Saturday, March 27, 2010

Могойн үлгэр

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Америк.МасечусетсвВостон.
1989.10.27

Та нарт нэгэн могойн үлгэр ярьж өгье. Нэг том хорт могой модны нүхэнд амьдардаг байжээ. Үргэлж тахиа идэж, ойр орчныхоо хүмүүсийг айлгаж хатгадаг байсан учраас тосгоныхон бүгд түүнээс айна.
Нэгэн өдөр нэг мундаг Ёогч тэр нутагт ирээд нөгөө газар суун бясалгав. Маш их амар амгаланг мэдэрч өөрчлөгдсөн могой ёогчоос хорт муу чанараа өөрчлөн хэрхэн сайн могой болохыг асуужээ. Ёогч: хүнд хор хүргэж болохгүй, цагаан хоол ид, худал хэлж болохгүй, тэр тэрийг үйлдэхгүй, мөрийтэй тоглохгүй-энийг ч могой мэдэхгүй л дээ, /инээв/ гээд л сахилууд заажээ. Тэгээд, түүний хувьд хамгийн чухал зүйл бусдад хор болохгүй байх явдал болов. Могой: Би өнөөдрөөс эхлээд бясалгаж, цагаан хоолтон болно, тахиа идэж, хүн хатгахгүй" гэв.
Нэгэн өдөр ёогч хэсэг хугацаагаар гадагш явж, могой гэртээ бясалган, ирэхийг нь хүлээв. Бясалгаж самадид орон чив чимээгүй суугаа могойн өмнүүр тахиа огт айхгүй гүйлдэж, урьдны өс хонзонгоо авахаар чулуу нүүлгэж гарав. Могой ямарч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Бусдад хор хөнөөл учруулж болохгүй гэснээс биш уурлаж болохгүй гэж Багш нь хэлээгүй билээ.Тэр огт харгислал хүчирхийлэл гаргаж болохгүй гэсэн байж. Ахимса гэдэг нь харгислал хүчирхийлэлгүй байх гэсэн утгатай. Могой чив чимээгүй бясалгахыг хичээвч хүүхдүүд өшиглөн, сүүлнээс нь татаж, биеийг нь цагираг болгон эргүүлж, шидэж, модонд цохиж, ер нь бүхий л муу зүйлийг хийв. Могойн толгой их өвдөж эргэж байлаа. Хамаг бие нь хөх няц болсон, хагас үхлүүд амьтан хэвтэж байхад Багш нь гэртээ ирээд учрыг асуухад, могой нөгөө сахил, үл хүчирхийлэх гэдгээс чинь болоод ийм юм болчихлоо" гэв. Ёогч ихэд гайхан, юун үл хүчирхийлэл?, хэмээхэд, могой: Та надад бусдад бүү хор хөнөөл учруул гэж сургасан, гэтэл өчигдөр хүүхдүүд ирээд сүүлийг минь татаж, надруу чулуу шидсэн. Хариу юу ч хийгээгүй болохоор тэд надаар саяныг хүртэл тоглолоо, золтой л үхчихсэнгүй" гэв.
Багш: "чи ямар тэнэг юм бэ? Исгэрч болохгүй гэж би хэлээгүй. Хүмүүсийг айгаад явтал исгэрч болно шүү дээ" гэжээ.
* * *
Билэг ухаантай, ухаангүй байхын ялгаа энэ л юм. Билэг ухаангүй, гэгээрээгүй үедээ бид сэтгэлийн хөдөлгөөндөө захирагддаг бол харин билэг ухаантай болж гэгээрэхээрээ сэтгэлийн хөдөлгөөнийг нөхцөл байдалдаа зохицуулан ашигтайгаар хэрэглэдэг. Энэ нь сэтгэлийн хөдөлгөөнийг тэр чигт нь дарж үгүй хийнэ гэсэн үг бус харин хэрхэн зүй зохистой ашиглахаа мэдэх гэсэн үг юм, яг л буу сайн хүний гарт байхтай адил. Тэгэхээр, та энэ хянах-хүч, билэг ухааныг одоо өөртөө хүсэж байгаа бол гэгээрэх хэрэгтэй, үүнд хүрэх арга замыг туршлагатай Багш уламжилдаг. Англи хэл сурмаар байвал Англи хэлний туршлагатай сайн багшийг олох хэрэгтэй тэгээд л гүйцээ.үүнтэй л адилхан.