Monday, June 14, 2010

“Диваажин дотоодын хүчээр чинь бүтээгддэг”


Та бүхэн Их Багш Чин Хайн 1989 оны 11-р сарын 3-ы өдөр АНУ-н Нью-Йорк хотод тавьсан “Диваажин дотоодын хүчээр чинь бүтээгддэг” лекцийн хэсгээс толилуулъя.

Их Багш: Өөрийнхөө мөнгийг үрэхэд нэг их сүртэй зүйл байхгүй.Тийм биз дээ?
Хүн бүр л үүнийг мэднэ. Үүнтэй адилаар, өөрийн хүч чадал, билиг оюунаа нээж өөрийнхөө болоод өөр шаардлагатай хэний ч тусын тулд түүнийгээ ашиглахад сүртэй зүйл байхгүй.Өөрийн билиг оюун, хүч чадлаа нээснээс өөрөөр бол эгэл жирийн л хүн. Арай илүү их хүч нэмэгдсэн л хэрэг юм. Бусад хүмүүсийн хийдэг бүхнийг л хийнэ.
Хүмүүстэй адилхан унтана. Хүмүүстэй адилхан иднэ.Тэд явдагтай л адил явна. Яг урьд өмнөхтэйгээ адилхан л байдаг. Нэмэлт хүчээр цэнэглэгчдчихээд байгаа гэсэн үг. Энэ нь анагаахын оюутан байхтай л адилхан. Анагаахын сургуулиа төгссөний дараа эмч болдог. Ингэхэд тэр ямар нэг байдлаар өөрчлөгдсөн үү? Гадаад төрх нь байдгаараа, найз нөхөд нь хэвээрээ, үйл хөдлөл нь ижилхэн, зан ааш нь өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдсөн зүйл нь гэхээр бусдад туслах илүү их мэдлэг, чадвартай болсон ба анагаахын ур чадвараараа өөртөө, гэр бүлдээ ч мөн тус хүргэнэ. Тэгэхээр хүмүүс л Буддаг луугийн дүртэй, маш агуу, маш нууцлаг шинжтэй, хэн ч ойлгохооргүй, хэн ч мэдэхээргүй, хэн ч хүрч чадахааргүй, хэн ч харж чадахааргүй гэгдээд байдаг. Христийг дэлхийн эзэн болгож, өөр хэн ч түүний түвшинд хүрч чадахгүй гэдэг. Энэ бол буруу. Энэ бол гажуу мэдээлэл. Алдсан эрднээ олох нь дадал зуршил, зан ааль дах бүх зүйлээ өөрчилнө гэсэн үг биш. Модон хөшөө юмуу чулуун Будда болохгүй. Мэдрэмж нь хэвээрээ, бодлын хүч нь хэвээрээ, ажлаа хийх чадвар нь хэвээрээ байна, хэрэв сайжирч дээрдээгүй бол. Нийгэмдээ илүү их хүч, урам зоригтойгоор, илүү хол ч хараа, төвлөрөлтэйгээр үйлчилнэ. Бие махбодийн чадвараа нийгэмдээ, дэлхийд өргөн цар хүрээтэйгээр гарган туслахаас гадна үл харагдах билиг оюун илрэн гарч ирж, ойр орчмын хүмүүстээ аз жаргал өгч,дэвшүүлж, адислах хүч болон ашиглагддаг.
Тэгэхээр энэ учир шалтгаанаас үзэхэд ямар ч хүн гэгээрлээс татгалзах ёсгүй юм.
Хэн ч билиг оюун, хүч чадлаа эзэмшихээс татгалзах ёсгүй. Одоо бол билиг оюун маш баригдашгүй, харагдахгүй зүйл байна. Гэхдээ үүнийгээ ашиглахыг хүсмэгц л мэдрэгдэнэ. Манай “хөдөлгүүрт чихнүүд-инженер” инженер гэдгийг нь би хөдөлгүүрт чих гэж дууддаг, инженер найз маань цахилгаан шиг л байдаг, гэхдээ бид үүнийг харж чадахгүй гэвч үүнийг мэдэрч чадна, бид гэрэл асаахдаа асаах товчийг дарж чадна эсвэл телевизор гэх мэт өөр хэрэгслүүдийг бид асааж унтраадаг шүү дээ.Тиймээс бид цахилгаан оршин буйг мэдэрдэг. Одоо бид Бурхныг мэднэ,эсвэл билиг ухаан, БуддаЧанар оршин байгааг? Бид үүний төлөөллөөр нь түүнийг ойлгож мэдэрч чаддаг. Бид энэ хүчийг нээж олсон ба энэ хүчийг ашиглаж чадах болно. Энэ билэг ухааныг хэрэгтэй зүйлд, зөв зорилгод ашиглаж болно. Яг л цахилгаан үл үзэгддэгч гэсэн та түүнийг гэрэлд хувиргаж чаддагтай адил, түүнийг хөгжим ажиллуулахад, хөргөгч сэнс гэх зэрэг олон хэрэгцээтэй зүйлд залгаж ашигладаг. Одоо,хэрэв бид энэ төрөлхийн билэг ухаантай байвал, ашиглаж чадах ба хүссэн зүйлдээ ашиглаж бас өөрсдийн Диваажингаа
бүтээхэд ашиглаж чадна.Тэр үед Бурхны ч хэрэг байхгүй. Яг л Зен Мастер хэлсэн шиг юм. Буддын шашинд их олон бясалгалын аргууд байдагаас-зарим нь Буддагийн нэрийг дуудах, тэд үүнийгээ Ариун Орны бүлэг гэдэг, зарим нь учир шалтгааны хүчинд, бясалгалд итгэж бясалгана, үүнийгээ тэд Зен бүлэг гэж нэрлэдэг. Тэгээд Зен Их Багшийгаа тэд Зен мастер гэж нэрлэцгээдэг. Эртний Зен Мастеруудын байдлыг авч үзвэл тэд гэгээрснийхээ дараа ямар нэг бусдаас хөндий зүйл ярьж эхэлдэг байна, Бурхан байхгүй гэх мэт, хэн ч байхгүй гэх мэт юм. Тэд Бурхныг ингэж дууддаг “ Хаалганы минь урд сууж байдаг Хөгшин Эр” эсвэл “Үргэлж урд минь ирээд буцаж байдаг Эртний Эр” гэдэг, эсвэл тэд “Дахиад л нөгөө Хөгшин Эр” гэх мэтээр хэлдэг .Эсвэл,тэд “За яахав,би зүгээр цай ууж байна.” гэх мэт зүйлсийг ярьдаг.Тэд Бурхны талаар эсвэл тэнгэрлэг төрөлхтөний талаар сэтгэл хөдөлдөггүй. Тэднийг ойлгоход хэцүү л дээ мөн зарим үед бид тэднийг бурхангүйн үзэлтэн гэж бодоход хүрдэг,гэвч тийм биш юм.
Буддагийн байдалтай л адилхан юм, тэр төгс гэгээрснийхээ дараа Бурхан гэж байхгүй хэмээн үгүйсгэсэн байна. Гэвч тэр өөр нэр хэрэглэсэн, Ануттара Самъяак Самбудда-энэ бол хамгийн дээд Будда гэсэн утгатай үг юм. Дээдийн дээд Будда ба Дээдийн дээд Бурхан гэж адилхан зүйлс юм. Гэвч хэмгийн дээд Будда эсвэл хамгийн дээд Бурхан бидний дотор оршин буй. Энэ бол бүх гайхамшгууд дотроос хамгийн гайхалтай нь юм. Юу гэсэн үг вэ гэдгийг нь мэдэх үү? Энэ бол бид Бурхан гэсэн үг юм. Бид бол Будда нар юм. Хэрэв энд Будда байгаа юм бол өөр хэн байх вэ? Эзэмшигч нь Будда юм, тиймээс бид нар бол Будда. Бид бол Бурхан. Гэвч ярихад их амархан, хэлээд л байдаг. Үүнийг ойлгоход амархан биш. Түүнчлэн бид энэ дэлхийд эгэл даруу ч юмуу, ихэмсэгээр өөрийн жинхэнэ хүнээ ойлгож мэдэлгүйгээр амьдарч ирсэн байна.Тиймээс бид зовдог. Дараа төвөгтэй санагдаж, ганцаардаж, цөхрөнгөө баран тусламж эрэн байж байдаг. Яагаад гэвэл бид өөрийн агуу зэрэг дэвийг мэдэхгүй учраас болсон, өөрийн жинхэнэ Би,эсвэл Бурхан, эсвэл бидэнд давалгаалж буй Ариун Сүнсээ үл мэдсэнээс болсон. “Чи Бурхны сүм гэдгээ мэдэхүү, Ариун Сүнс чамд давалгаалж буй ”Мөн, “Хараач,Бурхны Хаант Улс чиний
дотор байна. ”Будда бас хэлсэн нь, “Будда зүрх сэтгэлд буй.”
Энэ нь Будда бидний дотор буй гэсэн үг юм. Одоо хэрэв Будда бидний дотор байж байгаа юм бол бид Будда мөн юм,өөр юу байх вэ? Өөр хэн ч энд байхгүй зөвхөн Будда л энд амьдарч байгаа,тэгээд бид нар бол Будда юм.Тийм биш гэж үү?
Хэрэв энд хэн ч үл амьдардаг бол, зөвхөн Бурхны сүнс, Бурхны Хаант Улс л байгаа, тэгээд бид бол Бурхны Хаант Улс ба бид бол Бурхан юм шүү дээ. Их учир зүйтэй юм. Бид гэгээрэхгүйгээр үүний тухай маргалдаж үл чадах юм.Тиймээс дараагийн алхам бол Бурхны Хаант Улсыг хайж олох,өөрийн дотор нуугдаж буй Дээдийн дээд Бурхныг хайж олох асуудал юм. Одоогоор үүнийг олоогүй байна,би танд хэлж өгье.
Хэрэв хайхыг хүсэж байгаа бол би танд үйлчлэх болно, ямар ч болзол нөхцөлгүйгээр.
Асуулт: Намайг зөв замаар явж буй эсэхийг маань хараад батлаад хэлээд өгөөч гэж танаас гуймаар байна? Би дэлхий дээр гэгээрлийн төлөө замнаж байна, миний туулсан үйл явц бүр, үе шат бүр бясалгалтай холбоотой байдаг. Энэ нь яг долоон хаалгатай байх мэт, үүнийг нэрлэдэг тусгай нэр байдаг...
Их Багш: Хаалга биш, чакра гэдэг.
А:Тийм ээ, чакра гэдэг. Чакра тус бүрээр дамжин явахад, зөвхөн биеийн биш, дотоод биеийн мэдрэмжийг ямар нэг байдлаар мэдэрч, энерги үүгээр урсдаг.
Үүнээс гадна, сэтгэл санааны хувьд мөн шалгалт туулах ёстой мэт байдаг. Байгаа зүйлээ үнэлж чадах эсэх болоод цаашлан материаллаг ертөнцөөр шалгаж, цаашлан өөр үе шатад оруулахаар сэрээж буй мэт байдаг.
Их Багш: Тэр үнэн. Тэр үнэн. Энэ бол 7 үе шатуудаа дамжин өнгөрч биеийн өөрчлөлтөө
мэдрэх зөв арга.Тэгээд оюун санаа мөн шалгагддаг. Шалгагддаг гэж хэлж буй нь болж буй зүйлийг илүү ойлгож, маш мэдрэмжтэй, материаллаг ертөнц, оюун санааны ертөнцийг маш их ухамсарлах мэт байдаг. Ямар ч байсан та дараагийн шатанд хүрэх сонголт хийх хэрэгтэй.
А:Тэгэх нь зөв үү?
Их Багш: Би ойлгож байна.Та шалгалтыг давах ёстой.
А: Яг үнэн. Явах үе шат бүр өөр нэгэн шалгах ертөнц байдаг. Энэ замаар явах нь,үүнийг даван туулах нь зөв үү?
Их Багш: Тийм ээ, зарим доогуур үе шатууд хүртэл холбоотой байдаг.
Биеэ шалгаж, өөрчлөхөөс өөр илүү зүйлүүд бий. Үнэндээ, бие махбодид үхэх хүртлээ өөрчлөгдөх хэрэг байдаггүй. энэ нь ердөө нэг төрлийн...
Би таньд багш хэрэгтэй гэж бодож байна.
А: Би мэднэ, гэхдээ...
Их Багш: Би таны асуултанд таван минутанд хариулчихаж чадахгүй.
Та бүгдийг нь асууна. Би ойлгож байна.
А: Энэ хуралд ирсний маань шалтгаан энэ. Би сайн багшийг олохоор хайж байгаа.
Их Багш: Та хэдийнээ гэгээрсэн хүн, хэн таны багш вэ гэдгийг та мэдэх хэрэгтэй.
Хэрэв та жинхэнэ гэгээрсэн хүн бол багшийн агуу их гэрэлтэй, агуу их хүчтэй, агуу байдлыг харж чадна. Энэ нь таныг хангалттай гэгээрээгүйг харуулж байна тиймээс буруу зам руу орчихоосоо өмнө багшаа хурдан эрж ол.
А: Баярлалаа.
Их Багш: Та Бурханаас туслахыг гуйгаарай.
А: Та одон орны зурхайн талаар ямар бодолтой вэ?
Их Багш: Тэр тийм ч сүрхий юм биш.Энэ тийм ч их зүйлийг өөрчлөхгүй. Маргааш юу болохыг мэдээд биш, ухамсрын дээд хүрээнээс бид үүнийг өөрчлөх ёстой. Өөрийн амьдралаа сайжруулж, замаа засахын тулд бид амьдрал, амьдрах аргаа өөрчлөх хэрэгтэй. Зурхайчид хандах хэрэг байхгүй, учир нь тэр танд нэг аюулаас зайлхыг хэлж болох ч дараагийн аюул ирж болох юм. Та нар үргэлж халаасандаа өөрийн зурхайчтай байж чадахгүй. Тэгэхэд та цаг үргэлж өөрийн билэг оюунтай хамт байдаг. Танд бүхнийг хэлж өгөх, энэ нөхцөлд юу хийхийг хэлж өгөх хамгийн шилдэг зурхайч, залуурч нь тэр байх болно. Тэр танд хэлээгүй байсан ч санаа тавих болно.
Хэдийгээр та нар хараахан хүлээж авах хангалттай төвшинд хүрээгүй ч дотоод Багш
таныг хэтэрхий бэрх асуудалд унахгүй байхад санаа тавьж, таны замыг засах болно. Энэ бол хийж болох хамгийн сайн зүйл, зурхайчид хандах хэрэггүй. Бид билэг оюунаар өндөр хөгжсөн байхад бид одон орны зурхайн төвшнөөс дээшлэх болно. Хэн ч таны алгыг уншиж чадахгүй, танд ямар од нөлөөлж байгааг хэн ч мэдэхгүй. Гүйцээ!
Та нар, сар,оддын дээр байх болно. Юу ч танд нөлөөлөхгүй.