойлгож байгаа байх. Оюун санааны бясалгал нь нэн учир шалтгаантай зүйл. Та бүхэн учир шалтгаанлаг эргэцүүллээр ойлгож болно. Эдгээр оюун санааны бясалгалын газрууд нь хүмүүст өөрийгөө цэгнэхэд болон дотоод сэтгэлийн гүн дэх амар амгаланг эрэлхийлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм учраас л бясалгахад таны амьдрал сайжирдаг. Та улам бүр илүү ухаантай , юмыг илүү ухаж ойлгодог, илүү сул чөлөөтэй, бусдыг уучлахдаа амархан, мөн илүү энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болдог. Урьд өмнө нь, та өөрийгөө халамжилж анхаарах арга замаа мэддэггүй байсан тул ая тухгүй, бие болоод оюун ухааны тань аль аль нь дорой байсан.

Дээр диваажинд тэд эм тангийн оронд гэрлээр эмчилдэг. Магадгүй бид ирээдүйд үүнтэй төстэй Гэрлээр өвчин анагаах боломжтой болно байх хэмээн би боддог. Зарим хөгжим мэтийн дуу авиагаар засрал авдаг өвчин эмгэгүүд байдаг. Бидний бясалгалын арга Гэрэл ба Аялгуунаас бүтдэг. Олон зовлон тарчлал болон дарамт ачаалал аажимдаа багасч, эцэс сүүлдээ бүр алга болдог. Бид уг гарлаасаа өндөр оюуны хөгжилтэй төрөлтнүүд. Гэсэн хэдий ч бид энэ дэлхийд хэрээс хэтэртэл дарлагдаж, амрах цаг завгүй байдаг. Тэр бүү хэл, амрах цаг олдлоо гэхэд бид амрах тохиромжтой арга замаа мэддэггүй. Зугаалгын идэвхтэй үйл ажиллагаа нь биднийг ердөө л ядраадаг, их мөнгө зарцуулсан бол бүр ч ихээр, бидэнд зөвхөн бүр ч их ая тухгүй мэдрэмж төрдөг. Одоо, бидэнд бясалгах цаг байвал Гэрэл болон Аялгууны хүчээр бүх өвчин эмгэгээ анагааж, мөн цэцэн мэргэн ухаантай болно. Амар жимэр байдалд, бид уг чанарынхаа билэг ухааныг олж авч чадна. Иймд бид улам их сайжрах нь ердөө жам ёсоороо л болж буй хэрэг.

Wednesday, April 6, 2011

"Ухамсарлахуй"

Ертөнцөд хамгийн хүчтэй болохын түлхүүр нь эсэргүүцэхгүй байх явдал юм. Үүгээр дамжуулж ухамсар /сүнс/ өөрийг нь хорьж байсан хэлбэрээс мултарч гардаг. Хэлбэрийг буюу болж, тохиолдож байгаа зүйлийг дотроо эсэргүүцэхгүй байснаараа та хэлбэрийн үнэмлэхүй бодит гэдгийг үгүйсгэж байгаа юм. Эсэргүүцэл нь дэлхий болон би –д төвлөрсөн сэтгэлийг маш чухал мэт харагдуулан өөгшүүлж, өөрийгөө болон ертөнцийг маш ноцтойгоор авч үзэхэд хүргэдэг. Тэгээд энэ хэлбэрт баригдсан тоглоом нь сүүлдээ амьдралын төлөөх тэмцэл мэт ойлгогдож, үүнийг нь та итгэсэн тохиолдолд энэ нь таны амьдрал болдог. Амьдралд тохиолдож буй олон зүйлс, амьдралын олон хэлбэр бүгд түр зуурынх. Тэд бүгд урсан өнгөрнө. Хэрвээ юмс үзэгдэл мөнхийн биш гэдгийг хүн ойлговол түүнд тэгж их дасахгүй байх болно. Ингээд эсэргүүцэхгүй байх, шүүмжлэхгүй байх, дасахгүй байх нь жинхэнэ эрх чөлөө ба гэгээрсэн амьдралын гурван үзүүлэлт болно.

Юманд дасахгүй байх гэдэг нь амьдрал танд бэлэглэсэн сайхан зүйлсийн төлөө баярлахгүй бай гэсэн үг биш юм. Үнэндээ бол та түүнийгээ улам хайрлаж баярлах хэрэгтэй. Хэрэв та юмс үзэгдэл хувьсах шинжтэй, бүх зүйлс өөрчлөгддөг гэдгийг ойлгож хүлээж авбал ертөнцийн танд өгсөн тэр сайн сайхныг үргэлжлэх хугацаанд нь алдах вий гэж айлтгүйгээр, ирээдүйн төлөө санаа зовохгүйгээр үнэнээсээ үргэлж баярлана. Ингээд та түүнээсээ салахдаа амьдралд тохиолдох үйл явдалд өөрийгөө барьж хүлэхийн оронд түүнийг илүү өндөрлөгөөс харах цэгтэй болсон байна.

Ямарваа хэлбэрээр өөрийгөө тодорхойлохгүй болсон цагт та буюу өөрөөр хэлбэл “ухамсар” чинь хэлбэрийн хүлээснээс тайлагдана. Энэ эрх чөлөө бол өндийж буй дотоод орон зай, Бурханы амар амгалан байдал.

Амьдрах урлагийн буюу амьдралын бүх амжилт, аз жаргалын нууцыг агуулсан нурван үг байдаг. “Амьдралтай нэг бай.” Амьдралтай нэг байх нь Энэ мөчид амьдар /одоогоор/ гэсэн үг. Тэгмэгц та өөрийнхөө амьдралаар амьдардаг биш, харин амьдрал танаар амьдардаг болохыг мэдэх болно. Амьдрал бол бүжигчин, харин та бол бүжиг нь.

Өөрийгөө амьдралын Эхээс гарах энергийг бүхний тусийн тулд дамжуулах нүх гэж мэдрээрэй.