АЗ ЖАРГАЛЫН ЭЗЭД
ҮГ. БЯМБАЦОГТ /н.а/
АЯ. ЭНХТАЙВАН /н.а/
Үнэлж цэгнэж үгээр тайлашгүй
Үнэн бодитой номын судсаар
Тэнгэрийн аялгуу дотоодод урсаж
Тэртээх дурсамжийг зүрхнээ шивнэнэ.
Дахилт: Аяа, бид нар гэрэл билээ
Аз жаргалын гэгээ билээ.
Сүр жавхлангаа мэдрэх гэж
Сүнсээ хөлөглөн замбуулинд буусан
Газар дэлхийгээ адислах гэж
Галав эрин бүхнийг туулсан
Дахилт: Аяа, бид нар аялгуу билээ
Амар амгалангийн эгшиг билээ.
Багш минь ирээд биднийг адислаад
Бурхан дүрийг минь мөнхлөн нээлээ
Амар амгалан эндээс эхлээд
Алтан дэлхий минь диваажин болно.
Дахилт: Аяа, бид нар хайр билээ
Ариун орны иргэд билээ
Аяа, бид нар Бурхад билээ
Агуу бүхний эзэд нь билээ.