Гараг дэлхийгээ аврах их аяны хүрээнд
2010 оны 5-р сарын 8-ны өдөр Дархан-уул аймгийн соёлын төвд "Дэлхийн дулаарал ба Цагаан хоол" сэдэвт өдөрлөг арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.
Уг арга хэмжээг Дархан хот дахь Олон Улсын Чин Хайн нийгэмлэгээс зохион байгуулж явуулсан бөгөөд Дархан-уул аймгийн Засаг захиргаа болон ард иргэд хүрэлцэн ирж өргөнөөр оролцсон юм. Мөн арга хэмжээтэй давхцан Дархан-уул аймгийн Олон Улсын Чин Хайн нийгэмлэгийнхэн шинээр шар буурцгийн бяслаг буюу дүпү үйлдвэрлэх бага оврын цехийг нээн Дарханчууддаа эрүүл зөв хооллох нөхцөлийг бүрдүүлсэн сайхан үйл явдал боллоо. Уг цех нь дүпү үйлдвэрлэхээс гадна шар буурцгийн сүү, өрөм, тараг үйлдвэрлэх юм.
"Дэлхийн дулаарал ба цагаан хоол" сэдэвт өдөрлөгт Дархан-уул аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга болон бусад төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирж уг арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлэн цаашид улам өргөн ажиллагаа явуулах болно гэсэн нь арга хэмжээг зохион байгуулагчидад их урам зоригийг өглөө.
Өдөрлөгт уригдан ирсэн Техникийн ухааны доктор Г.Лхагва, мөн доктор н. Энхбат нар дэлхийд тулгамдаад байгаа дулааралын талаар болон одоо хүн төрлөхтөний өмнө хооллох хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан талаархи шинжлэх ухааны үндэслэл бүхий гайхалтай лекцийг Дарханчуудад ярьж сонирхууллаа. Мөн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас цагаан хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, хувь хүмүүс хүрэлцэн ирж амьтаны амь хороогоогүй, эрүүл, хүнсний үзэсгэлэн худалдааг ирсэн зочидод дэлгэн үзүүллээ.
Миний монголын ард түмэн билэг ухааны дээдээр амьдралынхаа хэв загварыг өөрчлөн эх болсон гайхамшигт дэлхийгээ аврахад өөрсдийн хувь нэмрийг оруулан цаашлаад бусад орнуудад үлгэр жишээ болохуйц цагаан хоолтон үндэстэн болно гэдэгт найдаж байна.