Saturday, November 27, 2010

"Дэлхийн дулаарлаас гарах арга зам"-2

Билэг Оюуны Сувдаар 2009 оны 7-р сарын 12-нд“Ирланд Сандэй Индепендент” сонинд хэвлэгдсэн сэтгүүлч Бен Мурнаны Их Багш Чин Хайтай хийсэн ярилцлагын үргэлжлэлийг хүлээн авч үзэж байна.
Вен: Дараагийн асуулт үүнтэй их уялдаатай гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар хамгийн гол гол өвчнүүд болох зүрх судасны өвчин, хорт хавдар, диабет, таргалалт зэрэг нь махан хооллолттой холбоотой юу?
SM: Тийм ээ, Бен.
Бид интернетээр олон эмчилгээний судалгааны үр дүнгүүдийг харахад л хангалттай.
Махны хэрэглээ нь гол гол архаг өвчнүүд мөн зарим үхэлд хүргэх өвчнүүдтэй холбоотой гэдгийг баталсан үй түмэн судалгаанууд байгаа. Зүрх судасны өвчин, хорт хавдар, диабет, таргалалт нь махны хэрэглээ сүүлийн тав арван жилд өссөнийг дагаад өссөн. Урьд нь арай бага байсан: Хүмүүс махаа багаар хэрэглэхэд эдгээр гол өвчнүүд бас багасдаг. Тэгэхээр яалт ч үгүй хамааралтай. Тийм ээ.
Вен: Эдгээр бүх судалгаанууд буруу байж болохгүй ээ.
SM: Үгүй ээ, эд бүгд үнэн.
Харвардын Их Сургуулиас хэдэн мянган эрэгтэй эмэгтэй хүнийг оролцуулан явуулсан судалгаанд махыг тогтмол хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдарыг 300%-аар нэмэгдүүлдгийг тогтоосон байна. 300%. Үнэхээр аймшигтай юм. Тийм ээ. Махыг идэх нь хамгийн түгээмэл хорт хавдруудыг үүсгэдэг бас үүний хэрэглээ нь өндгөвчний хорт хавдар тусах эрсдлийг өсгөдөг. Судалгаагаар ургамал хоол идэхийн оронд мах идэж байсан хүн хөхний хавдар тусах магадлал илүү өндөр байдаг байна.
Амьтны гаралтай бүтээгдэхүүн нь холестерол үүсгэх үндсэн шалтгаан бөгөөд хэт таргалалтыг мөн үүсгэдэг. Веган хоолтонгууд зүрхний өвчлөл багатай, цусны даралт доогуур байдаг, жишээ нь диабет тусах эрсдэл бага, мөн бөөр болоод цөс чулуужих эрсдэл бага, астматай хүмүүс багтраа өвчин тусах эрсдэл багатай байдаг. Бас веган хүмүүсийн архаг өвчин ихэнх тохиолдолд буцаж эдгэрдэг. Гэх маягаар Бен, Би үүнийг өөрөө мэднэ. Над дээр өмнө нь олон хүн ирж авшиг авдаг байсан жишээлэхэд, би тэдэнд бясалгал заадаг юм. Над дээр олон хүн ирдэг, мэдээж тэд өмнө мах иддэг байсан. Тэд өмнө жагсаасан тэдгээр өвчнүүдээс туссан байсан. Тэгээд цагаан хоолтон болсны дараагаар зүгээр л эдгэрцгээсэн, Бен.
Вен: Тийм үү?
SM: Алга болчихсон. Заримдаа бараг л шөнөдөө. Тэгэхээр би үүнийг өөрийн хувийн мэдлэг болон туршлагаараа хэлж байна. Тийм ээ, гэхдээ чи надад итгэх албагүй л дээ, гэхдээ чи мах хооллолттой холбоотой өвчнүүд, мөн веган хооллолттой холбоотой ач тусын талаар судалгаа хийсэн дурын эмч дээрээ очоод асууж болно. Жишээ нь чи эрүүл мэндийн болон хүнсний мэргэжилтэнгүүд мөн эмч нартай хийсэн олон ярилцлагыг www.SupremeMasterTV.com/HL. хаягнаас мэдээж үнэгүй үзэж бас татаж авч болно.
Бас www.SupremeMasterTV.com/killer хаягнаас махны хор хөнөөлтэй нөлөө болон цагаан хоолны ач тусын талаар илүү мэдээлэл олж авч болно. Би үүнийг цааш нь үргэлжлүүлж болно Бен, гэхдээ үүнийг товчилъё. Танай уншигчид өөрсдөө цааш нь судалж болно. Өнөө үед бол амархан. Энэ үнэн шүү, тийм. Интернет дээр маш олон мэдээллүүд байгаа.
Тийм ээ, хайр аа. Зүгээр л зарим хүмүүст судалгаа хийх цаг байдаггүй учраас, тэдэнд зориулж бид товчхон хэлье, хэрэв тэдэнд таалагдвал өөрсдөө интернетээр ороод харж болно. Тийм ээ. Юу ч гэсэн баярлалаа. Үүнийг хийж байгаад баярлалаа, Бен.
Чи хүн төрөлхтөний төлөө аугаа үйлийг бүтээж байна, зөвхөн Ирландын хүмүүст ч биш бүр хүн төрөлхтөний төлөө. Үүний чинь төлөө Бурхан чамайг ивээг, Бен.
Ben: Би маш их талархаж байна. Танд маш их баярлалаа.
Таньтай ярилцсандаа бид маш их баяртай байна. Бидэнд дахиад хэдэн асуулт үлдсэн байна. Дараагийн асуулт бол дахиад махтай холбоотой асуулт.
Махан хооллолт нь дэлхийн өлсгөлөнд нөлөөлж байгаа юу, хэрэв тийм бол яаж?
SM: Тийм ээ, бид нар үүнийг эртнээс мэдэж байсан, Бен.
НҮБ-ийн дэлхийн хүнсний хөтөлбөр ёсоор дэлхий даяар идэх хоол хүнс 1 тэрбумаас илүү хүнд хангалттай биш байна. Дөрөвний нэг нь хүүхдүүд. Энэ тоо маш хурдацтай өсөж байгаа. Үүний зэрэгцээ, дэлхийн хүнсний нилээд хэсэг нь махны үйлдвэрлэлд явж байна. Төсөөлөөд үздээ! Хүмүүс өлсөж байхад бид амьтдыг тэжээхийн тулд тэднийг өсгөсөөр байна. Бид амьтадыг улам ихээр өсгөж байгаа учраас хүмүүс бүр их өлсөж байна.
Дэлхийн нийт үр тарианы 40% орчим нь мал аж ахуйд зориулагдаж байна, мөн уургаар баялаг дэлхийн буурцгийн 85% нь мал амьтаныг тэжээхэд зарцуулдаг.
Одоо 1 паунд үхрийн махыг үйлдвэрлэхийн тулд 17 паунд үр тариа хэрэгтэй. Үхрийн махаар нэг удаа хоол хийхэд 1200 галлон ус шаардлагатай харин веган хоол хийхэд ердөө л 98 галлон ус хэрэгтэй. Харж байна уу? Ялгааг нь харж байна уу?
Одоо бид үнэт хоол хүнс газраа хүчээр өсгөж байгаа малаа тэжээхэд алдаж байна, ийм гарахгүй байсан, ялангуяа хүмүүс хангалттай идэх юмгүй бүр өлсөж үхэж байхад бид тэднийг өсгөөгүй бол энэ асуудал гарахгүй байхсан. Хэрвээ хүн бүр ургамлын гаралтай хүнс идвэл 10 тэрбум хүнийг, Бэн, 10 тэрбум хүнийг хангахад хангалттай хоолтой байх болно. Ердөө 6 тэрбум хүн байгааг ойлгож байна уу, Бэн?
Ben: Итгэмээргүй юм!
SM: Энэ чинь ичгүүртэй,? Хорвоогийн хүмүүсээс 2 дахин илүү хүнийг тэжээж чадахаар байтал хүмүүс өлсөж үхдэг нь ичгүүртэй хэрэг. 5 хором бүр хүүхэд өлсөж үхээд байхад хорвоог үүнээс хоёр дахин илүү хооллох боломж байсаар байдаг. Ямар ичгүүртэй хэрэг вэ. Заримдаа би унтдаггүй. Ингэж хэлсэнд уучлаарай. Энэ бүхний талаар ярихад миний сэтгэл хөдөлдөг. Бен та дараагийн асуултаа тавина уу.
Ben: Ихэнх хүмүүс өөрийнхөө нүүрстөрөгчийн ялгаруулалтаа багасгахыг хүсч байдаг. Тэд цагаан хоол, веган хоол уруу шилжвэл ямар ялгаа гарч ирэх вэ?
SM: Бэн энэ бол маш их ялгаа, маш их.
6 унци ганц бифштекс нэг веган хоолноос шаардлагатай бензин, малтмал түлшний энергийг 16 дахин илүү зарцуулдаг. Судалгаа ёсоор тодруулж хэлэхэд энэ веган хоолонд 1 аяга брокколи, 1 аяга цэс, 4 унци цэцэгт байцаа, найман унци будаа орно.16 дахин илүү- 6 унци бифштекс веган хоолноос 16 дахин илүү үнэтэй. Мах нүүрстөрөгчийн хүчтэй эх үүсвэр болдгийг олон эрдэмтэд, Цаг уурын өөрчлөлтийн талаар засгийн газар хоорондын коммис IPPC-ийн дарга, Пачаури хэлж байна. Хэрвээ хорвоогийн хүмүүс бүгд веган /ногоон хоолтон/ болбол хүлэмжийн хийн 50%-ийг хамгийн багаар бодоход багасгаж чадна.
Ялгарах хүлэмжийн хийн 50 хувь, Бен.
Гэхдээ би үүнийг үйлийн үрийн хувиар үүнээс илүү гэдгийг мэдэж байгаа. 13,5%-ийг ялгаруулж байгаа дэлхийн тээврийн хэрэгслийг зайлуулснаас илүү их юм.
Бид веган бол СО2-ийн талаар санаа зовох хэрэггүй. Бид санаа зовдог. Цэвэр агаартай байх нь сайн хэрэг боловч тээвэр болон бусад зүйлээс ялгарч байгаа СО2 нь мал аж ахуйн үйлдвэрээс гарах метан хий, азотын исэл гэх мэт бусад хийнүүд шиг тулгамдсан асуудал биш ээ. Миний тооцоолсноор, миний дотоодод олж авсан мэдлэгийг харвал дэлхийн дулаарлын 80%-ийг мал аж ахуйн үйлдвэрлэлийг зогсоосноор зогсоож болох юм байна.
Чикагогийн Их Сургуулийн Эшел, Мартин нарын судалгаагаар веган байх нь гибрид машин уруу шилжихээс хавьгүй илүүтэйгээр ялгаруулалтыг багасгадаг. Японы эрдэмтэд нэг килограмм үхрийн мах идэхгүй байх нь дундаж европ машин 250 км зам явахтай тэнцэх зардлыг хэмнэдэг болохыг тооцолсон байна. Нэг килограмм үхрийн мах нь машинаар 250 км явахтай, 100 ваттын чийдэнг зогсолтгүй 20 өдрийн турш асаасантай тэнцдэг гээд төсөөлөөд үз дээ?
Тиймээс бид асуудал юунд байгааг мэдэх нь зүйтэй. Герман улсын Байгал Орчны Эдийн засгийн Судалгааны төв амьтны гаралгүй веган хооллолт нь махан хооллолтоос 87%-р бага хий ялгаруулдаг болохыг, органик веган хооллолтоор хий ялгаралт 94%-р багасахыг
олж нээсэн байна. Тэргүүний цаг уурч Жеймс Хансен дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүн нэг бүрийн хийж чадах цорын ганц хамгийн үр дүнтэй арга бол ногоон хоолтон болох явдал гэж хэлжээ. Үүнд засгийн газрын оролцоо ч, хөл үймээн болох, гэрээ хэлэлцээр хийх, хүндрэл бэрхшээлтэй тулгарах юм байхгүй. Бен чи өөрөө хэдийнээ мэдэж байгаа ч, уншигчдадаа зориулаад нэмж асуулт асуухыг хүсч байна уу?
Ben: Тийм ээ, дахиад хэдэн асуулт байна. Дэлхийгээ аврахад бидэнд цөөхөн жил үлдсэн гэж эрдэмтдийн ярих нь сонсогдож эхлээд байна. Мөн Их Багшийн Телевиз дэлхийгээ аврахад ердөө 1300 /788 - 2010.11.27/ өдөр үлдээд байна гэсэн хоногийн тооллого гарч байхыг би анзаарсан юм. Юу таныг ийм богинохон хугацаа үлдсэн гэж үзэхэд хүргэж байна вэ?
Хэрвээ бид энэ эцсийн хугацааг алдчихвал юу болох вэ?
SM: За, би шударгаар хэлье.
Үнэндээ бол, хоног тоолж эхлэхээс өмнө, эрдэмтдийн баталгаа, нотлогооноос өмнө, би үүнийг дотоодын бясалгалаараа олж мэдсэн юм. Үнэнээр хариулахад ийм байгаа ч, энэ нь шинжлэх ухаанд нийцэх эсэхийг би мэдэхгүй байна. Тэгсэн ч гэлээ, хэрэв та шинжлэх ухааны баримтуудыг тооцоолж үзэх юм бол ойролцоогоор энэ хугацаанд л хүрэх болно.
Энэ үнэнийг би таньд л хэлж байна, энэ нь бичиж тэмдэглэлээс хальсан байх. Байдал ийм болсныг би бясалгалаараа олж мэдсэн. Нэг өдөр, нэг цагт нэгэн зэрэг бусад олон зүйлийн хамтаар. Гэхдээ бидэнд шинжлэх ухааны баримт нотолгоо зайлшгүй шаардлагатай, \Тийм ээ\ шинжлэх ухааны баримт нотолгоо биднийг мөн л тэр тоонд л хөтөлж аваачина. Энэ үнэн, шинжлэх ухааны талаас хэлэхэд, бидэнд бага хугацаа үлдсэн, учир нь арга хэмжээ авахыг бид дэндүү удаан хүлээсэн. Тэргүүлэх эрдэмтэд болоод байгууллагууд үүнийг хэлж байгаа, ялангуяа тэд хэн хүнийг урьдаас бодож, тооцоолохоос хавьгүй хурднаар дэлхийд эргэж нөхөгдөшгүй сүйрэл нүүрлэх тэр эцсийн цэгтээ хүрэх гэж байгааг олж тогтоочихоод байна.
Их Сургуулиудын Судалгааны Олон Улсын Холбооны эрдэмтдийн олон нийтэд зарласан шинэ баримт нь далайн түвшний өсөлт болон дэлхийн дулаарлын хэмжээ аль аль нь хэдхэн жилийн өмнөх НҮБ-н Засгийн Газар хоорондын Цаг Уурын Хэлтсийн \IPCC\ тогтоосон хэмжээнээс хавьгүй өндөр байгааг илтгэж байгаа.
Энэ зууны төгсгөл гэхэд далайн түвшин нэг метрээр нэмэгдэх буюу IPCC-н өмнө нь тооцоолсноос 70 орчим хувиар өсөхийг энэ мэдээ урьдчилан хэлж байна. Тэд олон нийтийг түгшээхээс эмээсэндээ юмуу сэрэмжтэй байхын тулд мэдээж бага зэрэг бууруулж тооцож байгаа. Тэд IPCC-н урьдчилсан мэдээнээс температур 50% илүү хурдан нэмэгдэж буйг мөн олж тогтоосон байна. АНУ-н Үндэсний Сансар Судлалын Төвийн \Наса\ болон Сансар Судалгааны Годдард Институтын цаг Уурын шинжээч Жеймс Хансен 2009 оны нэгдүгээр сард хэлэхдээ хотуудаа үерт автуулахаас, ихэнхи амь амьдралууд устаж үгүй болохоос, цаг уурын аюул нүүрлэхээс сэргийлэхэд бидэнд ихдээ 4 жил үлдээд байна гэжээ. Тун цөөхөн жил шүү дээ. Дэлхийн энэ яаралтай нөхцөл байдын талаар дурьдаж хэлэх тоо томшгүй баталгаанууд үнэндээ байгаа.
Ben: Энэ эцсийн хугацаа өнгөрвөл ямар зүйл болох талаар та юу гэж хэлэх вэ?
SM: За. Бен, юу болох вэ, Би үүнийг зөгнөхийг үнэхээр хүсэхгүй байна. Энэ тухай ярихыг үнэхээр хүсэхгүй байна.Үнэхээр аймшигтай. Тийм. Урт хугацааны өмнө, би нэгэн өндөр хөгжилтэй, чинээлэг орны, нэртэй хотод, нэгэн том, алдартай далайн эрэг дээр сууж байсан юм. Би тэнд зоогийн газарт юм уун сууж байтал гэнэт толгойд минь “Бурхан минь 4 жилийн дараа энэ хот оршиж байх болов уу” гэх бодол орж ирсэн. Би шууд л толгойгоо сэгсрээд, энэ тухай бодохыг, үүнийг харахыг, энэ тухай хайхыг хүсээгүй.
Үүний талаар ямар ч зөгнөл харахыг хүсээгүй. Би толгойгоо сэгсрээд, бодлоо шууд өөр зүгт хандуулсан. Бид Дэлхийгээ аврах шийдэл дээр төвлөрөх нь зүйтэй. Боломж байсаар байна. Бид аварч чадна. Хэрэв хүн бүр тэднийг аврах органик веган хүнсийг сонгож, шийдлийн нэгээхэн хэсэг болвол, үнэндээ энэ нь тун энгийн, туйлын энгийн зүйл. Үүнд алдах юм байхгүй, Харин ч эрүүл мэндэд ээлтэй, бүх зүйлд тустай.
Тун амархан. Энэ цаг үед бидний хийх ёстой цорын ганц зүйл бол органик веган хүнс сонгох. Бусад байгаль орчинд ээлтэй технологи зэргийг аажимдаа хөгжүүлж болно.
Бид амь насыг тэтгэгч органик веган хоолтон болох шийдвэрт хүрвэл бидний ирээдүй бүрэн өөрчлөгдөх болно. Амьдрал тун хурдан таны төсөөлжиж ч чадахааргүй тийм сайхан болно. Үүний үр дүнд байгал цэцэглэж, өтгөн сахлаг мод ургамал, амар амгалантай, сэтгэл ханамжтай, аз жаргалтай байж, төсөөлшгүй бүтээлүүд бий болох болно. Аллага үйлдэхгүй болсноор хүн төрөлхтөн, ан амьтад адилхан эв найртайгаар хөгжин дэвжиж, дэлхий үзэсгэлэнтэй, аз жаргалтай байдалд орох болно. Гэвч хэрэв бид одоо өөрөө л бусдын амь насыг хэлтрүүлж, нинжин сэтгэл гаргаж эхлэхгүй бол дэлхий маань эрдэмтдийн аль хэдийнээ гаргачихсан аймшигт таамаглалууд болох урт хугацааны туршид далайн түвшин нэмэгдэх, хорт хий дэгдэх, олноороо сөнөх-үүнд хүн мөн орно, гэх замаар л замнах болно.
Би үүнд итгэлтэй байна. Энэ бүгдийн зарим үр дагаврууд хэдийнээ өвчин, зовлон, өлсгөлөн, үхэл үүсгэж буй байгалийн гамшгуудын тоо өсөж байгаагаас харагдаж байна. Тиймээс бүгдээрээ ирээдүйгээ хүссэнээрээ баталгаажуулахын тулд одооноос хөдөлье.
Цагаан хоолтон болж, Байгал орчноо хамгаалан, Дэлхийгээ аварцгаая. Бид шийдэл дээр төвлөрөх ёстой юм байна. Тийм ээ, хайр аа,
Хэрэв бид шийдэл дээрээ л төвлөрөхгүй бол гарах үр дагавар нь дэндүү тодорхой болох болно...