Tuesday, July 6, 2010

"Хайраар өөрсдийн гэр болсон Дэлхийгээ хамгаалцгаая."

2009 оны 10-р сарын 11 Taichung, Formosa /Тайвань/

теле бага хурал.
НҮБ–ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын Өөрчлөлт Судлах Экспертүүдийн Багийн тэргүүн др. Ражиндра Пачаури:
Юуны түрүүнд Тайвань улсын Тайчун хотод болж буй энэ туйлын чухал бага хурлын бүх оролцогчдод мэндчилгээ дэвшүүлье. Моракот хар салхины уршгаар Тайваньд аймшигтай гамшиг болсон явдалд би гүнээ харамсаж байна. Энэ нь маш олон хүний амь нас, эд хөрөнгөд гарз учруулсан, хайртай хүмүүс, бүх өмч хөрөнгө, эд зүйлсээ алдсан хүмүүсийн өмнөөс би гүн эмгэнэл илэрхийлье. Би хүмүүсийг цаг уурын өөрчлөлтийг үүсгэхэд хүргэсэн ямар нэг уур амьсгалтай холбоотой үйл явдал, ганц нэг хэрэг тохиолдлыг холбож ярьмааргүй байна, тэгвэл шинжлэх ухааны үүднээс буруудна. Гэхдээ би цаг уурын өөрчлөлтийн үр дагаврыг онцгойлон дурдмаар байна, ийм хэрэг явдлууд улам олноор, ойр ойрхон болохын сацуу хамрах хүрээ, хүч нөлөө нь улам нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр, та бүхэнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулан чухал өөрчлөлт гаргах ёстой талаарх мэдээг дэлхий даяар түгээхийг уриалж байна. Мэдээж бидэнд аж үйлдвэр, тээвэр болон хүмүүсийн хэрэгжүүлдэг эдийн засгийн бүх үйл ажиллагаануудад хийж болох их зүйл байгаа ч, үнэт зүйлсийн систем амьдралын хэв маягаа өөрчлөх нь хамгийн чухал зүйл болоод байна. Амьдралын хэв маягийн үндсэн өөрчлөлт нь хооллолтоо өөрчлөх явдал. Харамсалтай нь, дэлхийн махны уургийн хэрэглээ нь хэт их байдалд орчихоод байна. Эдийн засгийн ашиг орлого нь нэмэгдэж буй улс орон бүрт ард иргэд нь мах, амьтны бүтээгдэхүүн ихээр хэрэглэж эхэлж байна. Та нарт жишээ дурьдаж хэлэхэд, би 1981 онд Хятадад анх удаа очиход тэр үед хүмүүс зөвхөн гахайн мах болоод тахианы махыг тодорхой хэмжээгээр л иддэг байсан.
Гэвч өнөө үед Хятадын хөгжил цэцэглэлт нэмэгдсэнээр, олон хүмүүс махыг бүр илүү ихээр идэж байгаа бөгөөд ганц Хятадад ч биш, энэ байдал дэлхийн өөр бусад газруудад ч мөн тохиолдож байна. Нийтээрээ цагаан хоолтон Энэтхэг улс мах их идэх хандлага руу өргөнөөр шилжиж, тахиа, шувууны бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болжээ. Тиймээс бид хүлэмжийн хийн ялгаралт нь махны үйлдвэрлэл, тахианы үйлдвэрлэл, бидний хэрэглэдэг бусад бүх амьтдын махтай холбоотой гэдгийг мэдэж байгаа, тэгээд ялгаруулж байгаа хувь нь туйлын өндөр. Үүнээс үзэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахын тулд бидний хийж чадах зүйл бол махны хэрэглээг багасгах явдал.Үр дүн нь эрүүл мэндэд тустай байгаад зогсохгүй гариг дэлхийд тустай юм. Энэ бол эргэлзэх зүйлгүй батлагдсан зүйл, анагаахын тал дээр ч гэсэн, цагаан хооллолт баримталж амьдардаг хүмүүс тахиа шувуу гэх мэт амьтны бүтээгдэхүүн хэрэглэхтэй холбоотой хамгийн хүнд өвчнүүдээс гарцаагүй ангид байдаг. Тиймээс, би мах маш бага хэрэглэхийг зөвлөж байна, хэрэв боломжтой бол хар мах хэрэглэхээ болих хэрэгтэй, учир нь хар мах болох үхрийн мах, хурганы мах, хонины мах нь бүх төрлийн хоол хүнснээс хүлэмжийн хийн ялгаралтыг хамгийн өндөр түвшинд үүсгэж байгаа. Хэрвээ та бүхэн үнэхээр гарагаа аврахыг хүсч байвал, эрүүл бөгөөд сэтгэл ханамжтай амьдрахыг хүсч байвал махны маш бага хэрэглээ рүү шилжих нь хүн төрөлхтний ашиг сонирхол, гараг дэлхийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг би мэдэгдэхийг хүсч байна. Та бүхнийг энэ асуудлыг сайтар тунгааж үзэхийг хэлмээр байна. Хэрвээ та нар энэ хөдөлгөөнийг хийвэл танд бүр ч илүү сайхан санагдана гэдгийг мэдэх болно. Та илүү эрүүл байж, танд илүү сайхан санагдаж, гариг дэлхий сайхан болно.
Миний уриа бол: “Та мах бага идвэл та илүү эрүүл байж, дэлхий ч эрүүл байна”
Баярлалаа.
Хөтлөгч: “Дэлхий дахины Цаг уурын Өөрчлөлт, Моракотын Сэрэмжлүүлэх Захиас” конференцийн бүх оролцлогчдод мэнд дэвшүүлье. Үнэндээ бид болж байгаа үйл явдлыг хүлээн авахдаа үнэхээр Моракотын тохиолдлыг, тэнд болсон бүхнийг сэрэмжлүүлэх захиас гэж хүлээн авах ёстой, та бүгд цаг уурын өөрчлөлтийн бүхий л талыг зөвлөлдөж, амьдралын хэв маягаа өөрчлөхийн чухлыг хэлэлцэнэ гэж найдаж байна. Танай хурал маш үр бүтээлтэй, маш сайхан явагдана гэж найдаж байна. Баярлалаа.
13 жилийн турш байгал орчны талаар бүх олон улсын яриа хэлэлцээрт оролцож байсан Холбооны Байгал орчны албаны захирал агсан Филипп Роч:
Тийм ээ, өнөөдөр олон түмний сонирхлыг татаж байгаа цаг уурын өөрчлөлт, хүний эрхийн зарим нэг асуудлыг барьж авсан байна. Хэрвээ бид хүн бүрийн хөгжлийг баталгаажуулж, хүн бүрийн эрхийг баталгаажуулахыг хүсч байвал бид байгаа зүйлээ хуваалцаж, энэ бүх үргүй зардлаа зогсоох хэрэгтэй байгааг сануулахыг минь зөвшөөрнө үү. Бидэнд хэн энэ бүх нөөцийг өгсөн гэдгийг мартаж болохгүй, тэр бол байгал өөрөө, одоогийн байдлаар байгалийн баялгийн хэт их ашиглалт, ой мод гол усны сүйрлээс болж маш их сүйрч байгаа экосистем өөрөө билээ.
Бие биеэтэйгээ хуваалцахын тулд бидэнд хуваалцах ямар нэгэн зүйл байх ёстой, үнэндээ байгал бидэнд хэрэгтэй бүхнийг өгдөг, бид энэ эхээ хүндэтгэх ёстой. Тийм учраас байгал орчны талаар видео хурал хийж байгаад энэ хурлын сэдэв нь "Өөрийн гэрээ хайраар хамгаалах" явдал байгаад би маш их баярлаж байна. Энэ бол хамгийн үндсэн асуудал гэж би бодож байна. Бид том байшинд амьдарч байгаагаа ойлгосон цагт, нэг гэр бүлд хамтдаа байгаагаа мэдэж байгаа цагт, бүх хүмүүс, хамаг төрөлтөнтэй хамт, амьтан, ургамалтай хамт амьдарч байгаагаа мэдвэл бид гарагтай өөрөөр харьцаж, бид түүнийг хүндэтгэж, түүнийг хэзээ ч сүйтгэхгүй.
Баярлалаа.
Намайг Гилберто Наталини гэдэг,би эмч бөгөөд ПСДБ-ийн Сан Паулохотын зөвлөх билээ. Би гурван удаа дараалан зөвлөхөөр ажиллаж байна.
Одоогийн нөхцөл байдал маш хэцүү байгаа учраас дэлхий даяар энэ шиг чухал конференцуудыг зохион байгуулах нь нэн шаардлагатай билээ. Газар дэлхий цаг ууртай холбогдуулан маш ноцтой цаг уурын өөрчлөлтөөс болж зовж байна, энэ хурлын оролцогчдод агуу амжилт, үр бүтээлтэй ярилцлага, газар дэлхийн нөхцөлийг сайжруулахын тулд маш их эерэг санаачлага гаргахыг хүсч байна. Бразилийн засгийн газар тулааны гол чиг шугам дээр байгаагийн хувьд дэлхийд маш чухал үүрэгтэй. Амазоны ойгүйжилт, манай ой модны сүйрэл энд байна. Бразилийн хөдөө аж ахуйн тэргүүний шугам хөгжиж байгаагийн улмаас бусад зүйлийн нэгэн адил ойгүйжилт нэмэгдэж байна. Зах зээлийг дэмжиж мал аж ахуй, сүрэг, малыг өсгөх зорилгоор ойг устгаж байна гэсэн үг. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс болж Бразилд газар нутаг, усыг үрэн таран хийж байна. Бразил өөрийн зах зээлээ төдийгүй гадаадын зах зээлийг дэмждэг. Өнөөдөр дэлхийд маш чухал болоод байгаа зохистой хөгжлийн арга хэмжээг авах шаардлагатай, эдгээр арга хэмжээг хот, улсдаа явуулахын тулд бид шаргуу ажиллаж байгаа. Органик аж ахуй маш чухал гэдэгт би итгэж байгаа бөгөөд энэ нь хүний эрүүл мэнд, экосистемын хамгаалалд хамгийн эрүүл гэдэг нь тодорхой. Пестицидын хэрэглээ томоохон сүйрэл авчирдаг юм, би та бүхэнд энд нэг жишээ татъя: Рио де Жанейрогийн хойд мужийн Фейа нуурын эргэн тойронд пестицид, тариалангийн аж ахуйгаас болж нугас шувууд сүргээрээ сүйдсэн. Эцэст нь ногоо ихтэй хүнс хэрэглэдэг, цагаан хоолны амьдрал маш чухал арга хэмжээ байх болно. Гэхдээ бид хүмүүн төрөлхтний ахуйтай тулгарч байна, хорвоо дэлхийн олон мянган хүмүүс мянган жилийн турш амьтны мах идэж байна.
Хүмүүс өөрсдийн зуршлаа өөрчлөхийн тулд хүмүүстэй ярилцах, тэдэнд мэдээлэл хүргэх нь зайлшгүй билээ. Би мөн эмч Пачаури, Их Багшаас энэ хэрэгт өөрсдийгөө зориулаасай гэж гуймаар байна. Энэ уулзалт үнэхээр гайхалтай болгоход тэд өөрийн бүх хүч чармайлтаа зориулна гэдэгт итгэлтэй байна. Би мөн конференцэд оролцож байгаа бүх хүмүүсээс тэнцвэртэй байдлыг дэмжиж, гарагаа аварч, хүмүүс саад тотгорыг давж, ядууралд эцэс тавьж, гарагаа аврах боломжтой байхын тулд хөгжиж буй улс оронд, ядуу оронд туслахыг хүсч байна. Сан Паулогийн нэрийн өмнөөс, түүний оршин суугчдын нэрийн өмнөөс энэ чин хүслээ уламжилъя. Баярлалаа.
Хөтлөгч: Дэлхийн дулаарлыг хязгаарлахын тулд амьдралдаа Хайрыг дадуул.
Бидний гэр орон бүрэн сүйрч, амь нас маань ноцтой аюулд орсныг та мэдвэл, та энэ хэвээр нь үргэлжлүүлсээр байх уу?
Одоо цаг уурын өөрчлөлтийн үр дагавраар, Моракот шиг гамшгууд ердийн үзэгдэл болж байна. Тиймээс бид хамгийн хүнд муу зүйлтэй тулах гээд байна. Бид Орон нутгийн төлөвлөлтийн ажил нэртэй газар нутгаа өөр өөр бүсэд хуваах хуулийн төслийг эхлэн хэлэлцэж байгаа. Зарим газрыг нүүлгэн шилжүүлэх байх. Энэ нь улсад маань хүндрэлтэй ч, бид дэлхийн дулаарлын хүчин зүйлд чухал ач холбогдол үзүүлж байна.
Хямрал болж байгааг та нар анзаарахгүй байгаа ч, үнэндээ бид одоо хямралын цэг дээр байна учир нь бид цаг уурын тогтолцоонд хүсэшгүй уршиг бий болох эцсийн цэгийг өнгөрөхөд тун ойрхон байна. Энэ мэдээллийг хийж байгаа хэд хэдэн маш чухал хүмүүс байгаа. Тоо баримтыг, тэдний гаргасан дүгнэлтийг нарийн үзвэл мал аж ахуйн үйлдвэрлэл нь дэлхийн дулаарлыг 60% илүүтэйгээр үүсгэж байна. Гурав, дөрвөн жилийн өмнө анх хэлж байснаар 18% биш юм, богинохон хугацааны өмнө хэлж байсан 50% ч биш юм. Өнгөрсөн жилүүдэд махны үйлдвэрлэл өргөжин тэлсээр байсан. Хаана газар нутгууд өргөжиж, их хэмжээний үр тариа хаанаас бий болж байна вэ? 2007 оны наймдугаар сар, 2008 оны наймдугаар сар гэхэд махны хэрэглээний үүднээс Амазоны ойн 69% огтолсон. Хүний үйл ажиллагаанд газрыг хамгийн өргөнөөр ашиглаж байгаа зүйл бол мал аж ахуйн салбар. Ой модыг тайрах нь цаг уурын өөрчлөлтөд гол үүрэг гүйцэтгэж байна. 300 гаруй мэргэжилтнүүд “Бид ой модгүй болвол цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэж чадахгүй” гэв. Сибирийн мөсөн бүрхүүлд тохиож байгаа хүнд асуудал нь метаны хийтэй адилхан мөнх цэвдгийн хийнүүд мөнх цэвдгээс болон далайн ёроолоос гарч ирж байгаа явдал юм. Хий их хэмжээгээр гарч ирвэл, нөхцөл байдал бидний хяналтаас гарна. Эргэлт буцалтгүй цэг гэдэг нь тогтолцооны хөдөлгөгч хүчнүүд нуран унах үед юу ч хийх аргагүй болох цэг юм. Дэндүү оройтсон байна. Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг бууруулахад хүмүүсийн хийж чадах олон зүйл бий ч, чийдэнгээ болон олон зүйлсийг өөрчлөх нь хооллолтоо өөрчлөхөөс маш бага үр дүнтэй.
Махны үйлдвэрлэл болон хэрэглээний бүтэн эргэлт нь нүүрстөрөгчийн давхар ислийн хийн ялгарлыг үлэмж ихээр эрчимжүүлж өгч байна.
Бид өөрийн хоолны сонголтоо өөрчлөөгүй цагт өөр юу ч тус болохгүй, учир нь мах ихэнх ой модыг сүйтгэж байна, мах усыг бохирдуулж байна, мах өвчин үүсгэж, үүнээс болж бидний бүх мөнгө эмнэлэг рүү хандаж байна. Тиймээс энэ бол Дэлхийгээ аврахыг хүссэн хэн бүхний эхний сонголт юм.
Дэлхий бол бидний цорын ганц Гэр. Дэлхий амьдралыг Хайраар тэтгэдэг.
Эх дэлхийгээ хамгаалах цаг бидэнд ирсэн билээ. Гэрээ, хамаг хамтран амьдрагчдыгаа хайраар аврах цаг ирсэн.
Лохас
Дэлхийг хайрлах амьдралтай хүмүүсийг Лохас гэж нэрлэдэг.
Эрүүл энх, тэнцвэртэй байх жам ёсны амьдрал.
Органик
Та нар органик ургамал тариалахын тулд аж ахуйтай байх албагүй, та тагтан дээр лооль, төмсөө ургуулж болно. Бүх төрлийн ургамал ургуулахын тулд вааран сав хэрэглэж болно. Та өөрийн сонгино, шанцайгаа ургуулж болно. Зүгээр оролдоод үз. Туршаад үз.
Органик фермын аж ахуйд явуулсан урт хугацааны судалгаагаар АНУ-ын Родейл Институт органик хөрсний менежмент малтмал түлшний хэрэглээг бууруулаад зогсохгүй агаар мандлаас карбоны диоксидыг зайлуулж, хөрсөнд карбон байдлаар хадгалдаг гэдгийг тогтоосон байна. Органик аж ахуй тэр дундаа ургамлан бүрхэвч үүсгэх тариалан, компостлох, үр тарианы эргэлт нь гарагийн боловсруулагдсан 3,5 тэрбум акр газар дээр явагдахдаа одоогийн ялгарч байгаа СО2-ийн 40%-ийг шингээх чадвартай.
Веган
Карбон диоксидын зарим хэсгийг шингээхийн тулд мод тарих нь сайн гэдгийг бид ухаарсан. Олон зуун мянган амьтдыг хоолны төлөө өсгөх нь байгал орчныг ихээр сүйтгэж байгааг бид бүхэн сайтар мэдэх билээ. Тиймээс улам олон хүн мах бага идэж, бүр махнаас татгалзсан байна. Амьтдыг хайрлаж байгаа учраас би өнөөдөр хийх ёстой тэр зүйлээ хийж байна. Амьтад намайг амьд байлгах тулд үхэх ёсгүйг би мэднэ.
Эко
Газар шороотой холбогд, газар шороогоо мэдэр, нар, тэнгэр, үүлний хэлбэлзлийг мэдэр, бидний эргэн тойронд байгаа бүх зүйл биднээр дамжуулан урсаж, бидний хөлөөр дамжин шууд Дэлхийн зүрхэнд хүрдэг. Бүх амьтдын төлөө цагаан хоолтон байж, байгалаа хамгаалан, завгүй байдлаа орхин цэцэгсийг хараад, гарагаа аварцгаая.
Конференцэд оролцож байгаа бүх хүмүүст мэнд дэвшүүлье. Намайг Лив Кливлэнд гэдэг Би Норвегийн Амьтны Эрхийг хамгаалах Холбоонд ажилладаг.
Хуульч болохын хувьд манай нийгэмд эдлэх эрхтэй тэр эрхийг амьтанд өгөхийн төлөө ажилладаг. Би цагаан хоолтон, веган, үүнийг амьтдын төлөө, мөн байгал орчны төлөө хийж веган байгаа. Манай нийгэмд амьтдыг тэдний жам ёсны амьдрах ямар ч боломж байхгүй үйлдэржсэн мал аж ахуйн ферм дээр байршуулж байгаа. Бяцхан зулзагыг эхээс салгаж байна. Гэмтэл байнга гарч байна. Амьтдыг эрчимтэй хооллож байна. Тэдний ихэнх нь нарны гэрэл үзэхгүй байна. Тэднийг бүх насаар нь цоожтой байлгадаг. Бас тэднийг хэдэн мянган саяар нь нядалгааруу зөөж байна. Тэдний эрүүл мэнд,сайн сайханд уршигтай байдлаар амьтад амьдрахад хүрч байна, энэ бол махаа идэхгүй байх миний гол шалтгаан байв. Мөн байгал орчны улмаас би мах идэхгүй байгаа. Бидний уур амьсгал ийм хурдан өөрчлөгдөж байгаагийн нэг гол шалтгаан нь махны үйлдвэрлэл билээ. Мах идэхгүй байх нь цаг уурын өөрчлөлтийг зогсооход хүн бүрийн хийж чадах зүйл билээ. Ургамлын хүнснээс маш их хэмжээний энерги амьтан дотор тухайн амьтныг амьд байлгаж, малаас гарах өтөг бууцыг үүсгэхээр алдагдаж байдаг. Тиймээс ургамлыг шууд идэх нь илүү сайн, тэгвэл мах идэхээс илүү бага энергийг бид зарах болно. Дэлхийн өлсгөлөнтэй тэмцэх цорын ганц зам бол махны хэрэглээг багасгах. Амьтад олон талаар бидэнтэй төстэй. Мах идэхээ зогсоо. Хүн бүрт биечлэн нохой, үхэр,гахай, бүр тахиа хүртэл хувь шинж чанартай гэдгийг мэдэх аз завшаан тохиосон байх. Формосагийн Тайчунгд болж байгаа “Гэрээ хамгаалах нь бидний хувь тавилан” конференцэд би маш их аз хийморийг ерөөж, энд оролцож байгаа хүн бүр хайраа амьтанд хүргэнэ гэж найдаж байна. Цагаан хоолтон байж, байгалаа хамгаалан, гарагаа аварцаая.
Хөтлөгч: Мөнх цэвдэг өдөр бүр хайлсаар л байна. Метаны хий, бусад хийнүүд агаарт ялгарсаар байна. Метан, азотын оксидмал сүрэг өсгөснөөс үүдэлтэй, мал аж ахуйн үйлдвэрлэл, мал сүргийн үйлдвэрлэлээс үүдэлтэй. Тэдгээр хий СО2-оос ч илүү их аюултай, хортой байдаг. Дэлхийн түүхэнд үй олныг хамарсан сүйрэлд оролцсон өөр нэг хий бол ус төрөгчийн хүхэрлэг нэгдэл. Тэр өнгөгүй, хорт чанар өндөртэй хий бидний үнэрлэх мэдрэмжийг үгүй болгож, ихээр хуралдахаар хүнийг сохолж, үхүүлдэг. Мал аж ахуй, химийн бордоо усыг ноцтойгоор бохирдуулж байна. Хүмүүс замбараагүй загасны тор тавьдаг завь ашиглан далайн экологийг хурдан сүйтгэж байна. Хүчилтөрөгчгүй далайн бүс өсөн нэмэгдэж байна. Ус төрөгчийн хүхэрлэг нэгдэл үхлийн бүсийг үүсгэж байна. Палеонтологич Питер Вардын хэлснээр урьд нь Далай, агаар мандал дахь ус төрөгчийн хүхэрлэг нэгдэл тэнгэрийг ногоон болгож ургамал, амьтан, далайн амьдралын хүчилтөрөгчийг боогдуулсан”. гэжээ.
Тэрээр цааш нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал “Пермын үед амьтай бүхний 90% гаруй хувийг устгасан устөрөгчийн хүхэрлэг нэгдлийг үүсгэж болзошгүй” хэмээн анхааруулж байна. Бидний гэр сүйдэж, амь нас ноцтой аюулд өртөх гээд байна. Бид цаг уурын дулаарлыг зогсоох ёстой.
Зөвхөн ганц бүс байдаг. Тэр бол Бурхны, хайрын, ойлголцлын бүс.
Зөвхөн ганц сүм байгаа, тэр ганц сүм нь гэгээрлийн сүм билээ.
Тэр сүмд очоод, бид хорвоогийн бүх шашныг мэдэх болно.
Амьдралын мөн чанар хайр. Бурхан, Будда, Аллахын мөн чанар хайр.

Хайраас өөр юу ч байхгүй. Бид хайрын сонголт хийж байхдаа тэр нь хамгийн дээд, эрхэм сонголт байдаг.
Их Багш Чин Хай дэлхийн нэртэй хүмүүнлэг зүтгэлтэн, уран бүтээлч, оюунлаг залуурч бөгөөд түүний насан туршийн нөхцөл болзолгүй зориулал бүх хил хязгаарыг давсан билээ. Түүний эрхэм хайр Түүний өгөөмөр буяны ажлаар тунхаглагдсан билээ.
Түүний эрдэнэт уран бүтээл бидний Бурхны хаант улс уруу тэмүүлсэн сэтгэлийг сануулж байдаг.
Бид эрин зууны дараагийн арван жилд алхан орох гэж байгаа энэ үед олон ард иргэдийн сэтгэл санаанд хамгийн түрүүнд цаг уурын өөрчлөлтийн дэлхий дахинд үзүүлж байгаа нөлөөний асуудал оршиж байгаа ба гарагаа аврахад туслахын тулд өөрсдийгөө зориулж байгаа хувь хүн, байгууллагаар бид адислагджээ. Тэд энэ хорвоод найдварын гэрэл, сэхээрлийн дууг авчирдаг.
Их Багш Чин Хай Дэлхий дээрх экологийн үндсэн байдал тогтвортой оршин байх асуудлын талаар хамгаас илүү их санаа зовниж байгаа. Хойшлуулж үл болох нөхцөл байдлын улмаас Тэрээр хамгийн хурдан, үр дүнтэй арга замыг санал болгож байна. Тэр бол энэрэл рүү хүмүүс эргэн очиж, цагаан хоолтон болох явдал юм. Өөрсдийгөө аврахын тулд бид цагаан хоолтон болох ёстой. Цагаан хоол бол хамгийн дээд утгаараа хорлолгүй байх явдал юм.
Цагаан хоол бол үйлдлээр илрэх хайр юм.
Бидний хоолноос эхлэлтэй хэрцгийллээ зогсооё. Дэлхий дахинд хайрын, сайхан сэтгэлийн энерги үүсгэснээр усны хомсдол, усны бохирдол эцэслэж, хоолны хомсдол үгүй болж, дэлхийн өлсгөлөн, дайн эцэслэж, үхлийн аюулт өвчнөөс сэргийлж, маш их татвар, эмнэлгийн зардлыг хэмнэснээр илүү сайхан дэлхийг цогцлоож, шинэлэг тустай зохион бүтээх ажил, сайн санаат хүмүүсийн байгууллагыг дэмжих боломж гарна. Мөн энд оюунлаг ач тус гарна. Хамаг амьтны шууд ба шууд бус аллагад, хүн амьтныг хөнөөхөд шууд ба шууд бусаар оролцоход тэр өшөө хорсол, хорлолын эргүүлэгт ордог. Та үүнийг зогсоовол энэ нь эцэслэх болно. Бид өөрийн дайснаа хайрлах учиртай, учир нь зөвхөн хайр, өршөөл үзэн ядалт, өс авалтын сөрөг нөлөөг таслах хүчтэй билээ. Оюунлаг болон физик төвшинд хэдий чинээ их хүн өөрийн хоол, зүрх сэтгэлээ өөрчлөнө энэ хямралыг таслан зогсоох төдий чинээ их хугацаа бидэнд байна. Их Багш Чин Хай тусгайлан дэлхийн дулаарлыг хурдан зогсооход тусалж чадах хэвлэл мэдээллийн чухлыг онцлон тэмдэглэжээ.
Асуулт: Энэ гарагийг аврахын тулд хүн бүрийн хийж чадах цорын ганц зүйл бол цагаан хоолтон болох явдал гэж Та хэлж байна уу?
Их Багш Чин Хай: “Тийм ээ. Энэ маягаар гарагаа аврахад үнэхээр амархан. Засгийн газрын туслалцаа энд бас хэрэгтэй. Цагаан хоолтон амьдралыг дэлгэрүүлсэн мэдээллийг илүүтэйгээр хүмүүст хүргэж болно. Цагаан хоолтон байх ач тусын талаар илүү их мэдээг дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээлэл тусалж болно. Энэ нь шинэ донж маяг болж, цагаан хоолтон ямар сайн гэдгийг ойлгуулах шинэ мэдээллийн давалгаа, шинэ эерэг бүтээлч санаа, мэдээллийн баримттай урсгал байж болно. Бүхэл гарагаа энэрэл, хайр, эрүүл энхийн шинэ энергиэр цохилтонд оруулахад хүн бүр үүнд нэгдэх болно. Дэмжигч энерги маш чухал билээ. Бүгдээрээ энэрэнгүй, бахадмаар сайхан, эрхэм амьдралаа эхэлцгээе. Цагаан хоолтон байж, Байгалаа хамгаалан, Гарагаа аварцгаая!
Хамаг амьтны сайхан сэтгэл, энэрэл нигүүлсэл биднийг үзэсгэлэнт, амгалан дэлхий рүү дагуулах болтугай.