Их Багшийн хариулт
2009 оны 1-р сарын 27.
Монгол улс. Теле бага хурал.
Асуулт -Төгс Гэгээрсэн Их Багш таньдаа энэ өдрийн мэнд хүргэе. Би таньд эртний Монголчууд яаж хооллож байсан талаар хэлэх гэсэн юм. Монголчууд бид Дэлхийн соёл иргэншлийг хөл алдан дуурайж хэрэглээний соёл гээчид уруу татагдсан улс юм. Уг нь ухамсраа авч үлдэхийн тулд өдөр тутмын гал тогооноос хүртэл цэрвэж бүх үндэстэн хоолны хойноос хөөцөлдөж байхад бид ганцаараа олон зуунд араараа сууж үлдсэн улсаа. Бид цадтал идэх нь бүү хэл гаднаа ургасан байгалийн гаралтай хүнсэнд ам хүрдэггүй байсан цаг саяхан юм аа. Монголчууд үндэстнээрээ мацаг хоолтон байсан. Гэтэл нэг л өдөр үүнийгээ бүдүүлэг гэж ойлгоод соёлт хүмүүс болох гээд амьтны амь таслах дон шүгэлсэн юм. Одоо эргэн хуучин голдрилд нь оруулах аргыг хайсан хүн энэ улсын хамгийн тэнэг нь мэтээр ойлгогдох гажуудал бий. Дэлхийн гамшиг боллоо гэхэд ядаж хамгийн бага хоолыг хэрэглэж чадсан хүн тэснэ гэж бодож байна. Та энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
Их Багш -Тийм, Би ч гэсэн. Би бага хэмжээгээр хооллоод заншсан хүмүүст амьд үлдэх илүү боломж бий гэж боддог учир нь бидэнд тийм их хоол хүнс хэрэггүй. Заримдаа дэндүү их хоол идэхэд бид бүр сэтгэж ч чаддаггүй. Бидэнд бүр мацаг хоолыг хүртэл ихээр идэх шаардлага байхгүй. Тиймээс одоо хамгийн гол нь бид гэр болсон эх дэлхийг маань устгах гай гамшгуудаас хол байхыг хичээх хэрэгтэй. Үнэндээ бид хоол хүнсний тал дээр санаа зовох шаардлагагүй, энэ дэлхий дээр хүнс элбэг байна. Бид үүнийг ухаалагаар ашиглах ёстой. Амьтдыг тэжээхийн тулд хүнсээ зориулахын оронд бид хүмүүсийг хооллоход ашиглавал болох нь тэр. Монголын эрт дээр үеийн хоолны урлагийн тухайд энэ надад маш их таалагддаг.
Надад энэ ухагдахуун нь маш их таалагддаг. Би Монголчуудыг уламжлалт эгэл, мацаг хоолны талыг барьсан зоог руу хандаж, Бурхны шашны ёс зүйн өндөр хэм хэмжээтэй амьдралдаа эргэн ороосой гэж боддог.
Харин одоо үүнийг эргүүлэн авчрах цаг нь болсон байх. Магад хүмүүс дэлхийн аймшигт цаг мөчид үүнийг дагаж мэдэх юм. Будда нарын ивээлийг дуудахын тулд бид хүн бүрт мацаг хоолтон байхыг сануулбал илүү хамгаалалттай байх болно.
Мал аж ахуйн тэжээлд зориулагдан ургуулж байгаа үр тариаг хүмүүсийн хүнсэнд зориулбал дэлхийн өлсгөлөн алга болж, цагаан хоолны ач тусаар дэлхийн дулаарал үгүй болох нь маш олон гайхалтай орчныг үүсгэх болно. Хэрвээ бид мацаг хоол руу эргэвэл бидэнд одоогийнхоос илүү их хоол байх болно.
Газар хөдлөлт, урьд хожид харж байгаагүй хүчтэй шуурга, галт уулын дэлбэрэлт, мөс хайлалт зэрэг олон тоолж баршгүй байгалийн гай гамшигтай өдөр бүр нүүр тулж, олон арал, үндэстэн усан дор орж байна, живсээр байна.
Цаг уур маш их өөрчлөгдсөн. Хүйтэн байх ёстой газар халуун болж, халуун байх газраа хүйтэн байгаад байна. Цаг уурын байдлыг хэвэнд нь оруулахын тулд хамаг амьтныг хайрлах ахан дүүсийн барилдлага, бусад амьтдыг хүндэтгэх, тэдний мөн чанартай эв зохицолтой амьдарч байсан эртний монголчуудын нэгэн адил өвөг дээдсийнхээ эртний жам ёст эргэн орох хэрэгтэй байна. Ноёнтон үүнийг дурсан хэлсэн танд баярлалаа. Бидэнд үүнийг хийх боломж байгаа, оройтойгүй.

- Баярлалаа.