Saturday, September 5, 2009

"Тансаг Цагаан Хоол" олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.



Эрүүл мэнд, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан уг тэмцээнийг:
- Тайвань дахь Монгол-Түвдийн сан
- "Ловинг Хат" олон улсын цагаан хоолны корпораци
- "Цагаан хоол-Ногоон гариг" ТББ
-ууд хамтран зохион байгуулж, шүүж ажиллалаа.
Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд зэрэг нийт 34 хүнтэй 17 баг оролцож авъяас чадвар, ур ухаанаа гарган тансаг чамин цагаан хоолнуудыг хийн сонирхогч олныг гайхуулан байв.
Мөн урлаг соёлын авъяастнууд маань үзэгч түмэндээ уран бүтээлээ үзэж сонирхууллаа.
Тэмцээний эцсийн дүн гаргахад Мэргэжлийн тогооч нарын 1-р байрын шагналыг "Бродвей" рестораны тогооч нар, Сонирхогчидын 1-р байрын шагналыг хувиараа оролцсон "New disarch" компанийн захирал Цахиур гэр бүлийн хамт, оюутны төрөлд ШУТИС-ийн оюутнууд түрүүлж баярын бичиг мөнгөн шагналаар шагнагдлаа.
Нийт тэмцээнд оролцсон багийн гишүүдэд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ" номыг бэлэглэж цаашдаа цагаан хоол хийн олон хүнийг ухааруулж, эх ногоон дэлхийгээ аврах ариун үйлст хувь нэмрээ оруулахыг уриаллаа.