Веган дэлхийг цогцлоох Веган Дэлхий Өдөрлөг
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хэдийгээр өдөрлөгийн хүндэт зочноор уригдсан боловч, шахуу хуваарийн дагуу ажилдаг тул өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй хэдий ч тэрээр урам хайрласан видео мессежээрээ дамжуулан туйлын зохистой ёс суртахууныг эрхэмлэх нийгмийн хөгжил дэвшлийн талаар билэг оюунаа харамгүй хуваалцсан билээ.
Төгс Гэгээрсэн Их Багшийн Телевиз нь маш бүтээлч телевиз бөгөөд одоогоор дэлхий даяар 14 хиймэл дагуулын антенаар 42 хэл дээр хадмал орчуулга хийн цацаж байна. Их Багш Чин Хайн оролцсон 4 тивийн 9 улс оронд зохиогдсон цаг уурын өөрчлөлтийн талаар13 бага хурал нь бүгд дэлхий даяар цацагдаж байсан билээ. Тэрээр тоо томшгүй олон хүнд эв нэгдэлтэй хайраар амьдрах Шинэ алтан үеийг хүлээж авах урам өгсөн бөгөөд, дэлхийд бид бүгдээрээ ногоон хоолтон байх болно гэж хэлдэг билээ. Одоо бүгдээрээ Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайг сонсоё .
Та бүгдэд, бүх зохион байгуулагчдад, энэ арга хэмжээг зохион байгуулах ажилд чин сэтгэлээсээ оролцсон бүх хүмүүст мөн бусад чухал ажил төрлөө хойш тавин дэмжиж туслахаар энэхүү арга хэмжээнд ирсэн оролцогчиддоо би мэндчилгээ дэвшүүлж байна.
Би уригдсандаа их баяртай байна, хэдийгээр өөрийн биеэр та нартайгаа хамт байхгүй байсан ч гэсэн миний зүрх сэтгэл үргэлж та нартайгаа хамт байдаг юм шүү, та бүхний итгэл зүтгэлд амжилт хүсье. Би ч гэсэн та бүхний хүсдэгийг л хүсдэг: эрүүл энх, аврагдсан, аз жаргалтай, энх тайван дэлхийг л хүсдэг, бид энэ л зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа ажиллаж байгаа.
Мянга мянган жилийн туршид хүн төрлөхтөн хөгжисөөр ирсэн. Өнөөдрийг хүртэл бид маш урт замыг туулж ирсэн. Биднийг гайхшруулахаар хол байсан болов уу.
Болж байсан үйл явдлуудаас дайн дажин хамгийн муу зүйл биш байсан гэдэг нь биднийг цочирдуулж магадгүй. Алуурчдаас ч илүү муу зүйл байдаг байжээ. Хэрэв та бүгд зөвшөөрвөл би та бүгдийн тусын тулд хэлье. Миний ч тусын тулд байж болох юм. Бид бүгдээрээ нэгэн дэлхий дээр амьдардаг тул бид бүгдийн санаа зовних зүйл ч адил. Та нарыг зовоож байгаа юм намайг ч бас зовоодог.
Хүмүүс нэг нэгнийхээ амийг идэхийн тулд хөнөөдөг үе нэгэн цагт байжээ. Харин одоо ингэх юм бол гэмт хэрэг болно. Хэрэг хэрэг дотроос хамгийн жигшүүртэй нь хүн амины хэрэг байдаг билээ. Хөгшин ч бай залуу ч бай, хар арьстай ч бай цагаан арьстай ч бай, христийн шашинтай ч бай буддист ч бай, лалын шашинтай ч бай сикх ч бай – хүний амийг авсаны төлөө зарим улс оронд өөрийнх нь амийг авах ялаар шийтгэдэг. Өнөөдөр хүн төрлөхтөн идэхийн тулд амьтдын амийг хөнөөж байна. Өнөөдөр хүн төрлөхтөн зан авирын хувьд илүү дэвшисэн, сэтгэл санааны илүү энэрэнгүй түвшингийх гэгддэг. Ирээдүйд амьтны амийг хөнөөх нь бас гэмт хэрэгт тооцогдох болно. Зарим газруудад аль хэдийнээ тэгж үздэг болжээ. Саяхан Америкд нэгэн өсвөр насны хүүхэд 19 муур алсан хэргээр шүүгджээ. Өнөөгийн соёлт нийгэмд бид дайныг эсэргүйцэн, хүн хүнийхээ амийг хэрцгийгээр хөнөөхийг таслан зогсоохын дулд цуглаан хийж, засгийн газрыг энх тайвны бодлого баримтлахыг шаардан, хүний байх ёстой түвшингээс доошоо орсон гэмт хэрэгтэнгүүдийг бид шүүн, санаанд оромгүй хэрэг хийсэн гэм буруутангууд үлдсэн амьдралынхаа туршид нийгмээс нүүр буруулж явахад хүрдэг. Бид өнөөдөр нарийн боловсруулсан хуулийн тогтолцоотой болсон: асар их ажиллах хүчийг бид хүнийг үхэлд хүргэсэн эсвэл бусдыг төрөл төрөгсөд болон хайртай хүмүүсээс нь хулгайлсан зэрэг буруу үйл ажиллагаа явуулсаных нь төлөө шийтгэхэд зарцуулдаг болсон; нотолгоо цуглуулах, шүүхэд дуудах, илүү чадалтай шүүгчид удирдах, зэвсэглэсэн хамгаалалт хяналт, нэвтэршгүй хорих газрууд баригдсан, цагдаа нар хүний амийг аврахын тулд өөрийнхөө амийг золиослож, сургуулиуд болон гэр бүлүүд ёс суртахуунт зан авирт сургаж байгаа - энэ бүгд гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Ингэж хүний амийг хамгаалахын тулд бид маш их хүч, хугацаа, нийтийн хөрөнгө зарцуулж байгаа билээ. Нэгэн өдөр бид амьтны амь хөнөөгчдийн эсрэг яг ингэж тэмцэх болно. Цаашилбал, бид ирээдүйд бүх төрлийн аллагыг буруушаах болно, учир нь аллага гэдэг бол таслан зогсоох шаардлагатай гэмт хэрэг юм. Эдгээр чимээгүй алуурчдыг бидний ихэнх нь дурсдаггүй. Тэд манай гэрт өдөр бүр байдаг. Би тэднийг хэлэхийг оролдоё. Энэ нь таныг цочроож ч магадгүй үгүй ч байж магадгүй. Та нарын заримд нь энэ илэрхий, харин зарим нь анх удаа- хэн жинхэнэ бидний дайсан бэ гэдгийг ойлгох юм.
Топ алуурчид
Алуурчин дугаар нэг: мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүн
Гайхаж байна уу? Тэрнээс ч илүү байгаа.
Мах тэрбум тэрбумаар нь амийг хөнөөдөг. Дэлхийн хүн төрлөхтөн хүнсний хэрэгцээнд зориулж жил бүр 55 тэрбум амьтны амь хөнөөдөг байна. Энэ нь жилдээ хэдэн тэрбумаар нь олборлодог, өдөр тутам 155 саяыг хөнөөдөг загасыг оруулаагүй тоо юм. Хүмүүс ч гэсэн мах загас болон амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэснээсээ болж нас бардаг. Жилд ойролцоогоор 33 сая хүн махтай холбоотой өвчинд нэрвэгддэг, өдөрт зүрхний өвчин, хорт хавдар зэрэг өвчнүүд 90000 мянга гаруй хүний амийг аван оддог. Мах хэрэглэснээсээ болж өдөрт 90000 мянган хүн нас бардаг. Мөн түүнчлэн хоол олж авч чадахгүй байгаа хүмүүс ч олон байгаа, учир нь тэдэнд шаардлагатай байгаа тариа будаагаар махыг нь авахын тулд амьтдыг хооллодог. Мах хэрэглэснээсээ болж нас барсан 90 000 хүн дээрээс нэмээд өдөрт ойролцоогоор 25 000 хүн өлсгөлөнгөөр нас бардаг. Энэ 25 000 мянган хүн бас л махнаас болж өлсөж үхдэг байна.
Үүнээс гадна жил бүр мянга мянган хүн мах үйлдвэрлэлтэй холбоотой дэлхийн дулаарлын золиос болон нас барж байна. Цаг агаарын өөрчлөлтөөс болж сая сая хүн гэр оронгүй болж байна. Бид тэднийг цаг уурын дүрвэгсэд гэж нэрлэдэг, тийм нэр томъёолол байдаг бол шүү дээ, үнэндээ тэдэнд өөрийн статус байдаггүй л дээ. Махтай холбоотой асуудлуудын хохирогч болж байгаа маш олон зэрлэг болон тэжээмэл амьтдыг тооцоогүй байгаа. Мах дэлхийн дулаарал болон маш олон үхлийн шалтгаан болж байна. Иймээс мах бол гэмт хэрэгтэн юм, таслан зогсоох шаардлагатай хүн амины хэрэг юм.
Мөн түүнчлэн та нарын зарим нь махтай холбоотой өвчлөлийн аймшигтай үр нөлөөг хэдийнээ мэдэх билээ, харин зарим мэдэхгүй хүмүүст зориулаад энэ талаар зарим нэг мэдээ өгье.
Махны хэрэглээ болон махны үйлдвэрлэлээс шалтгаалах зарим өвчлөл
· Үхрийн галзуу – хүн амын 90% нэрвэгдэх эрсдэлтэй
· Гахайн ханиад- та бүхэн мэднэ дээ, одоо дэлхий даяар тархаад байгаа
· Ebola-Reston вирус
· Эмчилгээнд өртсөн амьтан загасны мах хүүхдийн цус цагаан эстэх\ цусны хорт хавдар\ эрсдэлийг нэмэгдүүлдэг
· Стефлеококийн төрлийн халдвар
· Хэл хөхрөх
· E.coli
· Салмонел бактер
· Шувууны ханиад
· Гахайны өвчин (PMWS)
· Листериоз
· Нялцгай биетний бохирдол
· Кампилобактер
· Clostridium difficile
· Pre-eclampsia
· Эрүүл харагдаж байгаа малд ч гэсэн өвчин нуугдаж байдаг.
Махан хоолтонд гаргадаг зарим зардлаас:
· Үргүйдэлт-өдөрт зөвхөн нэг удаа махан хоол идэхэд л эмэгтэйчүүдийн үргүйдлийг 32%-аар нэмэгдүүлдэг- мах их идэх тусам эрсдэл нэмэгдэнэ.
· Зүрхний өвчин- жилд 17 сая хүн амиа алддаг, зүрх судасны өвчний эмчилгээнд жилдээ 1 триллион ам доллар зарцуулдаг.
· Хорт хавдар -жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдрын онош шинээр сонсож, талаас их хувь нь нас бардаг байна. АНУ-д ходоодны хорт хавдраар өвчлөгсдийн эмчилгээнд 6,5 тэрбум ам доллар зарцуулдаг. Жил тутамд сая сая хүн махтай холбоотой хорт хавдраар шинээр оношлогддог.
· Чихрийн өвчин- одоогоор дэлхий дээр 246 сая хүн өвчлөөд байна. Зөвхөн АНУ-д гэхэд эмчилгээнд 174 ам доллар зарцуулдаг.
· Хэт таргалалт- дэлхий дээр 1,6 тэрбум хүн илүүдэл жинтэй ба 400 сая хүн нь хэт тарган байдаг байна. АНУ-д эмчилгээнд нь 93 тэрбум ам доллар зарцуулдаг ба жилд хамгийн багадаа 2,6 сая хүн илүүдэл жинтэй холбоотой өвчнөөр нас бардаг байна.
· Байгал орчны зардал- мах болон махны үйлдвэрлэлд цэвэр усны 70%-г зарцуулдаг. Ихэнх цэвэр усны эх булгийг бохирдуулсан. Дэлхийн уушиг болох ой модыг устгасан, үр тарианы 43%-ийг буурцагны 85%-ийг мал аж ахуйд зарцуулдаг. Дэлхий дээрх өлсгөлөн, дайн дажингийн шалтгаан болдог. Дэлхийн дулаарлын шалтгааны 80%-г эзэлдэг.
Гэх мэтээр дурдаад байвал цаашаа зөндөө үргэлжилнэ.
Бидэнд албан ёсоор хүний биед тустай гэгдэж байсан сүү хүртэл эсрэгээрээ биднийг хордуулж өвчлөлд хүрэх шалтгаан болж мөн дээрээс нь эдийн засгийн алдагдалд оруулж байна.
Зарим нэгээс нь дурдвал:
· Бусад амьтдын ходоодны салт бүрхүүлээс дамжисан бактерийн микробууд, шавьжны хор, ферментүүд бяслагнаас илэрдэг,
· Бяслагны илчлэгний 80 %-аас дээш хувийг өөх тос эзэлдэг. Сүүнд агуулагддаг гормонууд хөхний болон түрүү булчирхай, төмсөгний хорт хавдар үүсэх шалтгаан болдог.
· Листериоз болон Crohn’s
· Гормон болон ханасан тос нь хэт таргалалт, чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
· Склерозын өвчлөлийн өсөлттэй холбоотой
· Харшлын үндсэн төрөл
· Лактозын үл тохирол, мөн түүнчлэн дэлхийн дулаарлын шалтгаан болж байна.
Үргэлжлэл бий....
Бид харин азтай билээ, биднийг энэ бүгдээс хол байлгах энгийн арга бол :
Ургамлан хоолтон байхын зарим нэгэн давуу талуудыг дурдая:
· Цусны даралт бага
· Холестеролын түвшин бага
· II хэлбэрийн чихрийн шижинг бууруулна
· Саажилтаас урьдчилан сэргийлнэ
· Атеросклерозыг эсэргүйцэнэ
· Зүрхний өвчлөлийг 50% багасгана
· Зүрхний мэс заслын эрсдлийг 80% багасгана
· Олон төрлийн хорт хавдраас сэргийлнэ
· Дархлалын систем сайн
· Амьдрах насыг 15 жилээр сунгана
· IQ нэмэгдүүлнэ
· Дэлхийн дулаарлыг багасгах 40 триллион ам долларын 80%-ыг хэмнэнэ
· Хүнс тариалахад 4.5 дахин бага газар шаардагдана
· Цэвэр усны 70%-ийг хэмнэнэ
· Амазоны ширэнгэн ойн 80%-ийг малын бэлчээрээс хамгаална
· Дэлхий дээрх өлсгөлөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ
· Хуурай газрын 3,4 тэрбум гектар талбайг чөлөөлнө
· Дэлхийн нийт үр тарианы нийлүүлэлтийн тал нь болох 760 сая тонн үр тариаг мал аж ахуйд хэрэглэдэг
· Махны үйлдвэрлэлд түлшний гуравны нэг нь зарцуулагддаг
· Амьтны ялгадсаас үүсэх бохирдлыг багасгана
· Агаар цэвэршинэ
· АНУ-н айл өрхүүдээс ялгардаг хийг жил тутамд 4,5 тоноор багасгана
· Дэлхийн дулаарлыг 80% бууруулна
Үргэлжлэл бий...
Согтууруулах ундаанаас татгалзах давуу талууд:
Бид мөн л азтай байна, бид энэ бүгд зовлонгуудыг алгасан мөн өөрсдийнхөө хайртай хүмүүсийг ч хамгаалах боломжтой.
Зүрхээ хамгаална.
Архи тамхины хэрэглээнээс татгалзаж жимс ногоо хүнсэндээ ихээр хэрэглэн дасгал хөдөлгөөн сайн хийснээр саажилтыг 50% багасгана. Испанийн эрдэмтэд алкогольгүй пиво холестериолын түвшинг бууруулж зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Эдийн засгийн хэмнэлт
Канадын судлаачид согтууруулах ундааны хэрэглээг хорьсоноор жил тутамд 880 хүний амийг авран нэг тэрбум ам долларын зардалыг хэмнэх боломжтой гэжээ.
Нас барагсдын тоог бууруулна
ОХУ-д нэг жилийн хугацаанд архины худалдааг 10%-аар багасгахад согтууруулах ундаатай холбоотой нас баралт мэдэгдэхүйц багасчээ. Согтууруулах ундааны хэрэглээг багасган, дасгал сайн хийж , жимс ногоо түлхүү хэрэглэснээр амьдралаа 14 жилээр сунгах боломжтой.
Хорт хавдар багасгана
Дэлхийн хавдар судлалын сангийн судалгаа нь мах болон согтууруулах ундааны хэрэглээг багасгаснаар хорт хавдрын эрсдийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Эдгэрэхэд тустай.
Согтууруулах ундааны хэрэглээг зогсооход тархины сэргэлт болон гүйцэтгэл нэмэгддэг байна. Алкоголийн улмаас элэгний үрэвсэлтэй болсон өвчтөн хэрэв согтууруулах ундаа хэрэглэхээ больж ногоон хоол идэх юм бол бүрэн эдгэрэх боломжтой юм байна. Bodybuilding.com –ын мэдэгдэж байгаагаар бялдаржуулах спортоор хичээллэдэг тамирчид согтууруулах ундаанаас татгалзсанаар булчингийн хөгжил нь илүү, эдгэрэлт түргэн, бодисын солилцоо болон оюун санааны төвлөрөл сайжирдаг байна.
Нийгмийн сайн сайхан
Шинэ Зеландад архи дарсны хэрэглээг хориглосны дараа архи дарсны хэрэглээ 98% хувиар буурч гэмт хэргийн тоо ч дагаад буурсан байна. Шинэ Мехико болон АНУ-д хийсэн судалгаанаас ням гаригт архи дарс худалдаалахыг хориглосны дараа зам тээврийн ослын тоо буурч, ослын улмаас амиа алдсан хүний тоо ч багасчээ. Нэгдсэн вант улсын Aberystwyth-д архи дарсны хэрэглээг хориглосноор архи дарстай холбоотой гэмт хэргийн тоо 15%-аар буурчээ. Австралийн КоффсХарбоур хотын далайн эргийн бүсээр архи дарсыг хориглох нь нэлээн түгээмэл зүйл болжээ, ингэснээр гэмт хэргийн тоо эрс буурдаг юм байна. АНУ-н Флорида мужид согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар зөвшөөрөх насыг 18 байсныг 21 болгож нэмэгдүүлсэн нь зам тээврийн ослын тоог огцом бууруулжээ. Нэгдсэн Вант Улсын Марск тосгонд 21 наснаас доош насны өсвөр үеийнхэнд архи дарс худалдахыг сайн дураараа татгалзсанаар гэмт хэрэг болон нийгэмд зүй бус авир гарах тохиолдол цөөрчээ.
АНУ-д согтууруулах ундааны хэрэглээг хориглосноор нийтээрээ архи дарснаас татгалзан, архидалт багсаж, архидалтын дагавар нөлөө ч багасжээ.
Алуурчин дугаар гурав: Мансууруулах бодис
Одоо бид гурав дахь алуурчин дээр ирлээ. Мансууруулах бодис. Мансууруулах бодис нь оюун ухаан болон амьдралыг сүйрүүлэн бидний сайн сайхан сэтгэлийг устгаж гэр бүлд уй гашуу болон хохирол учруулдаг, хүмүүсийн ирээдүйг, ялангуяа залуучуудын ирээдүйг харанхуйлан нураадаг, яагаад гэвэл залуучууд илүү гэнэн байдаг учир иймэрхүү төрлийн уруу татах зүйлд амархан унадаг. Мансууруулах бодис энэ бүгдийг хийж чадна. Мансууруулах бодис нэн ялангуяа залуу үеийг хөнөөдөг. Энэ бидний зайлшгүй зогсоох шаардлагатай гэмт хэрэг биш гэж үү.
Мансууруулах бодисонд донтох зүй бус хэрэглээний талаар эмгэнэлт тоо баримт дурдья.
Энэ талаар мэдээлэл авч байгаагүй хүмүүст үүний талаар ярьмаар байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн улмаас амиа алдсан тохиолдлыг эс тооцоход л жилд дунджаар 200 000 гаруй хүн амь насаа алддаг байна. Жил тутамд АНУ-д 181 тэрбум ам доллар, Нэгдсэн Вант Улсад 33 тэрбум ам долларын зардал гаргадаг байна. Нэгдсэн Вант Улс одоогийн байдлаар мансууруулах бодисны донтолттой холбоотой хэрэгт 575 тэрбум ам доллар зарцуулаад байна.
Мансуууруулах бодисны муу нөлөө: тархины гэмтэл, саажилт, зүрхний өвчин, элэгний өвчин, сүрьеэ, emphysema, хорт хавдар, сэтгэл гутрах, амиа хорлох, ой санамжаа үе үе алдах, сэтгэхүйн өвчлөл, нярай хүүхдийн нас баралт ихсэх, гэмт хэрэг, хүчэрхийлэл, доройтол нэмэгдэнэ.
· Мансууруулах бодис нь гэмт хэрэг болон хүчэрхийллийн шалтгаан болдог.
Нэгдсэн Вант Улсад хууль бус мансууруулах бодис нь орон байрны хулгайн шалтгааны 50%-г эзэлдэг. Нэгдсэн Вант Улсад жилд цагдаагийн газар нийт саатуулагдсан хүмүүсийн 60% нь хууль бусаар мансууруулах бодис хэрэглэсэн байдаг байна. АНУ-д 650 героины донтон гурван сарын дотор 70 000 гэмт хэрэг үйлдсэн байна.
· Мансууруулах бодисны нийгэмд учруулдаг зардал
АНУ жил тутамд ажилчдын мансууруулах бодис болон архи дарсны зүй бус хэрэглээнээс болж 100 тэрбум ам долларын хохирол амсаж байдаг. Австрали улс жил тутам мансууруулах бодис хэрэглэгчдийн эмчилгээ, хууль сахиулалт болон ажлын бүтээмж алдалттай холбоотой зардалд 53 тэрбум ам долларыг зарцуулдаг байна.
Байгаль орчинд учруулдаг зардал
Нэг грамм кокаин үйлдвэрлэхэд 4,4 метр квадрат ширэнгэн ой устгагдаг, ингэснээр жилд кокаины үйлдвэрлэлээс болж бид 300 000 гектар ширэнгэн ойг алддаг байна.
Мансууруулах бодистой холбоотой нас баралт
АНУ-д өдөрт 52 хүн мансууруулах бодисноос болж алтан амиа алддаг байна. Канад улсад нийт нас баралтын 21%-г мансууруулах бодис зүй бус хэрэглэснээс амиа алдсан тохиолдол эзэлдэг байна, эрт нас баралтаас шалтгаалан амьдралынхаа жилүүдийн 23% алддаг.
Үргэлжлэл бий...
Эрүүл саруул, хэвийн, үр ашигтай амьдралаа хэрхэн эргүүлж олж авах вэ? Хариулт нь энд байна. Та нарт хариулт нь байгаа.
Мансууруулах бодисны зүй бус хэрэглээг тэвчих эмчилгээ хийлгэснээр гарсан зарим дэвшилттэй зүйлүүд: АНУ-д хийсэн нэг жилийн судалгаанаас хархад мансууруулах бодисонд донтсон хүмүүсийг эмчилсэнээр хүний амь аврагдаж, гэмт хэрэг багасаж, гэр бүлүүд сэргэж, мөн эмчлүүлэгсэдийн 69% нь эмчилгээний дараа хамгийн багадаа нэг жил мансууруулах бодисны хамааралгүй амьдарсан байна. Дахиад хэлэхэд, энэ бол зөвхөн нэг жилийн ажиглалт байсан, цаашдаа ч энэ байдал үргэлжлэх хандлагатай, учир нь хүмүүс хар тамхинаас хамааралгүй амьдралаар амьдарсанаар оюун санаагаа тогтвортой болгож энгийн амьдралаа эргүүлэн олж авсан. АНУ-ийн Калифорни мужид хийсэн судалгаагаар хар тамхины эмчилгээнд 1 ам долларын хөрөнгө оруулалт хийснээр гэмт хэрэг багасаж, эрүүл мэнд халамжийн үйлчилгээний зардал буурч, тогтвортой орлого нэмэгдсэнээр 7 ам долларын хэмнэлт гарчээ. АНУ-д нийт кокаин болон героины 60%-г нэг жилд баривчлагдсан хүмүүс хэрэглэдэг байна, иймээс тэдэнд хийсэн хар тамхины эмчилгээ нь гэмт хэрэг болон хар тамхины эрэлтийг бууруулжээ.
АНУ-н Аризона мужийн нэгэн доктор methamphetamine –д донтох өвчнийг гадуур эмчлэх арга байдгийг тогтоожээ. Энэхүү сэргээн засах эмчилгээ нь 60%-с дээш хувийн амжилт үзүүлсэн байна. АНУ-д 20 жилийн турш хийсэн судалгаанаас хархад энэхүү хар тамхины эмчилгээний хөтөлбөр нь гэмт хэргийг бууруулхад нөлөөлж, эрүүл мэнд болон оролцогчдын нийгмийн үүрэг хариуцлагыг сайжруулсан байна. Мансууруулах бодисгүй ажиллах орчин- хөтөлбөр нь ажил таслах зуршлыг бууруулах, ослын тоог цөөрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ёс суртахууныг дээшлүүлэх, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах , эмчилгээнд гаргах зардлыг багасгах, дундын даатгалын нэмэгдэл зардлыг бууруулах гээд маш олон эерэг үр дүнг үзүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг манай www.SupremeMasterTV.com/Killers хаягаар орж үзнэ үү. Бусад мэдээллийг ч гэсэн лавлаж харна уу. SupremeMasterTV.com-н бүх блогууд дээр эдгээр мэдээлэл байгаа, мөн түүнчлэн www.SupremeMasterTV.com/SOS хаягаар орж үзэж болно.
Алуурчин дугаар дөрөв: Тамхи
Одоо бид дөрөв дэх алуурчин дээр ирээд байна: Тамхи. Жилд ойролцоогоор 5,5 сая хүн тамхинаас болж нас бардаг. Тамхи татах нь хүний генетикийн бүтцэд өөрчлөлт оруулж, хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Уул нь энэ дэлхий дээрх цорын ганц бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын төрөл юм, тамхийг үйлдвэрлэнэ гэдэг нь өөрөө гэмт хэрэг юм.
Тамхитай холбоотой зарим нэг эмгэнэлт тоонуудыг дурдья: жилд дэлхий дээр 5,4 сая хүн тамхитай холбоотой амиа алддаг. Тамхитай холбоотой өвчлөлд АНУ дангаараа 96 тэрбум ам доллар зарцуулдаг. “Light” /гэрэл/, “Mild” /зөөлөн/ гэгдэх эдгээр тамхинууд зөвхөн хордуулахаас өөр юмгүй билээ. Хорт хавдар үүсгэх болон өвчлүүлэх тал дээрээ махны найз гэсэн үг. Хөгшрөлтийг хурдасгана. Гурав дахин асааж унтраасан тамхины хор хөнөөл үхэлд хүргэх аюултай. Энд тамхины хүүхдэд үзүүлдэг хор хөнөөлийн талаар дурдаагүй байгаа билээ.
Тамхи нь зүрхний шигдээс, зүрхний титэм судасны бүлэн, тархины thrombosis, бөөрний дутагдал болон хорт хавдар, уушигны хорт хавдар, улайн хоолойн хорт хавдар, давсагны хорт хавдар, уушигны архаг бөглөрөл, бронхит, саажилт, сульдаа зэрэг олон өвчний шалтгаан болдог. Унтраасан тамхиа эргүүлэн татсанаар учруулах хор хөнөөл нь улам их болдог: нялхасын эндэгдэл, үргүйдэл, үр зулбалт, дутуу төрөлт, хүүхдийн астма, бронхит, чихний халдварт өвчин, сэтэрхий уруул болон тагнайн цоорол, астматай хүүхэд түрэмгий хэт идэвхижилтэй болдог, эмэгтэйчүүдийн цусны эргэлтэнд өөрчлөлт орох гээд дурдаад байвал олон бий.
Үргэлжлэл бий....
Тамхинаас татгалзах ач холбогдол
Бидний аз болоход бид энэ олон эмгэнэлт зүйлсээс хамгаалагдсан: Тамхи хэрэглэдэггүй. Тамхинд үгүй гэж хэлцгээе. Амьдралаа аврах таны сонголт -энэ л ач тус нь.
Тамхинаас татгалзсанаар амьдралаа аварна.
Архи тамхины хэрэглээг зогсоож, дасгал хөдөлгөөн сайн хийж, жимс ногоо түлхүү хэрэглэснээр саажилтын эрсдэлийг хоёр дахин багасгаж болдог. Нэгдсэн Вант улсад олон нийтийн газруудад тамхи татахыг хориглосон нь жилдээ 11 000 хүн амиа алдахад хүргэсэн тамхины хор нөлөөг багасгажээ. АНУ-н мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх болон сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээний төвийн мэдээлсэнээр бүх 50 мужуудад насанд хүрээгүй хүүхдийн тамхи худалдан авалт үргэлж буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Австралийн Викториад 18-аас 29 насны залуучуудын тамхи таталт 30% буурсан байна, клуб болон шар айрагны мухлагуудад тамхи татахыг хориглосонд талархаж байна. Японд тамхи таталтын түвшин тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ.
Тамхи татахыг хориглосноор зүрх судасны хурцадмал хам шинж багасчээ.
Италийн Ром хотод олон нийтийн газар тамхи татахыг хориглосноос хойш эхний жил нь зүрх судасны өвчлөл 11,2%-аар буурчээ. Израилийн судлаачдын мэдээллэж байгаагаар тамхинаас гарсан хүмүүсийн зүрхний шигдээсээр гэнэт нас барах эрсдэл тэр даруй л арилдаг гэнэ. Францын Үндэсний Эрүүл Ахуйн Институтын мэдэгдэж байгаагаар тус улсад тамхи татахыг хориглосноос хойш зүрхний өвчлөлийн хэмжээ огцом буурч мөн хуучин тамхины нөлөө ч дагаад багасчээ. АНУ-н Нью-Йоркд тамхи татахыг хориглосноос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдийн дунд зүрхний ноцтой хүндрэл гарах нь 8% буурчээ, ингэснээр жилд эмчилгээ сувилгаанаас 56 сая ам доллар хэмнэх боломжтой болжээ.
Эрүүл мэндээ сайжруулахын тулд тамхийг хориглох хэрэгтэй.
Үндэсний хүн амын эрүүл мэндийн судалгаанаас хархад тамхи татдаг хүмүүсийн бронхит, астма, цусны даралт ихсэх зэрэг өвчний архагших байдал өндөр хувьтай байдаг байна. Тамхи татдаг хүмүүсд татдаггүй хүмүүсийг бодвол хүрээ гэдэсний \хотиронхой гэдэс\ хорт хавдар 7 жилийн өмнөөс бий болдог байна.
Хүүхдүүдээ эрүүл байлгахын тулд тамхийг хориглоё
АНУ-н Мичиганы Их сургууль болон Нэгдсэн Вант Улсын астма болон харшлын судалгааны төвийн хийсэн судалгаанаас үзхэд жирэмсэн эхчүүдийн тамхи татах зуршил нь зарим хүүхдүүдийн астмад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хүүхдүүд хуучин тамхины утаанд тогтмол өртөж байдаг тул уушигны хорт хавдарт өртөх эрсдэл гурав дахин ихэсдэг ба хожим амьдралдаа амьсгалын замын өвчинд нэрвэгдэх эрсдэл ч өндөр байдаг байна.
Тамхийг хориглосноор бизнесийн ач холбогдол
Жил тутамд гаргадаг мэдэгдэлд Нэгдсэн Вант Улсын Эрүүл Мэндийн Төвийн дарга Лиам Доналдсоны хэлсэнээр олон нийтийн газар тамхи татахыг хориглосноор урьдчилсан тооцоогоор 2,7 сая паундын хэмнэлт гарах юм байна. Тухайлбал, ажиллах хүч эрүүл чийрэг байснаар 680 сая паунд хэмнэнэ гэнэ. Өвчтэй өдрийн тоо цөөрсөнөөр 140 сая паунд мөн ажил дээр тамхи татсанаас үүдэлтэй ажлын бүтээмжийн алдагдалаас 430 сая паунд, тамхитай холбоотой хийгддэг цэвэрлэгээнээс 100 сая паунд тус тус хэмнэх юм байна.
Үргэлжлэл бий....
Төгсгөл
Бидэнд сонголт хийх боломж байгааг та нар харж байна. Элбэг дэлбэг үзэсгэлэнтэй амар амгалан дэлхий юу эсвэл зовлон шаналал, тэрнээс ч дор бүгдээрээ амиа алдах уу. Мах, согтууруулах болон мансууруулах бодис, тамхи -энэ бүх аллагын шинжтэй гэмт хэргүүдийг зогсоох шаардлагатай. Үүний оронд бидэнд юу ирэх вэ? Хүн амьтан ялгалгүй бүгдэд нь урт удаан жаргалтай амьдрал ирнэ. Хязгааргүй эрүүл мэнд болон сайн сайхан. Оюун ухаан болон авьяас чадвар. Урьд өмнө байгаагүй агуу их хайранд нэгдэнэ. Товчоор хэлбэл, бид бүхий л утгаараа шинэлэг, гайхалтай дэвшсэн хүнлэг сэтгэлтэй болно. Хамтдаа ийм л ирээдүйг бүтээцгээе, бидний энэхүү гайхалтай ирээдүйд бүхий л амийг нэгэн мэт санаж эрхэмлэн нандигнах болно. Жаргалтай байцгаая, яагаад гэвэл ийм өдрүүд надад хэдийнээ эхэлсэн шиг санагдаж байна.
Бурхан биднийг адислах болно! Бурхан бидэнд бүгдэд нь хайртай!
Дэлхий дээр ийм амьдралыг цогцлоохын тулд бид ухаалаг сонголт хийх хэрэгтэй.
Тухайлбал, мах идэхийн оронд ургамлан хоолтон болцгооё. Дэлхийгээ бохирдуулахын оронд ногоон гарагийг байгуулая. Төрөл бүрийн хор хэрэглэхийн оронд мөргөл залбирал, йога, бясалгал хийх зэрэг аргаар бүгдээрээ Бурханы адислалтай нэгдэцгээе. Хар тамхины ургамал тарихын оронд органик жимс ногоо ургуулцгаая.
Та бүхэнд эзэн бурхны хайрын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Өөр өөрийн хийх ёстой зүйлээ хийж байгаад баярлалаа.Та бүхэн адислагдах болтугай.