Тэнгэрлэг Увдис
Их Багш өөрийн уран бүтээлээ тайлбарлаж байна./
Бясалгалын төв бол үнэндээ тайван амгалан байх ёстой газар ч би зургаа "Тэмцэл" гэж нэрлэсэн. Яагаад гэвэл бясалгагчид маань эцсийн эцэст амар тайванг олж авахын тулд дотроо тэмцэж байдаг юм. Ихэнх хүмүүс сүм эсвэл бясалгалын газрыг шувуу жиргээд л гэх мэт гоё сайхан, нийцэл зохицолтойгоор зурдаг. Гэхдээ надад бол энэ нь тэмцэл юм. Учир нь дотоодод маань юу болж байдгийг би мэддэг. Өөрийн амар амгаланг олж авах гэж тэмцэж байхад эхэндээ энэ нь тийм ч хялбар бус байдаг. Хэрвээ түүнийг хүмүүс аль хэдийн олоод авчихвал тэдэнд бүр бясалгалын төв ч хэрэггүй юм. Тиймээс л би зургаа "Тэмцэл" гэж нэрлэсэн бөгөөд үүний утга учрыг та нар ойлгосон байх гэж бодож байна. Бид бүгдийн дотор, зүрх сэтгэлд маань уран бүтээлч оршиж байдаг. Тиймээс ч манай дэлхий дээр хүмүүс хэдийгээр нэгэн ижил хэлээр ярьдаггүй ч өөр хоорондоо урлагийн холбоогоор ойлголцдог. Урлагийн сонирхолтой 2 хүн хамтдаа суухад тэдэнд ярих хэл яриа хэрэг байдаггүй. Хөгжим, уран зураг гэх мэт бидний амьдрал дээрх бүх л төрлийн урлагийн илэрхийлэл нь дэлхий даяар үнэлэгддэг. Учир нь уран зураг ч гэсэн дотоод сэтгэлийн нэгэн илэрхийлэл юм. Дотоод сэтгэлийн илэрхийлэл бол бүхий л гоо үзэсгэлэн, ач буян бас Үнэн юм. Бид урлагийг дотоод урам зоригоосоо илэрхийлж гаргадаг. Энэтхэгчүүд хэлэхдээ жүжигчин, хөгжимчин, шүлэг зохиол бичигчид нар бол бүгд хагас гэгээнтэнүүд гэдэг. Тэгвэл тэд энэ хагас дээрээ бага зэргийг л нэмчих юм бол тэгээд л бүрэн бүтэн Будда, Гэгээнтэн болох юм.
