ТЕЛЕ КОНФЕРЕНЦ 2010-07-07
БУЯНЫ ТУХАЙ ҮНЭН - ТҮҮНИЙГ ОЛОХ БОЛОН АЛДАХ НЬ.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай."Supreme Master" TV-ийн "Багш Шавийн шүтэлцээ" нэвтрүүлэг. -1
Их Багш: Сайн байцгаана уу? Та нар намайг сонсож байна уу?
Шавь: Сайн байна уу, Багш аа.
Их Багш: Тиймээ би сайн. Өмнөхтэйгөө харьцуулахад сайн байгаа. Та нар сайн уу? Бүгдээрээ сайн биз дээ?
Шавь: Бид нар маш сайн байгаа, Багшаа. Таньтай ярилцах болсондоо бид туйлын хүндэтгэлтэй бөгөөд баяртай байна.
Их Багш: За, тэгэхээр асуух асуултууд байгаа байх тийм үү? Асуултаа асуугаарай.
Шавь: Багшаа, эхний асуулт бол: Олон шашны сударт хүнийг ёс зүйд нийцэхүйц буянтай зөв ажил эрхлэхийг зөвлөн бичсэн байдаг. Гэсэн хэдий ч хүмүүс гол төлөв юунд сайн тэрийгээ л сонгодог. Тэгэхээр буянтай сайн ажил эрхлэх нь чухал уу эсвэл сүсэг бишрэлтэй, сайхан сэтгэлтэй хүн байхад л хангалттай юу?
Их Багш: Тэгэхээр, үгүй юм. Ингэх нь үнэхээр хангалтгүй. Мэдээж сайхан сэтгэлтэй, зөв ёс суртахуунтай хүмүүс ийм байсныхаа төлөө буян хураадаг. Харин муу ажил бол муу үйлийн үр /төлөөс/ хураадаг, ямартаа ч, энэ нь хоёр тусдаа зүйлс юм.
За, Тэгэхээр бид хэдий ёс суртахуунлаг, шүтлэгтэй, сайхан сэтгэлтэй байсан ч буянтай сайн ажил хийх хэрэгтэй юм.
Шавь: Тийм байх нь, баярлалаа, Багш аа.
Их Багш: Зүгээр ээ.
Шавь: Багшаа, Будда нэгэнтээ айлдахдаа хүний хийх ёсгүй таван ажил байдаг гэжээ. Тэдгээр нь хүйтэн зэвсэгтэй холбоотой ажил, амьд биестэй холбоотой ажил буюу боолчлол, махны үйлдвэрлэл болон мал нядалгааны газарт ажиллах мөн согтууруулах, мансууруулах бодисны худалдаа хийх зэрэг байх юм. Эдгээр ажлуудын муу нь юундаа оршино вэ? Баярлалаа, Багш аа.
Их Багш: Тодорхой шүү дээ, учир нь бусдад хор хохирол учруулдаг, хүйтэн зэвсэгүүд гэхэд л бусад хүмүүсийг хөнөөж, амьтныг хороож, хүмүүсийг хөнөөж байна. Боолчлол бол Бурханы хүүхдүүдийг дорд үзэж, үл хүндэтгэж буй хэрэг юм. Учир нь бид бүгд дотооддоо Бурхантай. Түүнтэй боол мэт харьцаж болохгүй. Махны үйлдвэр буюу нядалгааны газар ажиллах нь мэдээж амьтдыг зовоож, хөнөөдөг, голдуу маш аймшигтай, зэрлэг балмад, харгис аргаар. Ийм төрлийн ажлыг бодож, төсөөлөхийн аргагүй. Согтууруулах, мансууруулах зүйлс зарах нь мөн л бусдад гай учруулах нь ойлгомжтой. Хүмүүсийн нэр сүрийг гутааж, уураг тархи, оюуны чадамжийг гэмтээж бие махбодийн ажиллагааг доройтуулна. Тиймээс эдгээр нь мэдээж тун муу ажлууд.
Бид энэ бүгдээс яавч зайлсхийх ёстой. Ямар ч үнээр хамаагүй эдгээр ажлуудаас хол бай.
Тэр байтугай үхэх байсан ч энэ төрлийн ажилд хэзээ ч, хэрхэвч орооцолдож болохгүй. за юу?
Шавь: За, Багшаа.
Асуулт: Сайн байна уу Багшаа. Хүмүүс урьд төрөлдөө хийж байсантайгаа төстэй ажлыг хийх хандлагатай байдаг гэж та хэлсэн. Жишээ нь тэмээчин байсан хүн ахин төрөхдөө машины худалдаачин, тээврийн хэрэгслийн бизнест ажиллах магадлалтай. Өмнөхтэйгээ адил, ажил хийхээр зурагдсан юм шиг байдаг. Муу ажил нь сайн ажил шигээ биелдэг үү? Хэрэв тийм бол энэ хүрднээс хэрхэн гарах вэ?
Их Багш: Тиймээ, өнгөрсөн болоод одоогийн Их Багш нарын сургаальтай танилцсаны ачаар бид ямар ажил нь буянтайг мэдэж авдаг. Үгүйдээ гэхэд өөрийн ухамсараараа ямар ажил нь сайн, өөрт болоод бусад төрөлтөнд ээлтэй, харин ямар ажил нь муу, хор хөнөөлтэйг хэлж чадна. Тиймээс бидэнд сонголт байна. Хэдийгээр урьд төрлийнхөө үйл үрийн ажилдаа буцаж татагдах хандлагатай байдаг ч бид сонгох ёстой. Тийм учраас бидэнд дараагийн төрөлд маань дахин өөр боломж олддог, цаг үргэлж шүү, тэгэхээр бид ухаалгаар дахин сонголт хийж чадна.
Шавь: За, Багшаа.
Асуулт: Сайн ажил, үйл хэрэг нь буян хураах боломж өгдөг гэлцдэг. Бид яагаад их буян хураах хэрэгтэй байдаг вэ? Энэ нь өдөр тутмын амьдралыг маань яаж өөрчлөх вэ?
Их Багш: За, тэгэхээр, энэ нь зөвхөн буяны тухайд биш. Сайн хүн байх учиртай бидний тухайд юм. Зарим буян хишиг нь оюун санаанд ач тустай, учир нь бид хангалттай буян хариулалгүй бол оюун санааны буян маань хорогдож, оюун санааны төвшин маань аяндаа доошлох болно. Та нар ойлгож байна уу?
Шавь: Тийм ээ Багш аа.
Их Багш: Мөн энэ насанд маань сайн буян хариулал байхгүй бол амьдралдаа ямар нэг байдлаар муу үйл үрийн төлөөс амсахаар зохицуулагддаг, бидэнд учрах аймшигт зүйлс байж байдаг. Иймд өөрсдийгөө хамгаалж, оюун санааны төвшингөө дээшлүүлэхийн тулд буян хишигтэй байх ёстой. Учир нь оюун санааны бясалгалын оноо, төвшин өндөр байх тусам ядаж л оюун санааны буян хишгээс маань суутгагдахгүй. Тиймээс хийж буй ажлаасаа оюун санааны оноо цуглуулбал оюун санааны төвшин тань дээшилнэ, өөрөөр хэлбэл Бурхан чанартай, өөрийн угийн Бурхан чанартай ойртоно гэсэн үг. Харин оноо алдвал оюун санааны бясалгалын төвшин тань доошилно, энэ нь улам доогуур төвшин, муу оршихуйд дөхөж очино гэсэн үг. Тийм учраас бид буян хураах хэрэгтэй. Та яагаад гэж асуусан, ийм учиртай, яагаад гэхээр оюун санааны бясалгалын төвшин өндөр байх тусам Бурхан, Диваажинтай илүү ойртдог. Яагаад гэхээр буян үйлдэхгүй бол буянаа алдсаар л байдаг. Тэгээд дотооддоо доройтож мөн чанар нь өөрчлөгддөг. Сайн буян хариулалгүй бол муу хүн болж хувирдаг, харж байгаа биз? Жишээ нь бүх хүнд "сөрөг" болон "эерэг" гэж нэрлэгддэг зүйл байдаг, бидний дотоод дахь сайн болон муу чанартай адил-үүнийг би "Суурь Чанар" буюу DQ гэж нэрлэе. DQ гэдэг нь дотоод дахь сайн муугийн тэнцвэр юм. Хэрэв муу нь сайнаасаа их бол өөртөө болоод бусдад сүйрэл авчирдаг. Ойлгож байгаа биз?
Шавь: Тийм ээ Багшаа.
үргэлжлэл бий.