Thursday, November 4, 2010

"Бурханы хаант улс таны дотор бий"

Суприм Мастер ТВ-ийн "Эрхэмсэг Язгуур" нэвтрүүлгээр цацсан “Бурханы хаант улс таны дотор байна-Толстойчууд” сэдэвт өгүүллэгийг гэгээлэг уншигч та бүхэндээ хүргэе. /эх нь орос хэлээр/
\Ариун Библи\Матай 5:43-48
Хөршөө хайрла, дайснаа үзэн яд" гэж хэлэхийг та бүхэн сонссон.
Харин би та нарт хэлье: "Дайснаа хайрла, өөрийг чинь хавчиж байгаа нэгний төлөө
залбир, учир нь та нар Тэнгэр дэх эцгийн маань үр хүүхэд... Хэрвээ та нар өөрсдийг тань хайрлах хэн нэгнийг хайрладаг бол шагнал нь ямар байх вэ?
Тэнгэр дэх Эцгийнхээ нэгэн адил төгс төгөлдөр бай”.
Манай өнөөдрийн Эрхэмсэг язгуур нэвтрүүлгээр Толстойчуудын түүх, итгэлийн талаар өгүүлэх болно. Орос улсад 20-р зууны эхээр Владимир Чертков Толстойчуудын шашинлаг бүлгийг үндэслэжээ. Владимир Чертков нь зуун жил өнгөрсөн ч өнөөг хүртэл “Дайн ба энх”, “Анна Каренина”-аар алдартай оросын нэрт зохиолч, гүн Лев Толстойн дотны анд бөгөөд нарийн бичиг нь байсан билээ. Толстойчууд христын шашинтай бөгөөд христын ариун судрын Толстойн тайлбарыг баримталдаг. Тэд Есүс Христыг “Бурханы хүү” гэхээсээ илүү оюунлаг залагч хүмүүн хэмээн үздэг билээ. Есүсийн сургаалийг ямар нэгэн буултгүйгээр үсэгчлэн дагах ёстой гэдэгт итгэдэг. Толстойчуудын гүн ухааныг шинжлэн судлахдаа гүн Лев Толстойн итгэл хэрхэн хөгжиж байсныг сонирхоё. 1870-аад оны дундуур гүн Толстой оюуны хоосролд байгаагаа мэдсэн. Христын шашинд татагдаж байгаагаа тэр мэдэрсэн байна. Хэдийгээр тэр цаг ямагт Эзэн Есүсийн сургаалийг эрхэмлэж байсан ч өмнө нь тэр сургаалиас тайтгарал олж авч чадахгүй байв. Цөхөрлийн энэ цаг үедээ тэрээр олон ухаантан мэргэдийн тайлбарыг уншиж, Христын шашны Библийг эх хэлээр нь уншиж чадахын тулд эртний грек, хибру хэлийг сурсан билээ. Яваандаа тэрээр 4 евангелийг дахин орчуулж, ишлэл тус бүрээр нь харьцуулж үзжээ. “Миний итгэж явдаг зүйл” \”Миний шашин” хэмээн алдаршсан\ номондоо гүн Толстой Уулан дээрх Айлдвар түүний нүдийг хэрхэн нээж өгсөнийг бичжээ: “Матайн 5-р бүлгийн 39 дэх ишлэлд өгүүлсэн бүхэн надад үнэнд хүрэх түлхүүрийг өгсөн. “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр хариул гэж хэлэхийг та нар сонссон. Харин би та нарт хэлье, муутай бүү сөргөлд...”Эдгээр үгний энгийн утга гэнэт намайг бүр мөсөн сэрээсэн: Христын хэлсэн үг түүний хэлэх гэсэн санааг бүрэн илтгэсэн гэдгийг би хүлээн зөвшөөрч байна, энэ бүхэн өнөөг хүртэл далд байсан үнэнийг гаргаж, энэ үнэн өөрийн агуу байдлаараа миний өмнө босч ирсэн.” “Миний итгэж явдаг зүйл” номныхоо үргэлжлэл болгож “Бурханы хаант улс таны дотор байна”номлолыг 1894 онд бичжээ. Энд хорлолгүй байх байх пацифист итгэлийг нь төлөвшихөд тусалсан хоёр гүн сэтгэгч нарын үзэл санааг цааш нь хөгжүүлсэн. Тэрээр АНУ-ын Массачусеттс мужийн Хоупдейл коммуны үндэслэгч, юниверсалист номлогч, Христын пацифист байсан Эдин Баллугийн “ Мууг муугаар эс хариулахын асуудал”-аас иш татсан байна.“Сөргөлдөхгүй” байх нь хаанаас гарч ирсэн бэ? “Мууг бүү сөр”\Матай 5:39\хэмээх тушаалаас харахад бид мууг муугаар бус, бидний хүчин дор байгаа журамтай сайн бүхнээр дарах ёстой.
Христ сөргөлдөхгүй байхыг энэ утгаар тушаасан эсэх нь юугаар харагдаж байна вэ?
Түүний тэр мөчид нэмж хэлсэн үгнээс бүх зүйл тодорхой. Тэр хэлжээ:“... хэн нэгэн таны баруун хацрыг тань алгадвал нөгөө хацраа алгадуул, хэн нэгэн таны хүрмийг авахаар тантай шүүхдвэл түүнд өөрийн цуваа ч өг. ”Эзэн Есүсийн энэхүү үг нь бүх төрлийн түрэмгийллийг зогсоох ёстойг Толстойд ухааруулсан. Үүн дотор цаазаар авах ял, цэргийн харгис дэглэмд алба хаахыг багтаажээ. Хэдийгээр Есүсийн сургаалийг ёсчлон дагах нь хэцүү юм шиг сонсогдсон ч энэ нь хүн төрөлхтний хувьд дэвших ганц зам гэдгийг тэр хэлсэн “Гал галыг устгадаггүй нэгэн адил муу санаа муу санааг дарахгүй...Галилеогийн хууль шиг хөдлөшгүй хууль хүн бүрийн зүрх сэтгэлд байгаа-“жинхэнэ аз жаргалд хөтлөх ганц зам байдаг. Энэ агуу төгсгөл рүү биднийг ойртуулах алхам бүрийг Христын сургаалын нэрийн өмнөөс авч хэрэгжүүлдэг билээ:...түрэмгийллээр бус сайн үйлээр муу юмны үндсийг таслах болно.” Лев Толстойн хорлолгүй байх тунхаг нь хүнээр хязгаарлагдаагүй. 1885 онд Виллиям Фрейтэй ярилцаж байхдаа анх удаа цагаан хоолын тухай сонссоноос хойш цагаан хоолыг үнэнчээр сахисан билээ. Хатагтай Фрейны нотолгоог сонссоны дараа тэрээр: “Тийм ээ, найз минь, таны зөв. Таны мэргэн, үнэн үгэнд баярлалаа! Би таны үлгэр дууриаллыг дагаад махан хоолыг орхих болно.”гэжээ. Гүн Толстой махаа төдийгүй өндөг, сүү, тамхи, архинаас татгалзсан. Тэрээр хожим “Анхны алхам” номондоо “Амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх нь ёс журамгүй хэрэг, учир нь ёс зүйд харш амь таслах үйл энд орсон байгаа.”гэж бичжээ. Тэрээр 19-20 зууны амьтны эрх, пацифизмын хамгийн нөлөө бүхий дэмжигчдийн нэг болсон. Тэр цагаан хоолыг өв тэгш амьдралын үндэс хэмээн авч үзсэн билээ. “Аллагыг хичнээн их хүн жигшинэ вэ. Гэвч үлгэр дууриал, шуналын дэвэргэлт, Бурхан үүнийг зөвшөөрсөн гэх, мөн үүнээс илүү дадал зуршлын улмаас хүмүүс энэ жам ёсны мэдрэмжээ бүхэлдээ алдсан.” “Өв тэгш амьдрал руу тэмүүлж байгаа хүн эхлээд амьтанд хор хүргэхгүй байх учиртай.”Лев Толстой Байгал хүний дотно харилцааны энгийн бөгөөд даруу байдал руу эргэн очихын тухай өгүүлдэг. Тэр ийнхүү хэлжээ: “Аз жаргалтай байхын хамгийн эхний нөхцөл бол Хүн Байгалийн холбоо тасрахгүй байх явдал билээ.” “Бурханы хаант улсад гадаад дүр байдлаар хүрч ирэхгүй, мөн таны дотор Бурханы хаант улсыг харахын тулд тэд
“Ийшээ хар! Тийшээ хар! гэж хэлэхгүй. Владимир Чертков нь Оросын Петербургын
чинээлэг язгууртан байжээ. 1883 онд гүн Лев Толстойтой уулзсан тэр учрал нь түүний амьдралыг орвонгоор эргүүлсэн. Тэрээр соён гэгээрүүлэх үйл хэрэг эхлүүлж, Острогожск мужийн Россох дахь фермээ том хэвлэлийн төв болгожээ. Лев Толстойтой уулзсанаас хойш хоёр жилийн дараа тэрээр гүн Толстойн ном, ёс журам, урлагийн бусад уран зохиолуудыг эрхлэн хэвлэдэг Интермедиари хэвлэлийн газрыг нээж, санхүүжүүлсэн. Лев Толстойн бүтээл нь Орос улсын Петербург, Москва, Киев,Саратов, Полтава, Одесса, Минск зэрэг хэд хэдэн газар цагаан хоолны арав гаруй нийгэмлэг байгуулагдах урам хайрласан билээ. Москвагийн цагаан хоолны нийгэмлэг 1909 онд байгуулагдсан бөгөөд үүний хүндэт гишүүн нь Лев Толстой байжээ. “Хамаг амьтны дунд хайр, амгаланг тогтоох” зорилгыг өөртөө агуулсан нийгэмлэгээс сар бүр сэтгүүл , арга хэмжээ зохион байгуулагдаж, хүүхдийн газар, үнэгүй хоолны газрыг нээжээ..1910 онд Лев Толстойг нас барсны дараа Владимир Чертков Толстойн түүвэр зохиолуудын гол редактор нь болжээ. 1918 онд Владимир Чертковын тэргүүтэй Шашинлаг коммун, бүлгүүдийн нэгдсэн зөвлөл байгуулагдсан. Гүн Лев Толстойн оюунлаг зарчимтай амьдралд улам олон хүмүүс татагдсан бөгөөд тэд Толстойчууд хэмээн алдаршсан билээ. Тэд 1921 онд Москвагаас гадагш 12 мил зайд мянган хүнтэйгээр Амьдрал, хөдөлмөр коммуныг байгуулан амьдарч эхэлсэн. Эдгээр коммуннуудын гишүүд газар нутгаа хуваан эзэмшиж, амгалан, цагаан хоолтны амьдралтай байж. 1930 онд газар нутгийн засаг төрийн санаа, Толстойчуудын шашинлаг, пацифист, цагаан хоолны үзэл санаатай зөрчилдсөний улмаас Амьдрал Хөдөлмөр коммун, бусад Толстойчуудын коммун, хамтралууд тараан бутарсан билээ.1931 онд Амьдрал ба хөдөлмөр фермээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлсний дараа коммуны гишүүд Том голын хөвөөн дээрх Кузнецкд суурьшжээ. Хэд хэдэн пацифист үзэл санаатай хүмүүс тэдний үлгэр жишээг дагаж Кузнецкийг зорьжээ. Сибирьт шинэ амьдрал хэдийгээр хүнд бэрх байсан ч Толстойчууд шаргуу ажиллаж, төд удалгүй ойролцоох тосгодод шинэхэн хоол хүнсээр хангаж чадахаар болсон байв. Орос улсад Толстойчуудад урам зориг хайрласнаас гадна гүн Лев Толстой Францын зохиолч Ромейн Роланд, Махатма Ганди, Мартин Лютер Кинг зэрэг орон орны гүн сэтгэгч нарт урам хайрлажээ. Лев Толстойн “Таны дотор Бурханы хаант улс байгаа”, “Хиндуд илгээсэн захидал” Махатма Гандид хамгийн ихээр нөлөөлсөн байна. Тэрээр гүн Толстойгоос “Хиндуд илгээсэн захидал”-ыг Гуджарати хэл рүү орчуулах зөвшөөрлийг авчээ. 1910 онд Өмнөд Африкийн Йоханесбургт хүмүүн төрөлхтний хайр, эрхэм байдал, хичээнгүй хүч хөдөлмөрийн зарчмын дагуу энгийн амьдралтай “Толстойн ферм”-ыг Ганди байгуулсан. Толстойчуудын өв уламжлал өнөөг хүртэл амьд хэвээр байгаа бөгөөд оросын зарим хүн Толстойн коммунд хэрхэн амьдарч, ажиллаж байснаа санадаг. Тэд өөрийн коммундаа цагаан хоол, энхийн зам мөрийг дагах тангарагтаа үнэнч байдгаараа үлгэр жишээ үзүүлдэг. Лев Толстойн амьдрал, уран бүтээл өнөөг хүртэл хүндэтгэл хүлээсээр байна. Түүний туулсан амьдрал, хэлсэн үг нь үе үеийн хүмүүст суралцах, өсөж дэвжих суурь болсоор байна. Амьдрал, хөдөлмөрийн нийгэмлэгийн тэргүүний нэг Борис Мацурин Толстойчуудын хөдөлгөөний талаар ийнхүү яруу хэлсэн байдаг:“ Гэгээлэг, агуу, амин чухал, баяр хөөр гэдгийг мэдэрсэн хүн бүрийн сэтгэл зүрх тэднийг дурссаар байдаг."
Бид та бүхэнд Тэнгэрийн ариун хайраар гэрэлтсэн өдрүүдийг ерөөе.