Monday, July 5, 2010

Дайны золиос бологсодын талаархи гашуун үнэн

Цаглашгүй Дээд Их Багш Чин Хайн айлдвар.

Шихү, Формоса, 1991, 8-р сарын 11
Сүнс болон Тамын аль аль нь оршдог. Гэсэн хэдий ч бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй. Өнгөрсөн болоод энэ амьдралдаа юу хийснээс шалтгаалж бид үхэхдээ ижил уур амьсгалд орох болно. Нас барсан хойно амьдралынхаа туршид дадаж зуршсан тэр хэмжээст хөшиж гацдаг. Та бүхэн гэнэтийн үхлээр үхсэн эсвэл цэргүүдэд алагдсан, дайны үед санаандгүйгээр амиа алдсан хүмүүсийн тухай хийсэн судалгааны талаар сонин сэтгүүл, телевизээс хааяа харж байсан байх. Тэдгээр хүмүүс сэтгэл зүйн хувьд үхэлд бэлэн бус байсан болохоор шоконд ордог байна. Мөнгөн утас нь гэнэт хүчтэй тасарснаас тэд өөрийн үхэлтэйгээ эвлэрч чаддаггүй. Тэд хайрцган дотор зугтаж чадахааргүйгээр хоригдсон мэт болж тодорхой нэг хэмжээст гэнэт хөшиж гацдаг. Тэд өөрсдийгөө армид дайтаж байгаа хэвээрээ гэж санан өдөр бүр хашгиран замд тааралдах бүхнээ алж устгасан хэвээрээ л байдаг. Хий юм үзэж, харсан бүхнээ дайсан гэж санадаг. Тэд ердөө л дайтсан хэвээрээ. Дайн тулаан, гэнэтийн үхлээр үхсэн хүмүүс үнэхээр өрөвдөлтэй. Тэд энэ байдлаасаа Гэгээрсэн Их Багшийн тусламжгүйгээр хэзээ ч гарч чадахгүй. Амиа хорлогсдын хувьд ч мөн адил зүйл тохиолддог. Амиа хорлох үеийнх нь зовлон шаналал, үхсэн хойно нь ч тэднийг орхидоггүй. Үхэл хэн нэгнийг хэзээ ч зовлонгоос ангижруулахгүй. Зүйрлэвэл залуу насандаа сурч мэдээгүй бол өтлөх насандаа их мэдлэгтэй болж чадахгүйтэй адил. Тиймээс дайны уур амьсгал хамгийн аймшигтай нь. Маш олон сүнснүүд өөрийн гацсан хэмжээснээс гарч чаддаггүй. Хэрэв маш урт удаан хугацааны дараа энэ байдлаасаа гарч хүн болж төрсөн тохиолдолд уур хилэнгээр дүүрэн дайтсан амьдрал руу тэмүүлэх нь элбэг. Энэ дэлхий хүмүүст маш их хор хөнөөл учруулж байдаг. Тиймээс ихэнх оюунлаг хүмүүс дайны эсрэг байдаг ч түүнийгээ нээлттэй илэрхийлэх аргагүй байдаг. Тэд үргэлж дайныг эсэргүүцээд байвал хувьсгалчид мэт харагдаж, энэ нь хүмүүст буруу ойлголт төрүүлэх, эсвэл улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж байна гэж ойлгогдох байсан. Гэлээ ч тэд дайн хүсүүсийг сайн зүйлд хүргэхгүйг мэддэг учир зүрх сэтгэлээрээ дайны эсрэг байдаг.