Билэг Ухааны сувд
Цаглашгүй Дээд Их Багш Чин Хай.
Америк.Вашингтон.1997-12-25.
лекцийн хэсгээс.
Сэтгэлийн хүлээсгүй байна гэдэг чулуу юм уу модон баримал болохын нэр биш. Сэтгэлийн хүлээсгүй байна гэдэг юу хийх ёстой байна, түүнийгээ хийх ёстой гэсэн үг. Гэвч энэ бас чухал биш. Хийх ёсгүй юм уу хийж чадахгүй бол бас зүгээр. Хийх ёстой бол хий, тэгээд л энэ тухай мартчих. Өөрийгөө энэ дэлхийн асуудал бэрхшээл, хувийн ачаа зүдгүүрээрээ бүү хөнөө. Тухайн мөчид асуудал бэрхшээлээ хамгийн сайнаараа зохицуулахыг хичээ. Магадгүй та маргааш юмыг өөрөөр харж өөрөөр хийх ч юм билүү. Өнөөдөр, ингэж харж ингэж үйлдэж байг. Гэхдээ үүндээ хэт шаналах хэрэггүй, март. Бидэнд уйтгар гуниг, баяр жаргал, сэтгэлийн хямрал байсаар л байгаа. Гэвч бид түүнийгээ хурдан мартаж түргэн давж гардаг.
Нилээн сүүлд улам сэтгэлийн хүлээсгүй болно. Өдөр хоног урсан өнгөрч, их нарийн байдлаар сэтгэлийн хүлээсгүй болно. Тийм болохоор, хэдий зарим үед та уурлах юм уу уйллаа ч гэсэн энэ нь сэтгэлийн хөдөлгөөнөөс хол хөндий байгаагаа мэдрэх болно. Сэтгэлийнхээ гүнд энэ бол юу ч биш гэдгийг мэднэ. "Би уйлж чадна бас инээж ч чадна." Яагаад би болих ёстой гэж? Яагаад уйлах юм уу инээхээ болихын төлөө хичээл зүтгэл гарган асуудал үүсгэх ёстой гэж? Болих хэрэгтэй бол, болчихно, уйлах шаардлагатай бол, зүгээр уйлчихна. Сэтгэлийн энэ хөдөлгөөнөө жолоодож чадна гэдгээ та мэдэж байгаа. Энэ чинь л сайн. Сэтгэлийн хүлээсгүй байна гэдэг өөрийнхөө уйлж буйг харах хэдий ч үүндээ хэт автахгүй байх гэсэн үг. Та уйлна ч инээнэ ч. Үүнийгээ ноцтой асуудал болгож цаг үргэлж уйлж хайлах эсвэл уйтгарлаж гуниглах хэрэггүй. Зүгээр л зөнд нь орхи, тэгээд л хэвийн болно.
Онч үг
Угтаа бүх адислал өөрөөс тань ирдэг. Харин Багш таньтай нэгэн цогц. Хоёрдмол байдал, хоёрдмол дэлхийд байгаа учраас бид Багш, шавь, олон янзын хүмүүс гэж харах ёстой болдог. Гэвч хоёрдмол байдлын хилийг давчих юм бол, юмс зөвхөн нэгэн цогц-зөвхөн сүр жавхлан, амар амгалан, хайр энэрэл, алив бүхний нэгдэл болохыг бид харна.