Monday, June 7, 2010

“Алж хөнөөх нь хэзээ ч зөв байдаггүй”


Та бүхэн Төгс ГэгээрсэнИх Багш Чин Хайн 2009 оны 7 сарын 25-ны олон улсын семинараар айлдсан “Алж хөнөөх нь хэзээ ч зөв байдаггүй” лекцийг SMTV -ийн “Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр” цацагдсаныг толилуулъя.

SM -Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Q- асуулт асууж буй болон ярианд оролцож буй шавь нар

SM: Бид бүхэн диваажинд байх юм бол бясалгахад хэцүү байдаг гэж Будда хэлсэн.
Яагаад? Яагаад гэвэл дэндүү тав тухтай байдаг. Тийм шүү, ойлгов уу?
Q: Тиймээ.
SM: Бас бусдыг ерөөсөө бодож санахгүй. Энэ л асуудал юм. Бид аз жаргалтай байвал сайн л юм. Бидэнд аз жаргал өгсөнд нь Бурханд талархах хэрэгтэй. Гэвч бид өөрсдөөсөө арай муухан хувь заяатай нэгнийгээ бодож байх хэрэгтэй.Та бүхэн ойлгож байгаа, та бүхэн ойлгож байгаа. Окей сайн байна. Гэхдээ юуны өмнө, та бүхэн өөрийн улс оронд ч юу болж байдгийг мэддэггүй нь таны муу хэрэг. Би л нэг ганц зурагтны өмнө суугаад та нар луу залгадаг. Жишээ нь Формоса (Тайван) руу залгаад, “Хөөе, босоорой! Наана чинь хар салхи болж байна. Наана чинь байгаа хүн бүр асуудалтай байна, орон гэр нь хийсч алга болж байна. Хүмүүс үхэж байна. Явж ямар нэгэн юм хий!” гэдэг. Тэгэхээр та нар, “Окей Багшаа, одоо явлаа...Хэдэн цаг болж байна? Хөөх бурхан минь, шөнө дунд л болж байна, Бид унтмаар байна! Хурдан Будда болох хэрэгтэй байна.”гэдэг. Бусдад тусалдаггүй Будда ямар хэрэг байсан юм. Эсвэл зүгээр л сууж байдаг, бусад хүн амьтан зовж байхад хараад л байж байдаг хэрэггүй. Ийм Будда чинь сайн биш биз дээ? Та бүхэн Буддаг амьд ахуйдаа юу хийж байсныг олж уншсан уу?
Тэр сургааль айлдаж, гадуур яван ном тайлсан. Түүн дээр ирсэн хүмүүст тэр сайн хүн байхыг, харилцан бие биедээ туслахыг заасан, тийм биз?
Нигүүлсэнгүй байхыг, мөн тэдэнд зөвт хүн байхыг зааж сургасан. Энэ ч бас нэг төрлийн ажил мөн, тэр бүү хэл их хэцүү ажил юм. Би энэ ажлыг хийж байх юм гэж хэзээ ч бүр зүүдлэж ч байгаагүй. Хэн нэгэн сэтгэл зүрхээрээ Бурхныг олж авах нь асар хэцүү гэдгийг би ойлгож мэдсэн. Хүн бүр өөрийн дотооддоо том ертөнцтэй байдаг, тэр нь бурхны хаант улс болж болдог ч энэ нь өөр бусад зүйлсээр дүүрчихдэг, жишээ нь мөнгө, бизнес, байр суурь, гэрлэлт, найз охин, найз хөвгүүн гээд л. Тиймээс хаа нэгтээ явж одсон бурхныг нь тэдэнд танилцуулж өгөхөөр би оролдож байна. Түүнийг олоход хэцүү, Бурхан та бүхний дотор байгааг харуулах хэцүү. Тэр их хязгаарлагддаг. Бурхан дотоодод оршдог ч гэсэн Тэр маш их хязгаарлагддаг. Түүнд өрөө байдаггүй. Тэр амьсгалж ч чаддаггүй. Тэр юу ч хэлж чадахгүй, дэндүү хязгаарлагдмал. Хөөрхий бурхан тиймээ? Тиймээс, би сүүлийн үед хүмүүсээс илүү Бурхныг өрөвдөх болсон, яагаад гэвэл хүмүүс их олон сонирхолтой байдаг. Эхлээд суралцах хэрэгтэй ба үүний дараа зэрэг цол авах хэрэгтэй болдог. Бүх л өдөржин хичээл хийдэг, их хэцүү. Тэд хэрэв сурахгүй байлаа гэхэд юу ч хийдэггүй.
Эцэг эх, багш, нийгэм гээд л тэдний дээр нь байдаг. Мэдээж тэд суралцах хэрэгтэй, энэ нь ч зүгээр, гэвч тэр үедээ бусад бүхнийг мартчихдаг, зүгээр л суралцаж зэрэг аваад мөнгө олох гэж л бүхнийг мартдаг. Энэ чинь тийм том шалтаг биш байгаа биз дээ?
Бүгд :Тиймээ.
SM: Одоо та бүхэн зэргээ авчихлаа, ажилтай ч боллоо, тэгээд үгүй гэж хэлэх чадалтай. Гэвч азаар та нар сэрчихсэн. Та нар сэрчихсэн. Яахав суралцаад зэрэг авсан байна, энэ чинь зүгээр ээ, хичээлээ сайн хийжээ, сайн байна, сайн байна. Гэвч та бүхэн энд яах гэж ирснээ санах хэрэгтэй, харж байна уу? Хүн бол их олон юмыг сонирхдог.
Тэгээд дараа нь тэд ажилтай болоод нэг сайн охин, хөвгүүнийг олж аваад дараа нь өөр олон жижиг хөвгүүд охидтой болно, тэгээд дараа нь.., үүнд эцэс төгсгөл гэж байхгүй.
Бас ганц энэ ч биш тэд нохой, муур бас тахиатай байдаг. Энэ нь арай орчихоогүй. Чөлөө завгүй. Би мэднээ, ойлгож байна. Маш маш завгүй байгааг тань ойлгож байна. Одоо, би туслахуудтай ч гэсэн тэдний төлөө тэнд байж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд миний гэр бүл, тэд намайг гэрийн эзэн мэтээр үзэж хүндэлдэг. Ноход бол нэг төрлийн амьтай ачаанууд байдаг. Тэд намайг толгойлогч мэт хардаг, яагаад гэвэл би тэдэнд сайн байр өгдөг, тэдэнд сайн хоол өгдөг, харж хамгаалдаг гэх мэт.
Тэгэхээр хүүхэд, амьтад, бизнес, ажил, гэр бүл бас хамаатнууд, хадмууд гээд л маш их ажилтай! Төрсөн өдөр, үхлийн өдөр, хуримийн өдөр, салалтын өдөр гээд бүх л тэмдэглэлт өдрүүд. Хуримийн өдөр, их том баяр, их ч мөнгө бас цаг зарцуулдаг. Сайн байна сайн байна. Хэрвээ тэд хамтдаа амьдарсан тохиолдолд. Үгүй ээ, салалтын өдрөө бүр ч илүү том тэмдэглэнэ. Бас илүү их мөнгө цаг зарцуулна. Хуриманд ганц удаа л мөнгө зарцуулна. За яахав, тэгвэл та барьцаа тавих хэрэгтэй дээ. Зарим хүмүүс үүнийгээ төлж чаддаггүй,тэд банкнаас мөнгө зээлдэг, тэгээд дараа нь салалтын мөнгөө ч хүртэл зээлдэг. Та зөвхөн гэрлэлтийн барьцаагаа төлж дуусмагц салахын тулд хуульчдад мөнгө төлж эхэлдэг.
Тэгэхээр яаж? Яаж хөөрхий Бурханд сайн уу ч гэж хэлэх боломж олдох юм бэ?
Тиймээс хос хоёр энд суугаад бурхныг бодож буй дүр эсгэхэд л тэр их баярладаг юм. Ямар ч зорилготой байсан ядахдаа л та энд ирчихлээ. Тэгээд өөртөө “окей, за яахав, ядаж л би энд байна, би Бурхны талаар нэг жаахан бодох хэрэгтэй”гэж хэлдэг.
Хөөрхий залуу энд хичнээн жилээр хүлээсээр л, эцэст нь та бүхэн зөв зорилго өвөрлөөд энд ирсэн байна. Ядахдаа та бүхэн одоо болон дараа ахин түүнийг санах болно. Яахав, үүнийг тань тэр үнэлж байгаа. Гэвч би хэлсэн шүү дээ, бусдыг битгий март,окей?
Тиймээ мэдээж, та бүхэн энд ирж бясалгахдаа зөвхөн өөрийнхөө төлөө биш, зөвхөн гэр бүлийнхээ төлөө бясалгадаггүй, бид энэ дэлхийг энх амгалан болгохийн тулд бясалгадаг. Гудман дахь ганц гэрэл нь гэрэлгүйгээс дээр байдаг.
Тэгээд өөр нэг зүйл бол гадаа буй зовсон хүмүүсийг битгий мартаарай гэж байгаа, за юу? Тиймээс танд ямар нэгэн оюун санааны асуулт байсан ч гэсэн, өөрийнхөө талаар “Би жаргалтай байна өдөр бүр л Багш надад бүгдийг хийгээд өгчихнө, харин би хийх хэрэггүй” гэж болохгүй. Магадгүй та хоёр багштай байх. Тэгээд “Багш нар маань бүгдийг хийж өгнө.”гэдэг. Хэн мэдлээ? “Би аз жаргалтай байна, асуух юм алга”гэвч гадаа, гаднах ертөнцөд маш олон хүн зовж шаналж байгаа хүмүүс байна. Үер ус, хар салхи, далайн усны түвшин дээшлэлт. Дөнгөж өнөөдөр мэдээгээр Энэтхэгт далайн түвшин 5.5 метрээр дээшилсэн гэнэ. Үүнийг төсөөлж байна уу? 5 метр хагас шүү! Би чинь 2м ч хүрэхгүй. Ойлгож байна уу? Бараг надаас 3 дахин өндөр байна. Би чинь дөнгөж 1метр хагас хүн шүү дээ. Нэг тиймэрхүү гамшиг, гэхдээ зөвхөн энэ ч биш. Үнэндээ, загаснууд хүртэл жижигхэн болж байгаа. Бас олон хуурай газрын амьтад ч жижгэрч байгаа. Дэлхийн дулаарлаас болоод тэгж байгаа. Илүү халуун болох тусам л тэд жижигрээд байдаг. Хэдхэн жилд биеийнхээ хагас хүртэл агшиж байгаа. Төсөөлж байна уу? Удахгүй, хэрэв бид ямар нэгэн зүйл хийхгүй бол, бүгдээрээ энд суугаад, сандал ч хэрэггүй. Дэндүү том юм. Энэ сандал 5,6 хүний зай эзэлнэ. Тэд өөр сандал хийх хэрэгтэй болох байх, эсвэл сандал ч хэрэггүй, зүгээр л микрофон дээр суучихна. Агшилт. Хэн мэдлээ? Эсвэл магадгүй энд жүүс тавиад тэгээд дээр нь суучихна. Үгүй бол та нар илүү том сандал хийж өгч болно, тэгж байж намайг харж чадах байх. Одоо ч гэсэн би хэдийнээ жижигхэн, тиймээс жаахан өндөрсгөх хэрэгтэй, өндөр индэр эсвэл өндөр сандал хэрэгтэй, тэгвэл хойд хүмүүс харна. Харагдах үгүй нь өрөөний хэмжээ ба сандлийн өндрөөс хамаарна л даа. Би өчигдөр нэг туслахдаа ингэж хэлсэн, “Бид энд байгаагаа үнэхээр азтай хэрэг гэж бодож байна, одоохондоо уух ус байна шүү дээ.” Бурхан минь, энэ дэлхийд усны хомсдолд орсон олон орон байна. Ойлгож байна уу? Зүгээр л үндсэн хэрэглээ. тансаг зүйл биш ус. Өдөр өдрөөр л ус нь хорогдсоор байгаа. Та бүхэн төсөөлж байна уу?
Зарим хүн 10км илүүтэй газар уруу өдөр бүр ус авахаар явдаг, гэр бүлдээ ус авч очихийн төлөө явдаг юм. Үнэхээр ийм л байна. Африкийн олон улс орон иймэрхүү байна. Мөн одоо Энэтхэгт болон Хятадад, бүр АНУ-д, олон газар усны гачаалд орж байна.Үндсэн хэрэглээ шүү дээ. Яагаад вэ? Яагаад гэвэл тэд гол мөрний усыг том ферм юмуу үйлдвэр лүү салаалуулан цутгадаг, амьтны аж ахуйд цутгадаг.
Тэд нар амьтдын уух усанд зориулж маш их ус ашигладаг. Мөн амьтдын идэш хүнсэнд хэрэглэх ногооны тариаланд усыг ашиглана. Бас тэд тэжээсэн амьтдаа алахдаа хашааг нь угаах хэрэгтэй ба алахынхаа өмнө өдөр бүр хашааг нь угааж, угаасан усаа гол уруу цутгадаг. Мөн тэд амьтдыг алахдаа асар их хэмжээний усыг цэвэрлэгээнд зориулж ашигладаг. Тэгээд хүмүүс үүнийг гэртээ авч очоод дахиад цэвэрлэх гэж ус хэрэглэнэ дараа нь хоол хийдэг. Ус хэрэглэх нь төгсгөлгүй. Бидэнд бүгдэд нь хүрэхээр хангалттай их ус байсан бүр ч илүү гээч! Бид махны аж үйлдвэрийг байгуулснаас хойш бүх зүйл муудаж эхэлсэн, эмнэлэг олширсон, эм тариа ч илүү их болсон, илүү олон төрлийн өвчин, нөөцүүд шавхагдаж эхэлсэн темпратурын өсөлт болсон ба илүү их зовлон гуниг, өвчин зовлон, өлсгөлөн, дайн дажинг үүдсэн. Тиймд би та бүхнийг хэрэв бясалгалдаа ямар нэгэн асуудалгүй ба өөрийн гэр бүлийн талаар санаа зовох зүйлгүй бол та бүхэн өөр бусдын талаар санаа тавиасай гэж хүсье. Хэрвээ танд асуух зүйл байвал бусдад хэрэгтэй зүйлийг асуугаарай.Үргэлж битгий зөвхөн өөрийгөө бодож бай, яагаад гэвэл бид холбоотой байдаг. Бид бусад хэн нэгнийг зовж байгааг харвал жаргалтай байж чадахгүй.
Би Гуань Инь аргын бясалгагч байхаасаа ч, энэ ажлыг хийхээсээ ч өмнө, ТВ-ээр зовж буй хүн амьтан эсвэл гай гамшиг эсвэл дүрвэгсэдийг харах юм бол би тэсвэрлэж чадахгүй би дандаа уйлдаг байсан. Би одоо ч тэгдэг, гэхдээ заримдаа ТВ-ээ ажлаа хийхийн тулд унтраах хэрэгтэй болдог. Тэнд суучихаад өдөржин уйлаад, хүмүүсийг өрөвдөөд суух тийм сайн зүйл биш. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Би өөртөө ингэж хэлсэн юм үгүй бол би үхтлээ уйлах байсан. Үнэхээр шүү. Би тэвчиж чаддаггүй, үнэхээр, үнэхээр хэцүү. Юу ч харсан бүгдээрээ л зовлонгоор дүүрэн. Заримдаа бид зүгээр телевизор үзэхээр “20 ирак хүн дэлбэрчээ.” “3 Америк цэрэг нас барсан байна.” Эсвэл "30,000 Пакистан хүн дайнд шархаджээ”тэгээд бас “Афганчууд дайнаас болж нутгаасаа явж дүрвэгсэд болжээ.” гээд л бүгд л иймэрхүү. Бид тэгээд “Өө энэ чинь зүгээр л тоо,30,20,2,5,6 гээд л 100,000 хүртэл гэж мэдэрдэг.” Гэвч тэд нар бол тоонууд биш шүү. Тэд чинь хувь хүмүүс, гэр бүлтэй, найз нөхөдтэй, үр хүүхэдтэй, эхнэр нөхөртэй, өөрийн гэр бүлдээ хайртай, хөршөө бас хайрладаг, бүр хөрш улсаа ч хайрладаг хүмүүс. Мөн тэд ч бас үүнийг мэдэрдэг. Тэд нар бүгдээрээ ийм мэдрэмжтэй байдаг. Тэд бүгдээрээ зовж шаналж байгаа тэгээд тэд нар дэндүү олуулаа байгаа учраас хэнд ч хэлж чадахгүй байгаа шүү дээ.
Хүмүүс тэднийг зүгээр л хааяагүй түлхээд л, эсвэл хойш л түлхээд л, урагш нь түлхээд л яг л мал хариулж байгаа юм шиг тэдний хүн гэсэн нэр хүнд болон хүний мэдрэмжийг нь тоодоггүй. Хэн нэгнийг зэмлэх гэсэнгүй, энэ чинь зүгээр л тусгайлан шийдэх асуудал дэндүү их юм. Маш их зовлон байна, дэндүү олон хүн нэг шалтгааны улмаас зовж байгаа учраас тэдэнтэй нэг бүрчлэн хүнлэг нөхөрсөг харьцах нь үнэхээр хэцүү байна. Зохицуулах юм их байна. Мөн НҮБ эсвэл төрд хүртэл эдгээр бүх зүйлд санаа тавьж зохицуулах боловсон хүчин хангалттай байдаггүй. Эдгээр зүйлс нь хаанаас хамаагүй гараад ирдэг, яг л дайнаас дайжсан дүрвэгсэд шиг, засгийн газар дайны дүрвэгсдэд бэлтгэл хангаагүй, тэгээд дүрвэгсэд нэг л шөнийн дотор гараад ирдэг. Тэд олон дүрвэгсэдтэй хэрнээ үүнийгээ зохицуулж ч чаддаггүй. Улаан загалмай болон өөр бусад байгууллагууд хүртэл энэ асуудлыг анхааран үздэг. Гэвч тэд бас заримдаа боловсон хүчнээр дутдаг. Тэгээд тэд давж гарч чадсан, тиймээ, ажлаа гүйцэтгэсэн, үүрэг даалгавраа оргил ачааллын үеэр ч биелүүлсэн. Мөн эдгээр дүрвэгсэд эсвэл хүмүүс нь зүгээр нэг энгийн байдалтай байгаа биш, тань шиг ингээд тайван сууж чадахгүй. Тэд их гэмтсэн байгаа. Тэдэнд мөн оюун санааны гүн туслалцаа хэрэгтэй, үнэхээр хэцүү байдаг.Тэдэнд туслах нь, жишээ нь энгийн нэг гэдэс нь өлссөн хүн байлаа гэхэд та түүнд хоол өгөөд л бүх юм зүгээр болчихдогтой адилхан биш байдаг. Тэдний орон гэр нь галд шатаж үгүй болсон, тэжээвэр амьтад нь дайнд үхсэн, нөхөр нь нас барсан эсвэл алга болсон байдаг. Тэдний үр хүүхэд нь гар хөлөө алдсан байдаг ба тэд ямар ч мөнгөгүй, яагаад гэвэл тэд гэрээсээ хоосон гартай гарч ирсэн байдаг. Ийм хүмүүс та бидэн шиг, миний энд суугаад эелдгээр ярьж байгаа шиг хэвийн байна гэж үгүй. Тиймээс энэ ажил нь засгийн газрын мөн элдэв буяны хандивийн хувьд ч шийдэхэд хэцүү. Хамгийн сайн зүйл бол жишээ татахад дайн гаргахгүй байх юм. Хамгийн сайн нь бид гай зовлон удахгүй байх, мөн бид дүрвэгсэдгүй байвал хамгийн сайн хэрэг. Мөн бид илүү буянтай үйлс хийж болно шүү дээ. Тийм биздээ? Амьдран, амьдруулцгаая.
Энх амгаланг бүтээснээр, бид энх амгалан амьдарна. Энх амгалан нь эхлээд гэр оронд тань, таны ширээнээс эхлэх хэрэгтэй. Энэ л яагаад би та бүхэнд анхнаасаа л цагаан хоол идэхийг хэлээд байсан шалтгаан. Таван сахил: алахгүй. Хүмүүс таныг алахыг хүссэн ч тэдэнд зөвшөөр. Хамгаалах хэрэггүй, окей? Та өшөө авах ч хэрэггүй. Тэгэх хэрэг юу байнаа? Та ч, тэр ч үхсэн ч хамаагүй. яагаад түүнийг ална гэж? Магадгүй түүнийг амьд үлдээж Бурхны тухай олж мэдэх боломжтой нь үлдээ. Та Бурхныг мэдчихсэн. Ядаж үүнийг ойлгоно биз? Та орох оронтой байна, тэрэнд байхгүй байна. Тэр харанхуй бүдүүлэг. За за, энэ миний философи юм, та нар намайг юу гэснийг ойлгож байна уу? Үгүй бол зугтаацгаа,за юу. Хамгийн анх эхэнд цагаан хоол эсвэл веган хоол байгаагүй үед хүмүүс “Хөөх, цагаан хоолтон гэнэ, галзуу байхаа.” гэж боддог байсан. Би цагаан хоолтон байсан учраас идэх юм олоход их хэцүү байсан. Тийм ч дээр үед биш. Хэдхэн арван жилийн өмнө хүмүүс цагаан хоол гэж мэддэггүй байсан. Ядахдаа л,Тэд хүнлэг юм бол, танд нэг таваг салад аваад ирнэ, тэгээд болоо.Окей,цагаан хоол-ногоо. Мөн таны хаанаас ч олж болох цагаан хоол бол зарим нэг салад болон давстай цагаан будаа. За яахав, ядаж л ямар нэг юм олдно. Би хуучин нөхөртэйгөө хаашаа ч юм амралтаар явсан юм. Тэр үед нөхөр маань их цөхрөнгүй харагдаж байсан, би бараг өдөр бүр шарсан талх идэж байсан, шарсан талх бас джем л бараг өдөр бүр идсэн, яагаад гэвэл өөр юманд би итгэхгүй байсан. Заримдаа ресторанд ороод ногоо авчирч өгөхийг хүснэ.Окей, тэд танд ногоо шарж өгөх болно, гэвч хэлний асуудал байна, тэд үүндээ гахайн тос эсвэл амьтны гаралтай юм хийнэ. Мөн ногооны шөл өгөхийг гуйвал тэд танд махны бульеон өгөх болно, үгүй бол махны шөл хийчихнэ. Заримдаа би өөх ч юмуу мах хоолонд минь хөвж явахыг хардаг. Би “Энд мах байна,үгүй гэж үү?”гэж хэлэхэд, Тэр “Нэг жаахан л”гэсэн. Нэг удаа би Энэтхэгт байхдаа, Энэтхэг бол миний итгэж байсан улс юм. “Тэнд бүх л гэгээнтнүүд байсан.”гэж бодсон. Бид Сахьяамунь Будда, Рүми, Кабир, бүр Есүс хүртэл Энэтхэг рүү явж суралцсан, тиймээс энэ орон ариун байх ёстой, тэнд асуудалгүй гэж боддог. Би зөвхөн шарсан будаа л захиалж байсан, өөр юу ч өөр юу ч захиалж чадаагүй би үнэнээ л хэлж байна. Би завин дээр амьдарч байхад тэр нь дээвэргүй, задгай завьны тавцан байсан. Би тэнд зүгээр шүхэр бариад л суучихна. Тиймээс бороо намайг зовоогоогүй, тэгээд би нэг унтлагын ууттай. Завь уруу орох боломжгүй байсан. Тиймээс би жаахан шарсан будаа л авдаг байсан ба тэр намайг тийм ч их мөнгөгүй гэдгийг мэддэг байсан. Тиймд тэр “Окей.”гэдэг. Тэгээд өндөг нэмчихдэг. Би Энэтхэгт тийм их өндөг байхгүй гэж бодсон, гэсэн ч тэдэнд бүр шарсан будаанд хүртэл өндөг хийдэг. Би өндөггүй гэж хэлэхээ мартаад “Шарсан будаа”гэсэн. Энэ чинь будаа мөн тос гэсэн үг, тийм биш үү? Би өндөг хий гэж хэлээгүй, тиймд өндөг хийгээгүй ээ гэж бодсон, магадгүй тэр намайг ядуу гэж бодоод өгөөмрөөр тал өндөг нэмсэн байх. Тэгэхээр нь би “Эрхэм ээ, энэ чинь.. энд жаахан өндөг байна.”гэхэд“Өө!”гэж хэлээд “Та өндөгт дургүй юмуу? Би үүнийг чинь аваад өгье." гэж хэлсэн.
Шарсан будаатай холилдчихсон өндгийг яаж ялгах юм бэ? Хэлээд өг. Холилдсон шүү,тэд тэгээд будааны ширхэгээс ч жижиг болгочихсон. Өндөгний хэлтэрхийгээ будаанаас ялгаж авснаас илүү үүнийг том нүхтэй шигшүүр дээр тавиад дээрээс нь ус урсгаад, дараа сайтар
шигшисний үндсэн дээр өндөг алга болмогц дахин шарсан нь дээр байх гэж бодож байна, үгүй юу? Тиймээс би “Зүгээрээ ноёнтоон, би үнэхээр өлсөөгүй байна битгий санаа зов”гэсэн. Энэ бол Энэтхэг байсан. Би хэлээд байна шүү.Тиймээс,үнэндээ бид одоо арай дээр нөхцөлд байгаа, Би хүмүүс яагаад зүгээр цагаан хоолтон болдоггүйг ойлгож өгдөггүй. Яагаад гэвэл ядаж л бид идэх юмтайгаа байх болно,тиймээ? Олон тэр бум хүн ямар ч идэх юмгүй байгааг бодоорой. Намайг аюул нэрвэгдэгсдэд туслахаар хэн нэгнийг явуулахад, тэд будаа, тос бас давс, мөн хүүхдэд жаахан жигнэмэг л авч очдог, тэгээд л болоо. Гэхдээ хүмүүсийн гуйдаг зүйл бол будаа, тос бас давс тэгээд сахар байдаг. Тэгэхээр тэд будаа бас давс идээд л хэдийнээ аз жаргалтай байдаг. Ийм нөхцөл байдалд, олон төрлийн нөхцөлд, зарим нэг нөхцөлд хүмүүс зүгээр л будаа, бүр давсгүй байсан ч аз жаргалтай л байдаг. Хэрэв бүх л дэлхийгээрээ цагаан хоолтон юмуу веган болвол энэ чинь том хэрэг биш, тийм биз? Бид идэх юмтай байгаадаа баярлаж талархах хэрэгтэй зөв биз дээ? Удахгүй бид идэх ногоо ч үгүй болох байх.Та бүхэн хэрвээ өөрийн гэртээ эсвэл цэцэрлэгтээ, фермдээ органик ногоо тарих гэж байгаа бол ус бага уудаг жимсний мод, самрын мод илүү их тариарай гэж зөвлөх байна. Эд чинь витаминаар дүүрэн бас шим тэжээл дүүрэн болон хэзээ ч идэж болдог тийм ээ? Ус хэрэглэдэггүй шош, буурцаг тариарай, тэдэнд ус ерөөсөө хэрэггүй. Хэрвээ будаа тариалсан ч талбайгаа хуурай талбайг сонгож болно. Хоёр янзын будаа байдаг. Би багадаа Ау Лак(Вьетнам)-д байсан. Тэнд тэгэхэд тэд нойтон газар будаагаа тариална бас хуурай газар ч тариалдаг байсан.
Ау Лак хүн (Вьетнам)энд байна уу?
Q;Тиймээ байна.
SM Та Вьетнамаас ирсэн байх нь ээ? Окей. Та Ау Лакаас (Вьетнам)ирсэн үү?Тэд одоо ч тэр аргаараа тариалж байгаа юу?
Q:Тиймээ.
SM Та нар мэдэх үү?
Энэ нь тэнд хоёр улирал байдаг гэсэн үг. Нэг нь усан дотор тариалах, нөгөө нь хуурай газар тариалах улирал байдаг, зөв биз?
Q:Тиймээ.
SM Ау Лакд бид ийм байдаг. Би зүгээр Ау Лакаас ирсэн “нөхөр”тэйгээ хэлэлцсэн юм. Дөнгөж ирсэн нөхөдтэйгөө ярилцсан юм. Тиймээс бид хийж чадна. Илүү их цагаан будааг хуурай газар тариална. Буурцаг илүү их тариална.Та бүхэн зөвхөн буурцаг, будаа бас давс идсэн ч хангалттай уураг бий, мөн самар болон жимс, маш их хүнс хэдийнээ, маш их, тиймээ? Амьдрахын тулд тэгж их идэх шаардлага байхгүй. Уураг болон бусад орцын тухай дэндүү их шуугиж, ярьж байна. Ингэж хэрэггүй, хэрэг үгүй. Үнэхээр юм шүү. Есүс хүн ганц талхаар амьдардаггүй гэж хэлсэн. Үнэхээр ийм байдаг. Саяхнаас би SMTV-ээс та нарыг хоол иддэггүй хүмүүсийн талаар үзүүлээрэй гэж хэлсэн, тиймээ?
Би та нарыг гэртээ харьж очоод өлсөж үх гэж хэлээгүй. Тэгээгүй. Магадгүй бүх хүмүүс агаараар хооллогч болоход тохирохгүй байж магадгүй. Гэвч тэд хоол хүнсээ арвилан хямгадаж чадна. Би өдөр бүр их хүнд хоол идэх шаардлагагүй. Бид өдөр бүр юм болгоныг идэх шаардлагагүй. Ихэнх Энэтхэг хүмүүс өөрсдийн үндсэн хоолоо иддэг. Тэр нь будаа ба дал. Дал гэдэг нь мүүн шош юм.
Олон төрлийн шошнууд. Тэд усанд жаахан суп маягийн юм хийгээд карри нэмдэг, тэгээд үүнийг будаан дээр тавьна. Тэд бараг үргэлж л ингэж хооллодог. Тэд эрүүл чийрэг харагддаг. Хүчтэй бас жаргалтай. Яагаад гэвэл тэдний ихэнх нь Бурханд хүүхэд ахуй цагаасаа л итгэдэг.Тэгэхээр, итгэл биднийг дэмжиж байдаг. Мэдээж танд итгэл байвал үүнийгээ ашигла, үүнийгээ идэж уу. Хэрвээ байхгүй бол санаа бүү зов, өөр юм ид. Ургаж байгаа юуг ч юм, идэж болохоор юм байвал. Шувууд иддэг юмыг та бас идэж чадна. Энэ нь сайн. Хэрвээ та зэрлэг байгальд байхдаа хүнсгүй болвол шувуудын юу идэж байгааг хардаг. Энэ чинь идэж болноо гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хоол идэх болгондоо хангалттай идлээ гэж мэдрэхгүй бол, хангалтаай биш бол, хангалттай идэхгүй бол энэ чинь зүгээр, энэ чинь зүгээр,окей. Үргэлжид бусдыг өөрөөсөө урьд тавьж бай, тэгвэл бид юу хийхээ мэднэ.
Үргэлж бүү надаас зөвхөн адислаж өгөөч гэж гуй.
Эсвэл Бурхнаас хүртэл битгий үргэлж гуй.
Үргэлж бүү диваажингаас адислаач гэж гуй. Бид диваажинг бүтээж бусдыг адислах хэрэгтэй. Диваажин бол бидний бүтээдэг зүйл. Хэрвэээ үгүй бол бүх юм бүгд л там байх. Үнэн шүү. Энэ ертөнц бясалгахад мөн дэвшихэд хялбар газар юм. Яагаад гэвэл энд зовж буй хүмүүс байдаг, зовж буй амьтад байдаг. Мөн зовлонтой хэцүү нөхцөл байдлууд бий, Бидний энэрэнгүй сэтгэлийг хөдөлгөж чадахаар нөхцөл байдлууд байдаг, бидний зүрхийг нигүүлсэнгүй болгоно, тэгээд нигүүлсэхүйг олно, хөгжүүлнэ, нөхцөл байдлыг сайжруулж бусдад туслах болно. Энэ бол бид хэрхэн яаж диваажинг бүтээх зам. Бид ингэж байж л газар дээр диваажинг бүтээнэ гэж хэлнэ, Библид гардаг нэгэн залбирал байдаг, “Газар дээр ч таны алдар тэнгэр дээрх шигээ биелэх болтугай.” гэдэг. Тиймээс бид нар диваажинг газар дээр авчирна. Бид энд үүнийг хийх гэж байгаа. Тиймээ? Бид бол бурхны хүүхдүүд гэж бодож байна, тиймд бид Бурхны хайрыг энд авчрах хэрэгтэй. Бид энд Диваажинг бүтээх хэрэгтэй. Бид зүгээр л диваажинг илэрч тодрохыг нь эсвэл бидэнд туслахыг нь хүлээж байж чадахгүй. Бид хийдэг, мэдээж хэрэгтэй үед болон онцгой байдлын үед үнэхээр ажил хийдэг, эсвэл залбирч чадна. “Окей, өнөөдөр бясалгалд минь туслаарай, ажлыг минь тайван жигд болгож өгөөч, гээд л мэдээж бид залбирдаг. Гэхдээ үргэлж битгий тэгцгээ. Үргэлж өөрсдийнхөө төлөө, Залбирал бас бусдын төлөө байх хэрэгтэй юм. Ийм байх хэрэгтэй. Өөрөөр бол бид бясалгаад хаа ч хүрч чадахгүйд хүрнэ.
Бид өөр төгсгөлийн талаар бодох хэрэгтэй окей? Энэ төгсгөлийн тухай биш.