Нэгэн тэнгэр дор залбиран мөргөмүй.
2010 оны 04-р сарын 18-ны билэгт сайн өдөр Төв Гандандэгчилэн хийд, Жанрайсаг бурханы урд талбайд нэгэн гайхалтай сайхан үйл явдал болж өнгөрлөө.
Монголд анх удаа "Ариусахуй бясалгахуй" сонины хамт олны санаачилгаар оюун санааны бясалгалын төвүүд болон Буддын лам нар нэгдэн "Нийтийн аниргүй бясалгал" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээний гол зорилго нь: Эх болсон сайхан дэлхийгээ аврах мөн Монгол орны сайн сайхны төлөө хамтдаа нэгдэх нь одоо цаг үед маш хэрэгтэйг олон түмэнд ойлгуулах мөн оюун санааны нэгдмэл их хүчийг ашиглах зорилго чиглэлийг агуулсан байв. Арга хэмжээний нээлт дээр Ардын жүжигчин Чимэдцэеэ хүрэлцэн ирж монгол ардын уртын дууны уянгалаг ая эгшгийн зохицол "Уяхан Замбуу тивийн наран" -г дуулж цугларсан олны сонорыг мялааж, сүсэгтэн түмний мэлмийг баясгалаа. Үүний хамтаар хөх тэнгэрт дүүлэн нисэх тагтаан сүрэг эргэлдэн тойрон баясах мэт цэнгэн байх нь гайхалтай байсан юм.