Sunday, April 25, 2010

“Бидний бодол орчлон ертөнцийг өөрчилж чадна.”

/2009 оны 2-р сарын 13.Их Багш шавь нартайгаа ярилцаж байна./
SM- Их Багш
Q- Асуулт асууж байгаа болон харилцан ярьж буй шавь нар.


SM: Бид Бурхан. Бид бүх бүтээлийн багш. Бид Бурханы хамгийн үнэтэй бүтээл, тиймээс бидний бие агуу шидийн хүчтэй. Хараахан Даод хүрээгүй учраас та үүнийг мэдэхгүй байна. Та нар намайг хаа сайгүй оршигч гэж хэлдэг, энэ нь бүх юм гэсэн үг, учир нь би Даод хүрсэн. Энэ том асуудал биш. Даод хүрэхлээр та нар над шиг байх болно. Миний ямар түвшнээс ирсэн эсэхээс үл хамааран та бараг над шиг сайн болно. Тэндээ бид өөр байгаа ч энэ биеийн дотор танд байгаа шиг адил багаж надад байгаа. Бид энэ дэлхий дээр адилхан биетэй, адилхан тоноглолтой. Минийхтэй ижил аргаар бясалгаж байгаа бол та над шиг байх болно. Бид хүчирхэг байж, өөр байх учраас энд бидэнд шидийн хүч хэрэггүй. Тийм учраас бид өөрийн бие, хэл, сэтгэлээ ариун байлгах ёстой. Дэлхий дахины хүмүүс бие, хэл, сэтгэлээр ариун биш байна. Олон хүмүүс тийм биш. Нэр төр, эд баялгийн төлөө маш их үзэн ядалт, дайн, цусан тулаан болж, хэтэрхий их аллага үйлдэж байна. Амьтанд ч гэсэн сүнс бий. Хэрвээ бид аллагын гэмт хэрэг үйлдэж, энэ төрлийн аллагыг урамшуулбал цаг уур өөрчлөгдөнө, учир нь эдгээр лус савдагууд бидний тушаалыг дагадаг, учир нь бид бүх бүтээлийн багш нар. Лус савдаг бидэнтэй харьцуулшгүй. Тэд энд бидэнд туслахаар ирсэн юм. Тэд бодохдоо бидний төлөө сайхан уур амьсгалыг бүтээх гэж, бидэнд сэрүү татам салхи, сайхан, сарны гэрэлтэй шөнө, дулаахан, нарлаг өдөртэй байлгахын тулд энд байгаа гэж боддог. Бид сэтгэл санаа дундуур, түгшсэн, харгис зан гаргахаар лус савдаг хүртэл яахаа мэддэггүй. Тэд энд шуурга хийх гэж ирээгүй, бид тэдний багш нар, тэд бидний хүслийн дагуу үйлддэг. Даргын төлөө ажиллаж байхдаа түүний хүслийн дагуу та хийдэггүй гэж үү? Тиймээс бид юу л хүснэ тэр хийх болно. Хэрвээ таны сэтгэл санаа, хандлага, зан байдал харгис, догшин байвал шуурга гарч ирнэ. Учир нь бид удирдагчид, бид багш нар. Бид багш нар учраас юу л бодно, лус савдагууд тэр дагуу юмыг хийдэг. Тийм учраас хэрвээ дэлхийгээрээ цагаан хоол идвэл хорвоо амгалан болж, дэлхий өөрчлөгдөнө гэж би хэлсэн. Бид багш нар учраас бид юу л хүснэ тэр нь биелнэ. Юу хүсч байгаадаа болгоомжтой хандаарай. Мэдээж та Будда болж, сайхан сэтгэлтэй байж, оюунлаг бясалгал хийж, бодьсадвагийн маш ариун амьдралтай байхыг хүсч буй, гэхдээ дэлхийн хүмүүс бид нараас тоогоор давуу. Бид тэднийг цагаан хоолтон бол гэж сэнхрүүлэх хэрэгтэй. Дэлхийг аврах зорилгоор цагаан хоолтон болбол тэд яриангүй сайхан сэтгэлтэй байх болно. Цагаан хоолтон болоод удсаны дараа тэд амьтдыг өөрөөр харж эхэлнэ. Илүү хайрын сэтгэлтэй байж, ядаж л тэднийг алж, идэхийг хүсэхгүй. Тэгвэл тэд маш хурдан өөрчлөгдөнө. Өмнө зүгийг зориод байвал мэдээж өмнө зүгт хүрнэ. Бид өөрсдийгөө буруу зам дээр байгаагаа ухаараад эргэх юм бол хойд зүг үрүү явна, тийм ээ? Та яриангүй өмнө зүгээс улам холдох болно. Та буруудахгүй. Үүний адил дэлхийн хүмүүс сэтгэлгээгээ өөрчилж, дотоод сайхан сэтгэлээ сэргээвэл лус савдаг тэр дагуу сайныг хийх болно. Уур амьсгал бүхэлдээ найрсаг, зөөлөн болох болно. Тэгвэл лус савдаг мөн л адил зүйлийг хийх болно. “Багш нар одоо зөөлөн байхыг хүсч байна, салхиа намуун болгоё.” “Багш нар амгаланг хүсч байна. Бид дайныг цаашид дэгдээж чадахгүй. Бид хүмүүсийг дайн хийхийг ятгаж болохгүй.” “Өө, за, үгүй, үгүй. Манай багш нар амьдралыг хөнөөхийн оронд амьдралыг аврахыг хүсч байна. Энэ аллагын уур амьсгалыг бүрэн арилгацгаая.” Тэгвэл аллагын уур амьсгал улам багасаж, тэд энэ аллагын уур амьсгалыг дахин ашиглах бололцоогүй болно.”гээд л өөрчлөгддөг. Хэрвээ юу ч байхгүй бол тэд үүнийг яаж хэрэглэх вэ? Лус савдаг, жишээ нь борооны бурхан, салхины бурхан бидний зааврыг дагадаг. Бид тэдэнд ямар л “багаж” өгнө, тэд үүнийг ашиглана. Хэрвээ бид тэдэнд сайхан, амгалан орчинг өгвөл тэд энэ амгалан уур амьсгалыг ашигладаг. Тэгвэл цаг агаар сайхан байдаг. Мөн адил туслахдаа хутга өгөөд, өөр хүнийг алах тухай бодвол мэдээж тэр яллах болно. Тэд яг л цэргүүд шиг, захирагчийн тушаалыг дагадаг. Дайснуудаа алахыг захирагч нь хүсвэл тэд тэднийг алахаар явна. Цаашилбал нэгэнт тэдэнд илд, буу шийдэм, нум сум өгөгдвөл мэдээж тэд алах болно. Хэрвээ коммандлагч “Аллага байх учиргүй. Би цай уумаар байна.” гэвэл цэргүүд бүх зэвсэгээ даруй буулгана. Ойлгож байна уу? Лус савдаг яг ийм байдаг. Салхины бурхан, борооны бурхан бидний тушаалыг дагадаг. Бид үг хэл ашиглаад “Би хүмүүсийг алахыг хүсч байна. Хар шуургыг би хүсч байна.” гэж хэлнэ гэсэн үг биш. Үгүй. Бидний бүтээсэн уур амьсгал нэг ёсны “багаж” болсон. Энэ “багаж”-ийг бусад лус савдаг ингэж ойлгодог.” Манай багш нар бусдыг хөнөөхийг хүсч байна. Манай багш нар дайн дэгдээхийг хүсч байна. Манай багш нар шуургыг хүсч байна.” Миний санааг ойлгож байна уу? \Тийм ээ\ Тийм учраас бидэнд хар шуурга, газар хөдлөлт, үер байгаа юм. Тэд бүгд хүмүүсээр бүтээгдсэн. Би үүнийг хэнд хэлж чадах юм бэ? Тэд бүгд унтаагаар байна. Бид тэднийг сэрээж,”Хөөе! Хурдан бос, бос, бос! Бидний гэр шатаж байна! Хурдан босоод ир!” гэж хэлж өгөх аргыг бид бодож олсон. Тэгсэн ч тэд унтсаар байна. Тийм учраас бид цагаан хоолтон байх ёстой гэж би хэлсэн. Хүн бүр цагаан хоолтон байвал цаг уур өөрчлөгдөх юм. Энэ нь маш логиктой. Бид Дэлхийг Диваажин болгож чадна. Эсвэл Дэлхийг там болгож чадна. Ямар ч байдлаар бид үүнийг хийж чадна. Тэнгэр, Газрыг буруутгаж бид болохгүй. Тэнгэр, Газар бидэнд бүх эрхийг, бүх шидийн хүч, бүх чадварыг өгсөн. Бид Түүний охин, хүү учраас бидэнд адил хүч байдаг, бидний Эцэгт байгаа хүчтэй адил, тийм ч их ялгаатай биш. Ердөө бид жаахан эндээ хяналтан дор байгаа. Диваажинд очвол бид Түүнтэй адил болно... бараг адилхан. Бид адилхан үгүй нь хамаагүй, ханхүү хаанаас нэг их ялгарахгүй. Тэр хааны суудалд суугаагүй ч тэр ханхүү хэвээр, адилхан хүчтэй, маш хүчирхэг. Бид мөн адил. Энэ хүчээр юу хийхийг хүсч байгаагаас бүх зүйл шалтгаална. Бүхэл хорвоо бидэнд дуулгавартай байдаг. Энд л асуудал оршиж байгаа юм. Өөр өөр газар өөрийн хүчээ ашиглаж чадна. Бурхан бидэнд энэ эрх чөлөө, сонголтыг өгдөг. Энд л асуудал байна. Хэн ч биднийг зогсоохгүй, Бурхан хүртэл. Бурхан ардчилсан. Бурхан хүмүүсийг хянавал энэ нь сайн биш, зөв үү? Тэгвэл тэр Бурхан байхаа болино. Тэр дарангуйлагч шиг болно. Мэдээж, Бурхан биднийг хянахгүй. Тэр бидэнд эрх чөлөөг өгсөн. Гэхдээ бид мэргэн сонголт хийхгүй юм бол энэ эрх чөлөөгөөр хорлогдоно. Бид бүгд үүнийг харж байна. Бид өөрийн чөлөөт сонголтоо урвуулан ашигласан тул Дэлхий ийм байдалтай болсон. Бид зөв замыг сонгосонгүй. Мэдээж ад чөтгөр биднийг уруу татдаг, гэвч бидэнд төрөлхийн хүч бас бий. Эрэгцүүлэхийн тулд бидэнд билэг оюун байна. Тэднийг сохороор дагавал мэдээж энэ нь бас таны алдаа болно. Гэхдээ би ойлгож байна. Би хүмүүсийг буруутгаагүй. Хүн бүр мэхлэгддэг. Заримдаа бид сэрдэг ч хэтэрхий оройтсон байдаг. Гэхдээ сэргээгүй байснаас дээр. Нийгмээрээ ийм байгаа учраас ямар нэг зүйл хийхийг хүссэн ч бид яаж гэдгийг мэддэггүй. Зөв үү? Одоо бид мах идэх учиргүйг та ойлгодог болсон. Гэхдээ өмнө хэн ч бидэнд үүнийг хэлж байгаагүй. Багаасаа мах идэхээс өөр аргагүй байв. “Үүнийг идэхгүй бол та өсөхгүй. Хэн ийм жаахан, тагдгар байхыг хүсэх вэ? Та яаж нөхөрт гарч чадах юм бэ?” Тиймээс бид иддэг, үгүй бол ээж гомдох болно. Тэр ширүүн учраас гомдож байгаа юм биш, ердөө түүний эх нь өмнө түүнийг ингэж өсгөв. Түүний эх охиноо мах идэхийг хүссэн тул тэр түүний зааврыг дагасан. Энэ талаар судалгаа хийх цаг хэнд ч байсангүй. Бид өмнөх үе, засгийн газар, мэргэжилтэн гэх хүмүүст итгэдэг, тиймээс бид бүгд хууртагдсан. Бид өмнө хууртагдсан. Дэлхийн ихэнх хүмүүс мөн хууртагдсан. Тийм учраас бид тэднийг сэргэхэд туслахыг хүсч байгаа. Хэрвээ бид тэднийг сэргээх юм бол бид Дэлхийгээ аварч мэднэ. Би энэ найдвараа орхиогүй байгаа. Хараахан үгүй! Гэхдээ бидэнд цаг бага байна. Гурав, дөрвөн жил их хол сонсогдож байгаа. Гэвч бидэнд тийм их цаг үлдээгүйг мэдүүлэхийн тулд би өдөр тоолдог. Үгүй бол хүн бүр:”Хөөх! Бидэнд хоёр, гурав, дөрөв, таван жил байна, бидэнд цаг байна” гэж хэлнэ. Жилээр тоолбол урт шиг сонсогдоно. Гэхдээ үнэндээ бидэнд зөвхөн 1000 гаруй өдөр үлдэв. Их юм шиг байна уу? \Үгүй Үгүй! Хэрвээ хэн ч бидэнтэй нэгдэж цагаан хоолтон болохгүй бол бүгд хамтдаа одох болно. Хэн ч юунаас айхгүй байна. Бид бүгд нэг завин дээр, за? Хорвоо өөрчлөгдөхгүй, түүний өчүүхэн хэсэг нь бидэнтэй нэгдвэл энэ нь ямар ч ялгаагүй. Хэдхэн хоногийн л зөрүү. Хэрвээ хэтэрхий их муу үйлийн үртэй байвал бид үүнийг давж чадахгүй. Энэ үйлчлэлийг хүлээн авснаас хойш амьдралдаа олон төвөг саадыг давж ирсэн. Хэдийнэ олон саад, олон аюулыг давж гарсан. Би олон аюултай нөхцөл байдлыг зохицуулж байгаа, гэхдээ энэ нөхцөлийг би чадахгүй. Би олон нөхцөл давж байгаа. Би олон бэрхшээлийг сөрсөн, тааралдсан олон аюултай нөхцөлийг шийдэх чадалтай. Гэхдээ үүнийг би чадахгүй байна. Тэр хүн ямар хүн болох нь хамаагүй бүхэл хорвоогийн муу үйлийн үрийг нэг хүний мөрөн дээр үүрүүлж боломгүй учраас надтай хамт бүхэл дэлхийгээр шийдэх хэрэгтэй байна. Шалтгаан үр дагаварын хууль боломж өгөхгүй байна. Чаддагсан бол хорвоогийн төлөө шууд үхэхсэн! Ердөө би чадахгүй. Арга мухардаж байна. Арга мухардаж байгаа учраас би бүхэл дэлхийгээрээ цагаан хоолтон байж, махны худалдаачны хутгыг орхиж, даруй Будда болохыг гуйж мөргөж байгаа юм. Бид нараас болж дэлхий өөрчлөгдөнө. Би энэ хямралыг өөрөө шийдэж чадахгүй. Дэлхийгээрээ илүү сайн энэрэнгүй тал уруу өөрчлөгдөж, хүн, амьтны амьдралыг хүндэтгэж, бүгд цагаан хоолтон болно гэж найдаж байна, тэгвэл бид дэлхийг аварч чадна. Би итгэлтэй байна! Асуудалгүй!
\За\ Дараа уулзъя, за? Дахин уулзацгаая!