Ройтын Элизабет: 14-р зууны үеийн агаараар хооллогч”
Энэ нэвтрүүлгээр агаараар хооллох буюу хоолгүйгээр амьдрах аргын талаар ярих болно, энэ бол бүрэн зааварчилгаа биш. Мэргэжлийн зөвлөгчийн зааварчилгаагүйгээр хоолоо битгий хориорой. Аюулгүйн үүднээс мэргэжлийн зөвлөгчийн зааварчилгаагүйгээр хоолоо битгий хориорой.Судар номонд бичигдсэн ёсоор хүний биеийг бурхны сүм гэж дуудсан байдаг. Тэнгэрлэгийг агуулах энэ ариун биеийг олох нь сүнс бүрт төдийлөн олдохооргүй хосгүй завшаан бөгөөд хүний төрлийг олох нь үнэхээр адислал билээ. Их Багш Чин Хай энэ үзэгдлийн хосгүй байдлын талаар нэг бус удаа дурдаж байсан: Хүний хорвоод мэндлэх хэцүү. Танд хангалттай хүнлэг чанар байх ёстой. Та бүхэн эцэг эхтэй, нийгэмтэй, төрөхөд тантай хамт байх хүмүүстэй барилдлагатай байх ёстой. Энэ маш хэцүү. Хүн байхын тулд танд буян хишиг хэрэгтэй. Хүний төрлийг олох боломжтой байхын тулд та өнгөрсөн үедээ ямар нэг сайн зүйл хийсэн байх ёстой. Бурхны амьд сүм байхын хувьд хүний бие амьдралын Бүтээгчид бүрэн дүүрэн итгэлтэй, оюунлаг ухамсартай тэдгээр хүмүүсийн дунд сэргээгдэх боломжтой гайхамшгаар дүүрэн байдаг. Инедия буюу латинаар “мацаг”гэх энэ хүний чадвар хоолгүй амьдрах чадвар билээ. Балар эрт цагаас өөрсдийгөө прана буюу амьдралын амин хүчээр өөрсдийгөө тэтгэж чадах хувь хүмүүс байжээ. Бурхны ивээлээр инедити буюу хоолгүй амьдралын хэв маягийг дагасан хүмүүс өөрийгөө тэтгэхийн тулд байгалаас энергиэ авдаг. Тэд газар шорооноос, ой модноос, нарнаас, агаараас чи энергийг авч амьдардаг. Тэд энэ бүхнийг ашигладаг билээ. Эсвэл тэд хайр, итгэлээр тэжээгдэнэ.
Энэ хүмүүс агаараар хооллогч, нараар хооллогч, усаар хооллогч гэдгээр олонд танигдсан бөгөөд амьдралын янз бүрийн хэв маяг, соёл, дэлхийн бүх өнцгөөс иржээ. Сайн санаат Бүтээгчийн бидэнд зориулан бүтээсэн энэ амьдралын боломж, гайхамшгууд эцэс төгсгөлгүй: бид Бурханы хүүхдүүд хэмээн өөрийн өргөн тэнүүн байдлаа танихын тулд дотооддоо холбогдох л хэрэгтэй. Их Багш Чин Хай дэлхий дээр хоолгүй амьдралын хэв маягийг сонгосон өнгөрсөн болоод өнөөгийн эдгээр хүмүүсийн талаар Суприм Мастер Телевизээр долоо хоног бүр цуврал нэвтрүүлгийг хайрын сэтгэлээр санал болгосон. Тэдний оюун санааны түүх таны сэтгэлийг татаж, таны зүрх сэтгэл нээгдэж, хүрээ хязгаар тань тэлэг. Одоо бид манай Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр гарсан “Ройтын Элизабет: 14-р зууны үеийн агаараар хооллогч”-ийн тухай танилцуулъя.
Германы Ройт хотноо Францискан 3 Ордерын гишүүн 14-р зуунд амьдарч байсан Элизабет Эйклерын тухай олж мэдэхээр аялна. Элизабет дундад зууны үеийн сүүлчийн оюун санааны бясалгал хийгчдийн нэг байв. Тэрээр Бурханд зориулсан эгэл амьдралаар амьдарч байсан бөгөөд Бурханы тэнгэрлиг ахуй ойлголтуудаар адислагдсан нэгэн байв. Тэрээр зөн билгийн авъяастай байсан бөгөөд зарим үйл явдал ирээдүйд болохыг урьдчилж харах, хүний бодол сэтгэлийг мэдэх чадвартай байдаг байв. Гэрээсээ нүүсний дараа Элизабет хоолгүй удаан хугацааны турш амьдарч чадахаа нээн илрүүлжээ. Хэрэг дээрээ, тэрээр 15 жилийн турш Ариун Эвхаристаас бусад бүх үед ямар ч хоол идэлгүй Бурханы адис ивээлд өөрийн амиа даатгаж амьдарчээ. Герман улс хоол идэлгүй, тэр бүү хэл усгүй олон жилийн турш, зөвхөн цэвэр хайр ба Бурханы ивээл дор амьдарч байдаг байсан олон тооны хүмүүсийн төрсөн нутаг нь юм. Орчин үед Тереза Ньюман дэлхий даяар өөрийн эгэл даруу боловч сайн баримтжуулсан амьдралаар Баварид амьдарч байна. Ройтын Элизабетын адил Тереза мөн Гэгээн Фрэнсисын Гуравдугаар Ордерын гишүүн нь байсан бөгөөд Исүсын талаар олон гайхамшигтай зүйлсийг үздэг байсны дотор түүнийг цовдолж, тарчлаан зовоосныг мэдэрч байсан туршлагатай байжээ. 28 настайгаасаа тэрээр 500 жилийн өмнө Ройтын Элизабетын мэдэрч байсан шиг зовиуртай стигмата шархны туршлагыг амссан байна.
Тэгээд 36 настайгаасаа Тереза Ньюман Гэгээн Эвхаристаас бусадтохиолдолд ямар ч хоол, ус хэрэглэхээ больжээ. Өөр нэгэн стигматист, зөгнөгч Анне Катерин Эммерих (1774-1824)19-р зууны үед Германы Вестфалиад амьдарч байжээ. Хүүхэд байхаасаа л тэрээр Исүстэй ярилцаж, харанхуй ертөнцөд буй зовсон сүнсүүдтэй ярилцаж чаддаг байв. Тэрээр хийдэд сууж, тэндээ гайхамшигтай үзэгдлүүдээрээ хүмүүсийг үргэлжлүүлэн гайхуулж байв. Амьдралынхаа сүүлийн 12 жилийн турш тэрээр хоол идэлгүй, зөвхөн ус ууж, Гэгээн Нэгдлийг л авдаг байжээ.
Эдгээр гайхамшигтай эмэгтэйчүүдээс өмнө 1386 оны 11 сарын 25-ны өдөр Германы өмнөд нутгийн Валдсид Элизабет төржээ. Түүний эцэг эх, Жоханес ба Анна Эйклер нар чинээлэг биш ч, хамтдаа энгийн амьдралаар амьдардаг байв. Элизабет их эелдэг зөөлөн зантай, гэмгүй бөгөөд уулзсан бүхнийхээ хайрыг татсан хүүхэд байв. Түүнийг хүндлэн хайрлахдаа “дие гуте Бета” буюу “Сайн Бяцхан Бесси” гэж дууддаг байжээ. Тэр цагаас хойш түүнийг Сайн Берта, Сайн Элизабет ба Даяанч Элизабет гэж олон нэрээр нь мэдэж дурсдаг байжээ.
Бүхий л амьдралынх нь турш түүнтэй ойр байсан гэж үздэг номлогч Конрад Кугелин нь түүний эрхэм бөгөөд эелдэг зөөлөн хүүхэд шиг занг нь биширдэг байв. Тэгээд 14 настайд нь Франсискын Тертиар болооч гэсэн саналыг тавьж байжээ. Үүнийг мөн Гуравдугаар Ордер гэдгээр нь мэддэг ба Гэгээн Францис үүсгэн байгуулсан юм. Тэрээр амьтад, байгаль орчныг тэтгэгч гэгээнтэн байсан бөгөөд Ордер оф Фраер Майнор буюу олноо Францисканчууд гэж алдаршсан ордерын үндэслэгч байсан. Гуравдугаар ордерын гишүүд евангелийн дагуу амьдарч, Францисын сургаалийг судлахын хажуугаар гэр бүлээ асран халамжлах зэрэг ертөнцийн ажлуудыг зэрэг хийдэг байсан Үнэний Эрэлчид байжээ.
Элизабет номлогчийнхоо зөвлөгөөг даган Гуравдугаар Ордерын журмыг хүлээж авчээ.
Анхандаа тэрээр гэртээ амьдардаг байсан ч эцэг эхийнхээ зөвшөөрлөөр гэрээс гарчээ. Тэгээд Фрэнсискан Тертиариын журмын нэгэн эмэгтэйтэй хамтарч өрөө хөлсөлж эхлэхэд тэр нь түүнд нэхэх үйлийг зааж өгөв. Хоёр бүсгүй хийсэн ажлаасаа их мөнгө олдоггүй байсан учир дараагийн 3 жил нь Элизабет цөөн хэдэн эд хогшил, багахан хүнсээр хүүхэд насных шиг байдлаараа амьдрах болжээ. Түүнд эрхэм бөгөөд хайр энэрэл дүүрэн амьдралаар амьдрахын тулд сэтгэлдээ санаж явах зүйлийн талаар зөвлөж өгдөг байсан номлогчийнхоо үгийг сайтар сонсдог байв. Ядуучуудыг мөлжих аргаар бий болсон хоол хүнсийг идэхгүй байхыг тэр түүнд онцлон захидаг байжээ. Тэгээд магадгүй энэ л хугацааны турш анх Элизабет огт хоолгүй амьдарч чадахаа мэдсэн цаг үе байжээ.
Журмын ахмад нэгэн дадлагачаас зөвшөөрөл эрсэний дараа анхны 3 жилийн хугацаатай хоолгүй амьдралыг өнгөрүүлжээ. Гэгээн Фрэнсисээс эхлээд өнөөг хүртэл олон Франсискан Тертиарчууд сүм хийдийнхэнтэй ижил загвараар хамтдаа амьдарч ирсэн ч, оршин суух газартаа уягдалгүй, ихэвчлэн эмнэлгүүд дэх өвчтөнүүдийг асрах эсвэл ядуучуудад хоол хүнс тараах зэргээр ихэнх цагаа өнгөрүүлдэг байжээ. 1407 онд Элизабетын номлогч Конрад Кугелин Валдси хотын зах хэсэг, Ройдотод ийм нэгэн байшинг Тертиарчуудад зориулан байгуулжээ. Элизабет түүний урилгыг баяртайгаар хүлээн аваад өөр дөрвөн журмын бясалгагч нартай хамт амьдрах болов. Тэрээр нэхэгчийнхээ ажлаа хаясандаа багахан тээнэгэлзэж байсан ч гал тогоонд ажиллахаар болжээ. Түүний гайхамшигтай тусгаарлагдмал, мацаг болон мөргөлчийн амьдрал тэгэхэд л эхэлжээ. “Даяанч” гэдэг нэрээр бусдад танигдсан тэрээр олон цагийг бяцхан цэцэрлэгтээ чулуун дээр өвдөглөн сууж, бясалган өнгөрүүлдэг байв. Номлогч нь түүнээс уучилж болох ямар ч алдаа олдоггүй, тийм ариун сэтгэлт, хайр энэрэлтэй сайн хүн байжээ. Түүний амьдрал нь үнэхээр Бурханаар адислагдаж, диваажины олон үзэмж, аз жаргалаар бялхсан байв. 22-тойгоосоо хойш нас барах хүртэл 12 жилийн хугацаанд түүний цорын ганц хоол нь Ариун Нэгдэл байжээ. Энэ Ариун Тахил Христын өөрийнх нь гараас түүнд өгсөн гэж үүнийг тайлбарладаг байв. Түүний оюун санааны амьдрал нь саад бэрхшээлгүй байсангүй. Исүст өгсөн агуу хайр мэдээж бэрхшээлийг давахад нь тусалж байв. Тэрээр хүлээцтэй, номхон, дөлгөөн, бусдыг хайрладаг байсан нь Гэгээн Фрэнсис шиг Христээс сурсан юм. Тэгээд тэрээр Исүсийг бясалгалаа үргэлжлүүлэх сэдэв болгон, хайр түүний объект бөгөөд амьдралынх нь зааварлагчаа болгов. Христэд өгсөн энэ хүчтэй хайр ба чин сэтгэл нь түүний амссан зовиуртай стигматагаар дамжин Христийн зовлон шаналлаас нь багахан ч атугай хуваалцдаг байв. Христэд цовдолсон 5 шарх түүнд Баасан гариг бүр мөн мацаг барих хугацаанд илэрдэг байсан бөгөөд тэрээр заримдаа толгойноосоо хөл хүртлээ ташуурын тэмдгээр битүү хучигдсан байдаг байжээ. Тэрээр тус бүрт нь цусан шархтай байсан бөгөөд толгой дахь 7 шарханд титмийн үзүүр хатгах мэт өвчнийг мэдэрдэг байжээ. Эдгээр өвөрмөц шинж тэмдгүүдээр хүндлэгдэхийг тэрээр хэзээ ч хүсдэггүй байсан бөгөөд эдгээр нь түүнд бахархах сэтгэл төрүүлнэ гэхээс айж бүр нуухыг хүртэл оролдож байв. Элизабетэд мөн зөн билгийн бөгөөд бусдын сэтгэл зүрхийг мэддэг чадвар байдаг байв. Тэрээр Мартин V ын сонгууль болон Баруун Сизмын төгсгөл ирэх зэрэг ирээдүйд болох зарим үйл явдлуудыг урьдчилж хэлж байв. Элизабет 1420 оны 11 сарын 25-ны өдөр буюу 34 насныхаа төрсөн өдрөөр насан эцэслэсэн ба Ройтын сүмд түүнийг оршуулжээ.
Түүний бунхныг бусдад үзүүлэхээр нээхэд тэнд энэ гэгээн бүсгүйн адис хүртээсэн гайхамшиигт зүйлс тэнд тохиолдож байсан гэж тэмдэглэгдсэн байна. Түүний бунхан одоог хүртэл мөргөлчдийн очдог газар байдаг бөгөөд Франсискууд жил бүрийн 11 сарын 25-нд түүний төрсөн өдрийг тэмдэглэдэг. Түүний намтрыг номлогч нь болох Конрал Кугелин бичээд Констанцын Хамба руу илгээсэн байжээ. Энэ намтрыг сайтар хадгалсан байсан бөгөөд өнөөг хүртэл эх хувиараа хадгалагдаж ирсэн байдаг. Түүний тухай 580 жилийн турш уншиж байсан Христчүүдийн хувьд Ройтын Элизабет үнэхээр сайн сайхныг хөхүүлэн дэмжигч байжээ. Түүний хоолгүй, энгийн, даяанчийн амьдрал, залбирал ба Христэд өгсөн чин сэтгэл зэрэг нь бидэнд мэдээж хэрэгтэй бүхнийг маань өгөх Бүхнийг Бүтээгч Бурханд өгөх итгэл ба эрхэм замаар замнах өнөөгийн нийгэмд гайхамшигтай тод санамж болж байна. Бурхан таныг болон хайрт нэгнийг тань элбэг дэлбэг, аз жаргалаар адислах болтугай.