Үлэмжийн чанар
Бясалгал дунд ургасан дуу
Багш ламаа бурхан гэж эс мэдвэл
Бага их шидийг олох нь бэрх ээ.
Ядам бурхныг өөрөөс ангид бодвол
Ямарваа үрийн амгаланг олох бэрх ээ.
Ариун тангарагийг тулгуур гэж эс мэдвэл
Авах, гээхийн үйлийг залах нь бэрх ээ.
Элдэв үзэгдлийг сэтгэл гэж эс мэдвэл
Эндүү мунхгийн үндсийг таслах нь бэрх ээ.
Садан дайсныг хүлээс гэж эс мэдвэл
Сарнилгүй бясалгалын мөрийг олох нь бэрх ээ.
Гурван орчлонгийн зовлонг эс мэдвэл
Гурван суртлын эрдмийг эзэмших нь бэрх ээ.
Амьтан бүхнийг эхээ гэж эс мэдвэл
Ачийг дурдах бодь сэтгэл төрөх нь бэрх ээ.
Өөрийн сэтгэлийн ов мэхийг эс мэдвэл
Өөдлөх буяны замд зүглэх нь бэрх ээ.
Бэрхээс бэрх, бэлэнчилж суух завдалгүй
Бэрх боловч сэтгэлийг судлахаас аргагүй.
Аливаа үзэгдлийг номун чанарын агаарт
Адислан онож чадсан иогын сэтгэл жаргалтай.
