Monday, March 21, 2011

Сансар огторгуйн нууцаас.


2010 оны 10 сарын 3-нд Их Багш Чин Хай нь Суприм Мастер ТВ-ийн ажилчдын нар болон сансар огторгуйн бусад нууцуудын талаархи асуултанд хайр адислалын хамт хариулсан билээ.

Шавь: Сайн уу, Багш аа. (Сайн.) Багш аа, сансар судлаачдынхаар огторгуйн төвд агуу том хар нүхнүүд оршиж байж болох тухай санал дэвшүүлсэн байдаг. Багш энэ талаар бидэнд хэлж өгч болох уу? Тэдгээр нь юу болох мөн тэдний сансар огторгуйд оршин буй зорилго юу вэ?
Их Багш Чин Хай: Тэдгээр нь хог хаягдал дахин боловсруулах төв юм. Тэд дахин боловсруулах явцдаа муу бүхнийг устгаж, шатааж, чандарлаж, юу ч үгүй болгодог, харин дахин ашиглаж болохоор сайнуудыг дахин ашигладаг. Агуу том хар нүх нь гайхалтай их хүчин чадалтай боловсруулах хүчний байр ба энэ нь хүмүүсийн, эсвэл өөр бусад оршихуйн бий болгосон муу энергийг боловсруулж, улмаар ачаар нь хүмүүс тамд арай бага зовдог юм. Үүний үр дүнд олон гаригсын сүйрэх явц арай зөөлөн, арай урт хугацаатай болдог; хэрэв устах ёстой бол тэд энэ явцыг нь уртасгаж өгдөг, учир нь тэд цэвэрлэдэг. Гэвч заримдаа хүмүүс маш хурдан үйлддэг тул тэд тийм хурдтай цэвэрлэж амждаггүй. Тэрчлэн тэд чи бид, нийт хүн төрөлхтний хураасан ач буяны хүрээнд хязгаарлагдан цэвэрлэх үүрэгтэй байдаг. Боллоо, хайр аа. Энэ хариулт асуултанд чинь хангалттай байв уу?
Шавь: Тийм. Багш аа, хар нүхэн дотор юу байдаг вэ?
Их Багш Чин Хай: Ашиглаж болохоор зүйлс байдаг ба тэднийг гарч ирэхээр шинэ, илүү сайжирсан зүйл болгон ашиглаж болдог за? Яг л дахин боловсруулах төв, байр гэсэн үг.
Шавь: Юмс хар нүхэнд дахин боловсруулагдаад, улмаар гарч ирэн хэрхэн дахин ашиглагддаг вэ?
Их Багш Чин Хай: Энэ бол та нарын олж мэдэх ёстой нууц. Би зарим зүйлсийг та нарын оюун болоод зөн билэгт чинь үлдээе, за? Би та нарт хэлсэн, дахин ашиглагдаж болох юу ч бай, дахин ашиглагддаг гэж. Тэр нь магадгүй нөгөө төгсгөлөөр гарч ирдэг байх.
Шавь: Багш аа, хар нүхний оршихуйнууд, хар нүхэнд ер нь амьд оршихуйнууд бий юу?
Их Багш Чин Хай: Тийм хар нүх нь мөн амьд оршихуй, тэнд амьдардаг хэсэг оршихуйнууд бий. Гэвч та нар тэднийг мэдэхийг хүсэхгүй, за? Хэрэв мэдхийг хүсвээс та нар мөн чандарлагдах ёстой болно. Та нар тийш очих ёсгүй. Та нар тийш очих ёсгүй юм. Куан Иний бясалгагчид, Гэрэл Аялгуун бясалгалын аргын сайн шавь нар, Бурханы авралын хүчтэй холбогдсон тийм шавь нар тийшээ явахгүй. Тийш очих шаардлагагүй, мэдэв үү? (За, Багш аа. Баярлалаа Багш аа.) За, та нар тэгэхгүй гэж найдаж байна. Үгүй, үгүй. Зүгээр. Гэхдээ хэрэв та нар энэ амьдралдаа сайн байхгүй бол та нар сансар огторгуйн хамгийн дээд бэлгийг хүртсэн ч, авшгийг хүртсэн ч, энэ амьдралдаа маш их, бүр маш их зовох хэрэгтэй болно. Эсвэл физик биеэ орхисныхоо дараа нэн даруй та нар Диваажинрүү эргэж очихоосоо өмнө нэг хэсэгтээ зовох хэрэгтэй болно, мэдэв үү? Гол нь Куан Ин аргын бясалгагч болсноороо хүссэн бүхнээ хийж болно гэж битгий бодоорой, эсвэл Гэрэл Аялгуун бясалгалын аргын шавь болсноор Багшийн баталгааг хүртэнэ гэж бүү бод. Тийм, баталгааг хүртэнэ, гэвч “зам мөрийн” дагуу амьдрах ёстой, мэдэв үү? (За, Багш аа.) Жонни Кэшийн нэг дуу байдаг, “Чи минийх учраас би замыг чинь дагана” гээд. Тиймээс “замыг мөрийг минь дагагтун” (За.) Зам мөрийг дага, мэдэв үү? (За. Мэдлээ, Багш аа.) Тийм. Зам мөр тун хялбар: ургамлан хоолтон байх- бясалгах, амин ч бус байх – гурван зүйл.
Шавь: За, Баярлалаа.
Их Багш Чин Хай: Та нараас хүсч байгаа зүйл маань их биш, тийм биз? (Тийм Багш аа.) Та нараас хүсч байгаа зүйл маань их биш. (Юу ч биш.) Үргэлж болзол нөхцөлгүй, тийм үү? Үргэлж ургамлан хоолтон байх, за? Үргэлж боломж гарвал бясалгаж байх – минут тутамд, хором бүр хамаатай.
Шавь: Багш аа, хар нүхний сүнслэг түвшин ямар вэ, мөн агуу том хар нүхнүүдийнх ямар вэ?
Их Багш Чин Хай: Хар нүхнүүд, энгийн хар нүхнүүдийнх үү? (Тийм.) Хоёрдугаар түвшин (Ойлголоо.) Бүтээж, сүйтгэх. Ойлгов уу? (Тийм.) Ижил. Харин агуу дээд, хар нүх болохоор, астрал түвшнийх. (Мэдлээ) Тэр нь бараг л там гэсэн үг- боловсруулагч, бүхнийг устгагч.
Шавь: Баярлалаа танд, Багш аа. Хариултанд тань баярлалаа Хар нүхнүүдийн талаар үргэлжлүүлье Багш аа.
Их Багш Чин Хай: Дахиад хар нүх гэж үү? Цагаан нүх гэж алга уу? За тоглосон юм. За, хар нүхнүүдийн юуг нь мэдмээр байна вэ?
Шавь: Багш аа, эрдэмтэд тооцоолохдоо жил эсвэл хоёр жилийн дотор сансар огторгуйн төвд оршигч хар нүх, мөн нар болоод дэлхий бүгд нэгэн шугаманд орно гэсэн. Энэ үнэн үү Багш аа? Хэрэв үнэн бол энэ үйл явцад сүнслэг утга учир бий юү?
Их Багш Чин Хай: За, энэ бол зүгээр л сансар огторгуйн эргэлт, яг л та нар дэлхийг тойрдогтой ижил, та нар тойрч яваад эргээд эхэлсэн газраа ирдэгтэй ижил. Магадгүй та нар нэг эргэлт дуусгасан байх. Зүгээр л сансар огторгуйн нэг үйл явц. Ямартай ч, хэрэв тэд зөвхөн нэг эсвэл хэдхэн жил үлдсэн гэж байгаа бол яагаад та нар хүлээгээд өөрсдөө харж болохгүй гэж. Хэдхэн жил, тэвч.
Та нар надаас их олон зүйл асуух юм. Би сансар огторгуйн удирдагч юм уу? Тэр бүх зүйлийг би яаж мэдэх вэ? Би зөвхөн сүнслэг зүйлсийн тухай хэлдэг. Бясалгал, нарны ач тус гэх зэрэг... Хэрэв сайн бясалгах юм бол, хэрэв хүн бүгд ёс суртахуунаараа энэрэнгүй, билэг оюунлаг, ургамлан хоолтон болох юм бол нар, сар, дэлхий бүгд хар нүхэнд орж, дахин бүрэн төгс, урьдных шигээ болно. Гэвч зөвхөн дамжин өнгөрнө – дамжин гарна - хэрэв бид өөрчлөгдөхгүй бол зөвхөн нэг шугаманд ороод ч зогсохгүй байх. Бүгдийг залгиж орхих байх. Тэд та нарыг гэхдээ хөндөлгүй орхих байх, учир нь та нар сайн байсан. Би найдаж байна! Магадгүй чи бид аврагдах байх.
Шавь: Надад өөр асуулт байна. (За.) Өнөөгийн сансар огторгуйн загварыг өндөр хөгжсөн техникийн тусламжтай ашиглахад маш их, бүр агуу их хэмжээний зүйлс сансар огторгуйд байдаг буюу тэр нь бидний харж буй болоод төсөөллөөс хэтийдсэн гэж буй. Үнэндээ бид сансар огторгуйн зөвхөн 4%-ийг олж хардаг гэсэн. Үлдсэн нь үзэгдэхгүй эсвэл “харанхуй зүйлс” гэсэн, “харанхуй зүйлс” гэдэг нэрийг мэдэхгүй зүйл гэсэн утгаар ашиглаж буй бөгөөд энэхүү харанхуй зүйл нь тодорхой төрлийн энерги, харанхуй зүйл, бид шууд ухаарч ойлгож чадахгүй зүйл гэж үзэж буй. Багш аа, энэ үл үзэгдэгч харанхуй зүйл юу болохыг хэлж өгөөч?
Их Багш Чин Хай: Тэд харанхуй биш. Тэд зүгээр л нуугдмал, за? Тэд зүгээр л их нууцмагдмал мэдэв үү? (За Багш аа.) Харанхуй биш Тэдгээрийг “харанхуй зүйлс” гэж нэрлэдгийн учир нь тэд өөрөөр юу гэж нэрлэхээ мэдэхгүй байгаа юм. Тэд “нууцмагдмал зүйлс” гэж нэрлэх учиртай байсан юм. “Харанхуй” гэдэг нь муу гэсэн санаа төрүүлдэг. Тэдгээр нь бүтээгч, ингэж нэрлэгдэгч, материаллаг, бидний ойлгох эсвэл эс ойлгох ямар нэгэн зүйл болгон бүтээхийг хүлээж буй зүйлс. Юунаас шалтгаална; хэрэгцээнээс нь хамаарна. Тэдгээр нь бүтээгч хүч, бүтээгч матери, хөгжүүлэхийг хүлээж буй, хуучныг шинээр, хэрэггүй, сансар огторгуйд эдлэгдээд барагдсан зүйлийг солиход шаардлагатай шинэ бүтээлд ашиглагдахыг хүлээж буй зүйлс. Тэгэхээр магадгүй та нар мөн саяхан бүтээгдэж, төрөл олж, матержин, хүн төрлийг олж, эсвэл царайлаг хүн болон бүтээгдсэн байж болох, учир нь та нар мөн хуучин, илүү царай муутай зүйлсийг орлохоор ирсэн байж болно. Мэдэв үү? Та нар ч мөн дөнгөж саяхан харанхуй зүйлээс хүрч ирсэн байж болно, хэн мэдлээ? Та нар хар хослол өмсөж, хар зангиа зүүж хар үстэй байна. Та нар хаанаас ирсэн бэ? За, хэдийгээр би жоохон наргисан ч, миний хариулт чамд хангалттай байж чадав уу? Хэтэрхий сүржин, чухал байх хэрэггүй, учир нь бид заримдаа хэт чухал байдаг.
үргэлжлэл бий.