Thursday, January 6, 2011

Хамгийн сүүлийн үеийн СМ Тэнгэрийн гоёл чимэглэлийн “Цаг хугацаа” цувралын 2-р хэсэг

Хамгаас хайрт, эрхэм дээд Их Багш маань дахин шинээр Тэнгэрийн гоёл чимэглэлийн загвар гаргалаа.
Цувралын нэр: “Үеийн үед амьдрал үл тасрахуй”
Түүнд Их Багшийн маань дэлхийг аврах нэн яаруу тулгамдсан хүсэл найдвар, ерөөл адислал шингэсэн юм. Хятадын зурхайн найман хөлөгийн дүрслэлээр дэлхийг “нөхөн сэргээж, сэлбэн засах” гүн утгыг агуулж, 4-н өнцөгт дүрснээс 8 өнцөг буюу дугуй дүрсрүү шилжсэн буй нь төгс төгөлдөр шилжилтийн үеийг илэрхийлнэ.
“Үеийн үед амьдрал үл тасарч” хатуу зөөлөн хамтран, арга билэг эв зохиронгуй байхыг билэгджээ.
Энэ цаг үе бол ЯГ дэлхийн “нөхөн сэргээх” үе бөгөөд тоологдож буй хугацааны дотор бид бүгдээрээ Их Багшийнхаа гараг дэлхийгээ аврахын төлөөх хүсэл найдвар, ерөөл адислал, үр суулгацыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэж, аль болох хурдан хугацаанд дэлхий маань буцаж сэргээд, цэцэглэн хөгжиж, амьдрал үеийн үедээ үл тасалдах бадрангуй сайхан цаг үетэй золгохыг билэгдэж байгаа юм.
Цагны нүүрэн хэсэг дэх Англи үсэг нь Эзэн Бурханаас эх дэлхийг аврахаар хүн төрөлхтөнд уриалсан "Be Veg, Go Green” гэх уриа юм.
Энэ цагийг мөн Авшигтан биш гэр бүлийнхэн зүүж болно. Ингэснээрээ тэдэнд Их Багшийн дэлхийг аврах аугаа үйлсэд оролцох боломж олдож байгаа юм.
Гартаа зүүгээд гарахдаа л та “Эх дэлхийгээ аврахын тулд ногоон хоолтон болж, байгаль орчноо хамгаалцгаая” хэмээн хүмүүсийг уриалж байгаа билээ.
Тухайн хүнд энэхүү цаг байснаараа л агуу олон төрөлтнийг аварч, “амьдрал үеийн үедээ үл тасрах” их хүчийг улам нэмж, Эзэн Бурхны хүсэл найдвараар дэлхий маань хайр энэрэл, үзэсгэлэн гоо, амар амгалан, энх тайван байдлын дунд үргэлжлэн оршиж аврагдахад нь их адислалыг хүргэх юм.