Thursday, January 28, 2010

“Бүхнийг чадагч хүчээ ашигла"


Та бүхэн SM телевизийн Билгүүн ухааны сувд нэвтрүүлгээр гарсан Их Багш Чинхайн Тайвань улсын нийслэл Тайпей хотод 1991 оны Дөрвөн сарын 19-ны өдөр тавьсан “Бүхнийг чадагч хүчээ ашигла” лекцийн хэсгээс уншина уу.
Q - Асуулт
SM - Их Багш хариулж байна.

Q: Багшаа, үнэнийг олсон хүн тэнэмэл сүнснүүдэд эзлэгдэхгүйгээр зогсохгүй, мөн тэднийг ч бас чөлөөлж чаддаг гэж би сонссон. Яаж тэр вэ? Тэднийг чөлөөлөхийн тулд Буддагийн хүчийг ашигладаг уу эсвэл өөрийн хүчээ ашигладаг юм уу?
SM: Буддагийн хүч бол өөрийнх нь хүч. Бид бүхий л орчлон ертөнцийг багтаан хайрладаг болоход тэнэмэл сүнс, хий үзэгдлүүд ч мөн багтдаг. Хайраар хүлээн авахад, тэд аюулгүй байдал, хайр энэрлийг мэдэрч, муу зүйлс хийхийг хүсэхгүй болдог. Тэд хамгаалалт мэдэрдэг. Тэгж л бид тэднийг чөлөөлдөг.
Q: Энэ хүн зургаан жилийн турш цагаан хоол идэж байгаа гэсэн байна. Гэхдээ нэг удаа мах, сармис идчихсэн чинь сүнснүүд нүдийг нь ухаж, хамрыг нь тасдахаар иржээ гэж тэр зүүдэлжээ. Энэ нь маш их зовлон шаналгаатай байсан гэнэ. Сахилаа зөрчих бүртээ тэр муухай зүүднүүд зүүдэлж байж. Сүнснүүд зөвхөн Гуан Инь Бодисатва болон Амита Буддаг уншихаар явдаг гэнэ. Багшаа, ийм зүйл яагаад болдгийг тайлбарлаж өгөөч
SM: Юу тарина, түүнийгээ хураана. Та тэдний махыг нэгэнт идсэнээс хойш, тэд өшөө авахаар иржээ. Би та нарыг цагаан хоолтон бол гэдгийн учир энэ, гэвч та нар надад итгэхгүй. Тэгвэл та нар тавгүйтэж, өвчин тусах, зовох юмуу чөтгөрүүд, сүнснүүдээр шийтгүүлэх болно. Тэднийг харж чадахгүй болохоороо өвчилж байна гэж боддог. Үнэн хэрэгтээ эд бүгд өс хонзонгийн үйл хэргүүд. Та нар зүгээр л үүнийг мэддэггүй хэрэг юм. Тиймээс мах иддэг хүмүүс үнэхээр зовж байдаг.
Q: Багшаа, авшиг авах болзол маш их хатуу байдаг. Гэхдээ авшиг авсны дараа хүмүүст яг л шинээр төрсөн юм шиг туйлаас хөнгөн, эрх чөлөөтэй, баяртай, аз жаргалтай санагддаг гэж би сонссон . Яагаад хүмүүс авшиг авангуутаа ганцхан өдөрт илтээр өөрчлөгддөг юм бэ?
SM: Будда чанар ил гарч ирэн, өөрийнх нь Багш нь гарч ирсэн учраас тэр юм.
Та мөн чанартаа агуу. Би зөвхөн таны Багшийг ил гаргаж ирэн, түүнийг сэрээснээр та дахин төрнө. Ийм л энгийн зүйл юм. Би та нарт та нар бол энгийн хүн биш гэж хэлдэг ч та нар итгэдэггүй. Зөвхөн авшиг авах үедээ л бага зэрэг итгэж эхэлдэг. Ахиухан бясалгах тусмаа, улам ихээр итгэх болно.
Q: Багш таньтай мэндчилье! Би таны шавь нартай ярилцаж байсан. Тэдний 90% нь таньд хайртай, таныг гүнээ хүндэтгэж, таныг эцэг эхээсээ ч, бүр хайртаасаа ч илүү ихээр санадаг гэдэг нь надад харагдсан. Тэдний гэрэлт харцнаас нь тодорхой харагдаж байсан. Гэтэл ихэнхи Буддистууд болон Христчүүд Буддаг эсвэл Бурханг, Есүсийг гэр бүлийнхнээсээ, амраг хайртаасаа ч илүү ихээр хайрладаг гэдгээ баттай илэрхийлж огт зүрхэлдэггүй. Яагаад тэгдэг юм бол?
SM: Тэд Буддаг харж чаддаггүй учраас тэр, харин би энд байж харахад хялбархан байдаг болохоор тэд надад дурлахад хялбар байгаа юм. Хэрэв харж чадахгүй бол яаж хайрлах юм бэ?
Q: Багшаа, та маш олон шавьтай. Та тэднийг нэг бүрчлэн таньдаг уу? Хэрэв шавь нар чинь биеэ зөв авч явалгүй, тамд очвол, та тэднийг аврах уу?
SM: Мэдээж би тэдний хүн тус бүрийг таньдаг. Тамруу явж буй хүмүүс аврагдана, гэхдээ тэднээр муу үйлийн үрийг нь арилгуулахад хугацаа шаардагдана. Гэхдээ, шавь нарын маань хэн нь ч там руу явахгүй, тиймээс санаа зоволтгүй!
Q: Багшаа, “өлсгөлөн сүнсэнд хоол өргөх” гэсэн өглөгийн үйл явдал байдаг.Энэ юу
вэ?
SM: Энэ бол бясалгалын л нэг арга. Та тодорхой мэдэхийг хүсч байвал, энэ аргыг заадаг лам нараас очиж асуу. Би таньд тайлбарлая гэлээ ч үүнд хугацаа шаардагдана. Хэдхэн минутад тодорхой тайлбарлах боломжгүй. Та энэ аргад суралцмаар байна уу? Бид ийм төрлийн аргыг заадаггүй, гэхдээ таньд заах олон лам нар бий, тиймээс тэднээс асуусан нь дээр. Хэрэв та цагаан хоолны зоогийн газарт орчихоод мах захиалвал таньд яаж үйлчлэх билээ?
Q: Чинхай багш таны амрыг эрье!
Яагаад би энэ танхимд орж ирмэгцээ уйлсан юм бол? “Дэлхийн ээж” дууг сонсоод би бүр ч их уярсан. Надад яг л төөрсөн хүүхэд эцэг эхээ дөнгөж олж буй мэт сэтгэгдэл төрсөн. Багшаа, надад юу хийхийг минь хэлж өгөөч?
SM: Авшигт бүртгүүл. Сүнс чинь Багш гэж хэн болохыг, амьдрал бол аврагдах боломж гэдгийг мэднэ. Тэгээд л та баяр жаргалтайгаар уйлжээ.
Q: Чинхай багш таны амрыг эрье! Би байнга таны хуурцгийг сонсож, номыг тань уншдаг. Би таныг агуу билиг ухаантай гэгээрсэн Багш гэж боддог.
Би авшиг авмаар байна, гэхдээ би цагаан хоол идээд ердөө долоо л хонож байна.
Багшаа, би таниас чин сэтгэлээсээ гуйж байна!
SM: Би таньд авшиг өгөхийн тулд дүрмээ дахин өөрчлөх болох нь. Өмнө нь тун энгийн байсан. Цагаан хоолтон болохоо амласан хэн бүхэнд авшиг хүртээдэг байсан. Сүүлд нь би олонх хүмүүст цагаан хоолтон байх нь хүндрэлтэй байгааг анзаарч улмаар “ За яахав, гурван сар цагаан хоол иддэг болгоё, хэрэв үүнийг баримталж чадаж байвал авшиг авч болно” гэсэн. Гэхдээ та үнэхээр авшиг авахыг хүсч байвал, бид дүрмээ өөрчилж болно, Окей, би таньд авшиг өгье.
Q: Багшаа, таныг зүүдэндээ байнга хардаг хүмүүс таньтай илүү их барилдлагатай гэсэн үг үү? Нэг хүн таныг харахыг хүссэн үедээ таныг зүүдэлж чаддаггүй, харин урам нь хугарсан эсвэл ааш зан нь тавгүй үед, эсвэл өвчтэй байхдаа ч юмуу юм бодохоос ч залхсан үедээ тэр өдрөө таны хувилгаан бие зүүдэнд нь гарч ирэхийг харахад илүү дөхөм байдаг ба, та гэмтсэн сүнсийг нь агуу их гэрлээр тайвшруулдаг гэнэ. Энэ зүүднээсээ сэрэхэд, бие, сэтгэлийнх нь бүх өвчин эмгэгүүд намдаж, түүнд туйлаас хөнгөн, тааламжтай санагддаг гэнэ. Яагаад тэр таныг зүүдэндээ хүссэн үедээ харж чадахгүй мөртлөө хүлээгээгүй үедээ хардаг юм бэ?
SM: Учир нь миний хувилгаан бие сониуч занг чинь юмуу шаардлагагүй хэрэгцээг
чинь хангах гэж та нар дээр очихгүй. Тэрний оронд, миний хэрэг гарсан үед би очдог, жишээ нь шаналахад чинь, өвдөх эсвэл гай зовлон тохиолдоход, би та нарыг тайтгаруулах хэрэгтэй болоход би ирдэг.
Q: Их багшаа, Шакъямуни будда юмуу Есүст Христ амьд байгаад, тэдний шавь нар буруу ойлголтооc болж Багшийг нь гүтгэсэн юмуу хор учруулсан мунхаг хүмүүстэй тааралдвал, шавь нар нь оюун санааны бясалгагчийн сайн аалийг харуулан дуугүй байж, хүндэтгэлтэйгээр сонсох хэрэгтэй юу эсвэл урагш алхан эсрэг талдаа тэвчээртэйгээр тайлбарлах хэрэгтэй юу? Эсвэл оюун санаагаа тэдгээр хүмүүсийн үгсээр бохирдуулахгүйн тулд даруй холдох хэрэгтэй юу?
SM: Байдгаараа л бай. Жишээлвэл, хэрэв гэмтэй хүнтэй тааралдаад уулзвал байж түүнд тайлбарлаж өг.
Q: Гэхдээ хэрэв дайралт довтолгоон хэт их байвал, бид хэн нь дайрч довтолж байгааг, хэн нь буруу ойлголттой байгааг нь мэдэхгүй, тэгвэл яаж тайлбарлах вэ?
SM:Тиймээс, байдгаараа л бай. Байдгаараа л бай.
Q: Багшаа, Багшийн байр суурийг жинхэнээсээ ойлгоход бид ямар түвшинд хүрэх ёстой вэ? Буддын хутагт хүрэхээсээ өмнө бага зэрэг ойлгох боломж бий юу?
SM: Тийм ээ, та ихийг ойлгож чадна. Та ихийг мэдэх болно. Намайг бүхэлд нь ойлгохын тулд та надтай нэгэн ижил түвшинтэй болох ёстой, тэгвэл та сая ойлгоно. За юу?