Monday, May 24, 2010

ХАЙРЫН ӨРГӨӨ



Насанд минь ховорхон тохиох
Нарны галтай тулган дээр
Мянган дэлбээт цэцгийн шүүдэртэй
Мөнхийн усаар цайгаа чаналаа
Зүүдэнд минь ойрхон тэнгэрийн өргөө
Зүрхэнд минь дулаахан хайрын өргөө
Түмэн олныг хоймортоо багтаасан
Төгс гэгээрсэн багшийн минь өргөө
Галын илчинд бодлоос ундарсан
Газрын шимээр дэлхий дүүрлээ
Бурхан тэнгэрт хүслээ шившээд
Бүхнээс түрүүнд дээжээ өргөлөө.
Зүүдэнд минь ойрхон тэнгэрийн өргөө
Зүрхэнд минь дулаахан хайрын өргөө
Түмэн олныг хоймортоо багтаасан
Төгс гэгээрсэн багшийн минь өргөө
Алгаа дэлгэж хоймороо уриад
Амсар бялхуулан хайраа дүүргэж
Хатан ээжийнхээ буян хишгийг
Хамаг амьтанд тэнцүүхэн хүртээлээ
Зүүдэнд минь ойрхон тэнгэрийн өргөө
Зүрхэнд минь дулаахан хайрын өргөө
Түмэн олныг хоймортоо багтаасан
Төгс гэгээрсэн багшийн минь өргөө

Авшигтан Д. Бямбацогт