Tuesday, February 9, 2010

H1N1

2009 оны 9 сарын 21 өдөр Өмнөд Солонгосын Чэжү арал дээр зохион явагдсан Их Багш Чин Хайн оролцоотой “Хүүхдийн Эрүүл мэнд ба Тэнцвэртэй Гараг” нэртэй Чежү Олон улсын видеоконференцид тавигдсан Гахайн ханиад буюу шинэ H1N1 вирусны талаар Америкын нэгдсэн улсын Хүмүүнлэг нийгэмлэгийн Олон нийтийн эрүүл мэнд ба хөдөө аж ахуй хариуцсан захирал, анагаах ухааны эмч ба гахайн ханиад, шувууны ханиад, үхрийн галзуу өвчин гэх мэт мал аж ахуйн фермжсэн үйлдвэрүүдээс үүсэлтэй олон төрлийн өвчнийг судалдаг алдартай мэргэжилтэн Ноён.Майкл Грегерийн илтгэлийг уншигч олондоо сонордуулъя.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар 2 тэрбум хүн гахайн томуугаар халдварлагдсан байх магадлалтай ба хүүхдүүд маань хамгийн их эрсдэлтэй байж болзошгүй. Ер нь бол томуугаар нас барагчдын 90% нь 65 нас болон түүнээс дээш настай ахмадууд байдаг бол энэ гахайн томуу нь 5-14 насны бага насныхан, хүүхдүүдэд 10 дахин илүү халдварладаг талтай.
Энэ нь 15,000 солонгос хүүхэд үхэж магад гэсэн үг. Энэ вирус хаанаас гарч ирсэн бэ?
Энэ вирусны генетикийн штаамыг энэ зун хэвлэн гаргасан ба, АНУ-н Өвчний хяналтын төвүүд болон дэлхий даяарх лабораториуд одоогийн энэ халдвартай вирус нь гурвантаа эрлийзжүүлсэн мутант гахай, шувуу, хүний вирусээс үүссэн гэж баталсан ба энэ нь Америкийн нэгдсэн улсад 10 жилийн өмнөөс гарч ирэн, үйлдвэржсэн фермүүдээр түгэн тархжээ. Эхний эрлийзжүүлсэн мутант нь 1998 оны найман сард Зүүн Каролинагийн мянга мянган хээлтэй гахайнуудыг хөдлөхийн ч аргагүй дэндүү жижигхэн төмөр хайрцгуудаар хашаалсан үйлдвэржсэн фермээс олдсон байна. Амьд амьтныг холын замд тээвэрлэдгийн уршгаар энэ вирус Хойд Америк даяар тархаж, гахайнуудыг Ази руу экспортолдгийн уршгаар 2005 онд солонгост хүрчээ. Энэ нь үйлдвэржсэн фермүүдээс гарч ирсэн анхны өвчин биш. Эдгээр амьтдад илүү амьсгалах зай гаргаж өгч эхлэхгүй бол энэ сүүлчийн өвчин биш ч байж мэднэ. Хятадаар жишээ авахад, 2005 онд, дэлхийн хамгийн их гахайн мах үйлдвэрлэгч энэ оронд халдвартай гахайн бүтээгдэхүүнүүдэд гар хүрснээр хүмүүс дүлийрэх, менингит тусахад хүргэдэг Стреп суис хэмээх урьд өмнө нь гарч байгаагүй гахайн вирус дэлгэрч ихээр зовоосон.
Зуу зуун хүмүүс энэ үхлийн аюулын халдвар авсан нь бүртгэгджээ.
Яагаад ? Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амьтдыг ийнхүү хаших байдлыг буруутгаж байна. АНУ-ын хөдөө аж ахуйн яам бүх нянгууд эхэндээ хоргүй болж гарч ирдэг, энгийн ургамал шиг шинж тэмдэг нь илрэхгүй, тэгээд гэнэт тэсэрдэг. амьтдыг зохимжгүй нөхцөлд амьдруулсан, агааржилт муу, хэт их нягтаршилтаас болж бясаа үржиж, тархи, цус, уушиг, зүрхний өвчлөл үүсгэж, улмаар үхэлд хүргэдэг. Эхэндээ хоргүй байснаа дараа нь үхлийн аюултай болдог, ийм төрлийн нөхцөл үүнийг л үүсгэх боломжтой. Амьтад яаж амьдарч байгаа нь тодорхой билээ.
2009 оны долоон сард хэдхэн сарын өмнө Эболагийн нян 6000 гахайтай Филлипины ферм дээр илэрсэн билээ. Энэ бол ”Халуун бүс” хэмээх номонд бичигдсэн Эбола Рестоны нян байлаа. Агаарт амьдардаг Эболагийн бясаа хүмүүст халдварладаггүй мэт боловч хангалттай хугацаа байвал гахай дотор хувьсаж болно.
Бид фермын амьтдыг антибиотикиор тэжээж байгаа. Энэ нь АНУ-д жил бүр хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж байгаа нийт антибиотикуудын хэмжээтэй дүйцэх билээ. Өсөлтийг нь тэтгэж, ариун цэврийн шаардлагад нийцээгүй дарамттай, шахцалдсан орчинд өвчнөөс сэргийлэх зорилгоор фермын амьтанд идүүлж байгаа хэмжээтэй харьцуулахад жилд хэдэн сая фунт гарна. Эмч нар бид бүх төрлийн эмэнд тэсвэртэй, антибиотикт тэсвэртэй бактеритай нүүр тулж байна. Үүнийг, тэр дундаа хүүхдэд туссан энэ төрлийн өвчинг эдгээх сайн арга байхгүй. 2009 оны жилийн тайланд Английн анагаахын салбарын даргын бичсэнээр “Хөдөө аж ахуйд антибиотикуудыг зохих ёсоох хэрэглээгүйгээс ирээдүйн өвчтөнд үхлийн аюултай юм. Үйлдвэржсэн малын ферм дор хаяж 10 шалтгаанаар өвчин үүсгэх дэвсгэр болж байдаг. Лифтэн дотор 5000 хүн байж, энэ дарамтнаас болж тэдний дархлааны систем гэмтэж, хэн нэг нь найтахтай адилхан тэнд байгаа тодорхой тооны амьтад нэг дор бөөгнөрсөнөөс болж өвчин амархан дэлгэрдэг байна. Одоогийн тахалын вирусын тээгчид анх удаа илэрсэн Хойд Каролинагийн Ньютон Гроувд аж ахуй нь гахайн хороо гэгдэх хээлттэй гахайн торонд хэдэн мянган хээлтэй гахай хоригдсон үржүүлгийн аж ахуй байсан байна. Эдгээр малын байрлах газар нь 2 тохой газар өргөнтэй билээ. Эдгээр өндөр ухамсартай, нийтэч амьтадыг голчлон хайрцганд хэдэн долоо хоног, хэдэн сараар, бараг насан туршид нь байлгадаг. Тэдэнд хазганах, тахир дутуугийн эмгэг согог илэрдэг. Эдгээр хээлтэй гахайнууд эргэж чадахгүй төдийгүй насан туршдаа өөрийн биеэ ч хөдөлгөх боломжгүй байдаг. Цэвэр агаар дутагдсанаас харанхуйд өвчний вирус эдгээр байгууламжид амьдрах боломжтой байдаг. Магадгүй тэнд нарны гэрэл байгаагүй байсан байх, нарны гэрэл дэх хэт ягаан туяа томуугийн вирусыг устгахдаа үр дүнтэй билээ. Нарны гэрлийг 30 минут тусгахад томууны вирусыг идэвхгүйжүүлдэг бол сүүдэрт энэ нь хэдэн хоног, чийгтэй нөхцөлд хэдэн долоо хоног байдаг. Ялзарч байгаа өтгөн ялгадас аммонийг ялгаруулж байгаа учраас амьтдын амьсгалын зам сүйдэж, тэднийг хамгийн эхний ээлжинд халдвар тусахад хүргэдэг. Эдгээр бүх хүчин зүйлийг нэг дор нэгтгэвэл бидэнд юу байх вэ гэвэл аюулын төгс дэлгэрэх орчин, томуугийн дээд зэргийн хурцадмал байдал байх болно. Нийтийн эрүүл мэндийн нэгдэл олон жилийн турш эрчимжсэн мал аж ахуйн аюулын талаар сэрэмжлүүлж ирсэн. 2003 онд Америкийн Нийтийн Эрүүл мэндийн Нийгэмлэг, дэлхий дээрх нийтийн эрүүл мэндийн ажилтнуудын томоохон энэ байгууллага үйлдвэржсэн мал аж ахуйг хориглохыг уриалжээ. 2005 онд АНУ, НҮБ бүх засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, олон улсын агентлагуудад эрчимжсэн фермын үйл ажиллагааг зогсооход илүү ихээр анхаарах шаардлагатай байгааг хэлжээ. Энэ эрчимжсэн фермын аж ахуй одоо байгаа шувууны зах зээлтэй хамт вирусыг илүү аюултай хэлбэрт шилжиж, үржих таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. АНУ-ын хөдөө аж ахуйн нарийн бичгийн дарга агсаны бүрэлдэхүүнд нь орсон Үйлдвэржсэн Фермын Малын бүтээгдэхүүний Пью Коммис нь 2008 онд эрчимжсэн фермууд нийтийн эрүүл мэндийг зөвшөөрч боломгүй эрсдэлд оруулдаг гэжээ. Эдгээр үйлдвэржсэн аж ахуйг “вирусын супер инкубатор” гэж нэрлэжээ. Нийтийн эрүүл мэндэд хор хүргэж байгаа эдгээр зүйлийг зогсоох хэрэгтэй. Одоохондоо гахайн томуугаар дөнгөж хэдэн мянган хүн нас барж байгаа хэдий ч хэдэн зуун хүүхдийн амийг авч одсон тэрхүү зүйлийг хэн ч “зөөлөн” гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ H1N1вирус нь одоохондоо байнга тохиох томуу шиг дэлгэрээгүй байна. Гэхдээ энэ өвчний дэгдэлтийн эхний давалгаа 1918 оны томууны тахал эхэндээ зөөлөн хэлбэрээр гарч ирсэн. Хэдийгээр 1918 онд юу болсныг түүнээс хойш үеийг бодвол тийм ч тодорхой мэдэхгүй ч 1918 оны зуны энэ анхны давалгаагаар дохио болон гарч ирсэн энэ томуу дахихдаа хэдэн арван сая хүний амийг авсан. 1918 онд Японы колонит засаг захиргааны үед Солонгос улсад амьтны томууны вирусын үсэрхийлдэг төрөл зүйл нь хүний биед халдасны улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 8 сая хүн нас барсан гэжээ. Шувууны томууны H5N1вирустай гахайн томуу хавсрах нь байж болох хамгийн хэцүү байдал билээ. Учир нь энэ хоёр хоёулаа гахайнд илэрсэн байгаа. Хэрвээ гахай дангаараа Ази эсвэл Африкт орон нутгийн шинж чанартай шувууны томууны H5N1 вирустай тэрхүү газарт байвал гахайн томуу, шинэ шувууны томууг хавсраад тусах тул гахайн томууны хүнд халдварлагдах вирусыг онолын хувьд үүсгэж болзошгүй бөгөөд хүн шувууны томуугаас үхэх болно. 1918 онд тахалаас үүдэлтэй нас баралтын төвшин 5%-иас бага байжээ. Энэ тооцоогоор дараагийн тахалаар арван сая хүн үхэх магадлалтай гэж гаргахдаа 5 зэргийн тахал буюу 2 хувийн үхэлтэй гэж АНУ-ын Өвчнийг хянах төвөөс нэрлэсэн үхлийн 2-3 хувийн төвшин дээр үндэслэн хэлсэн билээ. 2 сая америкчууд үхсэн байгаа нь ийнхүү өвчлөгсдийн 2 хувь болж байгаа юм. H5N1 нь одоогоор мэдэгдэж байгаа өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн хагасаас илүүг хөнөөгөөд байна. Энэ өвчнийг даваад хэн нэгэн амьд үлдэнэ гэж хэлэхэд сохор зоосны ч үнэ цэнэгүй билээ. Жил бүр томуугаас болж 10 сая солонгосчууд өвчилж байна, энэ нь гэнэт үхлийн болбол яана? H5N1 шиг вирус тахал үүсгэж чадна гэсэн үл мэдэгдэм хэдий ч энэ боломж хүн бүрийг нойргүй хоноход хүргэж байна.
Хамгийн халдвартай гэж танигдсан өвчний нэг томуу нь хамгийн их үхэл таригч өвчин болох дайрч өнгөрдөг өвчинтэй, жишээ нь Эбола өвчин ханиадтай хослож мэдэх юм.
Бүх амьтад өөртөө хүнлэг хандуулах эрхтэй. Амьтантай хэрхэн харьцаж байгаа нь дэлхий нийтийн эрүүл мэндэд тусгалаа олж байна. Шинэ гарсан тахиа, гахайн томууны вирус үүний цорын ганц жишээ биш юм. Бид тэдэнд өчүүхэн энэрэл үзүүлэхгүй байгаа нь тэдэнд болон бидэнд хохиролтой билээ. Дэлхий дахинд өвчин тараах чадвартай фермын малыг амьдаар нь холын замд тээвэрлэх асуудалд цэг тавих хэрэгтэй байна. Бид хээлтэй гахайнуудыг хайрцаглах зэргийг Европд хийж эхэлсэн, одоо АНУ-д хийж эхлэх гээд байгаа мал хорихын хэрээс хэтэрсэн арга хэмжээг зогсоохыг шаардсан Пью Хорооны зөвлөмжийг дагах шаардлагатай байна.
Эцсийн дүндээ бид нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаад ийнхүү тунхаглах хэрэгтэй: “Үйлдвэржсэн фермийг тэглэе!”
Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагаас “Доод шугам” –аас иш татахыг минь зөвшөөрнө үү.
“Наад зах нь хүмүүс малаа хэрхэн өсгөж байгаа, хэрхэн арчилж байгаа, тэднийг хэрхэн зарж байгаагаа эргээд нэг бодох хэрэгтэй.” Үндсэндээ амьтны аймаг, хүний аймгийн хоорондох харьцаа дарамтан дор явагдаж байна. Өвчин дэлгэрч байгаа энэ үед тахалын эгзэгтэй нөхцөл байдалд хэдэн тэрбум орчил дотор үржиж, хувьсах вирусыг тээх өдөт, цагирган сүүлт хуруу шилнүүд бидэнд байна. Хүмүүний гэмт үйлийн зэрэгцээ найдвар байсаар байна. Хүний зан байдал дахь өөрчлөлт шинэ гай гамшиг үүсгэж байгаа бол хүний зан байдал дахь өөрчлөлт тэднийг ирээдүйд зайлуулж чадах юм. Үүгээр үйлдвэржсэн аж ахуй, гахайн томууны хооронд холбоо байгаа нь харагдаж байна.