“Бидний бодол орчлон ертөнцийг өөрчилж чадна.”
/2009 оны 2-р сарын 13.Их Багш шавь нартайгаа ярилцаж байна./
SM- Их Багш
Q- Асуулт асууж байгаа болон харилцан ярьж буй шавь нар.
SM: Та нар энд хийх зүйл байгаа юмуу? Q: Бид бясалгаж Багшийг харж байна.SM: Та нар намайг харсан. Өөр? Q: Бид бясалгаад тэгээд Багшийгаа харж байгаа.
SM: Дахиад л намайг харах аа? Өөр юу байна? Намайг харсны дараа дахин намайг харахыг хүсээ юү? Дараа нь өөр яах вэ?
Q:Тэгээд дахиад таныг харна.
SM: Дахиад намайг харах аа! Ийм үед та нарт миний зураг байхад хангалттай. Одоо та нар удирдагч хааныг илүүд үзэх үү, эсвэл ардчилсан системийг үү?
Q: Хаантай байхад муугүй
SM: Хаантай байхад муугүй. Би бас тэгэж бодож байна. Бидэнд хаан байхгүй болохоор тэр. Бид байхгүй зүйлийг үнэлэх хандлагатай байдаг. Бидэнд байвал энэ үнэхээр сайн үгүйг бид мэддэггүй. Хаантай байх муугүй. Яагаад тэр вэ
Q: Илүү тогтвортой байна.
SM: Илүү тогтвортой байна. Тийм шүү. Гэхдээ хаан ямар байхаас шалтгаална. Заримдаа хаан сайн биш байдаг. Ядаж л бид сонгуульд тийм их мөнгө зарцуулах шаардлагагүй. Хааяа би өөрөө өөрийгөө зугаацуулдаг. Би өөртөө “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, чи ууланд нам бясалгах ёстой. Чи яах гэж хүмүүстэй уулзахаар явдаг юм?” гэж хэлдэг. Заримдаа би мэдэлгүйгээр өөртэйгээ ярилцсан байдаг. Би “түүнд” “Энэ дэлхийд оюунаар дадахыг хүсдэг хүн тун цөөхөн. Чи яах гэж ингэж махарч ажиллан хаа сайгүй гүйн лекц уншина вэ?” гэж хэлдэг. Шагжамуни Будда бүтэн амьдралынхаа турш үг хэлээгүй гэж хэлэхэд гайхах юм алга. Тэр яагаад ингэж хэлэв?
Q: Хэн ч түүнийг сонсдоггүй байсан болохоор.
SM: Хэн ч сонсоогүй. Олон хүн түүнийг сонссон боловч түүний үг нэг чихээр нь орж нөгөө чихээр нь гараад тэд түүнийг ойлгодоггүй байсан, иймд Будда өөрийгөө ямар нэг юм хэлсэн гэж боддоггүй байж. Бичигдээгүй бол хэн ч үүнийг мэдэхгүй. Гэхдээ хэн ч үгийг нь анхаарахгүй, түүнийг ойлгохгүй бол тэр юу ч хэлээгүйтэй адил байсан байна. Бас Зэн Багш, түүнийг ярьж байхад чулуу хүртэл мэдэлгүй өнгөрдөг гэж хэлсэн. Зарим хүн надаас “Ийм хачин зүйл яахаараа байдаг байна аа?” гэж асуухад нь би “Энэ хачин биш ээ” гэж хэлдэг. Тэд хэлэхдээ Зэн Багш нар өнгөрсөн үед шидэт үлгэр шиг юм ярьдаг байсан бөгөөд хэн ч тэдэнд итгэдэггүй байсан даа гэх мэтээр ярьдаг. Тэгэхээр нь би тэдэнд “Гэвч би итгэдэг”гээд л хэлчихдэг.
SM: Ер нь хүмүүс бид ертөнцийн энергээр хооллодог байсан тийм ээ? Тиймээс хэдий чинээ бага юм өмсөнө төдий чинээ сайн. Гималайн зарим хүмүүс юу ч өмсдөггүйг гайхаад байх зүйлгүй. Тэд үнэхээр “байгалиараа”, ариг гамтай. Тэд ерөөс ямар ч хорт бодис гаргадаггүй, уур амьсгалыг бохирдуулдаггүй. Зарим хүмүүс бүр даавуун хувцасыг байгалд ээлтэй биш гэж хэлдэг. Гэвч бид даавуун хувцас өмсдөг. Гэтэл зарим хүмүүс “Ай халаг! Даавуу органик биш!” гэдэг. Бүр бидний өмсдөг хувцас хүртэл органик биш гэж яригддаг. Байгалд ээлтэй биш гэж. Тиймээс юу ч өмсдөггүй Гималайн ёогч нар үнэхээр “органик”, тун байгалаараа тиймээ. Та нарын нөхцөлд та нар юу өмсөнө зүгээр. Та нар нэг иймэрхүү дан дээл өмсөх дуртай юу?
SM: Хэн ч сонсоогүй. Олон хүн түүнийг сонссон боловч түүний үг нэг чихээр нь орж нөгөө чихээр нь гараад тэд түүнийг ойлгодоггүй байсан, иймд Будда өөрийгөө ямар нэг юм хэлсэн гэж боддоггүй байж. Бичигдээгүй бол хэн ч үүнийг мэдэхгүй. Гэхдээ хэн ч үгийг нь анхаарахгүй, түүнийг ойлгохгүй бол тэр юу ч хэлээгүйтэй адил байсан байна. Бас Зэн Багш, түүнийг ярьж байхад чулуу хүртэл мэдэлгүй өнгөрдөг гэж хэлсэн. Зарим хүн надаас “Ийм хачин зүйл яахаараа байдаг байна аа?” гэж асуухад нь би “Энэ хачин биш ээ” гэж хэлдэг. Тэд хэлэхдээ Зэн Багш нар өнгөрсөн үед шидэт үлгэр шиг юм ярьдаг байсан бөгөөд хэн ч тэдэнд итгэдэггүй байсан даа гэх мэтээр ярьдаг. Тэгэхээр нь би тэдэнд “Гэвч би итгэдэг”гээд л хэлчихдэг.
SM: Ер нь хүмүүс бид ертөнцийн энергээр хооллодог байсан тийм ээ? Тиймээс хэдий чинээ бага юм өмсөнө төдий чинээ сайн. Гималайн зарим хүмүүс юу ч өмсдөггүйг гайхаад байх зүйлгүй. Тэд үнэхээр “байгалиараа”, ариг гамтай. Тэд ерөөс ямар ч хорт бодис гаргадаггүй, уур амьсгалыг бохирдуулдаггүй. Зарим хүмүүс бүр даавуун хувцасыг байгалд ээлтэй биш гэж хэлдэг. Гэвч бид даавуун хувцас өмсдөг. Гэтэл зарим хүмүүс “Ай халаг! Даавуу органик биш!” гэдэг. Бүр бидний өмсдөг хувцас хүртэл органик биш гэж яригддаг. Байгалд ээлтэй биш гэж. Тиймээс юу ч өмсдөггүй Гималайн ёогч нар үнэхээр “органик”, тун байгалаараа тиймээ. Та нарын нөхцөлд та нар юу өмсөнө зүгээр. Та нар нэг иймэрхүү дан дээл өмсөх дуртай юу?
Q: Юу ч байсан зүгээр ээ.
SM: Юу ч зүгээр ээ? Нээрээ юу? Q: Илүү энгийн байх нь дээр.
SM: Илүү энгийн байх нь дээр. Тийм, тийм. Дэлхий төгсгөл рүүгээ дөхөөгүй байсан бол, бидэнд аврах гэж ингэтлээ шаргуу ажиллах хэрэггүй. Дэлхий гайхалтай болно. Дэлхий төгсөхгүй бол бид бүгдээрээ эв найрамдал, аз жаргалтай амьдарна. Хүмүүс эелдэг болж дэлхий илүү сайжирч, үзэсгэлэнтэй сайхан болно. Тиймээ. Энэ ч бас сайн. Та нар яагаад надад дуртай вэ? Хэлээч.
Q: Та бидний Багш учраас.
SM: Гадуур олон янзын Багш байдаг.
Q: Багш бол тун энэрэнгүй, бүх мэдрэхүйт оршихуйг хайрладаг.
SM: Бүх мэдрэхүйт оршихуйг хайрладаг...
Q: Танаас эрхэм сэтгэлийг мэдэрдэг учраас.
SM: Тэгдэг үү? Амьдралын эрчим хүч. Та эрхэм сэтгэл, амьдралын эрчимийг мэдэрдэг үү?
Q: Та биднийг агуу болгосон санагддаг.
SM: Агуу болгосон.
Q: Багшийг дагаснаас хойш бид маш хүчтэй, агуу болсон.
SM: Тийм, тэгэлгүй яахав. Ийм байх ёстой юм. Бид өөрсдийгөө тэлэх ёстой. Бид өчүүхнээр сэтгэж, мөн өдөр хоногийн хоол унд, эсвэл өчигдөр юу боллоо, маргааш юу болох бол, хүүхдүүд маань яаж байгаа бол гэж санаа зовохын оронд зүрх сэтгэлээ бид тэлэх хэрэгтэй. Бид бүх л зүйлд чадлаараа санаа тавьж агуу байх хүсэлтэй. Бид нар ид шидийн хүчтэй болох гэж, би та нарын өвчинг анагаах гэж энд ирдэггүй, бясалгадаггүй. Та нар надтай бясалгавал өвчин тань эдгэрнэ, эсвэл үхэшгүй мөнх болно гэж би хэзээ ч амлаж байгаагүй, би тэгсэн үү?
Q: Үгүй.
SM: Үгүй. Тиймээс би та нарыг ариун бус шалтгаанаар ирвэл миний сэтгэл зовдог. Та яагаад энд ирдэг, яагаад энэ аргаар дадан бясалгах ёстойг мэдэх хэрэгтэй гэж би хэлэх гэсэн юм. Та өөрийн агуу чанараа олж өөрийгөө болон бусдыг аврах чадалтай болохын тулд юм. Та нар надаар өвчнөө эдгэрүүлэхийг хүсэн, эсвэл хүүхдүүдээ аз жаргалтай гэрлүүлэх гэж, эсвэл бизнесээ амжилттай болгох гэж өөрийгөө адислуулах гэж ирэх хэрэггүй. Бид чөлөөтэй, тийм ээ? Та нар Диваажинд очъё гэвэл би та нарт тусална: та нар там руу очмоор байвал, өөрсдөө яваарай. Та нар тийшээ очих гэж хамжуулах шаардлагагүй, учир нь зам нь саадгүй, амархан байдаг. Машинаар уруудахад маш хурдан, харин өгсөхөд хэцүү байдаг, тийм ээ? Сайн машин дээш аваачна. Тоормозны систем нь төгс байх хэрэгтэй. Машины хөдөлгүүр бас зүгээр сайн байх хэрэгтэй. Тийм ээ? Машин сайн биш бол, бид өөдөө явж чадахгүй. Тиймээс бид бие, хэл, сэтгэлээ цэвэр ариун байлгах шаардлагатай. Цагаан хоолоор дагнах нь зөвхөн амьтдын тусын тулд бус бас бидэнд өөрсдөд тустай. Учир нь бид зөвхөн нинжин сэтгэлээ хөгжүүлсэнээр л Бодьсатва, Будда болох боломжтой. Будда Очирт Судрын тухай яриад нэгэн зэрэг тахианы хөл идэж хэрхэн чадах вэ? Шагжамуни Будда Очирт Судрын тухай сургааль айлдах зуураа тахианы хөл зажилж байсан гэж та нар төсөөлж чадах уу? Та нарт хэлэхэд, та нар өөрсдийн Будда Чанарыг олохын тулд энэ аргаар хичээллэж байгаа. Та нар Будда Чанараа олсон байхад Будда болно. Ойлгов уу? (Ойлголоо.)
SM: Будда байхын тулд Буддагийн шинжийг агуулсан байх хэрэгтэй. Тиймээс, цагаан хоол идэх нь сүртэй юм биш. Та нар өөрсдийгөө олон зүйлээр өөрчлөх шаардлагатай.Та нар үзэл бодлоо өөрчилж, эрхэм бөгөөд агуу байж, авах биш өгөх хэрэгтэй. Та нар өвчтэй бол үүнийгээ бодолгүй орхи, цааш дадаж бясалга. Өөрсдийн муу үйлийн үрээ тэвчих хэрэгтэй. Би тусалж чадах бол үүнийгээ чимээгүй хийнэ. Зарим тохиолдолд, би та нарт хэрэв туслаагүй бол та нар аль эрт “дууссан” байх байсан. Мэдээж та нар үүнийг харж чадахгүй, тэгээд яагаад өвчтэй байгаагаа гайхна. Иймэрхүү бага хэмжээний өвчин тээх нь хэдийнээ маш сайн хэрэг. Миний тусламжгүйгээр та нар илүү дор байдалд байх байсан. Та нар эрт үед тэр дээр бус тэр доор байсан байж магадгүй. Гэвч би та нарт хэзээ ч, юу ч амлаж байгаагүй, тийм ээ? Та нар Багш амь аварсан, эсвэл өвчин анагаасан тухай зарим нэг шидэт ахуй ойлголтоор адислуулсан бол үүнийгээ ярьдаг нь та өөрөө. Тийм үү? Та нар үүнийг хийлээ, түүнийг хийлээ гэж надад талархдаг, гэхдээ би хэзээ ч ямар ч өр нэхдэггүй, эсвэл өөртөө шагнал олгодоггүй. Би хэзээ ч юу ч ярьж байгаагүй, тийм ээ? (Тийм.)
SM: Та нар намайг сайн гэж хэлбэл би “за” гэдэг. Та нар намайг сайн биш гэж хэлсэн ч би зүгээр. Бүх юм та нараас гардаг. Би яг л та нарын түвшинд оюуны дадал, цэвэр ариун байдлыг тань тусгагч тольтой адил. Та намайг цэвэр ариун гэж бодвол, та өөрөө ариун байгаагийнх. Би сайн ч биш, муу ч биш. Би бол би. Оюунаар дадаж буй бид тодорхой үзэл санаатай байх хэрэгтэй. Та нар яагаад надтай оюунаар дадах хэрэгтэй вэ? Би үүнийг тайлбарласан. Бид өөрсдийн агуу Будда Чанарыг дотоодын Эзэн Бурханы Хаант улсыг олж нээхийн тулд юм. Тийм үү? (Тийм.) Миний хэлсэн бүхэн энэ, магадгүй өөр өөр газар, өөр өөр хэлээр ярьсан байх. Миний хүргэх үг нэг л зүйл байдаг. “Агшин зуурын гэгээрэл, нэг амьдралд чөлөөлөгдөх, мөн бид өөрсдийн агуу Будда Чанар, Эзэн Бурханы Хаант Улсыг дотооддоо олох” юм. Энэ бол бидний зорилго. Энэ тэндэхийн “шалбархай”гэх мэт жижиг зүйл юу ч биш. Ойлгосон уу? (Тийм.) Бид зоригтой бөгөөд адал явдалтай байдаг. Жишээ нь, Африкийн ширэнгэн ой руу шинжээч явж үзэхийн тулд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Тэнд бар, арслан, заан, хорт могой гэх зэрэг амьтад байж магад. Тэр сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Тэр хэрэв айх юм бол явах хэрэггүй. Ой ширэнгэ руу явахдаа сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой гэж тэр мэдэх хэрэгтэй. Тэр бэлтгэгдэх хэрэгтэй, гэхдээ тэр бүх гэрээ нүүлгэж аваачиж чадахгүй, тийм ээ? Тэр ор, буйдангаа ширэнгэ рүү аваачиж чадах уу? Боломжгүй зүйл. Тэр хэрэв адал явдалд дуртай бол зөвхөн жижиг майхан, аяны хөнжил, тэгээд хэрэгцээт жижиг зүйлс авна, тийм ээ? Тэгээд замдаа гарна. Түүнд хамт явах хүн гарвал сайн, эс тэгвэл тэр өөрөө тэмцэх шаардлагатай. Ширэнгэн ой дотор хэн ч түүнд тусалж чадахгүй. Тиймээс, явахыг хүсэж байгаа хүн зоригтой, сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд дэмий. Ширэнгэ рүү явахад маш баталгаагүй. Тэнд таныг очиход танд зориулж байшин барьж, танд таарсан буйдан, ортой байх, таны дуртай цагаан хоол, ресторан байна гэж хэн ч танд амлахгүй. Оюуны дадал бясалгалын зам мөр үнэхээр богино, энгийн байдаг. Энд ямар ч төвөгтэй, аюултай зүйл үгүй. Бид өнгөрсөн болон энэ амьдралын тогтсон үйлийн үрээс энэ амьдралд олон төвөгтэй бодол,муу үйлийн үр тээж авчирдаг. Би та нарт хамгийн эхэнд хоёр янзын үйлийн үр байдаг гэж заасан. Нэгийг нь Багш арилгадаг, нөгөө нь тогтсон үйлийн үр. Сүүлийнх нь биднийг энд уячихдаг. Гэвч би бас та нарт тогтсон үйлийн үрийг чинь нимгэлэхэд тусалж чадна. Энэ бол энэ “хүний” бус Багшийн Хүч юм. “Багш” бол энэ “хүн” биш. “Багш” бол ертөнцийн хүчтэй холбогддог оршихуй юм. Багшийн Хүч боломжтой бүхнээр тусалдаг. Ойлгов уу? (За.) үргэжлэл бий.