Thursday, December 24, 2009

Олон Улсын Цагаан хоолны Чуулган


Олон Улсын Цагаан Хоолны Чуулган /International Vegetarian Forum 2009/ 2009 оны 11- н сарын 12-ноос 15 -ны хооронд Хятад улсын Шиамен хотод зохион байгуулагдаж олон орны цагаан хоолны үйлдвэрлэл үйлчилгээний компаниуд, мөн Буддын шашины газрууд бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ.
Олон улсын Цагаан Хоолны Чуулганы хуралд олон хүндэт зочид ирж өөрсдийн санал бодлоо солилцон мөн сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.
Үүнд: "Олон Улсын Цагаан хоолтны шинэ Хандлага" сэдвээр Олон улсын Цагаан хоолны нийгэмлэгийн менежер ноён Жон Дэвис, Шиамений Рестораны холбооны тэргүүн, судлаач ноён Юүван Пенг, "Цагаан хоолны тэжээллэг байх тэнцвэрийг хангах нь" сэдвээр Ази Номхон далайн бүсийн Олон улсын цагаан хоолны нийгэмлэгийн зохион байгуулагч ноён Сузанто Цэнг, "Цагаан хоолны үйлдвэрлэлийн ирээдүй ба Хөгжлийн байдал" сэдвээр Тайваны Байгалийн үндэс цагаан хоолны рестораны тэргүүн, хадагтай Шюкинг Зшү, мөн Сингапурын Цагаан хоолны Нийгэмлэгийн хүндэт Аудитор ноён Ле Сонг Мау нар юм.
Уг үзэсгэлэнд Шиамены "Хайрын өргөө" сүлжээ рестораны хоолнууд өвөрмөц бөгөөд шинэлэг байдлаараа олон хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.