"Амьтад биднийг нөхцөл болзолгүйгээр ивээж байдаг "
“Ойрхи Дорнодын Цагаан Хоолны Анхдугаар Чуулган"-д Их Багш хариулж байна. Леена Аббас: Сайн байна уу, Төгс Гэгээрсэн Их Багш аа, \Сайн уу?\ Танаас асуулт асуух завшаан тохиолдож байгаа нь нэр төрийн хэрэг. Амьтад энэ дэлхий дээр амьдрах учир шалтгааныг бидэнд тайлбарлаж өгнө үү. Зөнч Мухамед, амгалан түүнтэй хамт байг, биднийг амьтадтай энэрэнгүй байхыг сургасан. Амьтад байх нь бидний бие, сэтгэл, оюуны санаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Баярлалаа! Их Багш Чин Хай: Сайхан асуулт байна. Сайхан асуулт байна. Өчигдөр Канкунд болсон COP16-ийн хүндэт төлөөлөгч нарт өөрийн бясалгалын тэмдэглэлээсээ хуваалцсан, өнөөдөр та бүхэнтэй хуваалцаж байгаа шиг. Амьтад энд биднийг адислахын тулд байдаг. Амьтан бүр хүмүүст оюун санааны оноо өгч, оюун санааны хүчийг нэмэгдүүлж байдаг. Хэрэв чи энэ сэдвийг сонирхож байгаа бол өчигдрийн зүйл удахгүй гарах байх, өчигдөр шууд дамжуулж байсан учир удахгүй олон хэлний хадмал орчуулгатайгаар дахин нэвтрүүлэх байх. Чи давталтыг нь үзээрэй, гэхдээ би товчхон хэлье. Жишээ нь хүн өдөрт оюун санааны 100 оноо цуглууллаа гэж бодъё, харин дельфин, халим нь танд илүү 40 оноо эсвэл бүр 50 оноо ч илүү өгнө. Харин гэртээ нохой тэжээдэг бол олсон оноон дээр чинь 8 оноо нэмж өгдөг. Тэгээд оноо хураах тусам улам их үрждэг. Мөн эргэн тойронд байгаа шувууд хүртэл оуюн санааны оноо өгнө. Тэр бяцхан шувуу хүртэл, дивэн нисээд л танд 4 оноо өгдөг. Ялаа хүртэл оуюн санааны оноо өгдөг. Дэлхий дээрх бидний харж байгаа мөн харахгүй байгаа бүхэн биднийг өдрийн туршид адислаж байдаг. Амьтад биднийг нөхцөл болзолгүйгээр ивээж байдаг юм, за юу. Тэд зөвхөн өгөөд л, өгөөд л, өгч л байдаг юм. Бид тэднийг халамжилж байгаа эсэхээс үл хамааран адислаж байдаг. Үнэндээ бол амьтад биднийг адислаж байгаагүйсэн бол бид бүр аль эрт үгүй болцгоох байсан, эсвэл Дэлхий тэр аяараа сөнөчихсөн байх байсан. Амьтад амьдралд байх нь ийм л хүчирхэг байгаа юм. За юу? Баярлалаа, хайр аа! Леена Аббас: Баярлалаа, Их Багш аа. илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.suprememaster.mn сайтаас үзэж сонирхоно уу.