Monday, February 22, 2010

Их Багш Чин Хайн өдрийн мэнд хүргэе.


Өнөөдөр 2 сарын 22 өдөр, Их Багш Чин Хайн Өдөр билээ. АНУ-ын баруун төв хэсгийн 6 мужийн амбан захирагч нар 1994 онд Иллинойсын Чикаго хотын ёслолын ажиллагаан дээр үүнийг тунхагласан юм. Энэ гайхамшигтай өдөр Их Багш Чин Хайд түүний агуу оюунлаг хувь нэмэр болон тоолшгүй олон хүнд нөхцөл болзолгүй буянлаг тусаа хүргэснийг нь хүндлэн Дэлхийн Оюун Санааны Удирдагч хэмээх шагналыг гардуулсан юм. Их Багш Чин Хайн Өдрийг дэлхий даяар жил бүр хөгжөөнтэй, баяр цэнгэлтэй тэмдэглэн өнгөрөөдөг юм. Энэ адис ивээлтэй өдөр бид Их Багш Чин Хайдаа түүний үүрд гэрэлтэх хайр ба бүх амьд оршихуйн төлөөх ач тусыг гүнээ хүндэтгэн талархсанаа илэрхийлж байна. Мөн бид бүгдэд нь Их Багш Чин Хайн Өдрийг баяр хөөртэй, энх тайван тэмдэглэхийг хүсье.

БИДНИЙ АМЬДРАЛ ӨДӨР БҮР АЗ ЖАРГАЛ, ХАЙРЫН СЭТГЭЛТЭЙ, БИЛЭГ ОЮУНЫ ГАЙХАМШИГТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.