Tuesday, August 17, 2010

Би үзэл биднийг өөрсдийн маань үнэн төрхөөс тусгаарлаж байдаг


Сэтгүүл 206.
Цаглашгүй Дээд Их Багш Чин Хай.

Билэг ухаан маш чухал: бас би үзэл , бид үүнийг алга болгох хэрэгтэй. Би үзэл бага байх тусам сайн. Бидэнд энэ би үзэл хэрэггүй. "БИ" үзлээр өвчилсөн хүн бүгдийг мэдэж байдаг юм шиг аашилдаг бидэнд энэ хэрэггүй. Яагаад гэвэл бид түүнгүйгээр байж чадахаар ухаантай. Би олон зүйлийг хүмүүст таалагдахаар хийж чаддаг нь магадгүй миний би үзэл бага байгаатай холбоотой. Би үргэлж өөрийнхөө энэ би үзэлийг хянаж байдаг. Магадгүй чиний би үзэл алга болохгүй байгаа нь чиний юу нь болохгүй байгааг хэлж өгөх хүн байхгүй, чи хүмүүстэй харилцахгүй байгаатай, эсвэл нийгэмд чи дээгүүр байр суурь эзэлдэгтэй /дарга, менежер – үргэлж хүмүүст юу хийхийг хэлж байдаг, хэн ч эргэж чиний болохгүй байгааг хэлдэггүй/ , эсвэл хувиараа ажил хийдэгтэй холбоотой байх. Тэгэхээр битгий гомд за. Зүгээр би үзлээ алга болго. ОК? Энийг зөвхөн бясалгал хийснээр алга болгочихгүй. Олон нөхцөл байдлаас шалтгаалж, би үзэл чинь бага багаар арилна. Жнь: гадагшаа гарч бодит байдалтай тулгаран илүү ухаан суух хэрэгтэй. Бясалгал бас тусална гэхдээ чи үүнийгээ цэвэрлэх боломжийг гаргахгүй бол зүгээр алга болчихгүй. Хэрвээ хэн нэг нь чамайг буруутган зэмлэж байвал чи түүнд талархах хэрэгтэй , энэ нь чамайг даруу байхад мөн хэр их би үзэл өөртөө байгаагаа шалгахад тань тусална. Тэр хүнийг чамайг зэмлэн буруушааж байхад чи “Би уг нь сайн хүн, энэ яагаад над руу ингэж байна.” гэж бодоод бүхэл өдөржингөө гомдолвол тэр хүнд чи дургүй болж эхэлнэ, энэ бол сайн зүйл биш. Хэрэв хэн нэгэн ямар нэг аргаар чамайг засахыг оролдож байгаа бол энэ үнэхээр сайн зүйл. Чи алдаанаасаа суралцаж улам сайн болно. Хэн нэг хүн муу биш, би үзэл л муу зүйл. Үнэндээ бол би үзэл хүн болгоны хамгийн муу дайсан. Олон хүн энэ үзлээ хадгалж үлдэх хүсэлтэй байдагт асуудал оршиж байна. Хэрвээ чи өөрийнхөө би үзлээ хэт дагахын бол чи өөрийгөө хэр агуу болохоо, хэр ухаантай болохоо, хэр их билэг оюунтай болохоо мартаад өөрийгөө хэн болохоо мэдэж чадахгүй. Асуудал нь би үзэл биднийг өөрсдийн маань бүгдийг мэдэх үнэн төрхөөс тусгаарлаж байдаг. Хэрвээ бид энэ дэлхийн бүгдийг мэддэг гэж өөрийгөө бодож эхлэхийн бол өөрсдийнхөө үнэн төрхийг мэдэж чадахгүй. Би үзэл бол агуу дайсан. Энэ нь заримдаа гэрлэлт, харилцаа, нөхөрлөл, эх хүүгийн, аав охины хайрыг ч үгүй хийдэг. Учир нь үргэлж зөрчилдөөн үүсгэж, хэн нэгнийг баярлуулахыг хүсдэггүй. Өдөр бүр үргэлж зөрчилдөөн үүсгэж, бие биенийхээ харилцаанд болж байсан муу зүйлсийг санаж байвал мэдээж харилцаа үгүй болох нь ойлгомжтой. Энэ бол зүгээр бодит зүйл дээр авсан жишээ. Оюун санааны үүднээс хэлэхийн бол чи өөрийнхөө үнэн төрхөөс маш холдох болно . Чи их зүйлийг мэдээгүй байж ихийг мэддэг гэж өөрийгөө бодож эхлэхийн бол чи өөрийнхөө үнэн төрхөөс холдох болно. Жнь: Толины урд хөшиг байхад чи толинд өөрийгөө харж чадахгүй, тэр хөшигийг холдуулсан үед чи өөрийгөө сайн харах болно. Би үзэл нь хүмүүийн дунд, чи болон чиний үнэн төрх хоёрын дунд зогсож байдаг, тэгээд бүгдийг сүйтгэдэг. Энэ бодит зүйл биш нь харамсалтай. Энэ бол бид өөрсөндөө байлгаад байхаар зүйл биш, энэ бол бидний дайсан. Бидний мэдэж байгаа жоохон мэдлэг бол бидний үнэн мэдлэг биш. Би үзлийг алга болгоход маш хэцүү, энэ дэлхий дээрх олон зүйлс үүнээс болж сүйдэж байна. Энэ нь дайныг эхлүүлж, өстөнүүдийг бий болгож улс орныг сүйдэж байна. Би үзэл байхгүй хүмүүс хэзээ ч дайныг хүсэхгүй. Учир нь тэд энэ ямар ч хэрэггүйг харж чадна. Амьтдад ийм үзэл байдаггүй. Жишээ нь нохой , тэд үргэлж хайрлаж байдаг. Чи тэднийг загналаа гэхэд хөл дор чинь ирээд сүүлээ хөдөлгөнө, тэгээд чи эргээд нохойгоо хайрлаж эхэлнэ. Тэд хэн нэгэнд дүргүй байх гэсэн сэтгэлийг ердөө ч хадгалж боддоггүй. Хэрвээ чи би үзэлгүй нэгэн байхыг хүсвэл нохойг харах хэрэгтэй. Ихэнх амьтдын үндсэн зан чанарыг хүн л өөрчлөхгүй бол ер нь би үзэл байдаггүй. Бидний хүмүүс зөвхөн өөрсдийгөө сүйтгэх биш амьтдыг мөн байгалийг ч сүйтгэж байдаг. Бид тэднийг галзуу юм шиг харилцаанд хүчээр албадаж оруулдаг. Би энэ бүхнийг номноос биш, ажиглаж байж мэдсэн юм.