Wednesday, March 31, 2010

"Зүрхний дуулал" шүлэг














Авшигтан Д.Бямбацогт /
Хайр энэрлээр зүрхээ дүүргэн
Хатан зоригоор сэтгэлээ бадрааж
Ариун замаар амьдрахын тулд л
Ахин бид хорвоод мэндэлсэн.
Хүний төрөл ховорхон эрдэнэ ч
Хүслийг минь болгоож бурхан бидэнд
Хүн хэмээх эрхэм эрдэнийг
Хүслээ гүйцээ гэж хайрласан юм.
Хан Тэнгэрээс урсах аялгуунд
Хатан зүрхээ хөглөн байж
Хамаг амьтны жаргалын төлөө
Халуун сэтгэлээ өргөхөөр ирсэн.
Алт мөнгө алдар нэр
Алин ч бидэнд өчүүхэн ч хэрэггүй
Харин тэр нь олдож гэмээ нь
Хайртай бүхэндээ бүгдийг нь зориулна.
Зүрхэндээ дуулах бидний дуу
Зовлонг уярааж жаргалыг дуудна
Амьдрал тэтгэх рашаан болсон
Ариун хайрыг магтан дуулна.