Thursday, December 16, 2010

Их Багш хариулж байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 2010 оны 8 сарын 1-ны өдөр “Supreme Master” TV -ийн ажилчидтай хийсэн “Амьд Их Багшийн хосгүй их хайр энэрэл болон хэмжээлшгүй их билэг ухаан” нэртэй теле конференц-с.

Шавь: Сайн уу, Багш аа. Энэ ертөнцөд амьдрахад бидний зүрх сэтгэл, бодлыг саад тотгор сатааруулж байдаг. Тиймээс хором бүр Бурханыг санах хэцүү байдаг. Бүр Багш биднийг өндөр түвшинд өргөсөн ч бид өөрсдийн оюуны дадлаар эргээд хурдан доошилдог. (Үнэн.) Бид яаж мөч бүхэн Бурханыг санаж, улмаар жинхэнээсээ Гэртээ эргээд харих вэ?
Их Багш Чин Хай: За өөрт сануулж байхын тулд хаа явсан газраа цаасан дээр тэмдэглэн харж бай. Орныхоо урд сүнслэг DVD бичлэгийг үргэлж гарга, эсвэл зурагтаараа гаргаж, орныхоо өмнө тавь, хөргөгч, зуух, компьютер г.м зүйл дээрээ сануулсан зурвас наа. Тус болох юу л байна хий, за юу? Ингэх нь та нарт тусалж магадгүй.
Шавь: Бидний зүрх сэтгэл үргэлж энэхүү хайраа Бурханд илэрхийлэхийг хүсдэг ба дэлхий дээрх бүх оршихуйнууд үйлээрээ хайраа илчилж байдаг, гэвч би үзэл, аминч үзэл болон бидний үйлийн үрээс болж энэ бүхэн нь дарамттай санагддаг. Бурханы сайн хэрэгсэл байхын тулд амьдралаас амьдралд бидэнтэй хамт байсан эдгээр дарамтаасаа хэрхэн салах вэ? Бясалгаад халхлагч бүрхүүлийн цаана гарч чадахгүй байгаа бид бүх зүйл нэгдмэл гэдгийг хэрхэн гүн гүнзгий ухаарах вэ?
Их Багш Чин Хай: Тийм, төлөөс нь энэ юм. Энэ дэлхийд амьдарч Бурханы ажлыг хийх төлөөс нь ийм байдаг. Үнэгүй зүйл гэж үгүй, би хэлсэн шүү дээ, ойлгоо? Гэвч бид Бурханы төлөө ажиллаж байгаа нь Бурханы төлөө ажиллахгүй байхаас дээр, үгүй гэж үү? За, бид бүхэнтэй нэгдмэл чанараа олж харахгүй байгаа ч ядаж зөнгөөрөө энэ үнэн гэдгийг мэддэг, мөн бид өнгөрсөн болоод одоо цагийн Багш нарт итгэх учиртай, тийм гэсэн бол тийм. Тэдгээр ахуйн ойлголтыг харж чаддаг, өнгөрсөн эсвэл одоо цагийн бясалгагчдад мөн бид итгэх учиртай. (За, Багш аа.) Бясалгал нь зайлшгүй зүйл, хүн төрөлхтний нэгдлийн төлөө, гариг дэлхийгээ аврахын төлөө ажиллах нь зайлшгүй. Учир нь үүнгүйгээр, бид бүр ч дор нөхцөл байдалд орох байсан – бид илүү доош унах байсан ба (Тийм, Багш аа.) тэгсэн бол бид бясалгаж ч чадахгүй байх байсан. Тийм үед бид залбирч ч чадахгүй мөн бидний зөн билэг хүртэл орхин одох байсан, мэдэв үү? Ойлгов уу? (Тийм Багш аа) Тэгэхээр бид өнгөрсөн болоод одоо цагийн Багш нарын сургаальд түшиглэж тэдний үгэнд итгэх ёстой, учир нь тэд бидэнд худал хэлэх шалтгаан байхгүй. Тэгээд ч энэ нь логиктой, үүнийг бид батлаж ч чадна. Өөрөөр хэлбэл оюунлаг байдлаараа, тийм? (За.) Ядаж бид тэдэнд итгэх учиртай. Хэлсэнийг нь хийж, зөвөлснийг нь гүйцэтгэж, зааварчилсаныг нь дагана - сайн байж, сайн үйл хий за? Эрхэм чанартай бай. (За.) Өөрсдийн байгаа цаг хугацаа, нөхцөл байдалд аль чадхаараа тэдний заасан зүйлийг дадуул. Муу ул мөр, дарамтыг арилгахын тулд илүү их бясалга. Бурханы нэрийг барьж үргэлж бусдад үйлчил, өөрийгөө умартан үйлчил, тэгээд бага багаар илүү тодорхой болно, мэдэв үү? Үнэгүй өглөөний зоог гэж үгүй.
Шавь: Тийм. Олон биений хувьд, биднийг илүү их бясалгаж өөрсдийн дээд Би-тэйгээ холбогдох ёстой гэж та хэлсэн тийм үү? (Тийм.) Багш аа, өөр таагүй ертөнцөд зовж байгаа миний өөр бие бий юу?
Их Багш Чин Хай: Физик ертөнцийг хэлж байна уу? Үгүй. Үгүй, зөвхөн нэг физик биетэй байх ба тэр нь астрали, Хоёрдугаар Гуравдугаар, Дөрөвдүгээр г.м би-тэй чинь холбоотой байдаг юм за? Та нар дээш явж буй. Тийм дээшлэх тутам өөрийн доод түвшний биеүдээс салах болно.
Шавь: Ойлголоо, Багш аа.
Их Багш Чин Хай: Гэхдээ одоо та нар энэ физик дэлхий дээр үлдэхийн тулд ийш доош ирсэн ба холбоос уяатай байдаг. Тэгээд энэ дэлхийг орхин одох үед чинь тэр уяа тасрах болно. Тэгээд энэ амьдралдаа хэр дээш ахиж чадахаас шалтгаалж ямар түвшинд байна тэр түвшнийхээ би-тэй холбогддог, мэдэв үү? (За.) Жишээ нь энэ амьдралдаа чи үргэлж Гуравдугаар Түвшинтэй холбоотой байх юм бол тэгээд л тэр - чи тэндээ зогсоно. Үхээд Гуравдугаар Ертөнцрүү явна, мэдэв үү?
Шавь: Мэдлээ, Багш аа.
Их Багш Чин Хай: Тиймээс дээшлэх тусам улам сайн.
Шавь: Тийм. Баярлалаа, Багш аа.
Их Багш Чин Хай: Зүгээр, хайр аа.