Хэн ярьж байна
Лос Анжелос1994-03-12
Нэгэн армийн генерал өөр газарт байрлах хэсэг рүүгээ хэн нэгэнтэй нь холбоо барихаар утасдав. "Байна уу?" Шугамны нөгөө үзүүрт бага дарга ч юмуу нэгэн цэрэг байж таарав. Дээд ерөнхий командлагчынхаа хоолойг таньсангүй. Тэрээр "өө, Сайн уу? Та нар дажгүй юу? Юу болоо вэ? урьдынх шигээ гадагш гарч бүгдээрээ ууцгаана шүү. За юу?" гэв. Ерөнхий генерал : "Дуугаа тат. Чамтай хэн ярьж байгааг мэдэж байна уу" гэж өндөр дуугаар орилов. Утасны нөгөө үзүүрт гэнэт таг чимээгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа "Та хэн бэ? Хэн ярьж байнаа?" гэж цэрэг асууж гэнэ. "Би генерал байна. Танай хэсгийн ерөнхий командлагч байна." гэж тэр хариулав. Нам гүм, урт завсарласны эцэст утасны нөгөө үзүүрээс " Тантай хэн ярьсныг та танив уу?" гэж асуув. Генерал:"Үгүй. Харин чи хэн бэ?" гэвэл цэрэг, "Өө ашгүй. Та таниагүй нь надад их аз боллоо. Баяртай." гэж хэлсэн гэнэ.