Tuesday, January 19, 2010

“Дотоодын Багшдаа Итгэ”

Та Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр нэвтрүүлсэн Их Багш Чин Хайн “Дотоодын Багшдаа Итгэ” сэвдээр 1996 оны 7 сарын 30-нд Камбожид тавьсан лекцийн 1-р хэсгийг хүлээн авна уу.

Их Багш: Сайн байцгаана уу? Та бүхний энд хүрэлцэн ирж гэгээлэг бодлоор баяртай угтан авч байгаад бидэнд их таатай байна. Ийм олон сайхан хүмүүс бидэнтэй хамт байгаа нь үнэхээр ерөөлтэй. Зарим хүмүүс сайхан хэдий ч “муухай” аашилдаг. Энэ заримдаа зүгээр л дадал зуршил, эсвэл тэдний сэтгэл нь дэндүү хөдөлсөн, “амиа бодсон” байдаг. Аминчхан. Тэд хэрэв хүн болохыг хүсэхгүй бол “нялцгай биетэн” болох болно. Тиймээс битгий амьтан болоорой? Хүн байгаарай, үргэлж Будда бай. Би үнэндээ та нарыг орхиж замыг нь өөрсдөөр чинь олуулах хэрэгтэй. Энэ бол хамгийн сайн. Учир нь та нар үргэлж юу ч мэдэхгүй дүр үзүүлэн, жаахан хэвээрээ чихэр жимс, үлгэр яриулах зэрэг зүйлсийг хүсээд тэр холоос намайг харах гэж ирдэг болохоор би “За, за та нар юм мэддэггүй би ихийг мэддэг дүр үзүүлцгээе тэгвэл хамтдаа байж болно.” гэж боддог. Би энд өдөр бүр байгаа боловч та нартай дандаа хамт байх үгүйгээ мэдэхгүй байна. Тиймээс та нарын хийх хамгийн зөв зүйл бол дотоодын Багшаасаа сурах. Миний та нарт амаараа хэлж, биеэрээ илэрхийлж байгаа зүйлүүд бол зөвхөн ой ухаанд чинь сануулахад л юм: Өөрийг тань Бурхан Будда гэдгийг сануулахын тулд шүү. Ийм л учиртай. Та нарын хэр удаж байгаа чинь хамаагүй, адилхан. Би хэр их, олон янзын үлгэрүүд ярьсан нь хамаагүй, адилхан. Би та нар өөрсдөө Будда үүнийгээ санах хэрэгтэй гэж сануулдаг, бүх хариулт дотор чинь байгаа, учир нь та нар чинь Бурхад шүү дээ. Та нар өөрсдөө Будда. Би үүнээс өөр юу ч хэлж чадахгүй. Бид хамтдаа байхгүй байсан ч та нар Бурхад. Тиймээс та нар надаас хэр хол байна төдий чинээ дээр. Дээр шүү. Дотоодын Багшаас, өөрөөс тань шалтгаална. Өөрөө гар чийдэнгээ асаах хэрэгтэй гэж Будда хэлсэн. Гэхдээ багшаа харна гэдэг сайн хэрэг, яг л сайн найзууд шиг хөгжилтэй байх болно. Та нар намайг яагаад тийм их санадаг гэдгийг би мэдэхгүй. Би гадаа байгаа хэдэн сая, мянган хүн хооронд ямар ялгаа бий гэж? Та нар дунд сургуульд сурч байхдаа багшаа тийм их санадаггүй биз дээ? Та түүнийг дандаа хайгаад байдаггүй. Магадгүй өдөр хардаг болохоор тийм үү? Тэгж та нар залхдаг уу? Магадгүй сургуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Долоо хоногт ганц л удаа багшаа хардаг бол магадгүй сурагчдад таалагдаж магадгүй. Гэхдээ энэ өөр зүйл. Энэ бол материаллаг заах арга. Тэд хамтдаа байж багш нь сурагчаа юун дээр явж байна,
А, B, C, Англи хэл, математик гэх мэт хичээлүүдээ хэр сайн мэдэж байгааг шалгах
шаардлагатай. Эдгээр нь материаллаг заах зүйлс юм. Бид үүнийг биеэрээ шалгах хэрэгтэй. Гэтэл билиг оюуны заах аргад би энд суугаад таны гэрийн даалгаврыг хийлгэхгүй. Юу ч гэж хэлэх билээ? Харин би та нарт бясалгалын өдрийн тэмдэглэл хөтөл гэж хэлдэг ч энэ нь бас л дотоодын Багшид юм. Үнэн хэрэгтээ хэн ч таны өдөр бүрийн дэвшил, сайн муугийн талаар мэдэх ёсгүй. Энэ бол нууц. Энэ бол таны өөртөө зарцуулж буй хувийн өмч хөрөнгө, хувийн хэрэг юм. Тиймээс эрт цагт төдийгүй одоо хүртэл хэрэв хэн нэгэн санваартанд нүглээ наманчлахыг хүсвэл тэд үүнийгээ хүмүүсийн дунд хийдэггүй санваартан ч түүнийг хэн гэдгийг мэдэхийг хүсдэггүй бөгөөд хав харанхуй өрөөнд хар бараан зүйлсийг ярилцдаг болохоор харанхуй л үүнийг нь мэднэ. Энэ нь магадгүй ичиж зовох, хоёуланд төвөгтэй байхгүйн тулд байж магадгүй, нүглээ наманчлахаар санваартанд очоод дараа ахин ирэхэд өчигдрийн бүх муу, зүйлсийн санваартан мэдэж байгаа болохоор тэр мэдээж ичиж сүмд ахин очих дургүй болох болно. Эсвэл санваартан тэр царайг дандаа хараад байвал “Ээ, Бурхан минь” тэр өчигдөр шөнө юу хийсэн бүхнийг санаж байх учир хоёуланд нь сайн биш. Харин та надад бясалгалын өдрийн тэмдэглэлээ надад явуулсан ч зүгээр, учир нь би таныг хэн гэдгийг мэдэхгүй. Би үүнийг уншаад л бүгдийг нь мартчихна. Би царайг нь хараагүй нэрийг нь ч санахгүй. Та нарыг нэрийг би одоо хүртэл санахгүйг боддог. Энэ хоёуланд маань сайн. Би та нарыг “Хөөе, шаргал үст ээ,” “Хар толгойт оо,” “Профессор оо,” “Шүдний эмч ээ,” “Доктор оо” гэж дуудвал надад битгий гомдоорой. Би заримдаа тэднийг тэгж дууддаг, эсвэл “Хөөрхөн өө,” “Хар малгайт аа” гэх мэтээр дуудна. Бидэнд үнэхээр нэр байхгүй. Нэр энэ бидний хэрэглэж байгаа машиных. Тиймээс улс төр, бизнесийн талд хүмүүс түншийнхээ нэрийг санадагтаа их бахархдаг. Би тэгдэггүй. Энэ надад муу гэж би бодно. Би захиаг чинь уншаад нэрийг тань санавал “Өө, хөөрхий тэр охин, түүнийг би их дуугүй цэвэр ариун гэж бодож байтал надад ийм юм бичиж байх гэж. Бурхан минь!” гэнэ. Дараагийн удаа чамтай уулзахад тэдгээр өмнөх зүйлс орж ирнэ. Ямар хэрэгтэй гэж? Алдаа гэдэг бол нэгнээ шүүн буруутгахад биш. Энэ нь танд л өөрийг тань өөрийн Бурхан чанартаа хэр хол хэр гүнзгий нэвтэрснийг мэдүүлэхэд хэрэгтэй. Хэрэв бид Бурхан, Будда байсан бол бидэнд гажиг согог,алдаа, асуудал гэж байхгүй байх учраас тэр. Биднийг энд бууж ирэхэд эргэн тойрон амьдралын жүжиг бүгд маш хар бараан булан уруу түрж энэ нь заримдаа таны эсрэг байна. Бид хэрэв энэ харанхуй өнцөг булангаас өөрсдийгөө гаргаж чадвал энэ нь баяр баясал ололт амжилт байх болно. Тэнд биднийг “Хөөе, чи өчигдөр тэр харанхуйд байсан би мэднэ” гэж хэн ч хэлж нарийн тодорхойлох шаардлагагүй. Ямар хамаатай юм вэ? Дэлхийд харанхуй булан байвал заримдаа хэн нэгэн баригдан унах байх. Энэ та биш бол би. Би биш бол өөр хэн нэгэн. Муу зүйл байхгүй. Бид өөрсдийн алдаагаа ухаарснаар буцаад Гэрэл уруу буцаж бүх зүйл сайхан болно.Таныг энэ газраар явж байхад шинэ баригдсан Камбожийн Төвийн зам дээр нүхнүүд байна. Бороонд хөрс нь хууларч заримдаа машин явахад нилээн төвөгтэй, том том чулуунууд, бороотойд машин зарим хэсгээрээ доошоо унаж нүх гаргана. Харанхуйд гэрэлгүй, гар чийдэнгийн зай нь дуусчихсан эсвэл майхнаа мартаад, авчрах гэтэл 5 километр хол зайтай байдаг, залбирал үйлдэх, хоол идэх, цугларах цаг болсон учраас гар чийдэн, майхнаа авчрах завгүй болсноос явж байхдаа заримдаа бүдэрч унана. Бидний буруу биш ээ. Зарим тал дээр та гар чийдэнгээ эсвэл зайгаа байнга шалгахаа мартсан гэх зэрэг буруутай байж болно гэхдээ та тэр хар нүхэнд унаж өөрийгөө гэмтээсэн нь үнэн хэрэгтээ гэмт хэрэг биш. Алдаа гаргаж буруу зүйл хийсэн хүмүүс үнэндээ иймэрхүү л байдаг. Тиймээс бусад нь тэднийг тэндээс гаргаад боолтоор боож шархан дээр нь эм түрхэн гэрт нь хүргэж өгөх эсвэл хариулах нь үүрэгтэй. Гэмтэл хэр их байгаагаас хамаарна.
Та тэднийг над дээр авчирч болно, харин дараа нь би таны нэрийг санахгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Би тэгэхгүй, тиймээс миний таныг хайрлах хайранд оюун бодол саад хийхгүй. Тэр өдөр бүр ирдэг ч би нэрийг одоог хүртэл санахгүй байна, өөр хэнийхийг ч гэсэн. Би түүний нэрийг асуухгүй л байгаа, нэрийг нь мэдэхгүй. Тэгэх шаардлагагүй, хамаагүй. Би зүгээр л түүнд хайртай, би үүнийг л мэднэ, энэ л надад хангалттай, хүрэлцээтэй. Бид Диваажинд ганц л нэртэй үүнийг Билиг ухаан ба Хайр гэдэг. Баярлалаа. Тиймээс бид хоорондоо салангид гэж бүү бод учир нь үнэндээ тийм биш. Бид ижил, бидний мөн чанар ижил бид нэг чигт явсаар эрт оройгүй хэзээ нэгэн цагт нэг газар, нэг цэгт уулзаж учирна. Тиймээс өдөр бясалгалаа хийн хүлээн авсан гэгээнтэн байх эрхээ эдлээрэй. Гэрэл Аялгуу нь танд зөв замаар сайн яваа гэдэгт заримдаа итгэл өгдөг;Гэрэл маш хурц, Аялгуу нь үнэхээр тод сонсогдож байгаа нь таныг өндөр төвшинд гүн нэвтэрснийг харуулдаг. Харин Аялгуу сул, Гэрэл бүдэг бадаг байвал энэ нь таныг өндөр төвшний хил дээр байгааг заана. Тиймээс энэ нь таныг хэр хол явсныг мэдэхэд хэмжүүр болох юм; энэ нь хүн бүрт таны өндөрт төвшний Будда эсвэл доод төвшний Бодиства эсэхийг шүүхэд биш. Энэ бол үнэхээр утгагүй зүйл. Бид бүгд гэртээ харина. Зарим нь удаан; зарим нэг нь хурдан. Эндэхтэй адил. Хэрэв их өлссөн байвал гал тогооруу хурдан гүйнэ. Харин майхандаа бага зэрэг жигнэмэг идчихсэн бол та аажуу алхана, эсвэл урт хөлтэй бол хурдан явдаг. Ази хүмүүс богино хөлтэй болохоор удаан алхдаг. Тийм ч учраас бид “эмгэн хумсны гэр бүл” болсон. Хамгийн сүүлд бид өөрсдөдөө “Алт Мөнгөн эмгэн хумс, Өө сэвгүй эмгэн хумс, Энгийн эмгэн хумс” зэрэг маш олон төрлийн эмгэн хумсны цол өгсөн. Энэ ертөнцөд зөвхөн Гэрэл аялгуу л биднийг янз бүрийн нөхцөл байдал, өнгөрсөн одоо ирээдүйн олон янзын муу үйлийн үр (шийтгэл) дарамт шахалтаас аварч тусалж чадна. Энэ ертөнцөд бидэнд найдах өөр ямар ч зүйл байхгүй. Биднийг энэ ертөнцөд бууж ирэхэд Бурхны бидэнд хайрласан ганц багаж хэрэгсэл арга нь Гэрэл Аялгуу учраас бид үүгээр өөрсдийгөө хамгаалан Бурхны Хаант Улсыг санаж чадна тэгснээр бидний Эзэн Бурхны Хаант Улсыг эрэх замд маань ямар ч бэрхшээл саад тулгарахгүй. Энэ ертөнцийн бизнес, гэр бүл, хайрын холбоо зэрэгт тулгарч байгаа ямар ч асуудлууд нь таны Эзэн Бурхны Хаант Улс уруу буцах замд саад хийх зорилготой юм. Бурхан үүнийг эртнээс мэдээд бидэнд энэ багажийг Гэрэл Аялгууг өгсөн тиймээс бид тэдгээрийг бүгдийг нь бут цохин илүү хол явж чадна. Гэрэл Аялгуугүйгээр бид хэзээ ч гэртээ харьж чадахгүй, хэзээ ч! Яг онгоцгүйгээр бид Камбожид тийм хурдан аюулгүй хүрч чадахгүй. Тиймээс бидэнд өөрсдөд эсвэл хайрт нэгэнд, ажил төрөлд, бизнест өөр ямар нэгэн зүйлд цаг ямагт ямар ч төрлийн асуудал тулгарахад та зүгээр л бясалган суухад бүх асуудлууд танд маш тодорхой болж үүнийг яаж шийдэхийг та мэдэх болно эсвэл хэсэг хугацааны дараа өөрөө арилна. үргэлжлэл бий.