"Дэлхийг шинэ зуунд хөтлөх нь"
" Эрт орой хэзээ нэгэн цагт бид сүнслэг болон дэлхийлэг зүйлд анхдагч болох нь маргаангүй. Бид өөрсдийгөө огоорох жинхэнэ хайрын төлөө үлгэр дууриаллыг үзүүлэх санаачлагчид нь болох ёстой. Ингэж л бид дэлхийгээ авран шинэ зуунд хөтлөж, зөвхөн авахын төлөө биш, харин бие биеэ хайрласан өгөөмөр энэрэнгүй орчинг бүрдүүлэх юм шүү дээ. Бид сүнслэг замаар замнахдаа дэлхийдээ туслаж, байгаль орчноо улам сайхан болгож, ядуу зүдүү болон гачигдаж зовсон хүмүүст туслаж байх юм. Зөвхөн ганц нэг үндэстэнд биш нийт дэлхийдээ туслах хэрэгтэй. Энэ бол бидний зорилт. Тиймээс бид өөрсдийн бүхий л чадлаараа хичээх хэрэгтэй."
" Бусдын тэвчмээргүй бүх зүйлийг тэвч, бусдын хийхийг хүсэхгүй байгаа бүх зүйлийг хийж хүн төрөлхтөнд хэрэгтэй ямар ч салбарт ажиллах хэрэгтэй. Бид ийм л аугаа байх ёстой. Бид хэрвээ дэлхийгээ сайн сайхан байлгая гэвэл өөрсдөө сайн байх ёстой. Хэрвээ бид дэлхийг диваажин байгаасай гэж хүсч байвал бид дэлхий дээрээ яг л диваажингийн хүмүүс шиг амьдрах хэрэгтэй."
" Бид зөвхөн ариун хүмүүс байхын тулд бус харин дэлхийгээ аврах гэсэн чин эрмэлзлийн үүднээс цагаан хоолтон болох ёстой."
Цаглашгүй дээд Их Багш Чин Хай.