Saturday, March 12, 2011

"Бид эрхэмсэг дээд амьдралаар амьдрах ёстой."

“Ойрхи Дорнодын Цагаан Хоолны Анхдугаар Чуулган"-д Их Багш Чин Хайн хэлсэн үгнээс.

Асуулт: Сайн байна уу, Төгс Гэгээрсэн Их Багш аа,

Их Багш Чин Хай: Өглөөний мэнд. Сайн уу?

А: Сайн сайн, Их Багш аа. Бидний нүдийг нээсэн яриа хийж байгаад баярлалаа. Бидэнд хэрэг болох үнэхээр их хичээл, үнэхээр их баримт энд яригдаж байна. Цагаан хоолтон болж өөрчлөгдсөнөөр Ойрхи дорнодод удаан хугацааны энх тайвныг хэрхэн бүтээх талаар та бидэнтэй өөрийн үзэл бодол, билэг ухаанаа хуваалцахгүй юу. Баярлалаа.

Их Багш Чин Хай: Энх тайван бидний ширээн дээрээс эхэлдэг, Тони, бид бүгд үүнийг мэднэ, маш энгийн. Яагаад цагаан хоол нь энх тайвны үрийг Ойрхи Дорнодод тарих вэ гэж та асууж байна. Тиймээ, энэ их энгийн. Энэ нь ердөө л ижил нь ижилдээ татагддаг хууль. Бид амь аварбал бидний амь аврагдана. Тийм ээ. Цагаан хоолтон болох нь Дэлхий дээрх хамгийн энх амгалан сонголт учраас өөрчлөлтийг бий болгож чадна. Веган хоолтон болсноор Ойрхи дорнодын хүмүүс энх тайвны төлөөх залбиралд өөрсдийн хүчийг нэмж байна, Бурхан бусдыг нь хийнэ. Гэхдээ би өчигдөр манай хүндэтгэлийн зоогонд ирсэн НҮБ-н төлөөлөгчид энх тайван дан залбирлаар ирдэггүй гэдгийг хэлсэн. Үнэгүй юм гэж үгүй. Бидний ертөнцөд байдаг наймаатай адил бидний хүссэн бүхэн, энх тайван ч мөн адил, үнэ төлбөртэй байдаг, та нар үүнийг мэдэж байгаа. Бодитоор зүйрлэж хэлэхэд Израйлийн энх тайван, энх тайвныг дахин цогцлоохын тулд Израйль олон онгоц амласан. Тийм биз? Эдгээр нь хамгаалалтын онгоцнууд гэж бодож байна мөн хэдэн тэрбум доллар. Хэвлэл мэдээллээс харахад. Би тэнд байгаагүй ээ. Энэ бүгд миний өөрийн билэг ухаан гэж хэлж чадахгүй. Үүний адилаар бид оюун санааны төлбөр хийх хэрэгтэй. Бид энх тайвныг байхгүй болгосон учир эргээд төлж олох хэрэгтэй. Бид олон арван жилийн турш дайн дажин хийж, түүнд оролцсоноор энх тайвныг үгүй хийсэн. (Тийм ээ.) Энх тайван бол маш өндөр үнэтэй, Тони. Би өөрөө бүх юмаа хэдийн өгсөн, оюун санааны оноонуудаа, гэхдээ надад хэдэн зиллион хэрэгтэй байна. Энэ бүх хурлуудын дараагаар би өөрийгөө майханд дахин битүүмжлэн, ихийг өгөхийн тулд буян хураахаар бясалгадаг. Тиймээс та бүхэн ургамлан хоол идэж сайхан сэтгэлтэй, энэрэнгүй болж надад туслаач дээ. Тэгвээс уур амьсгал энх амгалан болж, бусдад өгөхийн тулд эсвэл зарцуулахын тулд мөнгө олохтой ижилээр өгөхийн тулд оюунлаг буян хураах хэрэгтэй байдаг. Олсон мөнгөө ч тэр хураасан оюунлаг буян аль алиныг нь би маш бага үрдэг. Хэрэв би бүхнээ өгвөл та бүхэнд үнэнээ хэлэхэд би диваажин руу явж чадахгүй болно. Хэрэв та нар түрүүлж диваажинд очоод намайг энэ хавиар эргэлдэж байгааг харах юм бол надад туслаарай. Үнэн шүү. Харин одоо надаас та яагаад бид оюунлаг буян хураах ёстой вэ гэж асууна биз, жишээ нь, Израйль, Палестинд энх амгаланг авчрахын тулд гэж, тийм биз? Яагаад гэдгийг нь би хэлье. Ядуу хүнд мөнгө хэрэгтэй байдаг шиг. Тэр хүн ахин хөл дээрээ зогсож, хүчтэй болж, санхүүгийн баталгаатай болох хүртэл нь Засгийн Газраас түүнд мөнгө өгөн дэмжиж, эсвэл хөршүүд нь түүнд мөнгө өгдөг. Тэр хүн мөнгөө эргээд төлнө үү, төлөхгүй юу, хамаагүй. Тиймээс дайнд оролцсон хүмүүс оюунлаг буян хариулалын гачигдал хоосролд орсон байдаг, тэд эх орноо хайрлахын тулд ямар нэгэн шалтгаанаар дайнд оролцон буянлаг онооны хадгаламжаа хоосолдог өөрөөр хэлбэл, буянлаг онооны хомсдлын хүнд үе шиг, яг л бид усны хомсдолтой хүнд үед орох эсвэл мөнгөгүй хоосорч хүнд байдалд ордогтой адил. Тиймээс хэнд их байна тэр нь бусадтай хуваалцах хэрэгтэй, тэгснээр үйл үрийг өөрчилж чадна, тиймээ үйл үрийг, үйл үрийн бүтцийг, энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энд ирэхээсээ өмнө урд төрлүүддээ эсвэл энэ төрөлдөө хийсэн бүхэн чинь хувь заяаг чинь тодорхойлж, хувь тавилангаараа үйл үрээ үүрч амьдран тэр тойргоосоо гарч чадахаа байж гацдаг. Харж байгаа биз? Тиймээс тэдгээр хүмүүст тэр байдлаасаа гарахад нь оюун санааны хүч хэрэгтэй, тогтсон үйл үрийнхээ занганаас гарахын тулд миний хэлж байгааг ойлгож байна уу, хүмүүст хэрэгтэй үед нь мөнгө өгдөгтэй адил. Дайнд оролцсон хүмүүс хөөрхийлтэй, тэдний төлөө залбирах хэрэгтэй, тэднийг буруушааж шүүмжлэх хэрэггүй. Тэдэнд туслах хэрэгтэй. Тэдний төлөө залбираад зогсохгүй оюун санааны хүч, буян хариуллаараа туслах хэрэгтэй. Бид даян дэлхийтэй хуваалцах хэрэгтэй, үүний тулд буян хариулал байх хэрэгтэй. Афганистан болон Израиль улсуудад энх амгаланг дахин цогцлоохын тулд түм түмэн буянлаг оноо хэрэгтэй, үүний төлөө бүгд сэргээрэй. Сэрнэ үү. Зөв амьдралын хэв маягтаа орооч дээ. Та нар бол Бурханы хүүхдүүд. Та нар бол ирээдүй, Буддагийн үр сад. Бид эрхэмсэг дээд амьдралаар амьдрах ёстой. Веган хоолтон болж Дэлхий дээр энх тайвныг дахин цогцлоох буян хариулалыг хураахыг та бүхнээс хүсэж байна. Хэрэв хүмүүс ариун болвол бүх зүйл ариун болно. Маш их баярлалаа.