Цаглашгүй Дээд Их Багш Чин Хайн төрсөн өдөрт
Жил бүрийн 5-р сарын 12-нд Цаглашгүй Дээд Их Багш Чин Хайн төрсөн өдрийг улс орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Энэ өдрийг угтаж Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын нийгэмлэгийн салбар, төвүүд болон Төрийн бус байгууллагууд маш олон буянтай сайхан ажлуудыг зохион байгуулж ажилласан нь олон хүмүүсийн талархалыг хүртсэн юм.
Жишээ нь:
1. Эрдэнэт хот дахь ОУЧин Хайн нийгэмлэгийн салбар төв нь хотын нийт дүүрэг, хороо, байгууллага болгоноор явж дэлхийн дулаарал, цагаан хоол сэдвээр лекц, сургалт, хоолны амталгааг амжилттай явуулжээ. Үүний үр дүнд Эрдэнэт хотын хүн амын 50-60% нь цагаан хоолны талаар бүрэн мэдээлэл авчээ. Одоогоор Эрдэнэт хотод 3-н цагаан хоолны зоогийн газар болон ресторан ажиллаж байна.
2. УБ хот ОУЧин Хайн нийгэмлэгийнхэн Төв аймаг Баянчандмань сумын гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд эд материалын болон сэтгэл санааны тусламжийг үзүүлсэн нь нутгийн ард иргэдийг маш их баярлуулсан төдийгүй цаашид Баянчандмань сум нь жил бүрийн 5-р сарын 12-ныг "Чин Хайн өдөр" гэж тэмдэглэхээр болжээ.
3."Энэрэнгүй хоолны холбоо" ТББ болон "Мацаг хоол Энх амгалан" ТББ-ууд хамтран олон сайхан арга ажиллагааг зохион байгуулсаар байгаа билээ. УБ хот болон алслагдмал суурин газруудын чанга дэглэмтэй хорих ангид очиж цэргийн бие бүрэлдхүүн болон хоригдож буй хүмүүст цагаан хоол хийж өгч, дэлхийн дулаарлын сэдвээр лекц яриа хийн мөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн явсан нь их үр дүнгээ өгсөн юм.
Мөн "Мацаг хоол Энх амгалан" ТББ-ын харъяа "Оюунлаг ТВ" нь 5-р сарын 12-нд Оранж кавелийн тв-ээр анхны цацалтаа хийж олон түмнийг эерэг урам зориг дүүрэн сайхан мэдээллээр хангаж эхэллээ. Уг ТББ-с "Мацаг хоол Эрүүл мэнд" сэтгүүлийг анх удаа хэвлэж гаргасан нь өргөн түмэнд унших эерэг сайхан мэдээллийн эх сурвалж болж өглөө.
Энэ мэтчилэн Монгол орон даяар маань урам зориг дүүрэн эерэг сайхан мэдээллүүд түгэн дэлгэрч, хүмүүн бидний энэ дэлхийд ирсэн үүрэг зорилгоо ухамсарлахад нь туслах байхаа гэж найдаж байна.
5-р сарын 12-ны өдөр "Мацаг хоол-Энх амгалан" ТББ-с "Дэлхий ээж-Хорол тооно" гэсэн хүндэтгэлийн арга хэмжээг Хүүхэд залуучуудын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УБ хотод үйл ажиллагаа явуулдаг цагаан хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд болон цагаан хоолны газрууд хүрэлцэн ирж өөрсдийн гайхамшигт эрүүл хүнсний үзэсгэлэнг урилгаар ирсэн зочидод дэлгэн үзүүлсэн юм.
Хүндэтгэлийн концертонд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өөрийн зохиосон "Тооройн хэлсэн үг" шүлгээр хүүхэлдэйн зохиомж хийн тоглож үзүүлсэн нь олон хүмүүст нэгийг бодогдуулсан сургамжтай үзүүлбэр боллоо. /жич: тооройд тоглож байсан хүүхэд маань өөрөө уйлсан/ Концертонд СТА дуучин Болормаа, хийлч Дээгий мөн хөгжим бүжгийн коллежийн сурагчид хүрэлцэн ирж ая дуу, уран нугаралт, бүжгэн цэнгүүнээр үзэгч түмнийг баярлуулсан сайхан тоглолт болж өндөрллөө.
Цаглашгүй Дээд Их Багш Чин Хай таньдаа шавь бид чинь хайр хайрын дээдийг өргөн барьж байна.
Цагаан хоолтон болж
Ногоон орчныг цогцлоон
Эх дэлхийгээ аврах их үйлсэд тань нэгдэн
Хамтдаа гараг дэлхийгээ диваажин болгоцгооё.