ТЕЛЕ КОНФЕРЕНЦИ 2010-07-07
БУЯНЫ ТУХАЙ ҮНЭН - ТҮҮНИЙГ ОЛОХ БОЛОН АЛДАХ НЬ.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай.
"Supreme Master" TV-ийн "Багш Шавийн шүтэлцээ" нэвтрүүлэг. -2
Их Багш: Бид буян үйлдэх хэрэгтэй. Сайн хүн байх ёстой учраас тэр юм. Учир нь муу байвал юу ч хийхгүй байсан ч бусдад муу нөлөөлөл үзүүлж байдаг. Муу хүн байна гэдэг тун хор уршигтай. Муугийнх нь хэмжээ сайнаасаа давсан тийм л хүнтэй хамт байхад, хамт ажиллахад болон сэтгэлд нь нийцүүлэхэд их хэцүү. Энэ нь хүмүүсийг өвчлүүлж, таагүй мэдрэмж төрүүлж болно гэж би хэлсэн. Хэр зэрэг муу байх нь хүнээсээ шалтгаална. Зарим хүмүүсийн муу нь сайнаас давсан байдаг. Жишээлэхэд: зарим хүмүүсийг та нар мэдэхгүй л дээ, тэдний муу чанар нь 90%, сайн нь дөнгөж 10% юмуу 20% байдаг. Бараг байхгүйтэй л адил. Ийм хүмүүс хэн нэгний хажууд урт хугацаагаар, бүр ахар хугацаагаар байхад ч өвчлүүлдэг. Тэд хүмүүсийг тавгүйтүүлдэг. Хэдийнээ өвчтэй хүн ийм хүний ойр байвал өвчин нь ужгардаг. Ийм төрлийн хүнтэй хамт байхад маш таагүй, тэс өөр байдаг. Тэр байтугай оюун санааны бясалгагч, манай групт Аръяабалын аргаар бясалгадаг байлаа ч бясалгалаа сайн хийхгүй, жинхэнэ ёсоор бясалгахгүй бол Суурь Чанар буюу DQ-ийн муу чанар нь өөрчлөгдөхгүй. Зөвхөн авшиг хүртэх мөчид өөрчлөгддөг, эсвэл өчүүхэн хэмжээгээр , 90%-ийн муу чанраа 80% юмуу 70% хүртэл бууруулна. Энэ нь ямар ч сайн талгүй, бараг байхгүйтэй л адил. Тиймээс эх дэлхийдээ туслахаасаа урьтаж өөрийгөө ариусгахын төлөө оюун санааны бясалгалдаа шамдах хэрэгтэй.
Шавь: За, Багшаа, таны сайн болон муу тал, Суурь чанарын тухайд?
Их Багш: Миний “DQ” гэж нэрлэсэн сайн муу чанарын талаар би саяхан судалгаа хийсэн юм. Мэдмээр байгаа бол надад огт муу чанар байхгүй, сайн нь хязгааргүй. Харин урьдын зарим Багш нарыг судлаад гайхсан. Тэдний заримд нь муу чанар байсан, 2%, 1%, 5%-тай. Гэхдээ энэ нь маш бага хэмжээтэй учраас зүгээр л дээ. Тэдэнд бүр байгаад нь их гайхсан. Зарим суут Их Багш нарт. Би нэрлэмээргүй байна, за юу?
Шавь: За.
Их Багш: Тэгэхээр Суурь чанар, DQ нь хувийн зан авир, араншин биш юм. Учир нь заримдаа та нар хүмүүсийг их эелдэг зантай сайхан араншинтай, боловсон байхыг хардаг. Энэ бүгд биш юмаа. DQ гэсэн үг биш, за юу?
Учир нь та эдгээрийг суралцаж, дууриах юмуу дүр эсгэж чадна, гэвч DQ бол дотоодын гүнд байдаг ба үүнийг зөвхөн бурхан л мэднэ. Би ч өөрийгөө харж чадахгүй. Бурханаас асуух хэрэг гарсан. Эдгээр зүйлс надад муу нь тийм хэмжээтэй гэх мэтээр орж ирсэн, тэгэхэд би айсан. Би “Минийх хэр байна? Муу л байгаа даа, заримдаа хүмүүсийг загнадаг. Би эцэж цуцдаг. Ажлаа хийхдээ би шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай байхад” гэв. Тэгтэл үр дүнг нь хараад гайхширсан. Огт байхгүй ба хязгааргүй. Намайг ойлгож байна уу? Огт муугүй, сайн нь зах хязгааргүй. Тэгээд би тэр Их Багш нар ямар байна гэсэн. Гэтэл тэд амьд ахуйдаа бага зэрэг муу чанартай байсныг мэдээд гайхсан. Учир нь би өөрөө зарим хүнийхийг хардаггүй. Голдуу сүнсийг нь харахаас биш араншин, муу тал, дотоод дахь DQ –г хардаггүй байсан учраас тэднийг сайн л гэж хардаг. Дотоод дахь Суурь Чанарыг нь хараагүй харин Диваажингийн мэдээлэлд гайхсан. Үүний дагуу би хүртэл сайн болон муу чанараа шинжихгүй, учир нь би өөрийгөө шинжиж чадахгүй. Бүр мэдэж ч чадахгүй. Учир нь бид ихэнхдээ хүмүүсийг тэдний зан авир, араншингаар нь шинждэг. Ойлгож байна уу?
Шавь: Тийм ээ. Багшаа.
Их Багш: Үүгээр шинжвэл бид буруудна, буруу болно.
Шавь: Багшаа, биднийг сайжруулж өөрчилж чадах юм бий юу?
Их Багш: Ердөө л сайныг үйлдэж, сайн байх хэрэгтэй. Ямагт гэгээлгээр сэтгэ. За юу? Тэгэхэд л болно.
Шавь: За, Багшаа. Баярлалаа, Багшаа.
Асуулт: Хоол хүнсний дэглэмийн буяны ангилал гэж зүйл байдаг уу?
Их Багш: Тийм.
Асуулт: Жишээ нь махан идэштнээс цагаан хоолтон, ургамал хүнстэн, түүхий ургамал хүнстэн, агаараар хооллогч руу шилжихэд цуглуулах буян нь эрс өөр болдог уу?
Их Багш: Тийм, тэгнэ. Мэдээж, тэгэлгүй яахав. Махан хоол идсэний буян гэж байхгүй, харин буянаа барж буй хэрэг. Жишээ нь та оюун санааны 100,000 оноотой бөгөөд энэ насандаа мах иддэг бол хир их идсэнээсээ шалтгаалаад энэ нь хорогддог, оюун санааны буян хишгээ бүр алдаж ч магад. Тэгвэл та оршихуйн маш доогуур төвшинд дахин төрөл авах юмуу дараа төрөлдөө эсвэл бүр энэ насандаа зовж зүдрэнэ. Тиймээс ядаж л мах идвэл бие махбодь, сүнс болоод оюун бодол чинь ачаа тээр багатай. Ургамлан хүнс, түүхий ургамлан хүнс нь мэдээж мах, өндөг, сүүн бүтээгдэхүүнээс хавьгүй илүү зохимжтой. Тэдгээр нь бие махбодид илүү хөнгөн, оюун санааны бясалгалд нийцтэй. Мах иддэг бол аймшигтай, тэр хүн өөртөө хэр их хор учруулж буйгаа мэдэхгүй байна. Хүн бүр махыг бүрмөсөн хаявал дээр. Мах, өндөг, сүү, загас, амьтантай холбоотой юу ч байсан бусад төрөлтний зовлонгийн шалтгаан болдог., тиймээс үүнээс бүрэн татгалзах хэрэгтэй.