Их Багш үлгэр ярьж байна
ГЭГЭЭРСЭН ШИДЭТ ДАГИНАС
Энэ бол Энэтхэг үлгэр юм. Хятадад үүнтэй адил үлгэр байдаг шиг санагдаж байна. Нэг өдөр Тамын Хаан томоохон үдэшлэг зохиож түүндээ сүнс сүгнүүд, бурхад, олон шидэт дагинасыг хамтдаа хооллоё гэж урьжээ. Тамын Хаан бол их марзан. /түүний зан чанар нь угийн ийм юм/ Тэр зориудаар маш олон амттан нарийн хоолоо ширээнийхээ голд нь байрлуулаад сандлуудаа ширээнээсээ хол байлгаж маш урт хоолны халбага тавьжээ. Бүх л төрлийн амтат хоолыг уулнаас, далайгаас сонгон авчирч бурханы орны тоор, усан үзмийн вино гэх мэт та нарын бодож чадах бүх юм тэнд байв. Энэ нь үнэхээр гайхалтай сэтгэл сэргэм гоё сайхан байсан ба хүн бүрийн арааны шүлсийг гойжуулмаар хамгийн сайн ширээ зассан байлаа.
Хэдий тийм боловч Тамын Хаан хүн бүрт: юм идэх үедээ тохойгоо нугалахгүй байх болзол тавьжээ. Ердийн үед хүн юм идэх үедээ тохойгоо нугалах ёстой. Ийм урт халбага, ширээ их хол, тохойгоо нугалж болохгүй атал тэд бүх юмыг идэх ёстой байв. Тэдгээр сүнс сүгнүүд, астрал төрөлтөнүүд, тамын хааныг зэмлэн гомдол гаргацгаан болзлыг зөвшөөрөлгүй бүгд орхин явцгаав. Зөвхөн шидэт дагинас үлдээд ямар арга байгааг бодож олцгоожээ. Даруй тэд ойлголоо. Тэд нэг нь нөгөөгөө хүүхэд хооллож байгаа юм шиг хооллож эхлэв. Ийм маягаар тэд үүнийг хийхдээ зөрчил гаргалгүй, тохойгоо нуглалгүйгээр идэж чадлаа. Сүнс сүгнүүд болон гэгээрсэн шидэт дагинасын хоорондох ялгаа нь энэ л юм.

***
Их Багшийн тайлбар:
Бидний жирийн хүмүүсийн хувьд бид идэж чадахгүй бол бидэнд сүйрэл болсон шиг сэтгэгдэл төрж бусад хүмүүс ч бас идэж чадахгүй болно. Үүний үр дүнд хоёул аль аль нь идэж чадахгүй байх юм. Энэ бол Маяагийн онцлог чанар нь. Хэдийгээр бид түүний биетэй боловч бидний зарим нь Маяа юм. Хэрэв бидний үйл хэрэг Маяагийнх шиг бол бид Маяа гэсэн үг. Бусдад өөрийгөө зориулах сэтгэл байхгүй бол бид юу ч олж авч чадахгүй, бусад хүмүүс ч бас адилхан харин зөвхөн сүйрэл тэнд байна. Яг л тэр сүнс сүгнүүдийн, бусдад дарамт үзүүлчхээд хэн нэгнийг халамжлах тухай ярилтгүй байгаа шиг л байх болно.
Бид бусдад анхаарал тавьсан цагт Бурхан бидэнд анхаарал тавина. Би үүнийг баталж чадна. Бясалгал хийж байхдаа ажлаа алдана гэж айх хэрэггүй. Тэдгээр шидэт дагинасаас та нар суралцах хэрэгтэй. Тэр урт халбагаар бие биенээ хооллох нь маш хялбар төдийгүй их хөгжилтэй юм. Тэд баяр хөөртэй тоглоцгоосон байж таарна. Хүн бүр л инээж байсан. Гэтэл тэдгээр сүнс сүгнүүд юу ч идэж чадалгүй их ууртай, хоосон ходоодтой буцацгаажээ.
Гэгээрсэн хүмүүс маш тайван амгалан амьдардаг, яагаад гэвэл бид юмсыг саруул ухаанаар харах чадвартай байдаг. Хэрэв бид гэгээрээгүй бол бидний сэтгэл “Би их чухал хүн” гэж бодсоор байх ба энэ нь илүү их гай зовлон болдог. Энэ дэлхий дээр хэн ч байхгүй зөвхөн “Би” ганцаараа байдаг гэж бодохоороо бид зөвхөн бэрхшээлийг өөрөө эдлэх болдог, мөн аз жаргал ч гэсэн ийм зарчимтай байдаг. Эндээс үзэхэд энэ би үзэл нь утгагүй хэрэггүй зүйл болж байгаа биз!.