Monday, May 24, 2010

Дэлхий


Авшигтан Д.Бямбацогт

Тэнгэр газрын мөнхийн зохирол
Түмэн галвыг элээсэн гариг минь
Эгэлгүй бурхадыг элгэндээ тэвэрсэн
Энгүй орчлонгийн цэнхэр сувд минь
Үдлээд буцах бурхадын өлгий
Үнэнийг ухаарах амьдралын сургууль
Сансар орчлонгийн амьд урлан
Сартай нартай саруулхан хорвоо минь
Ассан гал шиг улаан ууланд нь
Агуу бурхадын хутаг оршдог
Хамаг амьтны зовлон гуниг
Хөрс шороонд нь шингэж уусдаг
Айдаа таныгаа магтан дуулъя
Ариухан шороог тань алгандаа дээжилье
Сүнс сүлдэндээ даатган залбиръя
Сүүлийн удаа амьдраад буцъя