Saturday, January 22, 2011

“Ёс суртахуунтай, гэгээрсэн хүн бүрийн ач буян”

2010 оны 10 сарын 3-нд Их Багш Чин Хай нь Суприм Мастер ТВ-ийн ажилчдын нар болон сансар огторгуйн бусад нууцуудын талаархи асуултанд хайр адислалын хамт хариулсан билээ.

Шавь: Багш аа. Мэдээнүүдэд сансрын обьект Дэлхийтэй мөргөлдөх дөхсөн, гэвч азаар мөргөлдөөгүй гэж хэлэхийг бид сонсдог. Тэдгээр обьектуудын чиглэлийг өөрчилдөг тодорхой хүч байдаг уу? Чиглэлийг нь өөрчлөх боломжийг нэмэгдүүлэх арга зам бидэнд бий юу?
Их Багш Чин Хай: Тийм, хэрэв бид ёс суртахууныхаа стандартыг өргөж, бясалгал хийн, ургамлан хоолтон болбол болно. Ижил зүйл ижил зүйлээ татдаг, тийм биз? (Тийм.) Энэ эргэлзээгүй. Тиймээс хэрэв бидний ёс суртахуун болон сүнслэг байдал өргөгдсөн байвал мэдээж бидний замд гагцхүү сайн зүйлс ирэх болно. Эс бөгөөс би ганцаараа сансар огторгуйн хуулийн эсрэг их зүйл хийж чадахгүй, за? (За, Багш аа) Би аль чадахаа хийж байгаа, олон ч удаа амиа эрсдэлд оруулсан. Одоо хүртэл амьд байгаа шалтгаан нь та нарын зарим намайг үлдэхийг гуйсан, мөн дээрээс нь миний өөрийн дэлхийг аврах гэсэн хүсэл удаан үлдэхэд нөлөөлсөн. Энэ цагт өөр үүнийг хийж чадах хэн байх вэ? Хүн бүр ихэнхдээ өөрөө өөрсдийгөө дааж байна. Тэдний ингэж өөрсдийгөө бодох нь зүгээр гэвч зөв чигт зүглэх ёстой: ёс суртахууны хувьд зөв, ургамлан хоолт, энэрэнгүй, чигт мэдэв үү? Тийм. (Тийм Багш аа.) Зөв. Бид олон гамшиг, сүүлт одноос зайлсхийж чадсан шалтгаан нь юуны түрүүнд бид буюу хүн төрөлхтөн сүнслэг байдлаараа хөгжиж дээшилсэн явдал юм. Бид хөгжиж байна. Би “бид” гэж хэлээгүй шүү- бид бүрэн төгс, мэдэв үү? Та нар мэдэж байгаачилан хүмүүсийн ихэнх нь Куан Иний аргаар эсвэл өөр бясалгалаар хичээллэдэггүй. Өөр бусад бясалгалууд мөн их сайн, хамгийн гол нь илүү энэрэнгүй мөн ургамлан хоолтон байж бусад амьтдыг зовоохоос зайлсхийх хэрэгтэй. Мөн бид дайтахаа зогсоох ёстой. Та нар төсөөлж байна уу? Хэрэв та нар тэр дайны бүсэд амьдарч байгаа бол, гэр бүл чинь гэнэт үхвэл яах вэ: дөнгөж төрсөн хүүхэд, хүүхдүүд чинь бүгд үхвэл яах вэ. Мөн өөрсдөө бүх гар хөлөө алдаж эсвэл бүр дор зүйлээ алдвал яах вэ. Өөрсдийгөө орлуулаад бод. Гэвч маш олон хүмүүс ийм зовлонг бусдад учруулж байдаг, амьтдын тухай бүр дурьдаад ч хэрэггүй. Та нар хүмүүс, тэгтэл та нараас ч том төрөл, илүү том, илүү боломжийн тийм төрөл ирээд та нарыг торлож, ийш тийш чирч чулуудан, хаа сайгүй чинь чигчин хатгаж, хоолой хэлийг чинь зүсэж эсвэл амьд байхад чинь арьсыг чинь хуулж байна гээд төсөөлөөд үз. Бид ийм л зүйл хийдэг; бид маш олон амьтадтай ингэж харьцдаг. Надад уйлах нулимс өөр үлдээгүй. Одоо би тэдгээр амьтдыг ч өрөвдөхөө больсон, учир нь тэд зүгээр, тэд зовж амиа алдах ч, дараа нь тэд Диваажинд очино. Бүх зовж, дарамтлуулж хөнөөлгөсөн амьтад бүгд шууд Диваажинруу явна. Харин би тэр бүх зүйлийг тэр бүх гэмт үйлдлүүдийг хийж буй, уучлаарай гэвч тэр бүх алуурчны үйлийг хийгч хүмүүсийг өрөвдөж, харамсаж байна. Зөвхөн мөнгө, эсвэл тансаг амьдрал, загвар хөөхийн төлөө шүү дээ. Бид бүх амьтны гаралтай бүтээгдэхүүнийг энгийн, синтетик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр орлуулж болно. Одоо цагт бид илүү хөгжсөн тул бүхнийг үйлдвэрлэж чадна. Амтдыг үс ноос, арьсны төлөө алж, өөрсдөндөө муу зүйл хийх шаардлагагүй. Дээр үед магадгүй Чулуун Зэвсгийн үед байж болох, өршөөж болох, учир нь тэдэнд өмсөх зүйл байхгүй байсан. Гэтэл одоо бидэнд бүх зүйл байна – гэвч бид амьтдыг арьс үсний төлөө алсаар байна төсөөлцгөө, сайхан харагдахын тулд. Хэн нэгэн түүнийх нь төлөө зовж тарчилсан байхад яаж сайхан харагдах вэ? Мөн бидэнд одоо маш их хоол хүнс бий. Идэхийн тулд, бүр амьд байхад нь тийм хэрцгий байдлаар амьтдыг алах шаардлага байхгүй. Бид тэднийг тамаас ч илүү тарчлаадаг, зүгээр ч алаад идчихгүй; тэднийг амьд байхад нь тэгж хандаж байгаа нь... Бурхан минь! Бидний ухамсар яаж биднийг хэзээ нэгэн цагт уучилах билээ? Яаж гэдгийг би мэдэхгүй. Хариулт маань хангалттай байв уу?
Шавь: Тийм, Багш аа. Бид бүгд баярлалаа.
Их Багш Чин Хай: НАСА-гийн урьдчилан таамагласан зүйлийн талаар надад мэдэх зүйл алга. Миний мэдэх зүйл гэвэл ёс суртахуунаараа гэгээрсэн олон хүмүүсийн ач буянаар бид олон гамшигуудаас аврагдсан. Мэдээж олон байх тусмаа сайн, тэгээд дэлхий даяар өшөө олон сүнслэгт суралцагчид гарч ирж байна – бидний хүсч байгаа шиг их биш ч – мөн дэлхий нийтээр ургамлан хоолт хүмүүс нэмэгдэж байна – бидний хүсч байгаа шиг их биш ч – эдгээр энерги нь нэмэр болж буй, ийм ч учраас дэлхий өнөөг хүртэл аргацаан оршсоор буй. Ийм ч учраас бид оршсоор байгаа, энэ нь сайн мэдээ. Өшөө олон хүмүүс нэгдэж байна, улмаар бид гамшгуудаас зайлсхийж чадна, хүний эсвэл байгалийн гаралтай, сүүлт од эсвэл нарны дэлбэрэлт, наран дээрхи толбо, шуурга, эсвэл газар хөдлөлт, хар салхи, далайн тайфун, шуурга г.м. Хэрэв одоогийнх шиг хангалттай тооны сүнслэг хүмүүс, ёс суртахуунаараа сайхан хүмүүс байхгүй байсан бол бидэнтэй илүү их гамшиг учирах байсан. Магадгүй гариг дэлхий маань аль хэдийнэ сүйрсэн байх байсан. Азаар бид оршсоор байна. Гэвч хэр удаан? Надаас асуух хэрэггүй. Хүн төрөлхтнөөс асуу, тэд газар дэлхий, өөрсдийн сүнсийг яаж байгааг асуу? За, хайр аа.
Шавь. Баярлалаа Багш аа.