ТЕЛЕ КОНФЕРЕНЦИ 2010-07-07
БУЯНЫ ТУХАЙ ҮНЭН - ТҮҮНИЙГ ОЛОХ БОЛОН АЛДАХ НЬ.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай."Supreme Master" TV-ийн "Багш Шавийн шүтэлцээ" нэвтрүүлэг. -3
Шавь: Махан хоолны ресторануудын бизнес их амжилттай явагдаж, маш их буянтай мэт харагддаг. Нөгөө талаас буяны юмуу сайн сайхны төлөө ажилладаг хүмүүс голдуу бага цалинтай байдаг. Багшаа, буян хариулалын хувьд энэхүү гадаад байдлын цаана яг юу болж байдгийг хэлж өгнө үү? Баярлалаа, Багшаа.
Их Багш: Махан хоолны ресторанууд урьд төрлийн агуулахад байсан үйл үр, буян хишгээ эдэлж дуустлаа тухайн үедээ амжилттай мэт харагдаж болно. Тэгээд тэдэнд муу зүйлс тохиолдох юмуу дараа насандаа нөхөн төлөх болдог. Бид юу л тарина үр дагаварыг дааж гарах ёстой болдог. Үйлийн үрийн хуулиас зугтах газаргүй. Тиймээс мах зарах юмуу махан хоолны ресторан нээж ажиллуулахад бүр далайн амьд загас болон газрын амьтдыг хөнөөдөг. Үүгээрээ асар муу үйлийн үрд унадаг. Хүмүүс үүнийг мэддэггүй. Энэ бол бусад ажилтай адилгүй, тэгээд ч тэгэж их мөнгө олдоггүй, бусад ажлуудаас илүү олдог байж болох л доо, гэвч түүгээрээ хир их хооллож, хувцаслаж чадах билээ? Тэд муу үйл үрийн шийтгэл асар их гэдгийг мэддэггүй. Мах, загас юмуу тэдгээр амьтдын бүтээгдэхүүн орсон ресторан, бүр дэлгүүр нээсэн хэн ч бай өөртөө ямар их гай чирч байгаагаа мэддэгггүй. Тийм болоод л тэд хийсээр байдаг. Хичнээн амжилт ололттой байгаа нь хамаагүй, тэд ойрын ирээдүйдээ юмуу дараа төрөлдөө үнэхээр их үнэ төлөх болно. Тэр ч байтугай үр хүүхэд, эцэг эх, ирээдүйн олон үе удамдаа нөлөөлнө. Энэхүү амжилттай гэгдэх махан хоолны ресторан, махны үйлдвэрлэл, мал амьтаны үйлдвэрлэлийн орлогоос хуваан хүртсэн хэн ч тун их үнэ төлөх болно. Энэ тухай бодохоос ч аймаар. Тэдгээр хүмүүс мэдэхгүй байгаа юм, мэдэхгүй.
Шавь: Багшаа, өөр нэг асуулт байна, асууж болох уу?
Махны дэлгүүр юмуу мал нядлах газарт ажиллахад хэр их буянаа алддаг вэ? Тэдгээр газарт ажиллаж байгаа золгүй сүнснүүд энэ насныхаа дараа ямар үр дагавар амсдаг вэ? Баярлалаа, Багшаа.
Их Багш: Ямар үр дагавар аа? Бурхан минь, би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Энэ насандаа амьтдад учруулсан шигээ их зовлонг эдлэх юмуу бүр тамд унах болдог. Өрөө төлөхийн тулд оршихуйн зарим доод төвшинд төрөл доошлон төрж, хэмжээлшгүй зовдог. Би ийм төрлийн ажлаас холуур байгаарай гэж хүн бүрт зөвлөмөөр байна, учир нь энэ олигтой ажил огтхон ч биш.
Шавь: За, Багшаа. Багшаа мал нядалгааны газрын ажилчид, мал нядлагчид үйлдлийнхээ үр дагаварын тухай мэдээллийг аваад ажлаасаа гарвал тэдний үйлдсэн өмнөх муу үйл нь бүрэн устах уу, эсвэл амь тасалсан үйл үрээ өөртөө үүрсээр байх уу? Багшаа, баярлалаа.
Их Багш: Энэ нь тэдний чин сэтгэл, аз завшаанаас нь шалтгаална. Хэрвээ сайн Их Багшийг олж, тэрхүү Багш Гэрэл, Аялгууны аргыг дамжуулбал нүгэл хилэнц нь өршөөгдөнө. Тэгээд тэд хичээнгүйлэн бясалгаж, сөргүүлэн буян үйлдэж, тухайлбал: урьд нь амьтан хөнөөж, мах зардаг байсан бол одоо харин веган /ногоон/ хоолтон болж, веган хоололтыг дэмжиж, амьтдад туслах гэх мэт. Тэднийг аврах, асран тэжээхэд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Ингэж муу үйл үрээсээ мултрах боломжтой. Би үүнээс өөр ямар ч боломжийг хараагүй байна.
Шавь: За. маш их баярлалаа Багшаа.
Их Багш: Гэхдээ энэ хэцүү л дээ. Хэцүү ч гэлээ боломжтой.
Шавь: Багшаа, фермийн амьтад аймшигт нөхцөлд байж байгаад нядлуулдаг юм чинь автоматаар хүний төрөл авдаг уу? Амьтад өөртэй нь хэрхэн харьцаж байсныхаа өс хонзонг авах гэдэг үү?
Их Багш: Хүн болж төрөх албагүй, бас шууд диваажинд очиж ч магадгүй. Амьтад хэзээ ч өшөө авахыг оролддогүй. Хэдий амьтны хэлбэрээр маш их зовлон амсах болдог ч хүнээс илүү зөн билэгтэй байдаг. Амсаж туулах ёстой л бол туулж өнгөрнө гэдгээ тэд мэдэж байдаг. Гэхдээ амьтан бүр үйл үрийг даван туулах албагүй. Зарим амьтад хувь хүнд туслах гэж төрдөг. Гэвч хүн мэдээж ялгаж таньдаггүй. Үйл үрийн шийтгэлээсээ болоод дахин амьтан болсон уу эсвэл бидэнд туслахаар бууж ирсэн нь хамаагүй, бүгдийнх нь амийг хороодог. Бид аливаа амьтныг хөнөөвөл хэдэн төрөлдөө асар их, маш ихийг төлөх ёстой болдог. Эсвэл нэг төрөлдөө юмуу олон төрөлдөө нэн ихээр зовж заримдаа дэндүү их зовлон зүдгүүрээсээ болж хэзээ ч төрөл авахыг хүсдэггүй. Заримдаа бүр тамд очих болдог. Гэхдээ амьтад хэзээ ч өшөө авъя гэдэггүй. Ихэнхдээ тэгдэггүй. Үнэндээ та нар харж байгаа. Сайн ч мэднэ. Амьтад үнэхээр өшөө авдаг бол хүнд тийм их боломж байхгүй байхсан. Тэдний зарим нь ямар том биетэй болохыг та нар мэднэ шүү дээ. Тиймээ? Тэд үнэхээр өшөө авах гэвэл гол нь бидэнд ямар ч найдвар байхгүй, ихэнхэд маань. Бид тэднийг бүр хөнөөж ч чадахгүй, амьтад эхлээд биднийг алчихна. Тэгж бодохгүй байна уу?
Шавь: Тиймээ.
Их Багш: Тиймээ. Зарим амьтад тун хүчирхэг. Нохойг хар л даа. Биднээс жижиг биетэй ч хүнийг дор нь хөнөөж дөнгөнө. Учир нь тун их хүчтэй, амь бөхтэй, бие махбод нь хүчирхэг, хүнээс хавьгүй чадалтай. Олонхи амьтад ийт хүчирхэг ч бидэн шиг өшөө авах санаа өвөрлөдөггүй. Тэдний зүрх сэтгэлд өс хонзон гэж үгүй. Амьтад их өхөөрдөм, номхон дөлгөөн, маш өршөөнгүй, хайрламаар, эелдэг амьтад. Тэд биднээс ч илүүг ойлгодог болохоор биднийг зөвхөн өрөвддөг.

үргэжлэл бий.