Их Багш хариулж байна.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн 2010 оны 8 сарын 1-ны өдөр “Supreme Master” TV -ийн ажилчидтай хийсэн “Амьд Их Багшийн хосгүй их хайр энэрэл болон хэмжээлшгүй их билэг ухаан” нэртэй теле конференц-ийн хэсгээс.
Шавь: Багш аа. Надад асуулт байна. Бидний сүүлийн конференцээс би ойлгохдоо хэрэв бид их уурлах, сөрөг мэдрэмж, жишээ нь үзэн ядалт зэргийг тээх юм бол маш их буянаа алддаг.
Их Багш: Тийм. Зөв.
Шавь: Бид уурлах үед, бусдыг үзэн ядах үед яг ямар зүйл болдгийг та тайлбарлаж өгөхгүй юу?
Их Багш: Бид уурлах эсвэл бусдыг үзэн ядах нь бусдыг хайрлахтай ижил байдаг. Гэхдээ хайрлах үед аль аль талд сайхан санагдаж та нар буянаа алддаггүй. Харин үзэн ядаж, уурлах үед энэ нь маш хүчтэй сэтгэл хөдлөл байдаг. Энэ нь яг мотор шиг, эерэг энергийг тухайн хүний зүгт ялгаруулж гаргадаг; та нараас тэр нь урсан гардаг, дотоодоос чинь, учир нь та нар үүнтэй холбоотой. Иймээс ч та нар их буянаа алддаг. Шавь: Мэдлээ Багш аа.
Их Багш: Яг л бид Ариун Нэрсийг уншиж, эсвэл бясалгах үедээ Тэнгэрлэг Диваажинтай холбоотой байдаг шиг, бид холбогдсон учраас Диваажингийн чанараас хүртэж байдаг. Яг л та нар устай холбогдон, ус хүртэж, цахилгаантай холбогдож цахилгаан хүртдэгтэй ижил. Ойлгов уу?
Шавь: Тийм, Багш аа.
Их Багш: За сайн байна. Тэгэхээр хэрэв бид муу, сөрөг чанартай холбогдох юм бол тэр муу чанарыг мөн хүртэх болно, харин бидний сайн чанартай холбогдсон нөгөө хүн сайныг хүртдэг. Эс бөгөөс бид мөн түүнд муу чанар хүртээдэг.
Шавь: За, Багш аа.
Их Багш: Яг л утас, эсвэл зурагт радионы сувгууд шиг, ямар сувагтай чи холбогдоно тийм л нэвтрүүлгийг хүлээж авна, за юу?
Шавь: За Багш аа.
Их Багш: Гэхдээ хэн нэгнийг үзэн ядаж, эсвэл хэн нэгэнд уурлах үед бид маш их буянаа алддаг гол шалтгаан нь тухайн хүн муу, сөрөг энерги ялгаруулдаг ба тэр нь биднийг бухимдуулдаг. Эсвэл магадгүй чи тэр хүний муу чанартай тулсан учраас тухайн хүнийг үзэн яддаг. Тиймээс хэрэв бид сөрөг зүйл бодвол, тэр нь ямар ч тохиолдолд сөрөг л байна. Ойлгож байна уу? Бид сөрөг чанар, эсвэл сөрөг зүйлсийг санаж бодсон учраас тэр нь дор хаяж хэсэг хугацаанд бидэнтэй үлдэж, эсвэл бидэнд ирж байдаг. Тиймээс илүү их ач буян хүртэхийн оронд та нар алддаг, яагаад гэвэл та нар үзэн ядаж байх үедээ Бурханыг санадаггүй, ямар ч сайн буян тухайн үед хождоггүй. Оронд нь, сөрөг нөлөөг цэвэрлэх гэж өөрийн буянаасаа алдаж байдаг.
Шавь: (Ойлголоо Багш аа.)
Их Багш: Бидэнд ямарваа нэг сөрөг зүйл ирэх үед бидний эерэг хүч түүнийг цэвэрлэхийг оролддог ба тиймээс бид алддаг: зарим нь тухайн хүнд очиж, зарим нь цэвэрлэдэг юм. Иймээс бид буянаа алддаг. Энэ нь яг л усаар бохироо цэвэрлэхтэй ижил
Шавь: Тийм Багш аа. Бид уурлах, эсвэл хүнийг үзэн ядсан үедээ яг хэр их оноо алддагийг та хэлж өгөхгүй юу?
Их Багш: Хэр хүчтэй болохоос хамаардаг, мөн үү? Нөгөө хүнийг хэр хүчтэй үзэн ядахаас хамаарна, хэр их уурлахаас хамаарна, ойлгов уу? Дээд тал нь 10000 хүртэл алдаж болно, хонгор минь. Одоо уурлаж, эсвэл бусдыг үзэн ядах тоолондоо Ариун Нэрээ уншиж байхаа санаж байгаарай, за юу?
Шавь: За Багш аа.
Их Багш: Нэг зүйл: гүн амьсгаа ав, эсвэл хаа нэг тийш яв, эсвэл өөр үзэгдэлд ор, ном унш, зурагт үз, эсвэл өөр хэн нэгэнтэй сайхан зүйл ярь, эсвэл таатай зүйлээ дурс тэгээд тухайн хүнийг уучил.
Шавь: За. Багш аа.
Их Багш: Тийм. Тийм ч учраас Есүс болон бусад Багш нар бидэнд дайснаа өршөө гэж хэлсэн юм.
Шавь: За Багш аа.
Их Багш: Дайснаа өршөөх хэцүү байсан ч, өршөөж чадвал бид өөрсдөндөө энэрэнгүй хандах юм. Шавь: (Тийм Багш аа.)
Их Багш: Энэ нь юун түрүүнд хийх зүйл. Ойлгож байна уу?
Шавь: Тийм Багш аа.
Их Багш: Учир нь хэрэв бид хэн нэгнийг үзэн ядвал өөрсдийн сайн чанар мөн арай гэж олж авсан сүнслэг оноогоо алдана. Аулакт (Вьетнам) бид хэрэв хэн нэгэнд хайртай бол тухайн хүндээ хайр илгээж буйтай ижил; хэрэв хэн нэгнийг үзэн ядах юм бол уг хүнд бордоо, эсвэл шим тэжээл өгөхтэй ижил гэж хэлдэг. Тиймээс тэр хүн хожиж, та нар алдана. Тийм. За.
Шавь: Таны сургаалууд болон судар бичгүүдэд бусдад юу илгээнэ түүнийгээ даруй хүртэнэ гэдгийг олон удаа бид сонссон.
Их Багш: Тийм.
Шавь: Үүнийг ухаарч ойлгох нь надад хэцүү байх шиг санагддаг. Яг л, би үүнийг үнэн гэж боддог, гэвч яг яаж би илгээдэг болохыг ухаж… Их Багш: (Ойлгож байна.)
... ойлгож чадахгүй байх шиг
Их Багш: (Тийм.)
Шавь: жишээ нь, өөр бусдад сөргөөр хандах нь надад яаж муугаар нөлөөлдөг болох гэх мэт. Заримдаа надад бусдыг хайрлах, бусдыг өршөөх хэцүү байдаг, мөн өөрийгөө хайрлаж, өөрийгөө уучлах мөн хэцүү байдаг. Энэ яагаад ийм байгаа болон яаж би сайжирч болохыг та хэлж өгөхгүй юу? Эсвэл оролдлого нь цорын ганц арга зам уу?
Их Багш: Ариун Нэрсээ унш -би хэлсэн дээ – эсвэл гадагш гарч ямар нэг юм хий, эсвэл сайхан ном унш, сайхан зүйл дурс, тэгээд нэг л мэдэхэд чи тайвширсан байна, шууд л мартсан байх болно.
Шавь: За, Багш аа. Баярлалаа Багш аа.
Их Багш: Зүгээр л өөрчлөх хэрэгтэй. За юу? Нөхцөл байдлыг маш хурдан өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь, за, одоо, би ямар нэг муу зүйл эсвэл чиний дургүй зүйлийг өөрийн “би” үзлээсээ болж, чадваргүйгээсээ болж, өөр ямар нэг шалтгаанаас болж чамд хийчихлээ гэж бодъё, гэтэл түүнээс болж чамд тухгүй санагдана - ажил чинь саатаж мөн замбараагүй болно гэх мэт үр дагавар гарна. За. Чи надад уурлалаа; тэр даруй намайг өршөөх хэцүү байх болно. Тиймээс зүгээр л гадагш гар. Уурлах мөчдөө боломжтой бол Ариун Нэрээ унш.
Шавь: За Багш аа.
Их Багш: Хаа сайгүй зурвас тавь, өөрийнхөө өмнө, тэгээд уурлах үедээ тэр зурвасаа хар. Тэгээд “үгүй!” гэж хэл. Ариун Нэрээ уншиж гадагш гарч алх, тэр нөхцөл байдлаа хурдан өөрчил, эсвэл өөр таатай зүйл хий, тэгэхээр хэсэг хугацаанд тайвширч, дараа нь бүхнийг мартах болно. Уур чинь арилсан болохыг чи анзаарах болно; уур алга болсон байна.
Шавь: За Багш аа.
Их Багш: Нөхцөл байдлаа маш хурдан өөрчлөх хэрэгтэй боломжтой бол. Чамд тийм боломж байвал, за юу?
Шавь: За. Би оролдоод үзнэ ээ, Багш аа. Маш их баярлалаа.
Их Багш: Учир нь заримдаа Ариун Нэрээ унших, эсвэл Ариун Нэрээ уншихаа санах хэцүү байдаг. Нэг л зүйлийг сана: өөрчил. Өөрчил, мэдэв үү? Өөрчил. Нэг л үг - өөрчил. Өөрчил, за? Нөхцөл байдлыг өөрчил, сэдвээ өөрчил, өрөөгөө өөрчил, орчноо өөрчил, үйл явдлыг өөрчил. За юу? Маш хурдан яв. Ном унш, эсвэл таатай зүйл хар, эсвэл хэн нэгэнд таатай зүйл хэл, хайртай нэгнээ санаж дурс, эсвэл ямар нэг сайхан зүйлийг бод - өнгөрсөн удаа хэн нэгэн чамд сайхан зүйл хийснийг дурс - гэх жишээтэй. Хурдан өөрчил, мэдэв үү?
Шавь: За Багш аа. Баярлалаа Багш аа. Маш их баярлалаа, Багш аа.
Их Багш: Оролдоод үз, хонгор минь. Үнэхээр нөлөөлдөг юм. Өөрчлөгдөх хэрэгтэй. Нэг л үгийг сана: өөрчлөх. Мэдэв үү?
Шавь: Мэдлээ Багш аа.
Их Багш: Өөрчил. Учир нь хэрэв бид нэг л хэвийн нөхцөл байдалдаа гацаад байвал улам бүр дордоно, тийм үү? Дордоно
Шавь: Тийм, Багш аа.
Их Багш: Яг л хэн нэгэн алдаагаар гал тогоонд чинь гал алдахтай адил. Тэр даруй, боломжтой бол, гал унтраагч шүүрч аваад галыг унтраа, зөв үү?
Шавь: (Тийм.)
Их Багш: Эсвэл хувин ус асга. Гар, хувин ус авчир. Хэрэв чадахгүй бол зүгээр л гар. Өөрийгөө авар, за юу?
Шавь: За Багш аа.
Их Багш: За. Надад харамсалтай байна. Дандаа чиний буруу биш, за юу?
Шавь: За Багш аа.
Их Багш: Үргэлж чиний буруу биш. Заримдаа уур хүртэл хайраас үүддэг. Намайг ойлгож байна уу?
Шавь: Тийм Багш аа. Тийм Багш аа.
Их Багш: Яг л тэр хүнд чи маш их сайн, гэвч тэр хүн “яагаад тийм их “би” үзэлтэй байна вэ?” гэдэг шиг. Үргэлж чамтай зөрж зөв зүйлийг олж харахгүй байж болно. Зөв зүйлийг олж харсан ч, түүнийгээ хийхгүй байж болно. Ажлыг алдагдуулж, үүргээ цалгардуулж өөр янз бүрийн зүйл хийж болно – тэр нь чиний уурыг хүргэж болно. Ойлгов уу?
Их Багш: За. Тиймээс, тэр хүнийг уучилж чадахгүй ч, ядаж өөрийгөө уучил.
Шавь: За Багш аа.
Их Багш: Нэг л үгийг санаарай: өөрчил. Тэгээд гадагш гараад эргээд ир, улмаар чадах бол нөгөө хүнтэйгээ дахиад нэг учраа олох гээд үз. Болохгүй бол, өөр хэн нэг хүнийг өмнөөсөө гуй, за?
Шавь: Маш их баярлалаа Багш аа.
Их Багш: За. Жишээ нь, аль нэг хамт ажилладаг хүнээсээ чи юм гуйсан боловч, тэр хийхийг хүсэхгүй, эсвэл хойшлуулахыг хичээж, асуудал үүсгэхийг оролдвол тухайн үед чиний уур хүрнэ, тэр үедээ зүгээр гараад яв; өөрийгөө эхлээд тайвшруул, эхлээд өөрийгөө авар. Тэгээд боломжтой бол эргэж ирээд нөгөө хүнтэйгээ яриад, тэгээд өөр хэн нэгнээс захиасыг дамжуулахыг гуй.
Шавь: За Багш аа.
Их Багш: За. Ажил л хийгдсэн байх нь чухал. Надад харамсалтай байна, ажиллах амаргүй. Дэлгүүр явж, хувцас авч, эсвэл кино үзэхтэй адилгүй.
Шавь: Тийм, үнэндээ тиймэрхүү тохиолдлууд нь бидэнд хөгжих боломж юм. Үнэхээр илүү хурдан хөгжих боломж.
Их Багш: Тийм, тийм. Тэр зөв. Тэр зөв. Гэхдээ та нар урам зоригоор дүүрэн мөн тэвчээртэй байх ёстой.
Шавь: Тийм Багш аа.
Их Багш: Тэгвэл эцэст нь хэд дахин ихээр шагнагдах болно.
Шавь: Тийм Багш аа. Маш их баярлалаа, Багш аа.
Их Багш: Зүгээр. Энэ арга нь болно гэж найдаж байна.
Шавь: Би оролдоод үзнэ ээ.
Шавь: Сайн уу Багш аа. Уурын талаар надад нэг асуулт байна. Хэрэв хэн нэгэн бидэнд уурлавал бид мөн муу үйлийн үрийг хүртдэг гэж би дуулсан. Энэ ямар учиртай вэ?
Их Багш: Үгүй. Тухайн хүнээс үргэлж муу үйлийн үр хүртдэггүй. Үгүй, үгүй. Энэ үнэн бус. Мэдээж, муу мэдрэмж нь таагүй байдаг, гэхдээ та нарт мөн өөрсдийн гэсэн хамгаалал гэж бий. Мөн хэрэв тухайн хүн та нарт уурлаж, түүнд ач буян байх аваас, тэр та нарт ач буянаа үнэгүй өгч байгаа хэрэг.
Шавь: За, Багш аа. Хэрэв түүнд буян байхгүй бол яах вэ?
Их Багш: Тэгвэл, та нарт муу. Тэгвэл та нар тэр хүний төлөө буян хураах болтугай гэж залбирах хэрэгтэй. Буян шүү, гэрлэлт биш! Буян.