Wednesday, October 13, 2010

"Аулак Ижий"

Хязгааргүй тэнгис гүн далайн усанд
Одон мичид багтан тусах юмаа
Үлэмжийн саруул гэгээн оюун ухаандаа
Оломгүй сэтгэлийг тольдон ариусан сууна уу.
Өмөрсөн модонд нялх ногоо соёолон байна ээжээ
Өөдөсхөн биеийг минь та өнгийн гэрлээр хучаа юу
Ургасан модонд үнэт чулуу гэрэлтэхийг харлаа би
Ухаан далайн сүүдрийг угаагаа юу даа та.
Шуугин урсах мөрөн голын усанд
Саран наран багтан тусах юмаа
Тунаран тодрох, саруул гэгээн ухаандаа
Дундуур сэтгэлийг тольдон ариусган сууна уу.
Нугас цуглах нуур цөөрмийн усанд
Нутгийн уулс багтан тусах юмаа
Болор тунгалаг цэцэн оюун ухаандаа
Болох болохгүй бүхнийг тольдон ариусгаж сууна уу.

авшигтан Б.Даваасүрэн