Sunday, May 2, 2010

“Иймээс бид амьтан иддэггүй”

SMTV-ийн “Цагаан хоолтон алдартнууд” нэвтрүүлгээр авьяаслаг зохиогч, зураач, цэвэр цагаан хоолтон, Раби Росын бичсэн хамаг амьтдын тухай “Иймээс бид амьтан иддэггүй” номны талаар хийсэн ярилцлага. / 2009 оны 9-р сарын 19/
Сур: Та YouTube videо-оор “Амьтад хүүхдийн хооронд үүссэн ангалыг арилгаж, тавган дээр амьсгаа хурааж байгаа амьтдыг хайрлан хүүхдүүд өснө гэж найдаж байна. “ гэж хэлсэн. Таны номоор та үүнийг хийж чадсан гэж бодож байна уу?
Зохиолч: Хүүхдүүд веган, цагаан хоолтон болохыг хэрхэн шийдсэн тухай эцэг эхээс надад маш их захидал ирж байгаа. Тэдний тавган дээр амьтан байгааг мэдээгүй хүүхдүүдийн тухай өгүүлсэн нэгэн түүхийг хэд хэдэн удаа сонсож байсан. Хэрвээ бүх хүүхдүүд тэдний номонд өгүүлэгдэж буй амьтад, Диснейн хүүхэлдэйн кинонд гарч байгаа бүх хайртай амьтад нь тэдний тавган дээр байгаа зүйл гэдгийг ухаарвал үхсэн амьтан хүүхдэд үнэхээр аймшигтай санагдана.
Амьтад, шавьж, харж байгаагүй бүтээлийн аль нь ч байсан бидэнтэй зэрэгцэн амьдрах
төрөлтөнтэй төрөлхийн барилдлага, холбоо, энэрэх сэтгэл хүүхдэд байгааг амьтдын дунд сууж байгаа хүүхдээс харагддаг. Хүүхдүүд амьтдын зовлонд маш мэдрэмтгий гэдгийг харж болно. Хүүхдүүд төрөлхийн сониуч, хэрэгт дурлаж, тэдний хоол хаанаас гарч ирсэнийг мэдэхийг үргэлж хүсдэг. Тэдний хайртай амьтад үлгэрт гардаг амьтад тавган дээр тавигдах мах болохын тулд үхэж байгааг мэдвэл хүүхдүүд зүй ёсоор энэрэнгүйгээр идэх дуршилгүй болно. Бага сургуульд зургийн хичээл зааж байхдаа би “Иймээс бид амьтдыг иддэггүй” номоо бичиж эхэлсэн. Тэгээд хүүхдүүд намайг яагаад веган байгааг маш их асууж шалгаадаг байсан. Дэлхий дахинд яагаад хүмүүс цагаан хоолтон, веган болж байгааг ярьж өгсөн хүүхдэд чиглэсэн ном байхгүйг би тэгэхэд ухаарсан. Хоолноос болж ховордсон ан амьтан, байгал орчин, ширэнгэн ой, далай тэнгис, үйлдвэржсэн аж ахуй, амьтдын сэтгэл хөдлөм амьдралын тухай “Иймээс бид амьтдыг иддэггүй” номонд өгүүлсэн. Амьтад хүүхдийн хооронд үүссэн энэ ангалыг үгүй болгож, тавган дээр амьдралаа төгсгөж байгаа амьтдыг хайрлан хүүхдүүд өсөх байх.
Сур: Таны номонд таны идэж байгаа амьтад болон та хоёрын хооронд холбоо тогтоодог гэсэн байдаг.
Зохиолч: Тийм ээ, энэ учир шалтгаанаар би өөрийн номоо гэрийн тэжээвэр амьтдаас эхэлсэн. Учир нь тэдгээр амьтдыг хүүхдүүд хамгаас илүү мэддэг. Гэрийн амьтад бидний гэр бүлийн гишүүд. Тэд биднийг шиншиж, бидэнтэй хамт тоглодог. Бид тэднийг эрхлүүлж, хоёулаа тайван байдаг. Тэдний хайр үнэхээр хүчтэй тул тэд биднийг эдгэхэд тусалдаг. Таныг ганцаардаж байгааг хэлж чадна, яг л бид тэднийг хоол идмээр байгааг хэлж чадахтай адилхан. Бид зүрх сэтгэлээр бие биенээ мэддэг. Гэрийн амьтандаа үзүүлдэг халамжийг бусад амьтад ч хүртэх учиртай.
Гахай. Гахай гэж дуудагдах нь нэр төрийн хэрэг! Гахай дэлхий дээрх хамгийн ухаалаг, цэвэрч, мэдрэмжтэй амьтдын нэг. Гахайнууд өөрийн гэр бүл, найз нөхөдтэй амьдардаг. Хамраараа дуу гаргаж исгэрч байхдаа тэд бие биеийн дууг холоос таньдаг. Тэд хоолоо ухаж гаргаад, тулалдаад, нарны дор бөмбөг тоглодог. Гэхдээ тоглож байхдаа өөрийгөө сэрүүцүүлэх гэж тэд хөлөрдөггүй. Үүний оронд тэд шавран усан санд сэрүүцэхээр ордог мэргэн гахайнууд.
Эрхэмсэг үнээнүүд гарч ирээд, хамгийн сайн андуудтайгаа хамтдаа явж, тугалнууд нь хөөцөлдөж тоглоно. Сүрэг нь том гэр бүл шиг байдаг, бие биендээ ойрхон байж, төөрсөн үнээ гэртээ хүрэх замаа олтол хамтдаа мөөрдөг.
Сур: Та дөнгөж 27 настай мөртлөө ном бичсэн нь залуучуудад маш их урам хайрлаж байгаа бөгөөд таныг хараад тэд ямар нэг зүйл хийж чадах билээ.
Зохиолч: Тийм ээ, би тэдэнд хэлдэг: “Ном бичихийн тулд та тийм сүрхий байх албагүй.” гэдэг.
Сур: Хэдийгээр түүний нэр түгээгүй байгаа ч түүний агуу сэтгэл, урлах авьяасаар Раби Рос амьтдын болоод бидний дэлхийн талаар үнэнийг гаргаж ирсэн.
Зохиолч: Далай Бидний эргээс цааш өөр нэг ертөнц бий, эртний шидэт төрөлтнөөр толгойлуулсан усан доорх хаант улс.
Мэргэн цэнхэр халимнууд Дэлхийн далай тэнгисийн ёроолд эргэлдэнэ. Усанд шумбан нисэхдээ тэдний машин шиг том зүрх хүнгэнэдэг.
Аварга том яст мэлхийнүүд далай тэнгисийн өвсөн нөмрөгийг хамгаалдаг. Далайд амьдрагч бүх амьтдын төлөө тэднийг цэвэр байлгадаг.
Далайн гахай гайхалтай бүтээлүүд, дэлхийн хамгийн өхөөрдөм амьтдын нэг. Тэд тас нясхийх чимээ, жиргээний хэлээр бие биентэйгээ харилцдаг. Хэдийгээр хүмүүс газар дээр амьдарч байгаа ч бидний идэх хоол, гаргаж байгаа хаягдал далайд нөлөөлж байдаг.
Загас. Загас өвөрмөц мэдрэмжтэй амьтан. Тэд зөн совин хурдтай, эмзэг мэдрэмжтэй. Дэргэд байгаа загас, хоол, юмсыг хүрэхгүйгээр өөрийн биеэр мэдэрч байдаг. Загас нь далай тэнгисийн экосистем, ургамал, амьтдын аварга гэр бүл билээ. Гэр бүлээ эрүүл саруул байлгахын тулд бүлэг бүр бие биенээсээ хамааралтай байдаг.
Ширэнгэн ой. Дэлхийн хамгийн сайхан ургамал, амьтан, хүнс, эмийн гэр болсон ширэнгэн ой дэлхий дээрх хамгийн хүчтэй, үнэ цэнэтэй нөөцүүдийн нэг.
Өнөөдөр урьд өтгөн зэлүүд байсан ойг мал аж ахуйн газар болгон цавчиж, шатаасан байгаа. Гал түймэр бохирдлыг үүсгэн, амьтдыг хоол хүнс, орох оронгүй болгож байна. Ургамал, амьтад, хоол хүнс, эм бэлдмэл үүрд арчигддаг. Хоол хүнс хэрхэн гарагт нөлөөлж байгааг тооцож үзэх ёстой.
Дэлхий дахины олон соёл бидэнд “та бол таны идэж байгаа зүйл” гэсэн зүйр үгийг сануулж байдаг. Бид жам ёсны хүнс хэрэглэх үед нар, хөрс, үндэс, мод нь хамгийн сайн сайхныг шингээдэг. Мөн бид эрүүл байж, өөрийн сонголтондоо илүү анхааралтай байхаар өсч торнидог. Байгалийн хүч уул нурууг хөдөлгөж, солонго татаж байхад бидэнд байгаа хүч мөн хязгааргүй.
Өдөр бүр бид өөрийн амьдралаа өөрчлөх эрх чөлөөтэй байдаг. Үнэндээ амьтанд хүндэтгэлтэй хандахаар бид дэлхийн амгаланг авчирдаг. Тийм учраас бид амьтдыг иддэггүй. Соёл иргэншлээс болж бидний ихэнх нь аяндаа өөрсдийгөө зэрэгцэн орших амьтдаас тусгаарласан байгаа. “Иймээс бид амьтан иддэггүй ном” хүн, амьтны хоорондох заагийг багасгадаг. Бид хоорондоо тийм их ялгаатай бишийг энд харуулсан. Үнээ ээж өөрийн тугалаа бидний ээж биднийг хайрладаг шигээ хайрладаг. Далайн гахай жирэмсэн болон залуу гахайнуудаа махчингаас хамгаалан эргэлддэг. Бүр эм тахиа бяцхан дэгдээхэйгээ хамгаалахын тулд эр тахиаг хөөдөг. Оцон шувууны эцэг эх энэ хорвоод бяцхан дэгдээхэйгээ амьдруулахын тулд хүйтэнд хэдэн сар хоолгүй явдаг. Бусад төрлийн ан амьтдын өнчирсөн зулзагт ялгаварлах үзэлгүйгээр өөрийн эхийн хайраа өгөөмрөөр хүртээж, тэднийг үрчилж байгаа нь хамгийн сэтгэл хөдлөм хэрэг байх. Муужгайтай үнээ, бяцхан хэрмүүдтэй муур, муужгайнуудыг өсгөж байгаа тахиа гээд энд олон тооны баримт жишээнүүд байдаг. Анхаарал татсан зураг, зүрхэнд хүрсэн түүхээр дамжуулан залууст мэдээллийг хүргэж байгаа хэд хэдэн ном азаар гарсан байгаа.
Сур: Раби, таныг “Иймээс бид амьтдыг иддэггүй -2” номыг бичнэ гэж найдаж байна.
Зохиолч: Тийм ээ, би энэ талаар бодсон. Веган чиг шугмын хажуугаар дэлхийн дулаарал,
ховордсон ан амьтан, зэрэг хоол хүнс хэрхэн гарагт нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн
цуврал номнуудыг үргэлжлүүлэн гаргах болно.
Сур: “Иймээс бид амьтдыг иддэггүй юм” номны дараа Рабигийн шинэ ном гарах гэж байгаад маш их баяртай байна. Хүүхдийн утга зохиолыг гэрэлтүүлэх энэхүү ариун үйлсэд манлайлж байгаагийн хувьд үзэсгэлэнт хатагтай Раби Рост халуун алга ташилтаар талархлаа илэрхийлье. Хүүхдэд чин сэтгэлээсээ хандсан гүн гүнзгий утга агуулгатай манай гараг дэлхий, амьтдыг хүндлэх талаар өгүүлсэн номнуудыг харахад үнэхээр урам зориг орж байна. Тэдний чадал чансаанд таарсан тэр бүхэнд хүүхдүүд үнэхээр гайхалтай хариу барьдаг. Амьтдыг тэсэшгүй хүнд нөхцөлөөс аврахад туслах, байгал орчноо аврахад туслах, илүү эрүүл байхын тулд тэд өөр зүйлийг сонгож болохыг харуулсан барьцтай санааг тэдэнд өгвөл тэд энэ талаар бодож үзээд, мэргэн сонголтоо хийдэг. Мэдлэг, нэр хүндтэй хүмүүсийн үг, тоо баримт, хүснэгтээр дарагдаагүй мэдлэг, зөн совингоор тэд сонголтоо хийдэг. Тэд зүгээр мэдэрдэг. Томчууд хүүхдийн нэгэн адил өөрийн зөн совинд итгэж байдаг ч болоосой. Хорвоогийн төлөө, Дэлхийн төлөө, загас, хамаг амьтдын төлөө танд баярлалаа.
Зохиолч: Танд баярлалаа.