Thursday, September 17, 2009

Сугар Гаригийн нууц


Та бүхэн Суприм Мастер Телевизийн Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр 2009 оны 8 сарын 29-нд АНУ-н Калифорни мужийн Лос Анжелест Их Багш Чин Хай, Суприм Мастер Телевизийн ажилтнуудын хооронд болсон “Сугар Гарагийн нууц” видео конференцийн эхний хэсгийг толилуулж байна.
SM: Баярлалаа. Тавтай сайхан байцгааж байна уу? Та нарт хайртай шүү!
Та нар сайн, сайн.
Q: Багш аа, бид танд хайртай! Та хөөрхөн харагдаж байна, Багш аа.
SM:Сайн байцгаана уу!
Q:Сайн уу! Багш аа!
SM:Та бүхнийг их хичээнгүй ажилладаг гэдгийг хэлмээр байна.
Q:Өнөөдөр Хайрт Багшийгаа харж байх маш их аз завшаан тохиож байна. Өөрийн үнэт цагаа бидэнтэй хуваалцаж байгаад маш их баярлалаа. Дэлхийн төлөө, энд байгаа хамаг төрөлтний төлөө хийж байгаа бүхэнд бид маш их талархаж байна.
SM:Үүнийг үргэлж дурдаад хэрэггүй. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Залуус та нар агуу тус болж байна. Мөн та ахан дүүс, гадна байгаа цагаан хоолтон, веган, усан хоолтон, жимсэн хоолтон, нар, агаараар хооллогч болон цагаан хоолтон бус хүмүүсийн тус ихээ. Тэд одоо маш их тусалж байгаа бөгөөд манай гарагт маш их тустай цагаан хоол уруу тэд эргэж байна. Та нар сайн байгаад маш их баяртай байна. Та нар их ажиллаж байгааг би мэднэ.
Энэ бүх сайхан, төгөлдөр хүмүүс ээ, ээ Бурхан минь!
Та нар надаас аль дээр Сугар гараг гээд халуухан сэдвээр асуултыг надад тавихыг хүсч
байсныг би мэднэ, гэхдээ бид маш завгүй, тийм ээ? Та нар мэдэж байна уу?
Q:Тийм ээ, Багш аа.
SM:Тиймээс би үүнийг үнэхээр шүүж гаргасан, тэгээд бидэнд цаг гарлаа. Бид дэлхийг аврах ч юм бил үү, хэн мэдлээ, тэгвэл та нар намайг өдөр бүр харж, дуртай үедээ харна. За, надад хэл дээ, та нар хоорондоо ярилцсан, тийм үү?
Q:Тийм ээ, Багш аа.
SM:Зүйтэй.
Q:Танаас асуух маш их асуулт бидэнд байна.
SM:За хэлээд байгаарай, би сонсож байна.
Q:Сайн байна уу, Багш аа, эхний хоёр асуултаа асууя. Хэдэн тэрбум жилийн өмнө Сугар гараг дэлхийтэй адилхан далай тэнгистэй байсан, гэхдээ далай нь хэсэгчлэн хатаж ширгэсэн. Учир нь Сугар гараг наранд их ойрхон байж. Тэгсэн ч тэнд ус байгаа нь тэнд физик амьдрал байсан ба өнөөдөр тэнд бичил амьтдын амьдрал байгаа гэдэгт эрдэмтэд итгэж байна. Сугар гараг Дэлхий шиг амьдралтай байсан уу?
SM: Тийм, тийм, байсан. Тэр нэгэн цагт үзэсгэлэнтэй гараг байсан ба одоо бол тэнд юу ч байхгүй тэнд ердөө амьдрал байхгүй, бидний амьдрал гэж мэддэг зүйл байхгүй.
Харамсалтай юм аа.
Q:Тэнд өмнө байсан төрөлтөн бидэнтэй адилхан зүс царайтай байсан уу?
SM:\Тийм ээ\
Баярлалаа, Багш аа.
SM:Тийм ээ, тэд бидэнтэй адилхан харагддаг.
Q:Марс, Дэлхий, Сугар гаригууд бидэнтэй адилхан /гуманоид/ төрлийг олон яаж байгаад амьдрах болсон юм бэ? Бид нэг өвөг дээдэстэй юу? Баярлалаа, Багш аа.
SM:Тийм ээ, бидэнд цорын ганц өвөг байгаа. Тэр бол Бурхан. Гэхдээ бид “доройтсон сахиусан тэнгэрүүд”. Тэд бидэнтэй адилхан харагдаж байгаа шалтгаан бол тэд адил буянтай. Марс, Сугар, манай галактикийн зөвхөн манай галактикийн зарим гараг. Хэтэрхий алсыг бүү асуугаарай, тэгвэл би хэзээ ч самадигаас гарч чадахгүй. Таны асуулт энгийн ч би шалгах хэрэгтэй, цаг орно. Гараг оршиж байхын төлөө физик байдлаар ид маш завгүй байдаг тул таны хүсэлтийг золиослож, үүнийг өнөөдрийг хүртэл орхисон байгаа, энэ хариултыг олох гэж их хичээсэн.
Q; Баярлалаа, Багш аа.
SM: Танд хэлэх зүйл байна уу?
Q: Марс улаан гараг бөгөөд Сугар гараг буцлам халуун.
SM: Тийм ээ.
Q: Сугар гараг Дэлхий шиг газар нутагтай, амьдрал цэцэглэсэн, ногоон уул толгодтой, цэнхэр нуур устай байсан уу, эсвэл өөр дүр төрхтэй байсан уу?
SM: Тийм, тэд адилхан. Сугартай адил манай хөрш гараг Марс нь мөн адил дүр төрхтэй. Зарим нь илүү үзэсгэлэнтэй тансаг. Хэрвээ бидэнд хожим цаг байгаад, таны асуулт гарч ирвэл би хариулья, за?
Q:За.
Асуулт: Сайн байна уу, Багш аа.
SM:Сайн байна уу.
Q:Нийтийг хамарсан сүйрлийн өмнө Сугар гараг технологийн хувьд хэр хөгжилтэй байв?
SM: Бид нараас хавьгүй илүү хөгжилтэй байсан. Харамсалтай нь зөвхөн технолгийн хувьд бөгөөд өөр юугаар ч дэвшээгүй тул ийм зүйл болсон. Тэд хэтэрхий материалистик байсан. Тэд өөрийн ололт амжилтандаа хэтэрхий бардаж, дотоод хаант улсын тэнгэрлэг мөн чанарт маш бага анхаарал тавьдаг байсан. Тэд хэтэрхий бардам, технологийн хувьд хэтэрхий их дэвшсэн байсан. Тэд өөрсдийгөө Бурхан гэж боддог. Тэд өөрийн хүссэнээ хийж болно гэж боддог. Үнэндээ голдуу физик байдлаар. Танд хэлэх зүйл надад надад байгааг би харъя. Үргэлжлүүлээд байгаарай, магадгүй надад танд хэлэх өөр зүйл байж мэднэ.


Q:Сүйрэл болохоос өмнө Сугар гараг дээр гэгээрсэн Багш байсан уу?
SM:Тэд байсан ч тэднийг тэд даруй устгасан. Би танд хэлсэн. Тэд өөрийн материаллаг амжилтандаа дэндүү бардаж, Бурхан, дотоод хаант улсын үнэ цэнэ, ёс зүйн үнэ цэнэ зэрэг хийсвэр зүйлийн тухай хэнийг ч яриаг сонсоход дэндүү мунхаг байжээ. Тиймээс Багш нарын хэн нь ч амьд үлдээгүй. Хожим нь мэдээж ямар ч Багшийг тэнд илгээгээгүй. Цөөн хэдэн эхэнд гарч ирсэнийг тэд бараг даруй устгасан.
Q:Багш аа, тэр цагт хэчнээн хүн оюунлаг бясалгал хийж байсан бэ?
SM:Хэчнээн хүн ээ? Хэн ч байгаагүй, хүүхдээ. Маш харамсалтай. Сугар гараг л ийм байсан.
Өөр асуух зүйл байна уу?
Q: Болсон. Баярлалаа, Багш аа.
SM:Зүгээр .
Q:Сайн байна уу, Багш аа.
Багш аа, нийтийг хамарсан сүйрлийн өмнө веган байх зэрэг шийдвэрлэх арга зам Сугарыханд байсан уу?
SM:Үгүй, үгүй. Тэд веган байх, энэрэл, амьдралуудын хоорондох харилцан холбооны талаар ямар ч мэдлэггүй байсан . Тиймээс ийм аймшигтай төсгөл болсон юм. Марсаас ч дор.
Q:Сугар гарагт ямар төрлийн гай гамшиг гарсан бэ?
SM:Мал аж ахуйгаас гарсан хортой тэсрэмтгий хий, энэ нь дагаад бүх талаас өөр бусад хийг татсан байсан. Тэгээд тэд хэдхэн долоо хоногийн дотор, 8, 9 долоо хоногийн дотор дэлбэрсэн, бүх зүйл бүрэн сүйрч, тэд бүгд устгагдсан, учир нь газрын доороос маш хүчтэй дэлбэрэлт болж, яг л галт уулын дэлбэрэлт шиг, мөн далайгаас, амьтдаас ялгарах хий энд байсан. Тэд хамтдаа бүхэл гарагаа дэлбэлсэн. Тэсрэмтгий, хортой хийнээс болж хүн ам тэр чигтээ өөд болсон. Маш харамсалтай юм болсон.
Q: Сайн байна уу, Багш аа.
SM:Сайн байна уу.
Q:Дэлхий дээр оршин байгаа бусад оршин суугчдын идэх зуршлаас болж гарагийг сүйрүүлэх энэ сүйрэлд олон гарагууд орсон гэж санагдаж байна. Гарагийн хөгжилд мах идэх нь яагаад ийм их саад учруулдаг вэ?
SM:Та нар харж байна уу, ухамсрын доогуур түвшинтэй оршин суугчидтай доогуур ухамсрын түвшний гарагууд сүйдэж, үгүй болж байсныг харж байгаа биз. Дээдийнх биш.
Q:За.
SM:Мэдээж тэд тоолшгүй олон байгаа. Би энд хаа нэгтээ бичсэн байгаа Сугар, Марс гараг шиг адилхан хувь заяаг эдэлсэн, сүйрч үгүй болсон 5 тэрбум гараг байсныг хэлэхэд харамсалтай байна.
Q: Багш аа Маяа өөр бусад гарагууд дээр мөн адил шалгалтыг өдөөсөн үү? Гарагийг сүйрүүлэх, мах идэх зуршлаар сорьсон уу?
SM:Тийм ээ. Тийм ээ, мэдээж чөтгөрүүдийн хаан Маяагийн ажил байгаа юм. Тэд сөрөг хүчний толгойлогчид. Тэд Бурханы хүүхдүүдийг сүйтгэхийг хүсдэг. Хэрвээ хүмүүс тэнгэрлэг зөн совин, оюунлаг жолоодлогыг сонсохгүй бол тэд мэдээж энэ занганд унадаг, унахад үнэхээрийн маш амархан.
Q:Би ойлгож байна. /Баярлалаа, Багш аа. /
SM:Зүгээр ээ.
Q:Та Сугар гараг дээр урьд нь байсан уу?
SM:Үгүй. Гэхдээ би өөр Сугар дээр байсан. Энэ Сугар дээр биш. Манай галактикт 4 Сугар байдаг. Тэд хоорондоо адилхан учраас тэднийг ингэж нэрлэсэн юм, за? Адилхан хэмжээтэй, адилхан дүр төрхтэй, адилхан үзэмжтэй. Тэднийг Сугар гэдэг. Тэдний хоёр нь сүйрсэн. Гарагаар тархсан халуун хийгээр өөрийгөө устгасан, одоо бидэнд харагдаж байгаа гараг уу?
Q:Тийм ээ.
SM:Энэ бүх амьдрал устаж үгүй болсон. Өөр бас нэг Сугар гараг сүйрсэн, бүрэн сүйрсэн, бүрэн тэсэрч, гэнэт л хумхын тоос болон бүрэн үгүй болсон. Бидэнд бас манай гарагаас технологийн хувьд хавгүй дэвшсэн маш үзэсгэлэнтэй хоёр Сугар бас байгаа. Азаар тэр Сугар гараг дээр хүн ам байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг мах идэж байгаа ба тэд маш сарнисан. Харин үлдсэн дөрөвний гурав нь бүгд цагаан хоолтон буюу веган /ургамлан хоолтон/.
Q:Энэ агуу юм.
SM:Тиймээс тэд өөрийн гарагтай байсаар байгаа. Өөр хоёр гараг тэндээ байгаа ч буцлам халуун, хоёр дахь нь тэсрэмтгий хийгээр бүрэн чандруу болсон.
Q:Ойлголоо.
SM:Хоёр дахь Сугар гарагийн хөрсөн дор бас өөр нэг төрлийн хий цугларсан байжээ. Халуун гараг дээр биш, харин хоёр дахь гараг дээр, тэсэрсэн гарагийн цөмийн дотор хортой хий хуралдсан. Гарагууд дотроо хоосон цөмтэй, хортой хий тэндээ бүрэлдэж, гарагийн уур амьсгалыг мөн ийнхүү болгосон. Тийм учраас Сугар гараг, дөрөв дэх Сугар гараг бүрэн үнсэн товрог болтлоо дэлбэрч, бүр мөсөн арилсан. Хүмүүс төдийгүй гараг бүхлээрээ.
Q:Баярлалаа.
SM:Зүгээр ээ.
Q:Сайн байна уу, Багш аа.
SM:Таны бие сайна уу? Би сайн байгаа, харин та?
Q:Маш сайн. Сугар гарагийн сүйрэл хэзээ болсон бэ?
SM:Хэдэн тэрбум жилийн өмнө, Марсын сүйрлээс өмнө болсон юм. Тийм учраас Сугарын нэг ч хүн надтай холбоо тогтоогоогүй. Тийм учраас энэ бүх хариултыг олохын тулд надад их хугацаа шаардагдсан. Энэ бүх хариулт Сугараас ирээгүй, та нарт өгч байгаа хариулт Сугар гарагаас ирээгүй, энэ халуун гарагаас ирээгүй юм.
Мэдээж алга болсон Сугар, 4 дэх Сугар гэж нэрлэе, энэ бүх зүйл мэдээж ирээгүй. Намайг харахад энэ нь ердөө дөрвийн тоо шиг харагдаж байна. Бидний асууж байгаа нь 1, бусад нь хоёр, гурав, болж байна. Нэг нь дундаа байсан, эхнийх нь, сүүлийнх нь асуудалд орсон. Тиймээс эдгээр бүх хариултыг би Марсын хүмүүсээс авсан.
Марсын настайчууд надад зарим нэг хариулт олоход тусалсан. Тэгээд зарим нэг хариултыг Марсаас авч чадаагүй юм учир нь Марсын хүмүүс бүхнийг хэлж чадахгүй. Зарим асуултанд Марсын хөгшчүүл хариулсан. Харин ихэнх хариултыг танд гэж хэлэхэд алга болсон Сугар ба бусад асуултын хувьд мэдээллийн өөр сурвалжаас ирсэн. Тодруулж хэлбэл бид Галактикийн Тэмдэглэлийн Бурханд талархах ёстой. Тэр бүхнийг хадгалдаг.
Q:Гайхалтай.
SM:Тийм ээ. Зөвхөн манай галактик. Хэтэрхий хол бүү яваарай, би илүү их бясалгах хэрэгтэй болно. Та бүхний асуулт энгийн гэж харагдаж байвч би их ажиллах хэрэгтэй болдог. Би ямар эх сурвалжтай холбоо тогтоохоо мэдэхгүй, учир нь энэ мэдээ Акашисын тэмдэглэлээс ирээгүй юм. Энэ нь Галактикийн Түүхэн тэмдэглэлээс ирсэн юм. Хэн ч түүний дотор орох боломжгүй. Учир нь энэ нь хэнд ч хамаагүй юм. Бид өөрийн тэмдэглэлээ Акашисын тэмдэглэлээс авч болох ч манай галактикийн тухай, сүйрэл, оршин тогтнохын тухай мэдээг нягталж энэ номын санд орж чадахгүй. Бурхан Галактикийн Түүхэн тэмдэглэлийг хариуцдаг учраас тэр сайхан сэтгэл гаргаж, энэ мэдээллийг надад мэдэх боломж өгсөн. Түүнд бид талархах ёстой.
Q:Тийм ээ, баярлалаа.
SM:Тэр байна! Уучлаарай, тэр. Тэр үзэсгэлэнтэй, маш сайхан сэтгэлтэй, өгөөмөр тустай. Өмнө би үүнийг мэдэж байгаагүй. таны асуултанд талархлаа, таны дотоод чин хүслийн дагуу би энэ дарь эхтэй холбоо тогтоож чадсан: үгүй бол би энэ талаар мэдэх ч үгүй байсан. Ойлгож байна уу? Тийм үү?
Q:Тийм ээ.
SM:Би энэ талаар бодож байгаагүй. Хэн ч тийшээ очиж чадахгүй ч тэр надад мэдээлэл өгсөн, энэ бидэнд хангалттай.
Q:Тэдэнд хир их цаг байсан бэ? Тэд арга хэмжээ авсан уу, эсвэл оройтсон байсан уу?
SM:Оройтсон.
Q:Би таныг асуултанд хариулчихлаа гэж бодлоо, гэхдээ Марсын адил веган /ургамал хоолтон/ байхын чухлыг хүргэж өгөх хангалттай хүн тэнд байгаагүй юу?
SM:Үгүй, үгүй. Байсангүй. Тэдэнд ямар ч хугацаа байсангүй. Хэдхэн долоо хоногийн дотор бүхэл гарагаараа сүйдсэн. Мал аж ахуйгаас ялгарсан хорт хийгээр сүйрсэн. Мэдээж тэр бүх хийг, далайгаас, та нарын мэдэж байгаа дулаан далайгаас татаж авсан. Энэ нь бидэнд байгаа гарагийн асуудалтай ижилхэн. Тэдэнд энэ маш хурдан өнгөрсөн. Тэдэнд хугацаа ч байсангүй. Тэд цагаан хоолны талаар санаа тавиагүй. Тэд ямар ч оюунлаг хүрээнд үнэндээ очсонгүй. Марс илүү хувьтай байсан, тийм үү? Гэхдээ энэ бол үгүй. Энэ Сугар гаригт, халуун
Сугар гаригт гарагийн цөм нь халуун, хортой хийгээр дүүрэн байсан ба ямар ч амьдрал оршиж чадахгүй байсан. Магадгүй бичил биетэн, харин бидний хувьд, хүн төрөлтний хувьд амьдрах ямар ч аргагүй байсан. Та тэнд хүрч чадах ч үгүй. Сарнисан Сугар гарагийн хэмжээ нь Марстай адилхан. Харин нөгөө хоёр Сугар гараг сайн, маш сайн. Тэнд дайн гэж байхгүй. Тэнд мах иддэг хүн ам цөөн байгаа, за?
Тиймээс тэд их бага хэмжээгээр үйлийн үрийн хуулиар тэнцвэржсэн. Урьд нь хэрвээ гарагийн хүн амын гуравны хоёр нь цагаан хоолтон бол бид мөн гарагаа аварч чадна гэж хэлсэн, гэвч одоо дэндүү оройтсон. Одоо бид Бүхэл гарагаараа энэрэлтэй байх ёстой.
Веган байвал хамгийн сайн. Тэдэнд ЮФО байдаг. Хоёр амьд гарсан гарагт, тэдэнд ЮФО байдаг.
Q:Сайн байна уу, Багш аа.
SM:Та сайн байна уу?
/Маш сайн, баярлалаа. /
Q: Маш сайн байгаа, Багш аа. Танд баярлалаа. Надад асуулт байсан, гэхдээ та хэдийн Сугар Марс хоёрын аль нь эхлээд сүйрсэн, Сугар гарагийн тухай та хэдийн бидэнд хэлсэн учраас үүнийг шийдэхэд та хэдийнэ тусалсан. Гамшиг болохоос өмнө Сугар гараг Марс гарагтай холбоо тогтоох боломжтой байсан уу?
SM: Үгүй, үгүй, тэд хоорондоо холбоотой байгаагүй. Хоёр Сугар гараг сүйрч, устгагдсан, тэдэнд хангалттай оюунлаг чанар байгаагүй, тэдэнд телепати, юу ч байгаагүй, учир нь тэд хөгжлийн зөвхөн физик тал дээр анхаарлаа хандуулсан. Тэд оюунлаг тал дээр санаа зовоогүй. Тийм учраас тэд сүйрсэн.
Q:Ойлголоо. Гай гамшиг гарахад ямар нэгэн төрөлтөн амьд үлдсэн үү?
Тэд яаж амьд үлдэж чадсан бэ? Цаг уурын гай гамшгийг хичнээн төрөлтөн дааж гарч чадсан бэ?
SM:Хэн ч үлдээгүй.
Q: Хэн ч үү?.
SM: Хэн ч. Тэд бүгд явсан. Зарим нь шууд үхсэн, зарим нь хэдэн долоо хоногийн турш зовиуртай үхсэн, бүгд үгүй болсон, хүн, амьтан, ургамал, өвс, бүгд. Энэ халуун гараг дээр, халуун Сугар гараг дээр оршиж байсан бүх зүйл хэдхэн долоо хоногт үгүй болсон. Миний дурдсан өөр нэг гараг болох дөрөв дэх Сугар хэдхэн минутын дотор тэсэрч, бүрэн үгүй болсон. Маш харамсалтай, мэдэж байна. Дөрөв дэх гарагийн сүйрсэн гол шалтгаан нь тэд амьдралын маш харгис байдлаар амьдарч байсан.
Тэд Бурхан, ямар нэг ёс зүйн стандартанд санаа тавиагүй. Тэдний эсрэг юу л байна, Тэнгэрлэг мөн чанар, Бурханыг номлодог хэнийг ч гарсан тэд тэднийг даруй маш их тамлан харгис, зовлонтой, удаан үхлээр тамлан алдаг байсан. Энэ бол аймшигтай, аймшигтай гараг. Энэ хоёр Сугар гараг аймшигтай гарагууд байсан. Хэдийгээр тэд технологийн хувьд маш их хөгжсөн ч тэд оюунлаг хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээний хувьд юу ч биш байсан. Материаллаг байдлаар батлагдахгүй ямар ч зүйлийн тухай хэн нэгэн ярихыг зүрхлэхэд тэр хүн хорон санаатанд, хамгийн муу, үнэ цэнэгүй, аюултай хүнд тооцогддог байсан. Тэд энэ төрлийн хүн гарагийн хүн амын ухааныг хордуулна гэхээс айгаад тэднийг хамгийн харгис байдлаар олон нийтийн нүдэн дээр устгасан. Энэ талаар хүн бүхэнд мэдүүлэхийн тулд алсан. Тэгээд хэн ч энэ чиглэлд дахин бодож ч зүрхлэхгүй байсан. Тэд машин, технологи хөгжүүлэх тал дээр төвлөрч байсан бөгөөд тэд маш тухтай амьдралтай байсан учраас үүнд итгэдэг байв . Тэд үүнээс илүү, тэдний диваажингаас илүү зүйл байхгүй гэж тэр үед бодож байсан.
Q;Ойлголоо. Энэ бүхнийг мэдэх нь үнэхээр харамсалтай байна.
SM:Тийм ээ. Энэ намайг өчүүхэн санагдуулдаг. Учир нь би хэдийнэ жижигхэн байгаа. Харин галактикт маш их зүйл байгаа, маш их гараг, маш их зүйл болж байгаа. Энэ биднийг маш өчүүхэн, ямар ч хэрэггүй өчүүхнээс өчүүхэн болгож байгаа.
Q: Бидэнтэй хамт Дэлхий гараг дээр хамт байсанд маш их баярлалаа.
SM: Зүгээр. Зүгээр.
Q:Биднийг аврахын тулд.
/Маш их баярлалаа. /
SM: Би өөрийн тэмдэглэлээ хараадахья. Марсын мэргэд хөгшид надад зөвхөн гурван асуултанд хариулсан ба үлдсэн асуултанд Галактикийн Тэмдэглэлийн Бурхан өгсөн. Дарь эхдээ маш их талархлаа. Үнэндээ тэд бурхан, дарь эх байхын талаар санаа тавьдаггүй. Зүгээр маш үзэсгэлэнтэй байдаг. Түүнийг “Дарь эх” гэе. Ядаж үлдсэн энэ хоёр гараг нь Бурхныг шүтдэг, тэд өөрийн ганц шашинтай байгаа нь тэдэнд амар байдаг. Тэд бүгд Бурхныг шүтэж, нэг шашинтай, тэр бол бүхнийг чадагч Бурхан, тиймээс шашин хоорондын зөрөлдөөнөөс болж дайтдаггүй. Хэзээ ч Тэд илүү тэнцвэртэй, тэд бидэнтэй нэгэн адил хүн амын дөрөвний гурван цагаан хоолтон.
Q; Сайн байна уу, Багш аа. Бидэнтэй өнөөдөр Та байгаа нь агуу хүндэтгэл билээ. Би маш аз жаргалтай талархалтай байна. Хоёр зүйлийг асуумаар байна. Гарагаа аварч чадаагүй хүмүүс өөр гараг дээр төрөл олдож дэлхийн дулааралтай тулгарсан бидний алдаатай адил алдаагаа засахаар болсон уу?
SM: Надад энэ төрлийн мэдээ хаа нэгтээ байгаа эсэхийг шалгая.
Q: За, баярлалаа, Багш аа.
SM: Зүгээр. Түр хүлээгээрэй. Тэдгээр хүмүүс урт хугацааны турш, хэдэн мянган жилийн турш тамын оршихуйд төрсөн бөгөөд үүний дараа тэдэнд дахин гуманоид болж төрөх зөвшөөрөл өгсөн, гэхдээ маш аймшигтай гарагийн оршихуйд. Тэд тэндээ байнгын айдас, гуниг, дотоодын зовиуртайгаар амьдрах болсон. Тамтай адилхан.
Q:Сүйрлийн ирмэг дээр тулсан сүүлчийн гараг нь Дэлхий байх уу?
SM:Үгүй, сүүлийнх биш, хонгор минь. Бидэнд харгислал, ёс бус удирдамж, ялангуяа бие биений эсрэг, амьтан шиг сул дорой төрөлтний эсрэг хөнөөх үйлдэл гаргаж байгаа цагт энэ байсаар байх болно. Ийм амьдралын хэв маягийг дадуулж, өвөрлөсөн ямар ч гараг бидэнд одоо тулгараад байгаа сөнөх аюултай тэд мөн адил тулгарна.
Q;Тэд зөв амьдралын хэв маягтай удахгүй болох байх гэж найдаж байна.
SM:Найдаарай.
Q:Танд баярлалаа. Маш их баярлалаа, Багш аа.
SM:Манай гараг эхлээд амьд гарна гэж найдья. Үүний дараа хүн бүр ямар төрлийн зохион бүтээх ажил хийж болох талаар хүн бүр гайхах болно. Бид өөр бусад гарагийн үзэмж байдлыг харж, тэдэнд зочилж, тэд ч мөн адил зочилно.
Q:Энэ маш гайхалтай.
SM:Гараг хоорондын холбоо тогтоовол бүр ч сайн.
Q:Сайн байна уу, Багш аа. Хоёр юм асууя.
SM:Та сайн байна уу?
Q:Би маш сайн байгаа. Маш их баярлалаа. Та сайн байна уу?
SM:Сайн, сайн. Хайраа, та юу гэж асуумаар байна?
Q:2009 оны 3 сарын үед бид критик масст хүрсэн.
SM:Бид сайн болж байгаа. Заримдаа телевизийг үзэж байхад бараг бүх телевиз гарагийн сүйрлийн асуудал, түүнийг шийдэх арга зам болох цагаан хоолны тухай ярьж байна.
Өнөөдөр нэг Оросын телевизээр асуулт тавьж байгаа нэгэн сурталчилгаа жирэлзэн өнгөрсөн: Цагаан хоол гарагаа аврах цорын ганц арга зам мөн үү, гарагийн хямралаас болж цагаан хоолтон байхад хүрээд байна уу?” гээд.
Би маш их баяртай байгаа. Бид үүнийг чадах ч юм билүү. Хэн мэдлээ?
Q:Гайхалтай.
SM:Сайн, сайн. Тэгвэл бид үлдсэн хоёр Сугар гараг дээр очиж үзэж чадна.
Q:Тэгвэл бүр ч сайхан.
SM:Магадгүй. Тийм. Тэгвэл та нарт ийм тэнэг асуулт тавьж байх шаардлага байхгүй, надад шөнө унтахгүй байх шаардлагагүй. Таны асуулт энгийн санагдаж байгаа ч миний хариулт маш энгийн. Гэхдээ би бясалгаж, бүхэл орчлонгоор хайлт хийж, юу л хураангуйлж, хүний хэл рүү хөрвүүлж чадна тэр бүхнээ бичиж, энэ бүхнээ харанхуйд, багахан гэрэлд хийх ёстой. Учир нь би өөрийн төвлөрөл, холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа. Тэгээд энэ нь тэр бүр нүдэнд таатай биш. Учир нь заримдаа энэ бүхнийг хүлээж авахад би нүдний шил зэргээ олж зүүж амждаггүй. Би үүнийг хурдан хийж чадахгүй. Заримдаа эрээчдэг. Заримдаа юу бичсэнээ ч олж хардаггүй юм.
Q:Маш их баярлалаа. Өөр асуух зүйл байна. Гарагаа аврахын тулд хэчнээн хүн веган байх хэрэгтэй вэ?
SM:Танд хэдийн хэлсэн. Бүхэл гарагаараа байх хэрэгтэй.
Q:Бүхэл гараг. Маш их баярлалаа, Багш аа.
SM:Тэд бүрэн цагаан хоолтон, бүгдээрээ ядаж цагаан хоолтон гэдгийг мэдэхгүй, магадгүй тэдэнд хэд хэдэн үнээ байж болох юм. Үнээнүүд илүүдэл сүүгээ заримдаа өгдөг, тэгвэл мэдээж тэд сүүг ууж болно. Гэхдээ үүнийг хэлэхдээ би энэ худлаа байж мэднэ гэж айж байна. Тэд” Бидэнд 100,000 үнээ байгаа, тэднийг зүгээр өсгөж байна” гэж хэлж чадна. Тэгвэл бид буцаад л тэг цэг рүү. Өө, Хүмүүс тэд үргэлж маргалддаг. Бүх хүмүүс чин шудрага, өөрийн болоод үр хүүхдийнхээ амийг аврахаар үнэхээр хүсдэг болно гэдэгт найдаж байна.
Би бүх бурхад, хамаг сахиусан тэнгэр, бүх тэнгэрлэг ухаалаг төрөлтнийг энэ гараг дээр бууж ирээд хүн төрөлхтнийг сэрээхийн тулд туслахыг хүсч байгаа. Учир нь цаг хугацаа явсаар бидэнд хангалттай хүч байхгүй, үнэнийг хэлье. Манай бүлэг маш жижигхэн учраас өдөр шөнөгүй би залбирдаг, тэднийг энэ дэлхийд бууж ирээд, өөрийн хүчээр хүмүүст нөлөөлж, хүмүүсийг сэнхрүүлж, хурдан цагаан хоолтон болгохын тулд тэднийг сэрээхийг тэд нараас гуйдаг. Мэдээж тэд бидэнд тусалдаг. Бид тэдэнд мөн талархах ёстой. Бурхад, дарь эх, сахиусан тэнгэр өөрсдөө дэлхий дээр богино хугацаанд бууж ирээд, хүмүүстэй ярилцаж, тэднийг сэрээж туслаж байгаа. Тэнгэрлэг оролцоотойгоор бид гарагаа аварч чадна гэж найдаж байна. Учир нь энэ нь миний бодож байснаас илүү удаан болж байгаа.


Та бүхэн үргэжлэлийг http://www.suprememastertv.com/ -р орон үзэцгээнэ үү.