Wednesday, June 16, 2010

Бясалгалын дэвшлийн нууц

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай. Шихү, Маиоли, Формоса, 1988 оны 10-р сарын 29.
Яагаад сайхан сэтгэлтэй, цэвэр ариун хүмүүс бясалгалдаа илүү хурдан ахидаг вэ? Учир нь тэд маргалдаад байдаггүй, бүр цаашлаад яаж маргахыг ч мэддэггүй хүмүүс байдаг. эд яг л хүүхэд шиг цэвэр ариун, Багшдаа ямар ч эргэлзэх сэтгэлгүйгээр бүрэн дүүрэн итгэдэг учраас хурдан дэвшдэг юм. Тийм хүмүүс энд олон бий. Тиймээс ч тэд хурдан дэвшиж байдаг. Гаднаас нь харахад онцлох юмгүй ч тэд бол Багшийгаа хамгаас илүү хайрладаг, Багшдаа хамгаас илүү итгэдэг, Багшийгаа гэх сэтгэлээр дүүрэн хүмүүс байдаг юм. Багш юу хэлсэн тэд хүлээж авна. Дотоод сэтгэлдээ ямар ч эргэлзээгүйгээр Багшдаа итгэдэг бөгөөд гаднаа ч Багшийнхаа эсрэг тэрсэлдэггүй. Та нар тэднийг хараад л ямар хурдан дэвшиж байгааг нь шууд мэдэх болно. Зарим хүмүүсийг харахад дуулгавартай, Багшийгаа үнэхээр хүндэлдэг юм шиг хирнээ жаахан ярилцсаны дараа л Багшдаа бүрэн дүүрэн итгэдэггүй, Би-гийн үзэлдээ дарлуулсан хүмүүс гэдэг нь тодорхой болдог. Заримдаа тэд өөрсдөө ч нуулгүй хэлдэг. Бясалгаж дэвших хурд дан ганц Багшаас шалтгаалахгүй. Багшийнхаа ном сургаалийг хэр ойлгож, Багшдаа хэр их итгэхээс мөн адил хамаарна. Бясалгалдаа хурдан ахиц гаргах нууцыг Би та нарт хэлж өгье.
Бясалгал сайн байна уу, үгүй юу цөм л зүрх сэтгэлийн хир цэвэр ариунаас шалтгаална. Заримдаа бид ариусахыг хичнээн хүсээд ч чаддаггүй шүү дээ. Учир нь бидний урд насандаа үйлдсэн цуст үйлийн үр том хана болж сүндэрлээд Багшдаа итгэх итгэлийг маань алдруулж, бие сэтгэл, үг яриагаа тэр чигээр нь даатгахад садаа болж байдаг юм. Зарим хүмүүс өдөрт 4-5 цаг бясалгаад л, маш их зүтгэлтэй, хичээнгүй харагддаг боловч үнэн хэрэгтээ ертөнцийн юмст сэтгэлээ хүлж нэр алдар, хөрөнгө мөнгөнд шунаж байдаг. Эдгээр хүмүүс энэхүү ертөнцөд сэтгэлээ хэт өгч, эндээ үлдэхийг хүсдэг учраас дахин нэг удаа эргэж төрөх магадлал ихтэй байдаг. Багш дэсийг нь дээшлүүлэхийн тулд эргэж төрүүлэн өөр багшид шавь шавилуулж суралцуулахаар зохицуулдаг л даа. Бидний дунд урд насандаа Гуань Инь аргад суралцан бясалгаж байсан авшигтанууд бий бөгөөд хагас дутуу бясалгасан ч юм уу, ертөнцийн эд юмст сэтгэлээ хэт өгснөөс тэр үү, эсвэл Багшдаа бүрэн төгс итгээгүйгээс болж дахин төрсөн нь энэ юм. Хэн ч бай бясалгал өндөртэй болоод ирвэл болгоомжтой байх хэрэгтэй. Бүү эргэж буцаарай, их зан бүү гаргаарай, ялангуяа бусадтай олон юм ярьсны хэрэггүй. Хэрвээ бусадтай ярьж, өөрийгөө тэдэнд агуу мэт бодогдуулчихвал тэгээд л дууслаа гэсэн үг шүү. Дэс тань шууд унана. Тиймээс ч би та нарыг ахуй ойлголтоо бүү ярь гэж хэлдэг шүү дээ.