"Дайныг Зогсоох Арга зам"
Та Билиг Ухааны Сувд нэвтрүүлгээр Их Багш Чин Хайн 1999 оны 6 сарын 5-нд Шотландын улсын Эдинбург хотод тавьсан "Дайныг Зогсоох Арга зам” лекцийн хэсгээс уншина уу.
“М-Мастер –Их Багш , А- Асуулт “
А -Санал бодлоо хуваалцахаар ирсэн танд баярлалаа.
Одоо үед хүн бүр Бурхантай холбогдох боломжтой гэдэгт би итгэдэг. Тэгэхээр өнөө цагт, ялангуяа 1985-2010 оны хооронд дэлхийн сайн сайхны төлөө томоохон ямар өөрчлөлтийг хийж болох вэ?
М-Тийм. Нэлээд эрчимтэй хийх хэрэгтэй байгаа, учир нь оюун санааны эрч хүч агуу ихээр нэгэн дор хуримтлагдах буюу нэгэн цаг үед төвлөрөхөөр энэ нь ердийнхөөс илүү их түлхэц болдог. Тухайлбал гараг дэлхийд маш их үймээн самуун, зовлон, хэрцгийлэл дэгдэж мөн дайн дажин, байгалийн гамшиг учирч байгаа энэ мөчид олон хүмүүс Бурханы сүр хүчинд залбирч байгаа учраас Бурхны адислал хэзээнээс илүү хэрэгтэй болдог. Тиймээс илүү олон хүмүүс чин сэтгэлээсээ Бурханд залбирвал Бурханы сүр хүч төдий ихээр бууж ирдэг. Иймд энэ зууны эцсээр бидэнд түлхэц мэдрэгдэж байна. Ингэх нь ч зөв. Дэлхий дахинд оюун санааны сэргэлтийн олон шинж илэрч байгаа.
Дан ганц Америк улсын статистикийн мэдээгээр олон арван мянган хүмүүс цагаан хоолтон болж, оюун санааны бясалгагчид жил бүр нэмэгдэж байгаа.
А- Гурван ертөнцийн доторх үзэгдэл гэж юу вэ? Үүнийг хэрхэн давж гарах вэ?
М- “Гурван ертөнцийн доторх үзэгдэл” гэдэг нь бид мөнхийн хамгийн дээд ертөнцөд хүрэхээс өмнөх ухамсрын гурван ялгаатай түвшин буюу Бурханы гурван өөр орд харшийг хэлж байгаа юм. Тэрхүү Хамгийн Дээд Түвшинд хүрэхээс өмнө бид хэд хэдэн түвшин буюу таван орд харшаар нэвтрэн хүрэх ёстой болно.
Тэдний гурав нь нилээд доогуур түвшнийх юм, манай дэлхий бас орно. Энэ гурав доод түвшнийх. Энэхүү гурван ертөнц нь хамгийн хуурмаг бүтээлийн оршихуй юм. Энэхүү гурван оршихуй буюу ухамсрын гурван түвшинд харьяалагддаг төрөлтөн бүр өөрийн хуурамч дүрдээ итгэдэг. Mэндлэснээс хойш хэдэн жилийн дараа үнэнээс халхлагддаг.
Өдөр ирэх бүрийд улам зузаан хөшгөөр халхлагдана. Бид ертөнцийн үйл хэрэгт хэр их татагдана, төдий чинээ Гэрээ мартдаг.
Харин гурван ертөнцөөс дээш гарвал илүү оюунлиг оршихуйд очно. Бид сүр жавхлант жинхэнэ Мөн Чанараа олж мэдэхийн тулд сүүлчийн ертөнцийг давж гарах ёстой.
Ингэвэл бид Бурхантай нэг түвшинд байх болно. Бид “Би бол Бурхантай нэг. Эцэг бид хоёр нэг юм” хэмээн тунхаглан зарлана. Есүс өмнө энэ төвшинд хүрч байгаагүй гэж байгаа юм биш, ердөө тэр энэ шатанд дахин хүрэхдээ ийнхүү тунхагласан. Хэн ч тэр, бүр хамгийн өндөр түвшний Их багш хүртэл энэ дэлхийд бууж ирээд бүх үйл ажлыг дахин сурдаг. Гэхдээ тэд үүнд мэддэггүй хэн нэгнээс илүү хурдан суралцдаг юм.
Тиймээс Есүс энэ шатан дээр хүрмэгцээ: “Би бол Эцэгтэйгээ нэг юм. Би бол Бурханы Хүү.” хэмээн зарладаг. Гэвч тэр цагийн хүмүүс үүнийг ойлгоогүй, ихэнх хүмүүс ойлгоогүй. Зарим хүн л түүнд итгэж, түүнийг дагасан. Яг үүний адил бид тэр өндөр оргилд хүрч чадах бөгөөд Есүсийн тийн хэлсэн учрыг ойлгоно.
А -Хоёрдох асуулт нь. Бид бүгдээрээ Бурхан юм бол бидний амьдардаг энэ дэлхийг хэн бүтээсэн бэ? мөн бид хэнд залбирах вэ? Бид Бурхантай дахин холбогдохын тулд Түүнийг залбирлаараа шууд олж болохгүй юу? Куан-Ин юугаар өөр вэ?
М -Таныг Бурхан ивээг! Тийм, тийм! Та чадна! Та Бурханыг харж, ухаарсны дараа Түүнд залбиран даатгаж болно, та Түүнийг хэрхэн харахаа мартчихсан байгаа учраас би танд тусалъя. Тэгээд болчихно. Тэр одоо ч та нартай хамт байсаар л байна. Хүн төрөлхтний гол мөн чанар нь Бурхан юм. Тэр бол та шүү дээ! Одоохондоо бид оюун ухаандаа програмчлагдсан уураг тархины хуримтлуулсан дадал зуршилдаа захирагдаад, өөрсдийгөө эдгээр өгөгдлийн сан, мэдээлэлтэй адилтгадаг. Тэгээд өөртөө “Өө, би бол энэ юм. Би тамхичин. Би тамхи татах дуртай. Би ууртай хүн. Би тэвчээргүй. Би үүнд дургүй. Би түүнд дургүй. Би энэ, тэр гээд л. Би ийм, тийм чанартай.” гэж зарладаг. Энэ бүх дадал зуршил, зан чанарыг бид энэ дэлхийгээс олж авсан юм. Бидний Мөн Чанар энэ биш Бидний Мөн Чанар бол Бурханлаг чанар юм. Би түүнийг танд үзүүлье, тэгвэл та Түүнийгээ шууд олох болно. Би үүнийг л хэлээд байгаа шүү дээ? Хэрэв та хүсэхгүй бол би таныг албадахгүй. Танд ямар нэг асуух зүйл гарвал би энд туслах гэж л байгаа юм. Танд бүх юм зүгээр бол“баяртай” гэхээс аргагүй.
Гуан-Ин арга нь Бурханы аялгуу, Бурханы Үг, Бурхантай дахин холбогдох гэсэн утгатай юм. Библид Үг бол Бурхантай хамт байх буюу Бурханы Үг юм хэмээн бичсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бид энэхүү Бурхан болох Үгтэй дахин холбогдсоноор бид Бурхантай нэг болох юм. Гэвч бид уураг тархинаасаа болж энэ ертөнцөөс маш олон мэдээлэл цуглуулаад зөн совин маань будилж, бодлын орон зайд төөрчихдөг.
Тиймээс бид өөрсдөдөө өдөр бүр сануулж, Бурханыг өдөр бүр харан, өдөр бүр Гэрэл харж, Бурханы үгийг сонсож, өдөр бүр Есүсийн сургаалыг дотоодоосоо шууд сонсохын тулд арай ахиу цаг гаргах хэрэгтэй. Библиэр, миний номнуудаар, миний яриагаар дамжуулах биш, шууд нүүр нүүрээрээ тулна. Тэгвэл улам, улам их хүчээ олох болно.
Тэгвэл та нар Бурхан гэдгээ санаж, тэгээд, “Би Бурхантай нэг. Би Бурхан.” гэж хэлэх болно. Гэхдээ үүнд хугацаа орно. Гуань Инь гэж энэ юм. Хятадаар хэлж буй нь энэ. Би Формогаас \Тайвань\ эхэлсэн юм, тэнд Хятадаар ярьдаг болохоор бүх номнууд нь Хятад хэлээр хэвлэгдсэн байдаг. Тийнхүү тэд нэрийг нь хэвээр нь үлдээдэг.
Жишээ нь “Христ” гэдэг бол “гэгээрсэн гэгээнтнийг хэлдэг Еврей нэр ба “Будда” бол гэгээнтнийг хэлдэг Санскрит нэр, үүнтэй л адилхан, хүн бүр ингэж ярьсаар байгаад энэ нь хэвшмэл зүйл болж энэ үг нь хэвээр үлддэг. Гэхдээ нэг л зүйл л дээ.
А -Гурван асуулт байна. Та Буддизмын талаар юу гэж боддог вэ? Та дайн үргэлж гарсаар байх болно гэж боддог уу?
М -За. Эхний асуулт, Буддизмын талаар би юу гэж боддог вэ?
Та юу гэж боддог вэ? Та юу гэж боддогоо яагаад надад хэлж болохгүй гэж?
Энэ сайн уу? Тийм үү?
За! Сайн байна. Буддизм ямар нэг муу зүйл заадаг уу? Үгүй !
Та үүнийг уншвал, тэнд ямар ч муу юм байхгүй. Жишээ нь, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх хэрэгтэй. Үнэнч шударга, итгэл найдвартай байх хэрэгтэй, бясалгал хийх хэрэгтэй, тэгвэл өөрийгөө мэдэж ухаарна. Хулгай хийхгүй, амь хөнөөхгүй, худлаа ярихгүй, муу зүйлс бүү хий гэсэн байдаг. Христийн шашинтай адилхан юм.
Бидний дотоод байх Бурхан чанарыг Энэтхэгээр Будда чанар гэж хэлдэг. “Будда” гэдэг нь гэгээрэл, “гэгээрсэн чанар” гэсэн утгатай, энэ нь Бурхан чанарыг хэлж байгаа юм. Бурхан л гэгээрэлд хүргэдэг “Гэгээрүүлэх” гэдэг нь гэрэл харах, гэгээ-рүүл-х гэсэн үг.
Тиймээс Будда Христтэй ижил зүйлийг ярьжээ. Буддизм Христийн шашинтай ижилхэн.
Хэрэв бид цаг гаргаад бүх цаг үеүдийн олон янзын шашнуудын судар номуудыг уншин, гэгээрсэн гэгээнтнүүдийн хэлсэн зүйлсийг жинхэнээр ойлгох юм бол тэд нэг л зүйлийг,
бидний жинхэнэ Би-г зааж байгааг бид ойлгох болно. Бидний жинхэнэ би юу вэ? Бурхан!
Үүнийг “Будда чанар”, “Бурханы хүч”, “бидний жинхэнэ би”, “төрөхөөс маань өмнөх жинхэнэ дүр” гэж дуудаж болно. Эдгээр нь бүгд ижилхэн. Дайн гарсаар л байх болно гэж та бодож байна уу? Тийм бас үгүй. Хэрэв гариг маань өөрөө оюун санааны ойлголтын өндөр түвшинд дэвшин хүрвэл дайн үгүй болно. Хүмүүс дотооддоо байх Бурханаас алслагдсанаас болж горьдлого тасарсан, буруу ойлголттой, өс хонзонтой уур амьсгалыг үүсгэнээс л дайн гардаг юм. Дайн бол Гэрээ хүсэн, тэмүүлэх, зовлон зүдүүрийг эсэргүүцэх эсэргүүцэл, Эцгийгээ хаана байгааг мэдэхгүй байгаа хүүхэд хамаг цөхрөнгөө баран хүчтэй уйлж буй хэрэг юм. Тиймээс хэрэв түүнд аав эсвэл ээжийг нь харуулвал тэр уйлж, хөлөөрөө өшигчихөө болих юм. Хүүхэд буруу зөвийг мэдэхгүй. Хүүхэд өлсөж, цангаж, даарч, айж, ганцаардаж, ээжийнхээ хайр энэрлийг хүснэ.
Ийм л явдал юм. Манай гариг Бурханы мэдлэгээс хол байгаа цагт, дайн гарсаар л байх болно. Ийм учраас би янз бүрийн улс орнууд руу очдог, заримдаа намайг уриагүй байсан ч, Бурхан намайг чиглүүлсэн бол би очдог, тэгснээр хүүхэд Аавыгаа мэдэн, энэ бүх цөхөрч, ганцаардан уйлах байдлаа болих юм. Бусад гарагууд дээрх бүх өндөр соёл иргэншлүүдэд, хүмүүс нь илүү ухаалаг, оюун санаа нь илүү хөгжингүй байдаг болохоор тэд бие биетэйгээ хэзээ ч дайтдаггүй, тэд Бурхан тэдэнтэй хамт цаг үргэлж байдгийг мэддэг учраас тэд зөвхөн Бурханы төлөө амьдарч, Түүнтэй хамт амьдардаг. Энэ гариг дээр, тийм ч олон хүн Бурханыг шууд харж, Бурхантай өөрсдийн бүх зовлон, цөхрөл, айдас, сэтгэл зовнилуудаа шууд ярьж чадаад байдаггүй. Бидний баргар царайг үл харгалзан, бид бүгдэд өөрсдийн асуудлууд, айдас, хүсэл, цөхрөл байдаг.
Бидэнд түшиглэх газар үгүй болоход, хүчирхийлэл тийш ханддаг. Дайн ингэж үүсдэг. Дайнд нэг тал нь хохирогчид байдаг, жинхэнэ дайны хохирогчид Дайныг үүсгэгчид, аль аль нь янз бүрийн байдал, янз бүрийн түвшинд хохирдог. Дайныг үүсгэгчид нь хамгийн их хохирогчид юм, учир нь тэд зөв, буруугаа ч мэдэхгүй байдаг. Тэд өөр бусад улс оронд орогнохоор зугтааж ч чаддаггүй, учир нь тэд сөрөг хүчний энэ аймшигт төөрөгдөлд гүн орчихсон байдаг. Тэд маш, маш шаргуу тэмцэж байдаг. Тиймээс энэ гариг дээрх хийгээд өөр хаана ч гэсэн дайныг эцэслэх цорын ганц арга бол гэгээрэх, Бурханыг мэдэх л явдал юм. Яг л хүүхэд ээжээрээ тэврүүлэхээрээ уйлахаа больдогтой адил.
А -Яагаад бид Бурханыг мартчихсан юм бэ?
М -Учир нь бид өөр тийшээ зав чөлөөгүй харж байдаг. Намайг энд байхад, та өөр тийшээ хараад байвал мэдээж та намайг харахгүй. Миний хийж буй зүйл бол, “Ийшээ хар! Бурхан энд байна!” гэж л хэлнэ. Би таньд үүнийг л хийнэ. Би таньд Бурханыг авчирч өгөөд юмуу, би таньд Бурхан бий болгох, эсвэл би таныг Бурхан болгоно гэсэн үг биш юм. Та бол Бурхан, Бурхан таньтай хамт байгаа буюу Бурхан бол та юм. Миний хийж буй зүйл бол таны сэтгэлийг Бурханы буй газарт хандуулах явдал, тэгснээр та тэр дороо мэднэ. Энэ бол ердөө анхаарлаа өөр зүгт хандуулах л асуудал, тэгэх юм бол яагаад Бурханыг мартсан гэдгээ ч мэдэх юм. Заримдаа та нар нүдний шилээ толгой дээрээ тавьчихаад, түүнийгээ хайгаад яваад байдаг, тиймээ? Тийм ээ! Зүйтэй! Хэсэгхэн хугацаа өнгөрсөн ч гэсэн бид хэдийнээ мартчихсан байдаг. Өдөр бүр хэрэглэдэг эдгээр зүйлсээ бид яарсан үедээ ч юмуу, өөр зүйлстэй их завгүй зууралдах эсвэл ямар нэгэн юманд дэндүү их санаа зовох эсвэл ажлаа эрхлээд их завгүй байх үедээ мартчихдаг. Тиймээс, бид Гэрээсээ ийм удаан хол байчихаад яаж Бурханыг санах юм бэ? Бид Түүнийг маш удаан хараагүй байна шүү дээ!
А -Хэрэв бид бүгд хамтын ухамсрын бүрэлдэхүүн хэсэг болвол, хувийн байдлаа алдах уу?
М -Үгүй ээ. Цэцэгсээр баглаа цэцэг хийхэд тухайн нэг цэцэг бүр нь өөрийн үзэсгэлэн, өнгө төрхөө алддаг билүү? Тус бүрдээ дэлгэрэн, хамтдаа цогц гоо сайхныг бүрдүүлнэ.
Ийм л юм! Цэцэрлэгээр бүхэлд нь байх дүүрэн цэцэгс нэг бүрчлэн өөр өөрийн гоо сайхантай байдаг. Бид ингэх болно. Бид бүгдээрээ оюун санаагаараа хөгжвөл илүү их гэрэлтэнэ. Бид улам сүрлэг болж, Бурхан болон өөрсдийгөө улам их алдаршуулна. Бид нэгэнтээ л алдаршиж, хүндлэгдэж, өргөмжлөгдсөнөөр бид Эцгийгээ алдаршуулна, учир нь “хүү нь эцгээ дууриасан байдаг.” Тийм биз дээ!
А -Бурхантай ярьж байна уу эсвэл зүгээр л төсөөлж байна уу гэдгээ мэдэх арга бий гэж та хэлсэн. Бид яаж ялгаж мэдэх вэ?
М -Тийм ээ, ялгаа нь гэвэл, та Бурхантай ярилцвал Тэр таны амьдралыг дээшлүүлэх болно. Тэр билиг ухаант үгсийг таньд хэлнэ. Тэр чихэнд чинь хөгжмөөр шивнэн уяраана.
Та өчигдрөөс өнөөдрийн хооронд, өнөөдрөөс маргаашийн хооронд ялгааг нь харах болно. Амьдрал тань амьд Бурханы зам мөртэй улам ойр төстэй байх болно. Тэгж л амьд Бурхны зам төсөөлөл төдий байхаа болино. Гартаа мөнгөтэй байхдаа та мэдэж байдаг. Хүмүүс тэнд суугаад банктай гэж төсөөлвөл, энэ нь өөр зүйл, тийм ээ?
Та мөнгөө хараад, мэдэж байгаа.
А -Энэ гарагийн хүн амыг бүхэлд нь сэрээхийн тулд олон улсын бурханлаг төлөвлөгөө таньд бий юу? Та өөрөө Есүсийг харж байсан уу?
Хэрэв таны өмнө хүний дүрээр гарч ирвэл таньд нотлох арга бий юу?
М -Надад үнэндээ ямар ч төлөвлөгөө байхгүй. Би зөвхөн Бурханы хэлснийг л хийдэг. Илгээсэн газарт нь би очдог. Тиймээс миний хүслээр биш, Бурханы хүслээр л хийгдэх болно. Энэ гарагийн хүмүүсийн сүнсийг дэвшүүлэх олон улсын төлөвлөгөө Бурханд бий гэдэгт би итгэлтэй байна, үгүй бол Тэр намайг ийш тийш илгээхгүй байсан. Зөвхөн би ч биш, хэн ч гэсэн Есүсийг харж чадна. Гол зүйл нь зааварчилгааг дагаснаар Есүсийг харах болно, Бурханд хүрэх цорын ганц арга зам байдаг учраас, түүнийг алдаж болохгүй. Жинхэнэ тэр мөн эсэхийг хэрхэн шалгахыг би таньд мөн зааж өгөх болно. Энэ бүхнийг тайлбарлахад хэсэг хугацаа орох учраас хэдэн цаг шаардагдана.
Гэгээрэл дангаараа ийм л байдаг. Харин юунаас зайлсхийх, юу хийх, юу хийхгүй байх гэдгийг мэдэх хэрэгтэй, учир нь энэ бүх зүйлсийг та мартчихсан, Бурхан ба Диваажны талаарх төрөл бүрийн урьдчилж төсөөлсөн санаа бодлоороо өөртөө төвөг учруулж байдаг болохоор “Энэ чинь тэр биш, энэ бол тэр.”гэж тайлбарлаж өгөх хэрэгтэй болдог юм. Тэгснээр мэдээж, таамаглах болно, учир нь та мэддэг болчихсон. Та Эзнийг нүүр нүүрээ тулаад харах болно, Тэр бол дүүрэн Гэрэл, дүүрэн энэрэл хайр. Зөвхөн Бурхан л харцаараа, ярьж буй байдлаараа дүүрэн Гэрэл, дүүрэн хайрыг дамжуулдаг.
Чөтгөр үүнийг дууриаж чадахгүй, гэхдээ нэг талаар тэр дууриаж чаддаг. Энэ хоёрыг хэрхэн ялгахыг би таньд зааж өгнө. Энэ нь тун хялбар. Та зүгээр л мартсан хэрэг. Би бүгдийг нь хэлж өгнө. Таньд цаг байвал, үүний дараа хамт суугаад, би бүгдийг нь тайлбарлая.
А -Хүндэт Их Багш Чин Хай, сайн байна уу!
Гуань Инь Арга нь Трансцендентал бясалгал гэх мэт бясалгалын өөр төрлүүдтэй холбоотой юу? Баярлалаа!
М -Энэ хоёр нь өөр бясалгалын аргууд юм.
Трансцендентал бясалгал нь хүмүүст бие махбодио хөгжүүлэхийг заадаг. Энэ нь ч гэсэн сайн. Энэ нь бодлын хүчийг илэрхийлдэг ба хүмүүст бие махбодийн доройтлыг хэрхэн өөрсдийн хүслээ ашиглан даван туулахыг заадаг. Энэ нь мөн л хийх маш сайн зүйл юм. Түүнчлэн, аливаа төвлөрөл, аливаа бясалгал янз бүрийн байдлаар бидэнд тусална, амьдралын зарим тал дээр. Хэрэв Бурханыг мэдэхийг хүсч байвал, Гуань Инь аргыг сур. Бид Бурханыг харуулж, Бурхантай шууд холбоо тогтоохдоо л мэргэжлийн. Таны хэзээ нэгэн цагт биеэ хөгжүүлж байсан үгүй эсэх бидэнд хамаагүй . Бид энэ бие махбодь болон үүний мэдрэмжүүдийг хайхардаггүй. Бид шууд л Диваажин руу явдаг. Бид энэ бие махбодийг энд нь орхичихоод ханахаараа дараа нь буцаад ирдэг.
Тиймээс энэ бол өөр зүйл. Энэ таны сонголтоос л хамаарна. Би энд энэ нэгийг юмуу өөр нэгийг сурталчлах гэж ирээгүй, би өөр өөр бясалгалуудыг дамжсан болохоор энэ нь Бурханд шууд хүрэх арга зам гэж мэдэж байна, миний нөхцөл болзолгүй үйлчилгээ та бүхэнд хэзээд нээлттэй. Үнэ төлбөр огт байхгүй, нөхцөл болзол байхгүй, ямар үүрэг хариуцлага ноогдуулахгүй. Мэдээж, цаашид үргэлжлүүлэх эсэхээ л амлах болно. Энэ сургаалыг дагах уу, өөр сургаалыг дагах уу гэдэг нь таны ойлголтын түвшнээс л хамаарна. Би таныг хүчлэхгүй. Хэрэв Трансцендентал бясалгалтай хамт баймаар санагдаж байвал таны түвшин тэнд байна гэсэн үг. Түүнээс цааш өөр хаа нэгтээ очоогүй байгаа юм. Тиймээс тэндээ үлдээд, сайхан бай. Хэрэв сүнсэнд тань шаардлагатай бүхнийг хангахгүй байна гэж бодож байвал бидэн дээр ирээрэй. Таны түвшин ямар байгааг та мэдэх ёстой. Аль нь танд сайныг та мэдэх хэрэгтэй.

үргэжлэл бий.