"Эх Дэлхийгээ аврацгаая"
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон Улсын Нийгэмлэг
www.godsdirectcontact.org, email: SMCH@Godsdirectcontact.org
Tel: 1-408-218-2635; Fax: 1-928-222-3333
Огноо: 2009-08-26
Цагаан Ордон
Эрхэмсэг Хүндэт
Ерөнхийлөгч Барак Обама
Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч танаа,
Өнөөгийн эрс өөрчлөлтийн энэ цаг үед ард түмэн тань таныг өөрийн хайрыг юуны түрүүнд эх орон нэгтнүүд, нийт хүмүүс, эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө зориулаасай хэмээн итгэн найдаж байгаа бөгөөд эх дэлхийг аврахын тулд гүйцэтгэх ёстой ажлыг зоригтойгоор ухаарч, хүлээн зөвшөөрөн, ард түмний итгэл хүлээлгэсэн өөрийн дээд эрх мэдэл, сүр хүчээ энэ ажлыг гүйцэтгэхэд ашиглахыг итгэн даатгасан билээ. Цаг агаарын өөрчлөлт, хор хөнөөлт гамшгууд, эрчимтэй тархаж буй халдварт өвчнүүд, дэлхийн өлсгөлөн, усны гачигдал гэх зэрэг нь улам бүр газар авч, хурдсаж буй энэ онцгой чухал цаг мөчид цэвэр ариун нийгмийг баталгаажуулагч, бүхий л ард иргэд мөн амьтай бүхний дөрвөн гол хөнөөлт зүйлс болох мах, согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодис мөн тамхинаас хамгаалах арга замыг бататгагч шилдэг шалгарсан эрхэм чанарт удирдагчдыг манай дэлхий шаардаж байна.
Одоогоор мал аж ахуйн салбар нь дэлхийн дулаарлыг хурдасгахад эрчим хүчний салбараас илүүтэйгээр хувь нэмэр оруулж байгаа буюу доод тал нь дэлхийн дулаарлын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Махны үйлдвэрлэл нь хүмүүсийн усыг барагдуулж, эрүүл мэндийг нь доройтуулан, дайн байлдаан хийхэд хүргэж мөн өдрөөс өдөрт шинэ шинэ үхлийн халдварт өвчнүүдийг бий болгож байна. Энэ нь хүмүүсийг алж байна. Хүмүүст таны гялалзсан, баатарлаг цагаан/ногоон хоолтон байх үлгэр дуурайл хэрэгтэй байна. Учир нь тэд үнэхээр өөрсдийн засгийн газар, төрийн удирдагчдаа үлгэрлэн хардаг. Таны гаргах органик ногоон аж ахуйг эрхлэх тухай хууль, дүрэм мөн компанит ажлууд үүнд их нэмэр болж, хөнгөвчлөх ба ийм хууль нь цагаан/ногоон хоолтон болох зайлшгүй шаардлагатай амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд их нэмэр болох юм.
Махыг үгүй хийхээс гадна, бид хор хөнөөлийн уг үндэс болсон согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодис, тамхийг мөн бүр алга болгох хэрэгтэй. Хүн төрөлхтөн болон манай гаригт хамгийн их хор хөнөөл учруулж байгаа эдгээр хор уршигт зүйлсийн хэрэглээг хорих талаар мөн ингэснээр бүрдэх хязгааргүй их ашиг тусын талаар тунгаан бодолцохыг хүсэмжлэн гуйж байна. Аугаа өөрчлөлтийг эхлүүлэгтүн! Өршөөл болон энэрэл хайрыг тэтгэн дэмжигтүн. Ингэсэн цагт өөр бусад асуудал бэрхшээлүүд болох ядуурал, зөрчил тэмцэл, тэр бүү хэл санхүүгийн хямрал, халдварт өвчнүүд хүртэл намжин буурах болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд хавсралтаар эмхтгэсэн мах, мансууруулах бодис, согтууруулах ундаа болон тамхины хор уршгийн түүнчлэн эдгээрийг зогсоосноор бий болох ашиг тусын талаарх материалуудаас авах боломжтой ба www.SupremeMasterTV.com веб хуудаснаас улам дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Таны одоог хүртэл үзүүлсэн бүхий л хүчин чармайлтад тань талархаж байгаа ч бидний одоогийн хийж бүтээн төлөвлөж байгаа үйлс хангалттай бус, мөн хурдан биш байна. Танд илүү ихийг хурдацтай хийж гүйцэтгэх урам зориг, итгэл найдвар төрөхийн төлөө би залбирах болно. Таны ард иргэд танд талархан, таныг шагшин магтаж, хайрлаж, дэмжих болно. Тэрчлэн ирээдүй хойч үеийнхэн дэлхийг аварсан таны ач гавьяаг санан дурсах болно. Дэлхийг аврахад анхдагч нь болсон таны аугаа үйл, нэр тань бүгдийн хүндэтгэлийг хүлээж, зоригийг бадраан түүхэнд мөнхлөн сийлэгдэх болно. Бурхны Орон таны ач гавьяаг хамгаас ихээр үнэлэн шагнах болно.
Гүнээ Хүндэтгэсэн, Хайр, Адислалын Хамтаар
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай